Анхаар...
1.
Зураглаачийн ажлыг хийхэд бүтээлч сэтгэлгээ, өөрийн шийдэл хэрэгтэй, гэхдээ гол зорилго нь найруулагчийн
төсөөллийг буулгаж өгөх үйл явц юм.
2. Аливааг байнгын хөдөлгөөн, өсөлт хөгжлийн
урсгалд дунд нь судал, техникүүдийг сайн судлах
3. Кино
оператор нь уран бүтээл, техникийн асуудлыг шийддэг, сайн мэддэг хүн сайн
хийнэ. Уран бүтээлийн чанар нь оператороос их шалтгаална.
4. Урлагийн бүтээл хоёр юмнаас
бүрддэг...эхнийх нь бүтээлч шинж, нөгөөх нь мэргэжлийн ур чадвар
5. Амьдралын
наад захын юмыг урнаар гоё харж сур!!!! Ер нь
зураг авахдаа аюулгүй талаа сайн бодолцох.
6. Хожим гэмшихгүйн тулд эхнээс нь сайн бод...
7. Дурангын нүдээр, өнцгөөр харж сурах нь хамгийн чухал...........
8. Ажлаа мэдэж
байвал хангалттай мөнгө олно...
9. Оператор хүний гарт өнгө гэрэл
хоёр байх ёстой...
10. Ер нь бүх зүйлээ практик дээр өөрөө хариуцаад хийвэл
сайн. Илүү дутуу бүх зүйлийг бодож олох, сэтгэх, санах хэрэгтэй.
11. Зохих амжилтанд хүрээгүй ч туршлагыг нь хүндэлж, тэдний ямар нэгэн сайн
талаас суралц, ахмад операторуудаас асуух судлах
12. Байгаа нөхцөлд дасаж яаж ашигтай дүрс авч болохыг тооц, . Хүйтнээс
халуунд оруулах маш муу
13. Ер нь гэрлээ хүний сэтгэхүй дээр тоглож эффэктүүдийг гаргаж өгдөг
14. Хийх гэж буй зүйлээ маш дэлгэрэнгүйгээр ярьж бай: хэр ритмтэй, хичнээн
секундын кадр, ямар гэрэлтэй байх г.м.
15. Техникээ сайн судал, камераа бүүр сайн судал.
16. Камерийн хөдөлгөөнийг чухалчилж, аль болох орон зайг оруулахыг
чухалчилдаг. Камерийн хөдөлгөөн нь авч
буй тухайн обьектонд хэлэх гэж буй санааг гэрэл өнгө, хувцас, тайз,
жүжигчний тоглолт эдгээрийг нэгтгэж нэг дүрс кадр болгон үзэгчдэд хүргэхийг
хэлнэ.
17. Уран бүтээлч хүн урдаас харж шийдэж, төлөвлөж байх ёстой.
18. Хүний анхаарлыг татахаар харьцааг гаргах. Орон зайгаа
сайн ашиглаж зураг авч сурах. Утга санаагаа хөөцөлдөж дүрслэл гаргах, уран
сайхны дүрслэл нь хүнийг уяж чаддаг байх.
19. Зураг авч буй газрынхаа нөхцөлд тааруулж бүх юмаа бодож тооцоолох.
Авсан материалаа сайн тэмдэглэж байх. Гэрлийн балансаа хийхдээ шийдэлт хийж
байх. Тавьж байгаа гэрлээ сайн нууж сурах.
20. Натур
сонгохдоо хүнд хэрэгтэй бүх шаардлагыг хангасан байх, цаг агаарыг бодолцох,
натуртаа зохиомжоо бодож олох, нарыг харгалзах, уур амьсгалаа харуулахын тулд
фильтр ашиглах
21.Тухайн биеийг
үйлдэлд оруулж байгаа хэсгийг дүрслэл гэж нэрлэдэг. Өгүүлэл нь дүрслэлээр бууж
байх, мөн гэрлээ бодолцоход өнгө орж ирнэ. Ямар нэг обьектыг дуусгаж бодож
авах, энэ нь сүүлд монтаж хийхэд амар, сүүлд нөхөөс хийгдэхгүй.
22.Бүхий л үйл ажиллагааг зохион
байгуулалттай хэлбэрт оруул,төлөвлөж чаддаг хүн л зохион байгуулж чадна, мөн
ялалт амжилт нь асар хүнд хүч хөдөлмөр, маш сайн зохион байгуулалтын үр дүн
23. План гэдэг нь
хэдэн сек, хэдэн минутаар авсан кадр.
24.Туршлага гээч нь мэдрэхүй, мэдрэхүйн материалуудаас бий
болсон эргэцүүлэл, эргэцүүлэлийн бүтээгдэхүүн юм
25. Оператор хүний чадал кино кадр түр солигдох эгшинд
кадрын өрөлтөөрөө үзэгчдэд юуг голлож харуулж амжих вэ, өрөлтөн дэхь гол цэг нь
юу өгч амжсанаас ямар утга санаа илэрхийлэх вэ, гэдгийг шийдэж чадсанаас
ихээхэн чадал чансаа харагдана гэсэн байх юм.
No comments:
Post a Comment