2/26/18

Телевизийн шоу нэвтрүүлэгийн талаар 

Өнөө үед “Контент” гэж ихээр ярих болсон бөгөөд гадаадын олон жил хийгдэж хэдийн олон орны үзэгчдийн танил болсон шоу нэвтрүүлгүүдийг Монголын хөрсөнд буулгаж гадаадын жишигт нийцүүлэн хийдэг цаг үе иржээ. Мөн бид үндэсний контентуудаа ч хийсээр байна. Энэхүү нийтлэлээрээ контентийн тухай бус, эдгээр контентийг хэрхэн бэлтгэж үзэгчдийг хүртээл болгодог талаар тайлбарлахыг зорилоо.
Төсөл:
Аливаа төслийг эхлүүлж амжилттай хэрэгжүүлэхэд ивээн тэтгэгч хамгийн чухал. Үүний тулд нэвтрүүлгийн төслөө сайтар боловсруулж ивээн тэтгэгчдээ танилцуулах ажил нэн тэргүүнд тавигдана. Ивээлээ олсон шоу бүтээгддэг жам байна бас... Төсөлд мэдээж шоу нэвтрүүлгийн бүх бүтэц агуулга багтсан байна. /Ямар төрлийн шоу, хамрах хүрээ гм./
Тайз:
Шууд тайз гэхээр тодорхой буухгүй байж магадгүй. Мэдээж асар их ажил цаасан дээр бууж, оюун ухаанаар боловсрон гарсны дараа тайз бий болдог. Тайзны зураг гарснаар амьдрал дээр хэрхэн буухыг төсөөлөн харж болно. /Өнгө төрх, зураг авах өнцөг гм./ Тв- шоунд камеруудын өнцөг болон байрлал чухал үүрэгтэй. Ямар техник хэрхэн ашиглах. Хаана байрлах зэргийг тайзны зурагтай хослон бодох шаардлагатай болдог.
Хүн хүч:
Томоохон төсөл нэвтрүүлэг асар олон хүний хүч хөдөлмөрөөр бүтдэг учраас ажил үүргийн хуваарилалтыг нарийн гаргах хэрэгтэй. Шоу нэвтрүүлэг нь олон сараар үргэлжилдэг тул ажиллах хүчнээс тэсвэр тэвчээр шаарддаг хүнд ажлын төрөлд багтдаг.
Зохиол:
Ямарваа нэгэн шоу нэвтрүүлэгт зохиол маш чухал. Зохиолыг сайн гаргаж чадвал нэвтрүүлэг амжилттай явах эх үндэс болдог.
Ерөнхий найруулагчийн зохиол: Нэвтрүүлгийн багийн хамт энэхүү шоу хэрхэн хийгдэхийг нарийн тооцоолон гаргана.
Нэвтрүүлгийн зохиол: Эфирт гарах цаг минутаас эхлэн бүх үйл явдлыг нэг бүрчлэн бичиж гаргана. Найруулагч түүн дээр тулж ажилладаг. Учир нь нэвтрүүлэг эфирт биш цаасан дээр эхлэн буудагтай холбоотой юм.
Редакторын зохиол: Шоу нэвтрүүлгийн дугаар бүрийн агуулга, хөтлөгчийн хэлэх үг, тавигдах асуултууд гэх мэт эфирээр гарах дүрс, хэлэгдэх үг бүрийг нарийвчлан гаргана.
Бичлэг
Бичлэг гэхээр шууд л том тайзан дээр болдог шоу нэвтрүүлгийн тухай ярихгүй. “The Voice”, “Яг түүн шиг”, “Next top model”, “Стар академи” гэх мэт олон төрөл. “80саяын уналт”, “Та 5-р ангийн хүүхдээс ухаантай юу?” гэх мэт шоу нэвтрүүлгүүд байна. Эдгээр шоу нь өөрсдийн зассан тайзан дээр нэгдсэн нэг форматаар явагддаг. “Mongolian next top model”, “Оддын академи” гэх мэт тайз болон гадуур зураг хосолсон шоу бас байна. Харин зөвхөн тайзан дээр л өрнөдөг шоу гэвэл “Яг түүн шиг”, “Авьяаслаг монголчууд”, “The Voice” зэрэг шоуг нэрлэж болно.
Тайзан дээр болдог шоу нэвтрүүлгийн гол үндэс нь олон камеруудын ажиллагаа байдаг. Үзэгчдэд юу үзүүлэх вэ? Үүнийг нэгдсэн шугаманд бичих үйл явц. Мэдээж энэ нь нарийн төвөгтэй бөгөөд бэлтгэл сургуулилт шаарддаг. Олон камеруудыг Пульт дээр цуглуулж нэгдсэн удирдлагад оруулна. Пульт хариуцсан найруулагч тэс дараалалтай камер бүрийг холих үйл явцыг хариуцна. Хар ухаанаар хэлбэл 10 камер нэг план авч болохгүй учир үүнээс сэргийлж пульт дээр зангидаж байна гэсэн үг юм. Дан зураг авалтаас бүх зүйл шалтгаалахгүй. Үүнээс гадна дуу маш чухал учир дууны найруулагч дуугаа тусд нь хариуцаж явна. Дуу, дүрс нийлж тв шүү дээ. Ингээд задлаад яривал бүгд л чухал үүрэгтэй цогц үйл явц юмаа.
Найруулагчийн баг,
сэтгүүлчийн баг,
Зургийн даргын баг,
Хувцасны баг,
Инженерийн баг,
Зураглаачийн баг,
Тайзны баг,
Гэрэлтүүлгийн баг гэх мэтээр хуваагдан ажил явагддаг тул шоу нэвтрүүлэг маш олон хүний хүч хөдөлмөр шаардагддаг. Гадуур зураг авалттай шоу нэвтрүүлэг ажиллагаа ихтэй. Камер бүр өөрсдийн карт дээр бичиж үйл явдал бүрийг алдалгүй авах, түүнийг бичиж тэмдэглэх, монтажид өгөх, ярилцлага авах зэрэг олон төрлийн зураг авалт шаарддаг. Редакторлах ажиллагаа ихтэй. Найруулагчийн зангидсан команд дор явагддаг сэтгүүлчдийн нягт ажиллагаа хэрэгтэй.
Монголд Реалити нэвтрүүлгийг хамгийн анх “25-р суваг” телевиз “Миний гэр” нэртэйгээр хийж байсан бол өнөөдөр “MNTM”, “Star academy” зэрэг олон реалити шоу нэвтрүүлгүүд үзэгчдийн хүртээл болж байна. Эдгээр шоу нэвтрүүлгүүд нь тусгай форматад захирагдан явагддаг бөгөөд нууц камеруудыг ашиглан драмтай зураг авалт, реалити агшин бүрийг алдахгүй авах нь маш чухал . /дараа дэлгэрүүлнэ/
Монтаж:
Зураг авалт явагдаж дууссаны дараа дүрсийг эвлүүлэн эцсийн бүтээгдэхүүн болгон эфирт бэлдэх үйл явц бол монтажны ажил. Ая дуу, шуум, дүрс бүрийг эмх цэгцэнд оруулан үзэгчдэд хүргэхийн тулд нарийн шүүлтүүр дор эвлүүлэг явагддаг. Энэ бүгд зохиолын дагуу өрнөх бөгөөд титр хийж чимэглэн өнгө засч эфирийн цагт тохируулан багцалж нэг цул болгож байж үзэгчдэд хүрдэг.









No comments:

Post a Comment