“Ардчилал, шинэчлэлийн үеийн сэтгүүл зүйн боловсрол, өнөөгийн байдал” ХИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхмийн эрхлэгч, доктор, дэд проф Д.Дагиймаа Манай сэтгүүл зүйн салбарт 1960-аад оныг хүртэл курс дугуйланд суусан, дагалдан суралцсан эсвэл бичиж туурвих авьяастай өөр мэргэжлийн хүмүүс голлон ажиллаж байв. 1950-иад оноос ЗХУ-ын Москва, Ленинград, Болгар, ХБНГУ-д сэтгүүлчийн мэргэжилд суралцуулах ажил эхэлж, тэд 1960-аад эхэн үеэс сэтгүүл зүйн салбарт ажиллах болжээ. 1960-1960 оны хичээлийн жилээс МУИС-ийн хэл бичгийн факультетийн дэргэд сэтгүүлч мэргэжлээр анх удаа оюутан элсүүлж, 1962-1963 оны хичээлийн жилд Нийгмийн ухааны факультетийн харьяанд Сэтгүүл зүйн тэнхим байгуулагдсанаар манай оронд сэтгүүл зүйн сургалт эхэлсэн байна. Тус тэнхмийг 1967-1977 онуудад МАХН-ын ТХ-ны дэргэдэх Намын дээд сургуульд шилжүүлж тэнд 6 удаа төгсөлт хийсэн юм. Мөн 1971-1972 оны хичээлийн жилээс эхлэн Улаанбаатар хотын Намын хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмын ...