4/5/18

Тв мэдээний гэрлийн талаар ярилцья:
Телевиз нь мэдээллийн
хэрэгсэл үү? Урлагийн салбар уу?
Мэдээллийг урлагтайгаар дамжуулах гэж байна. Тв бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа салбар салбарын уран бүтээлчид нэгдэж үзүүлж харуулах урлагаар дамжуулан үзэгчдэд хүрч ажилладаг. Уран сайхан зүйлээр мэлмийгээ баясгаж, сонороо мялаан гоо зүйн таашаал авч, танин мэдэх нь үзэгчдийн зорилго. Үзэгчдэд хүрч ажиллана гэдэг бидний мэргэжлийн онцлог. Тэгэхлээр мэргэжилдээ мэргэших урнаар сэтгэж чанартай уран бүтээл хийхийн төлөө зүтгэх хэрэгтэй. Мэдээж энэ нь амаргүй!!! Телевизэд зайлшгүй байх ёстой гурван төрөл байдаг. Мэдээ, Шоу, нэвтрүүлэг Олон ангит кино Телевизийн онцлогоос шалтгаалан эдгээр төрлүүдийг дан ганцаар нь авч явж байгаа телевиз ч байдаг. Гэхдээ үзэгчдийн хүсэл хязгааргүй боловч энэ гурван төрлөөс зайлахгүй. Тэгэхлээр эдгээр гурван төрөлд бид мэргэших уран бүтээлийн чанараа сайжруулах нь чухал болж байна...
Мэдээ түүний гэрэлтүүлэг
Ихэнх мэдээний нэвтрүүлэг тусгайлан зассан тайзнаас холболт хийж байж үзэгчдэд хүрдэг. Мэдээний тайз нь тухайн телевизийн онцлогийг харуулсан байхаас гадна өөр өөрийн өнгө аястай байдаг. Мэдээнд уран сайхны гэрэлтүүлэг зохимжгүй харагддаг. Дүүргэсэн жигд гэрэлтүүлэг илүү зохимжтой. Гэхдээ уран сайхны гэрэлтүүлэгтэй байж болно. Гэрэлтүүлэгт ямар нэгэн онол байхгүй гэдгийг санаарай. Дүүргэх гэрэл, контур гэрэл,нүдний гэрэл зэргийг ашиглаж гэрэл тавих арга бий. Зурах гэрлийг тухайн нөхцөл байдлаас шалтгаалан тавих хэрэгтэй болдог. Шаардлагагүй бол хэрэглэх хэрэггүй. Тайз өнгөлөг гэрэлтэй, хөтлөгч нь арын фонноосоо салсан контур зохимжтой бол хүний нүдэнд гоё харагдах нь дамжиггүй. Сүүлийн үед ногоон фон ашиглаж виртуал тайзтай мэдээний нэвтрүүлэг хийдэг болсон. Хөтлөгчөө хэрхэн гэрэлтүүлэх талаар та бодох хэрэгтэй. Таны гэрэлтүүлэгт амжилт хүсье. Мэдээ, сурвалжлага түүний гэрэл. Орчин нөхцөлийг даган хувьсах гэрэлтүүлэг энэхүү төрөлд орно. Мэдээ хурдан шуурхай гэсэн зарчим дор явагддаг учраас орчинд нь шууд авахыг шаарддаг. Орчны гэрэлтүүлэг муу бол нэмэлт гэрэл ашиглах болдог. Үүнд зөөврийн гэрэлтүүлгийг өргөн хэрэглэх хэрэгтэй. Хамгийн амархан гэрэл бол хүний нүүрний эгц урдаас тусгасан гэрэл. Ямар нэг сүүдэр үүсгэхгүй. Нүд гэрэлтэй хавтгай гэрэл юмаа. Мэдээ сурвалжлаганд хавтгай гэрэлтүүлэг зонхилдог учир нь цаг хугацаа хэмнэсэн хэрэг. Гадаа зураг авахаар бол нарны байрлал чухал үүрэгтэй. Байгалийн гэрэл ашиглаж авах тохиолдол мэдээ сурвалжлаганд их гарна. Тиймээс нарыг байнга ажиглаж хөтлөгчөө зөв байрлалд зогсоох нь чухал байдаг.
#lightingworkshop
#cinestyle
#bukhuuspear








No comments:

Post a Comment