ГАДАА. ЭМНЭЛЭГИЙН ҮҮДЭНД. ӨГЛӨӨ.
Болд эмнэлэгийн
үүдэнд ирэв. Гуталны хажууд улаан өнгөтэй хүүхдийн гутал хэвтэнэ. Халааснаасаа тамхи гаргаад амандаа хийнэ.
Гэтэл хажууд нь нэгэн өндөр настай хүн ирээд
ӨВӨӨ
Анхны хүүхэд үү?
БОЛД
/Сандарсан байдалтай тамхиа
аваад/
Аа тийн
ӨВӨӨ
Анхны бүх зүйл хүнийг
сандрагдаг юм шүү дээ? Арга үгүйээ гэж хэлээд цааш явав.
Дэвдэж балмагдсан царай нүүрэнд нь илт
харагдах бөгөөд гар нь үл ялиг чичирхийлж байлаа. Эмнэлгийн үүдээр халуун
савтай цай барьсан хүмүүс орцгооно. Хотын
дүнсгэр чимээ чихэнд хангинана. Шүдэнз гаргаж зураад тамхиа асаахад эхнэрийн
орилох чимээ сонсогдов. ШИЛЖИЛТ
ДОТОР.
МАШИН ДОТОР АРЫН СУУДАЛ. ӨДӨР.
Эхнэр нь чангаар
орилж шүд зууна.
БОЛД
/Гарыг нь атгаж/
Хайраа тэвчээрэй, яг одоо ирлээ.
Машины жолооч тэвдэн сандарч
толиндоо харна. Хурдаа нэмнэ. Машин
эмнэлэгийн үүдэнд зогсоно.
ГАДАА. ЭМНЭЛЭГИЙН ҮҮД. ӨДӨР.
Болд
эхнэрээ тэвэрч машинаас буугаад шууд эмнэлэгийн үүдэнд ирнэ.
ГАДАА. ЭМНЭЛЭГИЙН ҮҮДЭНД. ӨГЛӨӨ.
Болд тамхиа үлээж эргэн тойрон харж хэн нэгэн байгааг шалгаж байгаа мэт
түгшүүртэй харна. Тамхи талдаа орсон байлаа. Утаагаа үлээхэд эмч түүнд хэлнэ. ШИЛЖИЛТ
ДОТОР. ЭМНЭЛЭГИЙН ШИРЭЭНИЙ ӨМНӨ.
Ширээний өмнө гэр бүлээрээ
авхуулсан зураг байна
ЭМЧ
/Чухал царай гаргаж/
Чи нөхөр нь үү?
БОЛД
Тийм ээ би Нөхөр нь
ЭМЧ
Ямар ажил хийдэг вэ?
БОЛД
Бид 2-р оюутан л даа
ЭМЧ
Зөв зөв. Төрөх хугацаа нь
болоогүй байна. Хуурамч өвдөлт гэж байдаг юм. Та 2-р хугацаа нь болхоор хүрээд
ир.
Болд эхнэрээ хөтлөн гараа өргөж зогсоно. Энэ үед машины чимээ хүчтэй сонсогдож. ШИЛЖИЛТ
ГАДАА. ЭМНЭЛЭГИЙН ҮҮДЭНД. ӨГЛӨӨ.
Залуугын анхаарал замын зүг очино. Машин ээлжлэн хүчтэй зөрөлдөж хүмүүс алхана.
Болдын тамхи дуусаж ишийг нь шахаж хогын саванд хийв.
Болдын утас дугарч Утасаа хартал МИНИЙ
ХАЙР
БОЛД
Өө миний хайр сэрсэн үү?
ЭХНЭР
Хайраа хаана байгаа юм бэ? Би айгаад байна.
БОЛД
Би ойрхон байна? Удахгүй очлоо
ЭХНЭР
Хурдлаарай.
Утас тасарч удаан дугарна. Энэ үед
эмнэлэгийн хаалга хүчтэй онгойно. ШИЛЖИЛ
ДОТОР. ЭМНЭЛЭГИЙН КОРДОР. ӨДӨР
Залуу эхнэрээ хаалгаар сугдан оруулж
урдаас нь эмч тосон авлаа. Болд сандарсан байдалтай эргэн тойрно харж хана
налан доош суув. Удалгүй хаалгаар эмч гарч ирээд.
Эмч
/Харамсангуй/
Хүүхэд чинь гэдсэндээ бүтсэн
байна. Бид чадах бүхнээ хийсэн боловч амийг нь аварч чадсангүй.
Хэмээн хэлэхэд Болдын царай муухайрч сонин
болж Хана налан унлаа...
ГАДАА. БАЛГАС. ӨДӨР
Болд нүдээ нээлээ энэ үед эргэн тойрон
балгас байх бөгөөд урд нь хүүхдийн гутал байв. Түүнийг босож аваад халаасандаа
хийлээ. Амьдрал түүний хувьд утга учиргүй мэт санагдана. Эргэн тойрон хог сэг.
Хар утаа суунаглаж нар өөд харах эцэс байсангүй. Болд халааснаасаа буу авч
цэнэглээд урагш алхав. Тэр шийдсэн байлаа. Балгасны хаалгаар орж харанхуй
нөмрөв. Энэ үед баруун гартаа буу барьсан байв.ТӨГСӨВ
No comments:
Post a Comment