Р. Дуйнхоржав зураачийн фото зургийг олсон нь:
Зураачийн тухай хүүрнэл Уран зураг сонирхож, дүрслэх урлагийн контент хийж яваа миний хувьд “Тэнгэрийн зураас” баримтат киног бүтээж байх үед Ш.Чимэддорж (МУАЗ) ах “Алдартай зураачид байсан даа” хэмээгээд Р. Дуйнхоржав гэдэг нэрийг хэлсэн. Баримтат киноны ажил болохоор нь зураг хөргийг нь олж ашиглах санаатай интернэтээр нэлээд хайсан ч бараг юм олдсонгүй. Нэр нь яригддаг атлаа дүр төрх, баримт нь олдохгүй байх нь бүр ч сонирхол татаж байлаа. Тэгээд Д.Бадам (МУЭНШЗ) эгчээс сураг асуухад нэгэн хуучны, хар цагаан өнгөтэй каталог гаргаж өгсөн юм. Тэндээс Р. Дуйнхоржав зураачийн зургийг ашиглаж кинондоо шигтгэн оруулж чадсан. Түүнийг салбарынхан дотроо агуу зураач хэмээн чимээгүйхэн хүндэтгэн ярьдаг. Ил тод яригдахаасаа илүү бүтээлээрээ танигдсан, гүн дотоод ертөнцтэй уран бүтээлч байсан болов уу гэж бодогддог. Чимээгүй гүн, өнгөний нарийн мэдрэмж, бүтээл бүрт шингэсэн уур амьсгал нь жинхэнэ зураачийн хэмжүүрийг илтг...