12/11/11

9009


9009 киноны шүүмж
Гадаад киног шимтэн үзэх дуртай надад болон монголын залууст сүүлийн жилүүдэд монголын уран бүтээлчдийн кино сонирхолыг ихэд татах болсон юм. Ялангуяа ойрын хэдэн жил хэн дуртай нь л инээдмийн, эмгэнэлт зэрэг олонтөрлийн киног хийх болсон нь Монголын кино урлагт хөгжил, бууралт аль альнийг авчирж байгааг шүүмжлэн ярилцах болсон байна. Энэ олон киноноос 9009 киног сонгон авч байна.
Уг кино нь “Некст стар” кино продакшны анхны кино бүтээл бөгөөд зохиолч, ерөнхий найруулагч Б.Баяржаргал, Дууны найруулагч Г.Цэрэн, Зураглаач Г.Баттулга, хөгжмийг Б.Одбаяр, Дууны оператор Б.Мөнхбат, ерөнхий продюссер Ө.Гантөмөр нар ажилласан байна.
Гол дүрд : Золбоот, Жаргалсайхан зэрэг монголын ард түмний хайртай жүжигчдээс гадна, залуу жүжигчин болох Тэмүүжин, фото модель Мөнхжаргал нар оролцон тоглосон байна.
Зохиол хоёр өөр орон зай, цаг хугацааны үйл явдлыг холбон залуусын нөхөрлөлийн нандин холбоог харуулсан байна. Зохиолын гол санаанаас гадна өөр нэгэн санаа бол монгол оронд сүүлийн хэдэн жил онц ноцтойгоор тавигдаад буй асуудал болох хүний наймааны асуудлыг хөндөн гаргажээ.  
Киноны нэр оноолтын хувьд зохиолтойгоо авцалдсан оновчтой сонголт болсон байна. Мөн нөгөөтэйгүүр киног үзэж чадаагүй хүмүүсийн хувьд нэр нь ойлгомжгүй санагдаж магад. Ер нь сүүлийн үед гарч буй кино үзэгчдийн сонирхлыг татаж ашиг олохын тулд далд утга санааг илэрхийлсэн нэр ихээр ашиглаж буй сөрөг тал ажиглагдаж байна. Алтан үеийн кинонуудын нэрийг авч үзвэл Мандухай сэцэн хатан, Энэ хүүхнүүд үү, Хөдөөгийн баясгалан гэх мэт кино нь үзэгчдэд үзээгүй байсан ч киноны агуулгыг ойлгох боломж олгож байна. Дан ганц киноны нэр гэлтгүй монголчууд бид өдөр тутамдаа товчилсон болон гадаад үг хэллэг их хэрэглэх болсон нь харамсалтай.

1990 болон 2009 оны залуучуудын ялгаатай гэхээсээ илүүтэйгээр ижил талуудыг харуулжээ. Жүжигчин Золбоот, Тэмүүжин нарын дүрээс энэ бүхэн харагдаж байна. 1990 онд Төмөрөө, Ариунболд, Пүүжээ харин 2009 онд Энхмаа, Тамираа, Төгөлдөр нарын анд нөхдийн холбоог тус тус харуулж байна.
Тэмүүжин шинээр гарч ирж буй чадварлаг жүжигчин гэдгээ олон нийтэд батлан харуулсан байна. Энэ кинонд хэрэггүй зураг авалт бараг үгүй гэвч жүжигчин Ундармаагийн дүр зохиолд ямар ч хамаа байхгүй мэт санагдсан. Энэ дүрээр зохиолч юу илэрхийлж байгаа нь тодорхой бус байна.
Киноны хөгжим нь кинотойгоо тохирч чадсан байна. 1990 оны үйл явдалд Элтон Жонны дуу гаргасан нь үүнийг баталж байна. Мөн тухайн үеийн үг хэллэгийг ч санагдуулж үзэгчдийг үүгээрээ татаж байна. Лхагвасүрэн гуайн дуулсан “Тэнгэрлэг андууд” хэмээх дуу нь одоог хүртэл та бидний дунд дуулагдаж байна. Киноноосоо илүү урт наслах сайхан дуу зохиосон байна. Мөн киноны зөрчилт хэсэг бол Жүжишчин Золбоот нас барж байхад хүү Тэмүүжин өөрийн жаргалдаа умбан Энхмаатай шөнийг өнгөрөөж байна. Энэ бол зохиолын зөрчил юм. Ганц бие өсгөсөн хүү нь үхэхэд нь хамт байж чадсангүй.
Гол дүрийн жүжигчдийг туслах дүр л чимж амилуулдаг гэдгийг мартаж болохгүй. Би чамд хайртай хоёр киноны Өөскөөгийн дүр гол дүр болох Дуучин Болдыг чимсэн сайхан дүр. Үүний адил таксины жолоочын дүр уг киног амьдруулж байна.
Тэмүүжин “Хүчтэй ганган явахын цагт, Хүн байтугай нохой инээнэ.                    Ноорч гундаад ядуурахын цагт,Нохой байтугай хүн ч урвана хэмээх үгээр энэхүү шүүмжээ дуусгаж байна.

No comments:

Post a Comment