1/2/12

“Ардчилал, шинэчлэлийн үеийн сэтгүүл зүйн боловсрол, өнөөгийн байдал”



“Ардчилал, шинэчлэлийн үеийн сэтгүүл зүйн боловсрол, өнөөгийн байдал”

ХИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхмийн эрхлэгч, доктор, дэд проф Д.Дагиймаа

Манай сэтгүүл зүйн салбарт 1960-аад оныг хүртэл курс дугуйланд суусан, дагалдан суралцсан эсвэл бичиж туурвих авьяастай өөр мэргэжлийн хүмүүс голлон ажиллаж байв.  1950-иад оноос ЗХУ-ын Москва, Ленинград, Болгар, ХБНГУ-д сэтгүүлчийн мэргэжилд суралцуулах ажил эхэлж, тэд 1960-аад эхэн үеэс сэтгүүл зүйн салбарт ажиллах болжээ. 1960-1960 оны хичээлийн жилээс МУИС-ийн хэл бичгийн факультетийн дэргэд сэтгүүлч мэргэжлээр  анх удаа оюутан элсүүлж, 1962-1963 оны хичээлийн жилд Нийгмийн ухааны факультетийн харьяанд Сэтгүүл зүйн тэнхим байгуулагдсанаар манай оронд сэтгүүл зүйн сургалт эхэлсэн байна. Тус тэнхмийг 1967-1977 онуудад МАХН-ын ТХ-ны дэргэдэх Намын дээд сургуульд шилжүүлж тэнд 6 удаа төгсөлт хийсэн юм.  Мөн 1971-1972 оны хичээлийн жилээс  эхлэн Улаанбаатар хотын Намын хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмын оройн их сургуульд сэтгүүлчийн анги нээж 1987 оныг хүртэлх хугацаанд нийт 370 гаруй хүнийг төгсгөжээ.
2000 оны байдлаар, өөрөө хэлбэл  40 жилийн хугацаанд МУИС-иас 499, багш-ёэтгүүлч 13, Намын дээд сургуулиар 144, Марксизм-Ленинизмийн оройн их сургуулиар 370 гаруй, гадаадын их дээд сургуулиар 240 гаруй, нийт 1230 шахам сэтгүүлч бэлтгэжээ.    МУИС-д сэтгүүлч бэлтгэх болж, мэргэжлийн  тэнхим байгуулсан нь манай  орны бусад дээд сургуулиар сэтгүүлч бэлтгэх, сургалт заах аргын нэгдсэн журам боловсруулахад чухал суурь болсон юм.
1990 оноос хойш улсын болон хувийн их, дээд сургуулиуд сэтгүүлч мэргэжлээр сургалт явуулж эдгээр сургуулиудад мянга шахам оюутан суралцаж байна. 2006 оны байдлаар 22 их, дээд сургууль сэтгүүлч бэлтгэж байв. Олон сургууль байгаа нь өрсөлдөөн гүнзгийрч сургуулийн чанарт нөлөөлөх сайн талтай боловч нөгөө талаасаа сургалтын чанарт сөрөг байдал гарч байна. Мэргэжлийн багш дутмаг, сургалтын үндсэн баримт бичгүүд  бүрэн боловсроогүй, материаллаг  бааз хангалтгүй, зайлшгүй үзэх мэргэжлийн хичээлүүдийг огт заадаггүй буюу ор нэр төдий болгодог дутагдал түгээмэл байна. Ийм байдалд дүн шинжилгээ хийх зорилгоор 1998 онд МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхмээс Соросын сангийн  ивээлээр “Сэтгүүл зүйн сургалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт судалгааны төсөл хэрэгжүүлсний үндсэн дээр сэтгүүл зүйн сургалтын агуулгыг шинэчилж, түвшинг ойртуулах  явдал гол байгааг тогтоожээ.
1990 оноос өмнө Монголын болон гадаад орнуулын коммунист хэвлэлийн түүх, намаас хэвлэлийг удирдах арга барил гэх мэт хичээлийг олон цагаар үздэг номлолын шинжтэй сургалт давамгайлж байсан бол өнөөдөр эрэн сурвалжлах сэтгүүл зүй, экологи, социологи, менежмент гэх мэт шинэ чиглэлийг сургалтандаа түлхүү оруулах болсон юм.
Өнөөдрийн байдлаар сэтгүүлч бэлтгэдэг 18 сургууль байна.
1.    МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим, МУИС-ын харьяа Улаанбаатар сургууль
2.    МУБИС
3.    СУИС-ийн харьяа Радио, телевизийн сургууль
4.    Хүмүүнлэгийн ухаан их сургууль
5.    “Отгонтэнгэр” ИС
6.    “Идэр” ДС
7.    “Зохиомж” ДС
8.    “Их Монгол” ДС
9.    “Улаанбаатар-Эрдэм-Оюу” ДС
10.  Их Засаг ИС-ийн харьяа Монголын Рояль академи, харьяа “Харцага” сургууль
11.  ”Номун далай” ДС
12.  “Сэтгүүлч” коллеж
13.  “Орхон” ИС
14.  Олон улс судлалын ДС
15.  “Соёл”эрдэм” ДС
16.  “Түгээмэл” коллеж
17.  Утга зохиол, нийгмийн ажилтны ДС
18.  Кино урлагийн ДС
Монголын сэтгүүл зүйн сургалтын өнөөгийн байдал, ñóðãàëòûí агуулга, тулгамдсан асуудлуудыг тодîðõîéëîõ, öààøèä сэтгүүл зүйн багш, судлаачдын оролцоотойгоор сэтгүүл зүйн сургалтын стандартыг боловсронгуй болгохын òóëä ХУИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхмээс “Ñýòã¿¿ë ç¿éí сургалтын асуудалд” ñóäàëãààг явуулсан юм.
Мэргэжлийн чиглэлийн  хувьд
a.    Сэтгүүлч                                                        12
b.    Олон улсын сэтгүүлч                                              6
c.    Орчуулагч- сэтгүүлч                                                5
d.    Орчуулагч-олон улсын сэтгүүлч               1
e.    Сэтгүүлч, утга зохиолын ажилтан             1
f.     Радио телевизийн сэтүүлч                          1


Төгссөн мэргэжилтний тоог нарийвчлан гаргах оролдлого хийсэн боловч амжилтай болсонгүй. Учир нь сургуулиуд төгсөгчдийн судалгааг нарийвчлан хийдэггүй ба төгсөгчдийн 70 орчим хувь нь мэргэжлийн ажлаа хийдэг гэсэн хариултыг  сургуулиуд өгч байна. Одоо дээрх сургуулиудад сэтгүүлч мэргэжлээр 1600 гаруй оюутан сэтгүүлч мэргэжлээр суралцаж байна.




Сургуулиуд бусад сургуулиас ялгарах давуу талаа дараах байдлаар тодорхойлж байна.
a.     Гадаад хэлийг түлхүү үздэг                             5
b.    Практик давамгайлсан сургалттай                   10 байна.
                                                           
Эндээс үзвэл сургуулиуд сургалтын чанараа  сайн гэж үздэг байна. харин сургалтын чанар муу байгааг элсэгчдийн чанартай холбож байна.
Сэтгүүл зүйн сургуулиудад нэн шаардлагатай байдаг студитэй эсэх
Радио студитэй                                                         0
Теле студитэй                                                           7
Радио, теле студитэй                                               4
Студигүй                                                                    7

Сэтгүүл зүйн салбарын тулгамдсан асуудлыг дараах байдлаар тодорхойлж байна

  Сэтгүүл зүйн сургалтын гол мөрийн хөтөлбөр болох стандартыг дахин шинэчлэх 
  Практик давамгайлсан сургалтыг хэрэгжүүлэх
  Сургалтын материаллаг баазыг сайжруулах
  Сурах бичиг, гарын авлагыг чанаржуулах
  С ургалтын хөтөлбөрийг практикт ойр болгох    
  Сэтгүүл зүйн багш нарын мэдлэгийг дээшлүүлэх
  Элсэгчдийн суурь мэдлэгийг дээшлүүлэх

       Их дээд сургуулиудын сургалтын орчин, сургалтын чанарын талаар сэтгүүлч мэргэжлээр суралцдаг нийт оюутны сэтгэл ханамжийг тодорхойлох, цаашид сургуулийн захиргаа болон сэтгүүл зүйн тэнхимийн зүгээс оюутны суралцах нөхцөл бололцоо, сургалтын чанарыг сайжруулахын тулд хийх ажлын санал гаргах зорилгоор судалгаа явууллаа. Судалгаанд МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим МУИС-ийн харьяа Улаанбаатар дээд сургууль, МУБИС, Радио телевизийн дээд сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Отгонтэнгэр, Идэр, Зохиомж, Их Монгол, Улаанбаатар-Эрдэм-Оюу, Их Засаг Их сургуулийн харьяа Монголын Рояль академи харьяа Харцага сургууль, Орхон, Олон улс судлалын сургууль, Соёл-Эрдэм, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль, Кино урлагийн дээд сургууль, Түгээмэл, Сэтгүүлч коллеж зэрэг 17 их дээд сургуулийн 271 оюутан хамрагдсан бөгөөд анкетийн асуулт тарааж анхдагч эх сурвалжаас мэдээллийг авав.
       Хүйсийн хувьд 72 эрэгтэй, 199 эмэгтэй оюутан байсан байна. Судалгаанд хамрагдсан оюутнуудыг курсын хувьд авч үзвэл 15.9% буюу 43 нэгдүгээр курсын оюутан, 41.3% буюу 112 хоёрдугаар курсын оюутан, 27.5% буюу 69 гуравдугаар курсын оюутан, 15.3% буюу 47 дөрөвдүгээр курсын оюутан байв.
       Судалгаанд сэтгүүл зүйн ангид суралцаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг уу гэсэн асуултанд 55.7% хангалуун байдаг, 3.3% хангалуун биш байдаг, 37.6% дунд зэрэг, 3.4% мэдэхгүй гэсэн хариултыг өгсөн байна.
   
       Дээрх хариултаас үгүй, дунд зэрэг, мэдэхгүй, мөн тийм хэмээн хариулсан зарим оюутан сэтгэл дундуур байгаагийнхаа шалтгааныг дараах байдлаар хариулсан байгаа юм. Үүнд 125 оюутан давхардсан тоогоор саналаа өгсөн. Сэтгэл дундуур байгаагийн шалтгааныг дараах байдлаар тайлбарлажээ.

Дээрх  хоёр үзүүлэлтээс оюутнуудийн 50 гаруй хувь нь л сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаадаа сэтгэл хангалуун байгаа, үлдсэн хэсэг нь сэтгэл дундуур, хангалуун бус байдаг гэсэн хариулт өгсөн нь оюутнуудын сэтгэл ханамж тааруу байгааг харуулж байна.       Сургуульдаа сэтгэл дундуур байдаг бол юуг нэрлэх вэ гэсэн асуулгад давхардсан тоогоор дараах байдлаар хариулсан байна.
Сэтгэл дундуур байдаг зүйлс
Эзлэх хувь
Гаднах зам талбай
49.6%
Номын сангийн үйлчилгээ
55.2%
Хичээлийн анги танхим
33.6%
Материаллаг бааз
39.2%
Спорт заал
28.8%
Интернет үйлчилгээ
34.4%
Мэргэжлийн лабортари
51.2%
Сургалтын албаны ажилчдын харьцаа
30.4%
Бусад
4%

Сэтгүүлзүйн тэнхимийн багш нарын багшлах ур чадварыг оюутнууд дараах байдлаар үнэлсэн байна.
Үүнээс сэтгэл дундуур байдаг оюутнууд дараах байдлаар тайлбарыг өгсөн ба нийт 90 оюутны саналыг харьцуулсан доорх үзүүлэлтийг гаргасан болно.

Сэтгүүлчийн ур чадвар дутмаг
27.8%
Багшлах ур чадвар дутмаг
35.6%
Хувь хүнийхээ хувьд таалагддаггүй
48.9%
Зан харьцаа муу
10%
Бусад
15.6%
             
Багш нартаа хир сэтгэл ханамжтай байдаг вэ гэсэн асуултанд 69.4% нь мэргэжлийн багш нартаа сэтгэл хангалуун байдаг гэсэн байна. Мөн түүнчлэн сэтгүүл зүйн багш нарын багшлах ур чадварын талаар 65% нь сайн гэсэн үнэлгээ өгсөн нь сайшаалтай. Гэхдээ үүний зэрэгцээгээр зарим багш нар оюутнуудаа шударга дүгнэдэггүй, харьцаа муу, хувь хүний хувьд таалагддаггүй, багшлах чадвар дутмаг зэрэг шалтгаанаар оюутнуудын сэтгэлд хүрдэггүй үзүүлэлт ажиглагдаж байна.

No comments:

Post a Comment