
Нэвтрүүлгийн гэрэлтүүлэгийн тухай ярилцьяа Үзэгчдэд чанартай сайн нэвтрүүлэг хүргэх нь энэ мэргэжлээр ажиллаж байгаа бидний зорилго. Гадаадын шилдэг нэвтрүүлэгүүдээс гэрлийн санаа авч болно. Үүнийг мастеруудаас суралцах гэдэг. Хүссэн телевизийнхээ нэвтрүүлгийг үзэж, сайтар ажиглан чи байсан бол яаж гэрэлтүүлэх байсан бэ? Гэрэл нь хаанаас чиглэж байна. Өнгө гэрлээ хэрхэн хослуулж байгааг ажиглаарай энэ нь таньд амар байх болно. Нэвтрүүлэг гэдэг ойлголт нь асар өргөн цар хүрээтэй. Сэтгүүл зүйн үүднээс авч үзвэл олон төрөлтэй. Гэхдээ энд гэрэлтүүлгийн тухай ярьж байгаа учираас 2 хувааяа. 1.Энгийн нэвтрүүлэг /Ярилцлагын,Хөгжимийн,Танин мэддэххүйн гэх мэт/ 2.Шоу нэвтрүүлэг /Томоохон шоу нэвтрүүлэг. олон улсын контент нэвтрүүлэг/ Нэвтрүүлэгт гэрлийг 2 хувааж авч үзнэ. Тайзны гэрэлтүүлэг. Ямарваа нэгэн нэвтрүүлэгт уур амьсгалыг бүрдүүлэх тайз чухал. Тайзны өнгө гэрэл гоё байх хэрэгтэй. Үүнийг бид орчиний гэрэлтүүлэг гэдэг. Орчинийг олон янзаар гэрэлтүүлж болно. Гэ...