Сануулга...
Кино бол дуураймал
амьдралыг цогцлоогч бодит урлаг
Хөгжим үнэн бөгөөд хэзээд жинхэнэ мэдрэмжийг илэрхийлдэг
Уран бүтээлчдийн сэтгэлгээ бол ер нь толгой
ажиллаж байх ёстой
Уран бүтээл бол цаг хугацааны хувьд маш ихийг
золиосолж байж хийдэг ажил, тархинд үр хөврөл нь явж л байдаг
Хүсч буй зүйлээ хийж
байгаа хүн хэзээ ч хуурамч байдаггүй, тийм учраас урлаг үргэлж ариун тунгалаг байдаг
Урлагийн хүн гэж уран зураг, уран зохиол, хөгжим гурвыг оролддог хүнийг хэлнэ, энэ гурав цогц байдаг урлаг
бол кино юм.
Ямар ч уран бүтээлч өөрийнхөө дотор байгаа
тэр шаналал, мэдрэмж, өөрийн гэсэн ертөнцөө өөр хэн нэгэнд
мэдүүлэх, мэдрүүлэхийн тулд л урлагийн бүтээл хийдэг
Хүн бүр өөрийн гэсэн бодол, дахин
давтагдашгүй сэтгэхүйтэй, гоо
сайхныг мэдэрдэг, хүсч мөрөөддөг болохоор хүний мөн чанар бол бүтээлч
Урлаг гэдэг маань
хүний сэтгэл зүрхээр тоглож байдаг, тэгэхээр урлагтай зууралдаж байгаа хэн ч бай уг нь
асар том хариуцлага үүрэх ёстой. Уран
бүтээлч болох сонголт зөвхөн гоо зүйн төдийгүй ёс суртахууны, хүнлэг нинжин сэтгэлийн бас хариуцлагын сонголтыг ардаа дагуулж байдаг
Хүний тархинд хамгийн их нөлөөлдөг зүйл бол оюун ухаан, түүн дотроо хамгийн оюунлиг зүйл бол урлаг
Бусдын сэтгэлийг
хөдөлгөе гэвэл хүчтэй сэтгэх нь ээ, сэтгэлгээний хязгааргүй орчин - г бий болгох нь ээ...
Авьяас билгийн
туйлийн зорилго бол
уран бүтээлээрээ хүмүүст
амьдралын үнэ цэнг үзүүлэх, ойлгуулах явдал юм
Юм цаг үеэ олж гараад, дээр нь ондоо арга барилаар хийж чадвал гайхамшиг
Хүн өөрийнхөө ямар хэмжээнд
байгааг, хаахна яваагаа мэддэг бай...вал эвгүй байдалд орохгүй
Урлагийн хамгийн чухал шинжүүдийн нэг бол төгсөөгүй чанар, уран бүтээлч бүтээлээ төгсгөлгүй орхисноороо үзэгчдэд өөрийнхөөрөө төгсгөх боломжийг
олгодог, ингэж байж л уран бүтээлч хүн үзэгч хоёр тэнцэж ирдэг” гэнэ
Чанартай бүтээл сонгож үз…
No comments:
Post a Comment