11/21/12

Зураглаач: Х.Бөхтулга "ТОЛЬ" "Амьдралын үнэ цэнэ"  видео уралдаанд явуулсан бүтээл
 Ганцаардал болон гэр бүл. Энэ хорвоо дээр хүн ганцаар амьдрах гэж төрдөггүй ажээ. Хүнтэй сууж хүүхэдтэй болно гэдэг амьдралын утга учир.
Ганц бие залуу ...
Гадаа хүйтэн байна
Ганцаардлыг хөтлөн алхана
Гар даараад
Гараа халааслахаар
Ганцаардал даарах гээд
Ганц шүдэнз хайрцаг тамхитай
Гал гаргах өөр юу ч үгүй орчлон
Гашуун утаагаа нэвсийтэл нөмрөөд
Гашуудалын хот аниргүй нойрсоно
Ганцаардалыг гэрт нь хүргэж унтуулхаар
Ганцаархнаа алхана
Гадаа хүйтэн байна... Ганцаардлыг гэрт нь хүргэж өгөх бөгөөд гэр нь хоосон хөндий уух зүйл нь хар ус өөр юу ч үгүй. Тиймээ тэр залуугийн нэгэн тал бол гэр бүлтэй аз жаргалтай халуун дулаан амьдрал юм. Энэ бол толинд туссан нэгэн бие ажээ....
                                        Хамгийн агуу гэдэг хамгийн энгийн байдаг учраас
                                               энгийн гээд хайхраагүй бүхэн минь эгэлгүй
                                                агуу байсныг хожим нь бус, дэргэд нь ухаар.




No comments:

Post a Comment