Posts

“Зураглаач багш” Зураглаачийн мэргэжил асуудал #1

  Зураглаач мэргэжил асуудал #1          Намайг анх их сургуулиа төгсөж байх (2012онд) үед мэргэжилдээ хайртай байх, ур чадвараа хөгжүүлэх гэдэг нь нийгмийн үнэт зүйл байсан бол одоо залуусын хувьд "хурдан баяжих", "амжилттай харагдах" гэдэг нь илүү чухал болсон.           Зураглаач мэргэжилд шинээр орж ирж буй залуус кино, реклам гэх мэт том төслүүдэд шууд оролцож, өндөр цалинтай, "гялалзсан" амьдралыг төсөөлдөг байж болно. Гэтэл бодит байдал дээр зураглаач мэргэжил эхний шатандаа маш их тэвчээр, техникийн мэдлэг, туршлага шаарддаг. Камерын линзээс эхлээд гэрэлтүүлэг, өнцөг сонгох, пост-продакшны үндсийг ойлгох гээд суурь ур чадваруудыг эзэмшихэд хэдэн жил ч шаардлагатай болдог. (5-10жил)          Зураглаач мэргэжилд удаан хугацаанд суралцаж, туршлага хуримтлуулах гэдэг нь "хурдан баяжих" зорилготой нийцэхгүй. Тиймээс тэд энэ мэргэжлийг сонирхохоо больж, харин богино хугацаанд өндөр цалин авчих санаатай л з...

Мэлмий Awards 2024 дүрслэх урлагийн шилдэгийн шилдэг тодруулах наадам амжилттай боллоо.

Монголын урчуудын эвлэлээс анх удаа зохион байгуулсан дүрслэх урлагийн анхдугаар наадмыг тэргүүн байрны эзэд тодорлоо.  “МЭЛМИЙ AWARDS 2024” дүрслэх урлагийн шилдэгийн шилдэгийг шалгаруулах анхдугаар наадам 2025оны 2сарын26ны өдөр болсон билээ.  Та бүхэн бүрэн эхээр үзэх бол YouTube link:  https://youtu.be/Me019OVu9TY?si=ujnotRDWtDh9_4qB ШИЛДЭГ БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН ШАГДАРЖАВЫН  ЧИМЭДДОРЖ “САЛХИНЫ ХЭЭ” ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙ ДАХЬ БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН Шагналыг:  Ардын зураач, Төрийн шагналт МУУГЗ, Ш.Чимэддоржийг төлөөлөн Хүү Ч.Бат-Оргил хүлээн авлаа.  ШИЛДЭГ КУРАТОР БОЛДБААТАРЫН  БЕРДХАЛЫХ “ЭРТНИЙ САЙХАН” УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ДЭГЛЭЛТ Шагналыг: Б.Бердхалых /МУЭ-ийн гишүүн, МУСТА зураач/ ШИЛДЭГ ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ НАМХАЙЖАНЦАНГИЙН  РИНЧИН-ОЧИР Шагналыг: Н.Ринчин-Очир /МУЭ-ийн гишүүн, Шинэ-Өглөө нэгдэлийн тэргүүн МУСТА зураач/ ШИЛДЭГ ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН “МОНГОЛ ЗУРАГ БА ХҮЧНИЙ ЭСРЭГ ЗОГСОХ УРЛАГ”МОНГОЛ ЗУРАГ НИЙГЭМЛЭГ ВЕНЕЦИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН 60 ...

Зураглаачийн дадал ДРОН ШАЛГАХ ХУУДАС. DRONE CHECKLIST

Image
Image
Нэвтрүүлгийн гэрэлтүүлэгийн тухай ярилцьяа Үзэгчдэд чанартай сайн нэвтрүүлэг хүргэх нь энэ мэргэжлээр ажиллаж байгаа бидний зорилго. Гадаадын шилдэг нэвтрүүлэгүүдээс гэрлийн санаа авч болно. Үүнийг мастеруудаас суралцах гэдэг. Хүссэн телевизийнхээ нэвтрүүлгийг үзэж, сайтар ажиглан чи байсан бол яаж гэрэлтүүлэх байсан бэ? Гэрэл нь хаанаас чиглэж байна. Өнгө гэрлээ хэрхэн хослуулж байгааг ажиглаарай энэ нь таньд амар байх болно.  Нэвтрүүлэг гэдэг ойлголт нь асар өргөн цар хүрээтэй. Сэтгүүл зүйн үүднээс авч үзвэл олон төрөлтэй. Гэхдээ энд гэрэлтүүлгийн тухай ярьж байгаа учираас 2 хувааяа.  1.Энгийн нэвтрүүлэг /Ярилцлагын,Хөгжимийн,Танин мэддэххүйн гэх мэт/ 2.Шоу нэвтрүүлэг /Томоохон шоу нэвтрүүлэг. олон улсын контент нэвтрүүлэг/  Нэвтрүүлэгт гэрлийг 2 хувааж авч үзнэ.  Тайзны гэрэлтүүлэг.  Ямарваа нэгэн нэвтрүүлэгт уур амьсгалыг бүрдүүлэх тайз чухал. Тайзны өнгө гэрэл гоё байх хэрэгтэй. Үүнийг бид орчиний гэрэлтүүлэг гэдэг. Орчинийг олон янзаар гэрэлтүүлж болно. Гэ...
Image
Гэрлийг өөрийн дотоод мэдрэмжээрээ тавьдаг бөгөөд өөрчлөлт хийхээр бол битгий ай зоригтой бай... Гэрэлтүүлэг нь гадаад төрхийг удирддаг. Яагаад гэвэл гэрэл бидэнд харах боломж олгодог. Нилээдгүй олон өдөр гэрэл тавильт хийлээ. Хамтарч ажилсан Л.Эрдэнэбулгандаа баярлалаа... # lightingworkshop # cinetyle # bukhuuspear