3/28/25

“Зураглаач багш” Зураглаачийн мэргэжил асуудал #1

 Зураглаач мэргэжил асуудал #1

       Намайг анх их сургуулиа төгсөж байх (2012онд) үед мэргэжилдээ хайртай байх, ур чадвараа хөгжүүлэх гэдэг нь нийгмийн үнэт зүйл байсан бол одоо залуусын хувьд "хурдан баяжих", "амжилттай харагдах" гэдэг нь илүү чухал болсон.

        Зураглаач мэргэжилд шинээр орж ирж буй залуус кино, реклам гэх мэт том төслүүдэд шууд оролцож, өндөр цалинтай, "гялалзсан" амьдралыг төсөөлдөг байж болно. Гэтэл бодит байдал дээр зураглаач мэргэжил эхний шатандаа маш их тэвчээр, техникийн мэдлэг, туршлага шаарддаг. Камерын линзээс эхлээд гэрэлтүүлэг, өнцөг сонгох, пост-продакшны үндсийг ойлгох гээд суурь ур чадваруудыг эзэмшихэд хэдэн жил ч шаардлагатай болдог. (5-10жил)

       Зураглаач мэргэжилд удаан хугацаанд суралцаж, туршлага хуримтлуулах гэдэг нь "хурдан баяжих" зорилготой нийцэхгүй. Тиймээс тэд энэ мэргэжлийг сонирхохоо больж, харин богино хугацаанд өндөр цалин авчих санаатай л зүтгээд байгаа…олон нийтийн сүлжээнд "24 цагийн дотор кино хийсэн түүх" эсвэл "TikTok дээр нэг видеогоор танигдсан" гэх мэт амжилтын түүхүүд хэт их харагддаг. 

Энэ нь залууст "Би яагаад ийм удаан суралцах ёстой вэ?" гэсэн бодол төрүүлж, мэргэжлээсээ татгалзахад хүргэж байна.


   Зураглаач мэргэжил гэдэг бол урт хугацааны сургалт, дадлага, тэвчээр шаардлагатай талаар хэн ч маргахгүй биз. 

     Гэхдээ бид сургалтын 4 жилийн талаар бодох хэрэгтэй!!! Зураглаач мэргэжил нь урлаг, техник, технологийн уялдааг шаарддаг өвөрмөц онцлогтой бөгөөд мэргэжлийн боловсрол эзэмшихэд 4 жил шаардлагатай байдаг. (Мэргэжил сургалтын төвөөр 2,5 жилээр хичээл ордог. Гэхдээ мэргэжил биш техникч, туслах бэлдэж байгаа…) 

Монголд Кино урлагын дээд сургууль , Радио телевизийн дээд сургууль , Боловсрол соёл эрх зүйн дээд сургууль гэх гурван сургууль зураглаач мэргэжил эзэмшүүлдэг талаар сонссон биз дээ. 

Гэвч зураглаачийн мэргэжлийн боловсрол олгох тогтолцоо, ялангуяа чадварлаг багшийн хүртээмж хязгаарлагдмал байсаар л байна. (Олигтой багш байхгүй юм чинь ямар хүүхэд төгсөх нь ойлгомжтой…) 

    Монгол Улсын хүн ам 3.5 сая орчим зах зээл харьцангуй жижиг учраас кино, телевизийн үйлдвэрлэл томоохон улсуудтай харьцуулахад хэмжээ, хөрөнгө оруулалтын хувьд бага байгаа нь энэ мэргэжлийн хөгжилтэй салшгүй холбоотой. 

     Олон жилийн туршлагатай, дэлхийн түвшний мэдлэгтэй зураглаач багш байхгүй байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэж харж байна. 

     Монголд зураглаачдын ур чадвар тодорхой хэмжээнд хүрсэн нь үнэн. Жишээ нь, сүүлийн үеийн зарим киноны гэрэл, өнгө, камерын ажиллагаа олон улсын түвшинд ойртсон гэж хэлж болно. Мэргэжлийн хүмүүс өөрсдийн ур чадвараа хойч үедээ зааж, салбарыг илүү системтэй хөгжүүлэх тал дээр хангалттай анхаарал хандуулдаггүй талаар та бодож үзсэн үү? 


1. Амьжиргааны асуудал:

Монголын кино, телевизийн зах зээл жижиг учраас зураглаач нар тогтмол, өндөр орлоготой байж чаддаггүй. Тиймээс сайн зураглаачид заах, сургах гэхээсээ илүүтэй өөрсдийн төсөл дээрээ ажиллаж, амьдралаа залгуулах нь нэн тэргүүний асуудал болдог. 


2. Боловсролын системийн хязгаарлалт: 

Монголд кино урлагийн тусгайлсан сургалт (жишээ нь, зураглаач бэлтгэх чиглэлээр) харьцангуй хязгаарлагдмал. Ихэнх зураглаач нар практик дээр, ажиллаж байж л сурдаг. Энэ нь тэдэнд заах тогтолцоо, туршлага дутмаг байхад нөлөөлж болно.


3. Хувь хүний тэргүүлэх чиглэл:

Заримдаа ур чадвартай хүмүүс өөрсдийн карьерыг өсгөх, гадаадад ажиллах, эсвэл том төсөл хэрэгжүүлэхэд илүү анхаарч, бусдад заахыг хойш тавьдаг байж болно.


Хамгийн гол асуудал бол Дэлхийн жишигт нийцсэн сургалттай багш бэлтгэхийн тулд гадаадад мэргэжил дээшлүүлэх шаардлагатай. Гэвч энэ нь санхүүгийн болон бусад нөхцөлөөс шалтгаалан хэрэгжихэд хүндрэлтэй. Тиймээс Монголд зураглаачийн мэргэжлийн сургалт байгаа ч багшийн ур чадвар, туршлага байхгүй. 

Энэ нь оюутнуудыг дипломтой төгсдөг ч монголын зах зээл, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц боловсон хүчинг бие болгохгүй. Юун өрсөлдөх бараг ажиллах чадвартай зураглаач ч байхгүй байгаа нь гол асуудал. 


Дэлхийн зураглаачийн сургалтын систем

Дэлхийн хөгжилтэй орнуудад зураглаачийн мэргэжлийн боловсрол олгох систем Монголтой харьцуулахад илүү тогтсон, дэвшилтэт байдаг. Эндээс зарим онцлог, жишээг авч үзье:


1. **Америкийн загвар (Холливудын нөлөө):**

   - **Сургуулиуд:** АНУ-д зураглаачийн мэргэжлийг заадаг нэр хүндтэй сургуулиуд, тухайлбал Нью-Йоркийн Кино Академи (NYFA), Америкийн Кино Институт (AFI), эсвэл Южно-Калифорнийн Их Сургууль (USC) зэрэг байгууллагууд бий. Энд 4 жилийн бакалаврын хөтөлбөрөөс гадна 1-2 жилийн мэргэшүүлэх курс ч байдаг.

   - **Багш нар:** Багш нар нь ихэвчлэн Холливудын кино, телевизийн салбарт ажилласан туршлагатай мэргэжилтнүүд байдаг. Жишээ нь, Оскарын шагналт зураглаач Рожер Дикинс (Roger Deakins) зэрэг мастерууд мастер-класс явуулдаг.

   - **Практик:** Оюутнууд сургуулийн дэргэдэх студид бодит төсөл дээр ажилладаг бөгөөд ихэнх хөтөлбөрт дадлага (internship) заавал багтана.


2. **Европын загвар (Урлагийн чиг баримжаа):**

   - **Сургуулиуд:** Францын La Fémis, Их Британийн National Film and Television School (NFTS) зэрэг сургуулиуд зураглаачийн урлагийн тал руу илүү чиглэдэг. Энд онол, практикийн тэнцвэртэй хослолыг чухалчилна.

   - **Багш нар:** Европт багш нар ихэвчлэн бие даасан кино, баримтат киноны салбарт амжилт гаргасан уран бүтээлчид байдаг. Жишээ нь, NFTS-д Европын нэртэй зураглаач нар сургалт явуулдаг.

   - **Систем:** Оюутнууд жижиг баг болж ажилладаг бөгөөд богино хэмжээний кино хийж, фестивалиудад оролцох боломжтой.


3. **Азийн загвар (Технологийн хурдац):**

   - **Сургуулиуд:** Өмнөд Солонгосын Korea National University of Arts (KARTS) эсвэл Японы Tokyo University of the Arts зэрэг сургуулиуд технологийн дэвшилтэй уялдсан сургалт явуулдаг.

   - **Багш нар:** Азийн багш нар ихэвчлэн дотоодын кино үйлдвэрлэлд (K-Drama, J-Cinema) ажилласан мэргэжилтнүүд байдаг бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмжтэй ажиллахыг онцолдог.

   - **Онцлог:** Практикт суурилсан сургалт түгээмэл бөгөөд оюутнуудыг шууд зах зээлд бэлтгэдэг.


Дэлхийн системээс санаа авч болох шийдэл

Монголд зураглаачийн сургалтыг сайжруулахын тулд дэлхийн тэргүүн туршлагаас дараах санаануудыг хэрэгжүүлж болно:

- Гадаадын мэргэжилтнүүдийг урих:

 Олон улсын нэр хүндтэй зураглаач нараас мастер-класс, богино хугацааны сургалт явуулахыг дэмжих.

- Технологийн хөрөнгө оруулалт: 

Орчин үеийн камер, гэрэлтүүлэг, монтажын тоног төхөөрөмжөөр сургуулиудыг хангах.

- Олон улсын хамтын ажиллагаа:

АНУ, Европ, Азийн сургуулиудтай хамтарсан хөтөлбөр эхлүүлж, оюутан, багш солилцоог нэмэгдүүлэх.

- Дадлагын боломж:

Дотоодын кино студи, телевизтэй хамтран оюутнуудад бодит төсөл дээр ажиллах боломж олгох.


 Дүгнэлт

Монголд зураглаачийн мэргэжлийн сургалт явдаг ч багшийн ур чадвар, практик туршлага хангалтгүй байгаа нь сургалтын чанарыг хязгаарлаж байна. Дэлхийн системүүд онол, практикийн тэнцвэр, туршлагатай багш нар, технологийн дэвшилд тулгуурладаг бол Монголд эдгээр элементүүдийг нэвтрүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт шаардлагатай. Ингэснээр Монголын зураглаачид олон улсын түвшинд хүрэх боломжтой болно

3/13/25

Мэлмий Awards 2024 дүрслэх урлагийн шилдэгийн шилдэг тодруулах наадам амжилттай боллоо.

Монголын урчуудын эвлэлээс анх удаа зохион байгуулсан дүрслэх урлагийн анхдугаар наадмыг тэргүүн байрны эзэд тодорлоо. 

“МЭЛМИЙ AWARDS 2024” дүрслэх урлагийн шилдэгийн шилдэгийг шалгаруулах анхдугаар наадам 2025оны 2сарын26ны өдөр болсон билээ. 

Та бүхэн бүрэн эхээр үзэх бол YouTube link: https://youtu.be/Me019OVu9TY?si=ujnotRDWtDh9_4qB


ШИЛДЭГ БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН

ШАГДАРЖАВЫН ЧИМЭДДОРЖ “САЛХИНЫ ХЭЭ” ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙ ДАХЬ БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН

Шагналыг: Ардын зураач, Төрийн шагналт МУУГЗ, Ш.Чимэддоржийг төлөөлөн Хүү Ч.Бат-Оргил хүлээн авлаа. 

ШИЛДЭГ КУРАТОР

БОЛДБААТАРЫН БЕРДХАЛЫХ “ЭРТНИЙ САЙХАН” УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ДЭГЛЭЛТ

Шагналыг: Б.Бердхалых /МУЭ-ийн гишүүн, МУСТА зураач/

ШИЛДЭГ ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ

НАМХАЙЖАНЦАНГИЙН РИНЧИН-ОЧИР

Шагналыг: Н.Ринчин-Очир /МУЭ-ийн гишүүн, Шинэ-Өглөө нэгдэлийн тэргүүн МУСТА зураач/

ШИЛДЭГ ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН

“МОНГОЛ ЗУРАГ БА ХҮЧНИЙ ЭСРЭГ ЗОГСОХ УРЛАГ”МОНГОЛ ЗУРАГ НИЙГЭМЛЭГ ВЕНЕЦИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН 60 ДАХЬ УДААГИЙН БИЕННАЛЬД ДЭЛГЭСЭН ҮЗЭСГЭЛЭН 

Шагналыг: Б.Нямхүү /Монгол зураг нийгэмлэг тэргүүн/

ШИЛДЭГ АРТ ТӨСӨЛ

ЭТҮГЭН КОНТЕМПОРАРИ АРТ ТӨСӨЛ-ТӨСЛИЙГ САНААЧЛАГЧ Д.БАТНАСАН

Шагналыг: Д.Батнасан /МУЭ-ийн гишүүн, Этүгэн контемпорари төслийн санаачлагч/

ШИЛДЭГ ХЭВЛЭЛ НИЙТЛЭЛ

ЦЭРЭНЧИМЭДИЙН ЭРДЭНЭЦОГ-2024 ОНД ХЭВЛҮҮЛСЭН БИЧВЭР, НОМ, ОЛОН УЛСЫН ИЛТГЭЛ

Шагналыг: Ц.Эрдэнэцог/ МУЭ-ийн гишүүн, Доктор, Профессор/

ШИЛДЭГ ГАЛЕРЕЙ

БИЙ КОНТЕМПОРАРИ ГАЛЕРЕЙ

Шагналыг: А.Мөнхтуяа /Бий контемпорари галерейн гүйцэтгэх захирал/

ШИЛДЭГ КОНТЕНТ

ХҮРЭЛТОГООГЫН БӨХТУЛГА-ЦОГБААТАРЫН ТҮМЭНЖАРГАЛ нарын УЛААНБААТАР АРТВИЙК-2024 КОНТЕНТ

Шагналыг:/Х.Бөхтулга /EDU tv ерөнхий зураглаач/ Ц.Түмэнжаргал /Төслийн сэтгүүлч, зохиолч/

ШИЛДЭГ САЛБАР НИЙГЭМЛЭГ

МОНГОЛ ЗУРАГ НИЙГЭМЛЭГ

Шагналыг: Б.Нямхүү /Монгол зураг нийгэмлэгийн тэргүүн/

ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛ

ШАГДАРЖАВЫН ЧИМЭДДОРЖ-МОНГОЛЫН ИХ АМАР АМГАЛАН-PAX MONGOLICA БҮТЭЭЛ

Шагналыг: Ардын зураач, Төрийн шагналт МУУГЗ, Ш.Чимэддоржийг төлөөлөн Хүү Ч.Бат-Оргил авлаа



4/5/18

Нэвтрүүлгийн гэрэлтүүлэгийн тухай ярилцьяа
Үзэгчдэд чанартай сайн нэвтрүүлэг хүргэх нь энэ мэргэжлээр ажиллаж байгаа бидний зорилго. Гадаадын шилдэг нэвтрүүлэгүүдээс гэрлийн санаа авч болно. Үүнийг мастеруудаас суралцах гэдэг. Хүссэн телевизийнхээ нэвтрүүлгийг үзэж, сайтар ажиглан чи байсан бол яаж гэрэлтүүлэх байсан бэ? Гэрэл нь хаанаас чиглэж байна. Өнгө гэрлээ хэрхэн хослуулж байгааг ажиглаарай энэ нь таньд амар байх болно. 
Нэвтрүүлэг гэдэг ойлголт нь асар өргөн цар хүрээтэй. Сэтгүүл зүйн үүднээс авч үзвэл олон төрөлтэй. Гэхдээ энд гэрэлтүүлгийн тухай ярьж байгаа учираас 2 хувааяа. 
1.Энгийн нэвтрүүлэг /Ярилцлагын,Хөгжимийн,Танин мэддэххүйн гэх мэт/
2.Шоу нэвтрүүлэг /Томоохон шоу нэвтрүүлэг. олон улсын контент нэвтрүүлэг/ 
Нэвтрүүлэгт гэрлийг 2 хувааж авч үзнэ. 
Тайзны гэрэлтүүлэг. 
Ямарваа нэгэн нэвтрүүлэгт уур амьсгалыг бүрдүүлэх тайз чухал. Тайзны өнгө гэрэл гоё байх хэрэгтэй. Үүнийг бид орчиний гэрэлтүүлэг гэдэг. Орчинийг олон янзаар гэрэлтүүлж болно. Гэхдээ тухайн нэвтрүүлгийн өнгө аяст тохирсон байх хэрэгтэй. Жнь: Өглөөний нэвтрүүлгийн тайз гэж бодоё. Тэгсэн шөнийн өнгө аястай бүүдгэр лааны гэрэлтэй орчин үүсгээд бүдэг гэрлээр гэрэлтүүлэх нь зохимжгүй. Хурц тод өнгөлөг гэрлүүдтэй нь тэдгээр фоноо асааж гэрэлтүүлэх нь илүү байх. 
Тайз өөрөө гэрэлтэж харагдах эсүүл нэмэлт гэрлүүдийг суулгаж өгүүл гоё болдог. 
Эрс ялгаатай харагдах нь гэрэлтүүлгийн хувьд чухал. Мөн өнгө өнгийн ялгаралтай байх хэрэгтэй. Бид хавтгай гэрэл гэж ярьдаг хавтгай гэрэлтүүлэг зохимжгүй харагддаг уур амьсгалыг эвддэг. Гэхдээ хулдаасан хэвлэл татаад хавтгай гэрэлтүүлэгтэй шууд нэвтрүүлэгүүдтэй олон таарч байсан. Ямар нэгэн дүрэм байхгүй дээ.
Та орчиноо гэрэлтүүлж чадах юм бол хүнийг гэрэлтүүлэхэд хялбар байх болно.
Хөтлөгч зочиний гэрэлтүүлэг
Тайзаа орчиноо гэрэлтүүлчихлээ одо хүнийг гэрэлтүүлэх хэрэгтэй. Мэдээж тухайн хөтлөгч юмуу зочин хаана байх вэ? Үүнийг бид мэтик гэж нэрлэдэг хөдөлгөөнтэй ийш тийшээ явах юм уу? эсүүл нэг газраа зогсох уу суухуу? Үүнийг тодорхой болгох хэрэгтэй. Гэрэлтүүлэг тогтмол байх хэрэгтэй. Цэнгээнт танин мэдэххүйн нэвтрүүлэг ихэвчлэн сүүдэргүй хавтгай гэрэлтүүлэгтэй байдаг. Нууцлаг, асуудал дэвшүүлсэн нэвтрүүлэгүүд үндсэн гэрэл нь ярьж буй талаасаа байх бөгөөд сүүдэртэй байх нь зохимжтой харагддаг. Гэхдээ тогтсон онол гэж байхгүй та сайн бодох хэрэгтэй. 
Жнь:Шарк танк нэвтрүүлэг нь олон улсын контент бөгөөд ихэвчлэн хөгжингүй орнуудад хийгддэг. Бүтцийн хувьд харьцангүй энгийн боловч агуулга сайтай. Масштабаар харвал өрөөнд гол 4 бизнесмен сууж байна. Орчиний гэрлийг ажиглаарай. Мөн Оролцогчид болон шүүгчидийн гэрлийг харж болно. 
Гэрлийг яаж л бол яаж өгч болно. Тухайн орчинд тохируулан өгөх хэрэгтэй. 
Ярилцлагын гэрэлтүүлэг 
Нэвтрүүлгийн гол ноён нурууг авч явдаг хэсэг бол ярилцлага. Энэ төрлөөр баримтат нэвтрүүлэг хийгдэх нь түгээмэл байдаг. Яг ингэж гэрэлтүүлнэ гэсэн дүрэм байхгүй боловч та бидний маш сайн мэддэг үндсэн 3 цэгт гэрлээр гэрэлтүүлж болно. Яг тогтсон гэрэлтүүлэг байхгүй ч нэвтрүүлгийн өнгө аясд тохируулан нэг форматаар гэрлийг тавьж болно. 
Гадуур ямар ч орчинд яриа ярилцлага авч магадгүй учираас дээд зэргийн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Орчин болон хүнээ зохиомол гэрэлтүүлгээр гэрэлтүүлэх хэрэгтэй. Нарны гэрэл ашиглаж байгаа бол орчиноо маш сайн бодолцож үзээрэй. Ихэвчлэн нарны гэрлийг хаах эсүүл харанхуй өрөөнд зохиомол гэрлүүд ашиглаж зураг авах нь илүү байдаг. 
Эцэст нь хэлхэл зураг авалтын чанар гэрэл гэрэлтүүлэгтэй 100 хувь холбоотой. Таньд амжилт хүсье.
#lightingworkshop
#cinestyle
#bukhuuspear
















Гэрлийг өөрийн дотоод мэдрэмжээрээ тавьдаг бөгөөд өөрчлөлт хийхээр бол битгий ай зоригтой бай...Гэрэлтүүлэг нь гадаад төрхийг удирддаг. Яагаад гэвэл гэрэл бидэнд харах боломж олгодог.
Нилээдгүй олон өдөр гэрэл тавильт хийлээ. Хамтарч ажилсан Л.Эрдэнэбулгандаа баярлалаа...
#lightingworkshop
#cinetyle
#bukhuuspear