4/5/18

Нэвтрүүлгийн гэрэлтүүлэгийн тухай ярилцьяа
Үзэгчдэд чанартай сайн нэвтрүүлэг хүргэх нь энэ мэргэжлээр ажиллаж байгаа бидний зорилго. Гадаадын шилдэг нэвтрүүлэгүүдээс гэрлийн санаа авч болно. Үүнийг мастеруудаас суралцах гэдэг. Хүссэн телевизийнхээ нэвтрүүлгийг үзэж, сайтар ажиглан чи байсан бол яаж гэрэлтүүлэх байсан бэ? Гэрэл нь хаанаас чиглэж байна. Өнгө гэрлээ хэрхэн хослуулж байгааг ажиглаарай энэ нь таньд амар байх болно. 
Нэвтрүүлэг гэдэг ойлголт нь асар өргөн цар хүрээтэй. Сэтгүүл зүйн үүднээс авч үзвэл олон төрөлтэй. Гэхдээ энд гэрэлтүүлгийн тухай ярьж байгаа учираас 2 хувааяа. 
1.Энгийн нэвтрүүлэг /Ярилцлагын,Хөгжимийн,Танин мэддэххүйн гэх мэт/
2.Шоу нэвтрүүлэг /Томоохон шоу нэвтрүүлэг. олон улсын контент нэвтрүүлэг/ 
Нэвтрүүлэгт гэрлийг 2 хувааж авч үзнэ. 
Тайзны гэрэлтүүлэг. 
Ямарваа нэгэн нэвтрүүлэгт уур амьсгалыг бүрдүүлэх тайз чухал. Тайзны өнгө гэрэл гоё байх хэрэгтэй. Үүнийг бид орчиний гэрэлтүүлэг гэдэг. Орчинийг олон янзаар гэрэлтүүлж болно. Гэхдээ тухайн нэвтрүүлгийн өнгө аяст тохирсон байх хэрэгтэй. Жнь: Өглөөний нэвтрүүлгийн тайз гэж бодоё. Тэгсэн шөнийн өнгө аястай бүүдгэр лааны гэрэлтэй орчин үүсгээд бүдэг гэрлээр гэрэлтүүлэх нь зохимжгүй. Хурц тод өнгөлөг гэрлүүдтэй нь тэдгээр фоноо асааж гэрэлтүүлэх нь илүү байх. 
Тайз өөрөө гэрэлтэж харагдах эсүүл нэмэлт гэрлүүдийг суулгаж өгүүл гоё болдог. 
Эрс ялгаатай харагдах нь гэрэлтүүлгийн хувьд чухал. Мөн өнгө өнгийн ялгаралтай байх хэрэгтэй. Бид хавтгай гэрэл гэж ярьдаг хавтгай гэрэлтүүлэг зохимжгүй харагддаг уур амьсгалыг эвддэг. Гэхдээ хулдаасан хэвлэл татаад хавтгай гэрэлтүүлэгтэй шууд нэвтрүүлэгүүдтэй олон таарч байсан. Ямар нэгэн дүрэм байхгүй дээ.
Та орчиноо гэрэлтүүлж чадах юм бол хүнийг гэрэлтүүлэхэд хялбар байх болно.
Хөтлөгч зочиний гэрэлтүүлэг
Тайзаа орчиноо гэрэлтүүлчихлээ одо хүнийг гэрэлтүүлэх хэрэгтэй. Мэдээж тухайн хөтлөгч юмуу зочин хаана байх вэ? Үүнийг бид мэтик гэж нэрлэдэг хөдөлгөөнтэй ийш тийшээ явах юм уу? эсүүл нэг газраа зогсох уу суухуу? Үүнийг тодорхой болгох хэрэгтэй. Гэрэлтүүлэг тогтмол байх хэрэгтэй. Цэнгээнт танин мэдэххүйн нэвтрүүлэг ихэвчлэн сүүдэргүй хавтгай гэрэлтүүлэгтэй байдаг. Нууцлаг, асуудал дэвшүүлсэн нэвтрүүлэгүүд үндсэн гэрэл нь ярьж буй талаасаа байх бөгөөд сүүдэртэй байх нь зохимжтой харагддаг. Гэхдээ тогтсон онол гэж байхгүй та сайн бодох хэрэгтэй. 
Жнь:Шарк танк нэвтрүүлэг нь олон улсын контент бөгөөд ихэвчлэн хөгжингүй орнуудад хийгддэг. Бүтцийн хувьд харьцангүй энгийн боловч агуулга сайтай. Масштабаар харвал өрөөнд гол 4 бизнесмен сууж байна. Орчиний гэрлийг ажиглаарай. Мөн Оролцогчид болон шүүгчидийн гэрлийг харж болно. 
Гэрлийг яаж л бол яаж өгч болно. Тухайн орчинд тохируулан өгөх хэрэгтэй. 
Ярилцлагын гэрэлтүүлэг 
Нэвтрүүлгийн гол ноён нурууг авч явдаг хэсэг бол ярилцлага. Энэ төрлөөр баримтат нэвтрүүлэг хийгдэх нь түгээмэл байдаг. Яг ингэж гэрэлтүүлнэ гэсэн дүрэм байхгүй боловч та бидний маш сайн мэддэг үндсэн 3 цэгт гэрлээр гэрэлтүүлж болно. Яг тогтсон гэрэлтүүлэг байхгүй ч нэвтрүүлгийн өнгө аясд тохируулан нэг форматаар гэрлийг тавьж болно. 
Гадуур ямар ч орчинд яриа ярилцлага авч магадгүй учираас дээд зэргийн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Орчин болон хүнээ зохиомол гэрэлтүүлгээр гэрэлтүүлэх хэрэгтэй. Нарны гэрэл ашиглаж байгаа бол орчиноо маш сайн бодолцож үзээрэй. Ихэвчлэн нарны гэрлийг хаах эсүүл харанхуй өрөөнд зохиомол гэрлүүд ашиглаж зураг авах нь илүү байдаг. 
Эцэст нь хэлхэл зураг авалтын чанар гэрэл гэрэлтүүлэгтэй 100 хувь холбоотой. Таньд амжилт хүсье.
#lightingworkshop
#cinestyle
#bukhuuspear
















Гэрлийг өөрийн дотоод мэдрэмжээрээ тавьдаг бөгөөд өөрчлөлт хийхээр бол битгий ай зоригтой бай...Гэрэлтүүлэг нь гадаад төрхийг удирддаг. Яагаад гэвэл гэрэл бидэнд харах боломж олгодог.
Нилээдгүй олон өдөр гэрэл тавильт хийлээ. Хамтарч ажилсан Л.Эрдэнэбулгандаа баярлалаа...
#lightingworkshop
#cinetyle
#bukhuuspear



























Тв мэдээний гэрлийн талаар ярилцья:
Телевиз нь мэдээллийн
хэрэгсэл үү? Урлагийн салбар уу?
Мэдээллийг урлагтайгаар дамжуулах гэж байна. Тв бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа салбар салбарын уран бүтээлчид нэгдэж үзүүлж харуулах урлагаар дамжуулан үзэгчдэд хүрч ажилладаг. Уран сайхан зүйлээр мэлмийгээ баясгаж, сонороо мялаан гоо зүйн таашаал авч, танин мэдэх нь үзэгчдийн зорилго. Үзэгчдэд хүрч ажиллана гэдэг бидний мэргэжлийн онцлог. Тэгэхлээр мэргэжилдээ мэргэших урнаар сэтгэж чанартай уран бүтээл хийхийн төлөө зүтгэх хэрэгтэй. Мэдээж энэ нь амаргүй!!! Телевизэд зайлшгүй байх ёстой гурван төрөл байдаг. Мэдээ, Шоу, нэвтрүүлэг Олон ангит кино Телевизийн онцлогоос шалтгаалан эдгээр төрлүүдийг дан ганцаар нь авч явж байгаа телевиз ч байдаг. Гэхдээ үзэгчдийн хүсэл хязгааргүй боловч энэ гурван төрлөөс зайлахгүй. Тэгэхлээр эдгээр гурван төрөлд бид мэргэших уран бүтээлийн чанараа сайжруулах нь чухал болж байна...
Мэдээ түүний гэрэлтүүлэг
Ихэнх мэдээний нэвтрүүлэг тусгайлан зассан тайзнаас холболт хийж байж үзэгчдэд хүрдэг. Мэдээний тайз нь тухайн телевизийн онцлогийг харуулсан байхаас гадна өөр өөрийн өнгө аястай байдаг. Мэдээнд уран сайхны гэрэлтүүлэг зохимжгүй харагддаг. Дүүргэсэн жигд гэрэлтүүлэг илүү зохимжтой. Гэхдээ уран сайхны гэрэлтүүлэгтэй байж болно. Гэрэлтүүлэгт ямар нэгэн онол байхгүй гэдгийг санаарай. Дүүргэх гэрэл, контур гэрэл,нүдний гэрэл зэргийг ашиглаж гэрэл тавих арга бий. Зурах гэрлийг тухайн нөхцөл байдлаас шалтгаалан тавих хэрэгтэй болдог. Шаардлагагүй бол хэрэглэх хэрэггүй. Тайз өнгөлөг гэрэлтэй, хөтлөгч нь арын фонноосоо салсан контур зохимжтой бол хүний нүдэнд гоё харагдах нь дамжиггүй. Сүүлийн үед ногоон фон ашиглаж виртуал тайзтай мэдээний нэвтрүүлэг хийдэг болсон. Хөтлөгчөө хэрхэн гэрэлтүүлэх талаар та бодох хэрэгтэй. Таны гэрэлтүүлэгт амжилт хүсье. Мэдээ, сурвалжлага түүний гэрэл. Орчин нөхцөлийг даган хувьсах гэрэлтүүлэг энэхүү төрөлд орно. Мэдээ хурдан шуурхай гэсэн зарчим дор явагддаг учраас орчинд нь шууд авахыг шаарддаг. Орчны гэрэлтүүлэг муу бол нэмэлт гэрэл ашиглах болдог. Үүнд зөөврийн гэрэлтүүлгийг өргөн хэрэглэх хэрэгтэй. Хамгийн амархан гэрэл бол хүний нүүрний эгц урдаас тусгасан гэрэл. Ямар нэг сүүдэр үүсгэхгүй. Нүд гэрэлтэй хавтгай гэрэл юмаа. Мэдээ сурвалжлаганд хавтгай гэрэлтүүлэг зонхилдог учир нь цаг хугацаа хэмнэсэн хэрэг. Гадаа зураг авахаар бол нарны байрлал чухал үүрэгтэй. Байгалийн гэрэл ашиглаж авах тохиолдол мэдээ сурвалжлаганд их гарна. Тиймээс нарыг байнга ажиглаж хөтлөгчөө зөв байрлалд зогсоох нь чухал байдаг.
#lightingworkshop
#cinestyle
#bukhuuspear