Posts

Showing posts from September, 2025

Зэн буддизм Түүний түүх "би харж байна"

Image
  Би харж байна. Эртний нэгэн өглөөний намуухан гэрэлд Будда цэцэг атган сууна. Тэр юу ч хэлсэнгүй, зөвхөн цэцгийн ариун дүр төрхийг барьж үзүүлэв. Түмэн шавь дотор бүгд дуугүй суусан атал нэгэн шавь — Макасапа — цэцгийн нууцыг таньсан мэт инээмсэглэв. Тэр инээмсэглэлээс хойш сургаал үгнээс бус, сэтгэлийн гүнээс дамжин ирэх болсон билээ. Би харж байна. Зуун зуунаар дамжсан энэ ухааны замд гарав. Эртний их мөргөлийн замаар Бодидарма алхаж байна. Түүний нүдэнд үүлсийн цаанаас гэрэл цацарч, зам уртад ч сэтгэл нь тогтвортой. Хятадад ирээд тэр шавилан сууж, бясалгалын жинхэнэ мөн чанарыг уламжлуулжээ. Би харж байна. Бодидармагийн дотоод тэнхээ, сэтгэлийн гүн хичээлээс “Зэн” хэмээх урсгал төрсөн юм. Энэ бол номын үгнээс давсан, зүрхнээс зүрхэнд дамждаг ухаан. Түүхийн тэр алсын цуурай өнөөдөр надтай, чамтай уулзаж байна. Энэ бол зэн буддизмийн эхлэл. Бодидармагийн түүхийн үргэлжлэл Энэтхэгээс хятадын зүг мордсон Бодидарма бол Махаяна буддизмийн гүн ухааныг авчирч, түүний дотоод мөн ...
Image
Би харж байна цуврал бүтээл. 25/25 хэмжээтэй хоёр. Зотон, Акрилл Кураторын бичвэр.   1. Буддагийн дүр ба зэн урлагийн эхлэл Зүүн талын зурагт Буддагийн нүүрийг маш энгийн, урсгалтай зураасаар дүрсэлжээ. Энд нарийн деталь бус, харин ухамсрын төлөөлөл онцлог болж байна. Нүд, хамар, уруулыг алтлаг өнгөөр гаргасан нь гэгээрэл, дотоод гэрлийн билэгдэл. Харин нүүрийг хүрээлэх хар зураас нь зэн урлагийн үндсэн ойлголт болох энсо буюу дугуйтай холбоотойгоор “хоосон чанар”-ын мэдрэмжийг төрүүлдэг. Энэ нь Буддагаас эхтэй зэн буддизмын философи — аливааг нарийн биш, энгийнээр илэрхийлэх, хэлбэр дүрсийг дотоод мөн чанартай холбох гэсэн санааг илэрхийлжээ. 2. Морь – Монгол сүнсний билэгдэл Баруун талын зурагт морьны толгойгоор эхэлж, дугуй болон хаагдах хар зурлага байна. Энэ бол уламжлалт зэн дугуй (энсо)-г монгол ахуй, сэтгэлгээтэй уялдуулсан өвөрмөц шийдэл юм. Морь нь монголчуудын хувьд эрх чөлөө, хүч чадал, нүүдэлчин амьдралын салшгүй нэгэн билэгдэл. Морьны толгойг алтлаг өнгөөр тодруу...
Image
  Эссэ: Өөрийгөө танихуйн замнал Эхлэл Энэ хорвоо ертөнц хэмжээлшгүй агуу, харин бид бол түүн доторхи өчүүхэн тоосонцор мэт оршихуй. Гэвч өчүүхэн гэдэг нь үнэ цэнгүй гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ — хүн төрөлхтний хувьслын замналыг харвал бидний өдгөө энд сууж, бодож, ухаарч буй оршихуй бол маш урт аяллын үр дүн. Хүн сармагчингаас цаашлаад Чулуун зэвсгийн үеэс өнөөдөр хүртэлх замд хүн босоо алхаж сурсан, гараараа хань ижлээ тэтгэж эхэлсэн, сүргийн бус хосын үнэнч харилцааг сонгосон. Энэ бүхэн биднийг оюун ухаант хүн болгон төлөвшүүлжээ. Өнөөдөр бид оюун ухаант хүн болжээ гэдгээ ойлгохын тулд хамгийн түрүүнд өөрсдийгөө тодорхойлох учиртай. Өөрийгөө таних нь зөвхөн “би хэн бэ?” гэсэн асуултад хариулах төдий бус, харин “цаашид хаашаа явах вэ?” гэсэн асуултад зам заах гарц юм. Энэ эссэд би өөрийгөө танин мэдэх гурван аргыг санал болгож байна: бясалгал, урлаг, хөдөлгөөн . I. Амьсгал ба бясалгал – Хэцүүтэй нүүр тулах ухаан Орчин үеийн нийгэм биднийг цаг завгүй амьдралд уядаг. Гэх...