12/5/11

Радиогийн талаар, реклам


Радиогийн эфирийн тухай
     Радиогоор сурталчилгаа явуулах эфирийн үнэ нэвтрэх цагаас шалтгаалдаг.Радио станцууд эфирийн хувьд ялгагддаг боловч гол төлөв дараах хувиарыг баримталдаг.
-өглөө эртийн цаг     6-7н цагийн хооронд
-өглөөний ачааллын цаг     7-9, 10 цагийн хооронд
-өдрийн цаг     10-16н цагийн хооронд
-оройн цаг     16н цагаас хойш
Сурталчилгаа хийлгэгчийн хувьд хамгийн олон сонсогчтой цагийн хувиарыг сонгох нь чухал. Ихэнх радио станцуудын хувьд энэ нь өглөөний цаг буюу 7н цагаас хойш байдаг.
FM радиогийн бүтэц бүрэлдэхүүн
  1. Компьютер/ дууны фонд, реклам шторк, радиогийн богино хэмжээний зохиомжит реклам/
  2. Пүүльт
  3. Микрафон
  4. Чихэвч
  5. Хяналтын хөгжим
  6. Эфирийн утас
  7. Придачик/дамжуулах станц/
  8. Антенн
Ажиллах боловсон хүчин:
Захирал, ня  бо, найруулагч, редактор, маркетингийн алба, рекламны менежер, хөтлөгч гэх мэт хүмүүс ажилладаг.
Өнөөдөр Улаанбаатар  хотод үйл ажиллагаагаа явуулж буй 22 fm радио байна. Тэдгээрийн нэр, онцлогийг дурьдвал:
1.Хамаг монгол радио- 95.1
- Хамгийн отгон ба үндэсэрхэг радио долгион юм.
2. Авто радио- 96.3
-Авто замын бүх талын мэдээ мэдээллийг жолооч нарт цаг алдалгүй хүргэдэг.
3.Formula Fm- 98.1
-Рок поп урсгалаар дагнадаг.
4.Best Fm- 98.5
- Хамгийн олон сонсогчтой, хамгийн цөөхөн рекламтай Fm юм.
5.Инээмсэглэл Fm- 99.3
-Онцлог нь гэвэл радиогийнхаа реклам, шторкуудыг хошин маягаар хийдэг.Онигоо ихээр явуулдаг.
6.Royal радио- 98.9
-Ихэвчлэн гадаадын хөгжмийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэдгээрээ онцлог.
7. Их Монгол Fm- 99.7
-Одоогийн Fm радионууд дунд хамгийн нэр хүндтэй нь юм.ETV телевизтэй хамтарч ажилладаг ба хөгжим мэдээллийн MDS сувагтай цорын ганц радио юм.
8.Kiss радио- 100.1
-Залуусын радио.
9.Р3  Fm-100.9
-Монголын үндэсний радиогийн хоёрдугаар суваг.
10.Улаанбаатар Fm- 101.7
-Хэдэн жил дараалан Ардын мэдээг бэлтгэн хийж байгаа радио юм.
11.Дотно Fm- 103.6
- TV 9 телевизтэй хамтарч ажилладаг.
12.Миний Монгол радио-100.5
-Авто радио
13. Элгэн нутаг Fm- 102.1
-Үндсэрхэг радио.
14.Радио Улаанбаатар- 102.5
-Энгийн үйл ажиллагаатай радио юм.
15.Life Fm- 104
-Шинэлэг style- тай радио юм.
16.Гэр бүлийн радио- 104.5
-Гэр бүлд зориулсан радио ба мөн христийг сурталчилдаг.Энэ долгионоор огт хип хоп урсгалын дуу цацагддаггүй.
17.Таны дэргэд радио-105
-Авто радио
18.Info Fm -105.5
-Энгийн үйл ажиллагаатай радио юм.
19.Монолын Үндэсний олон нийтийн радио -106
-Монголын хамгийн ууган радио ба орон даяар нэвтэрдэг.
20.Америкийн дуу хоолой- 106.6
-Америкийн нэгдсэн улсын радио ба европын хөгжмийн мэдээ мэдээллийг хүргэдэг.
21.Шинэ зууны радио- 107
-Энгийн үйл ажиллагаатахй радио юм.
21.Шинэ долгион- 107.5
-Монголын ууган радионуудын нэг ба томоохон статустай.Олон нэвтрүүлгүүдтэй.
1920-иод онд радио нэвтрүүлэг бий болсон бөгөөд өнөөдөр өөрийн гэсэн байр сууриа хадгалсан хүчирхэг хэрэгслийн тоонд орж байна.Хамгийн түгээмэл хамгийн шуурхай шинжээрээ бусад мэдээллийн хэрэгслээс ялгагддаг.Хувь хүн хөрөнгө чинээтэй аль ч пүүс компани радиогоор дамжуулан реклам, зар сурталчилгаа явуулах боломжтой.
Радиог тогтмол хэвлэл болгон телевизтэй харьцуулахад харьцангуй хязгаарлагдмал хэмээн ойлгодог.Гэвч энэ нь тийм биш.Судалгаанаас үзэхэд радио нь сурталчилгаа түгээх талаараа дээгүүрт ордог.
Радио сонсогчдын тооны хувьд бусад хэрэгслүүдийн хүлээн авагчдаас хавьгүй их.
Хоёрдахь хүчин зүйд бол сурталчилгаа явуулахад харьцангуй хямд төсөр байдаг.
АНУ-ийн судлаачдын үзэж буйгаар радиогоор сурталчилгаа явуулахад телевизээр явуулснаас 10 дахин бага хөрөнгө зарцуулдаг байна.
              Түүнээс гадна нэг ижил радиогоор нэвтрүүлж байгаа сурталчилгааны давтамж нь телевизээр цацсанаас 10дахин илүү байдаг.Эдгээр хүчин зүйлүүд радиогоор зар сурталчилгаа явуулахад ашигтай гэдгийг харуулж байна.Дээр дурьдсан давуу талтайгаас гадна мэдээж бусад рекламны хэрэгсэлтэй харьцулахад дутагдалтай талууд бий.Жишээлбэл радиогийн рекламнаас хэрэглэгч өөрийн сонирхсон мэдээллийг тэр бүр гүйцэд сонсож авч чаддаггүй сул тал бий.Гэвч энэ дутагдалтай талаа олон дахин давтдаг чанараараа нөхдөг.
Радиогоор фирмээ үйлчлүүлэгчидтэй танилцуулах, нэр хүндтэй болгоход туслах зорилгоор сурталчилгаа хийлгэх болвол, тухайн үйлчлүүлэгчийн тавьж буй саналыг маш шуурхай, сайн дамжуулж, олон нийтэд үнэмшүүлдэг.
Харьцангуй зар сурталчилгаа болон нэвтрүүлгийн үнэ хямд, агшин зуур мэдээлдэг, холбоо барьж саналаа дамжуулахад хялбар зэргээс шалтгаалж радио реклам нь их том бус захиалагчийн хувьд сурталчилгааны үр дүнгээрээ 2-рт ордог.
     Радио сурталчилгааг зар сурталчилгаа, зохиомжит сурталчилгаа, дутай болон нэрийн сурталчилгаа гэж ангилж тарифаа тогтоож байна.
Радиод зохиомжит сурталчилгаа дийлэнх хувийг эзэлж байна. 
Радио сурталчилгаанд ажиглагддаг сул тал нь кино, дуу, шүлгийг ашиглаж сурталчилдаг.
Монголын хэвлэл мэдээллийн мониторонгийн 2008 оны тайланд дурьдсанаар Монголд нийт 58-н радио байна.Үүнээс Улаанбаатарт 18, орон нутагт 40-н радио станцууд ажиллаж байна.Гэхдээ FM станцын тоо жилээс жилд хурдацтай нэмэгдэж буй учир энэ тоог өчүүхэн хэсэг гэж авч үзэх шаардлагатай.
Сүүлийн хэдэн жил шинээр олон FM радио байгуулагджээ.2010 оны байдлаар зөвхөн Улаанбаатарт л гэхэд 6, хөдөө орон нутагт 10 радио станцууд байгуулагдсан.Аймгийн төвүүдэд 2-5 радио байна.
Засгийн газар хувь хүмүүст лиценз олгож, эхэлснээр радиогийн зах зээл үлэмж нэмэгдсэн байна.
     Лицензийн төлбөрийн хэмжээ багадаа ойролцоогоор 1500доллар байна.Түүнчлэн технологийн дэвшлийн дүнд радио станц нь суурилуулах нь урьдынхаас илүү хямд, хялбар болсон тул радио станцын тоо ийнхүү өсөхөд нөлөөлжээ.
       FM радио байгуулахад 5000 доллар шаардлагатай.Орлогын бялууг жижиг хэсэгт хувааж, тоо нь нэмэгдсээр байгаа тул хуучин болон шинэ радио оршин тогтноход төвөгтэй болж байна.
1934 онд байгуулагдсан Монголын үндэсний олон нийтийн радио нь 2006 оны 1-р сард өөрчлөн байгуулагдаж олон нийтийнх болсон.Хөдөөд МҮОНР-г орон нутагт малчид голдуу сонсдог бол хот суурин газар FM радио-г илүү их сонсдог байна.
МҮОНР орон нутгийн мэдээг орон даяар дамжуулдаг.Зарим бүс нутагт МҮОНР эфирийн цагаа долоо хоногт нэг эсвэл хоёр удаа дээд тал нь 30-н минутаар орон нутгийн радио, сэтгүүлчдэд түрээслэдэг.Баруун аймагт бүсийн олон нийтийн радиогоор долоо хоногт хоёр удаа нэвтрүүлгээ дамжуулдаг.
      Тандем ТТVS-ийн аймгууд дахь олон нийтийн, хувийн, хэсэг бүлгийн/клммунит/ радиогийн техникийн байдалд хийсэн 2008 оны дүгнэлтэндээ:Чанаргүй өргөн нэвтрүүлгийн хоцрогдсон тоног төхөөрөмж, цахилгаан соронзны зохих гэрчилгээгүй  дамжуулах станцууд, цахилгаан тасалддаг зэрэг бэрхшээл алслагдсан нутагт суугаа үндэстний  цөөнхөд учирч байна.
Аймгийн төвүүдэд ихэвчлэн долгионы давтамжийг үр дүнгүй ашиглах, шуугиан ихтэй, өргөн нэвтрүүлэгт ххөндлөнгийн нөлөө их гэх мэт дутагдал байна.Хөндлөнгийн цогц шалгалт хийсэн тохиолдолд дээрх бүх нөхцөл байдлын улмаас радиог хаах, лицензийг нь хураахад хүрнэ гэжээ.
    Монголын хэвлэл мэдээллийн мониторонгийн 2008 оны тайланд дурьдсанаар төрийн мэдлийн үндэсний радио нь мэдээ нийгэм улс төрийн асуудал, хөгжим,соёл, баримтат нэвтрүүлэг, зар сурталчилгаа зэрэг холимог төрөл жанраар бэлтгэсэн нэвтрүүлэг цацдаг байна.Төрийн мэдлийн радио дахь хоёр радиогоор Улаанбаатар төвийн аймгуудад өргөн нэвтрүүлгээ дамжуулдаг.Энэ сувгаар гол төлөв боловсролын цэнгээнт өргөн нэвтрүүлэг дамжуулдаг.
     МҮОНР-ийн сувгаар далимдуулан аймагт бүсийн радио нь орон нутгийн, бүсийн мэдээ, бараа бүтээгдэхүүний үнэ ханш, ханш алдагдсан малын зар, хөгжим, засаг захиргааны мэдээ /гол төлөв төлбөртэй байдаг/ зэргийг дамжуулдаг байна.
Улаанбаатар хотод ажилладаг ихэнх  FM радио мэдээ, шууд ярилцлага, боловсрол, цэнгээнт нэвтрүүлэг, зар сурталчилгаа болон хөгжим зэрэг янз бүрийн нэвтрүүлэг цацдаг.Гэсэн хэдий ч хуучин байсан, мөн шинээр байгуулагдсан зарим радио нь сайн тоноглогдсон, сайн боловсон хүчинтэй байдаг.Гэхдээ ихэнх радио станцуудыг унтлагын өрөө эсвэл автомат хөгжим гэж дүрсэлж болно.
Нэг юм уу хоёр өрөөнд байрлах FM радио-д залуу хөтлөгчид байгаа эсэхийг шалган ажилладаг байна.Орон нутгийн FM радиог эрээвэр хураавар гэж хэлж болно.Тэдний ихэнх нь хөгжим, утсаар хүлээж авдаг зар, зар сурталчилгаа явуулдаг.
Хэд хэдэн FM радио өгүүллэг унших, өглөөгүүр хүүхдэд зориулсан үлгэр ярих асуулт хариулт бага төсвөөр орон нутгийн зарим асуудал хөндсөн нэвтрүүлэг дамжуулдаг байна.
Орон нутгийн зарим радио голдуу интернэтээс татаж авсан улс орны мэдээ, мөн засаг захиргааны ажлын талаарх төлбөрт мэдээ нэвтрүүлнэ.
 Төлбөрт нэвтрүүлэг телевизтэй харьцуулахад түгээмэл бус  FM радионууд ихэвчлэн хэт туйлширсан, улс төржсөн хэвлэл мэдээллийн орчинд татагдаж орохоос зайлсхийдэг.Учир нь улс төрчид FM радиог залуучуудад  чиглэсэн нэвтрүүлэг,үгүйдээ сонгуулиудын хооронд улс төрөөс хөндий гэж үздэг ажээ.
Үүний зэрэгцээ ЮНЕСКО, түүнчлэн АНУ- ын азийн сан, Нээлттэй нийгэм форум зэрэг ТББ-ууд байгаль орчин авилга гэх мэт зах зээлийн бараа бүтээгдхүүний тухай мэдээлэл зэрэг нийгмийн асуудлаар нэвтрүүлэг бэлтгэхэд нь орон нутгийн радиотой хамтран ажиллаж байна.
Сонсогчидийн талаар
Хөдөө орон нутгийн сонсогчдийн талаар баталгаатай мэдээ баримт байдаггүй бөгөөд радио нь залуус хоорондын харилцаа холбоонд зориулсан шинэ байгууллага болхыг хөдөөгийн сонсогч, радиогийн хөтлөгчдийн ярианаас олж мэдсэн юм.
Залуу хөтлөгчид дөнгөж сургууль төгссөн, сургалтанд тэр бүр хамрагдаагүй байдаг ч, сонсогчдынхоо сонирхол,дуртай дургүй зүйлийг нь мэдэрч нэвтрүүлгээ бэлтгэдэг.
Нэвтрүүлэг нь улс төрийн өнгө аясгүй Монголын тал нутгийн жижиг хотын хүүхдүүдэд хүрэх боломжтой, тэдэнд орчин үеийн ертөнцийн тухай цухас мэдээлэл өгдөг байна.
Залуу хөтлөгчдөд сургалт дутагдаж радионуудад санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байна.Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг тодорхой тооны радионуудад мөн ийм бэрхшээл тулгардаг ч, энд тогтвортой ажиллаж, санхүүгийн хувьд бэхжсэн радио ч бий.
Сансрын телевиз хүлээн авах боломжгүй, нүүдлийн амьдралтай малчид зөвхөн радио сонсох боломжтой тул МҮОНР алслагдсан нутагт чухал үүрэг гүйцэтгэж байна.
Телевизтэй адилхан радио станцын өмчлөл мөн л ил тод бус байна.Ихэвчлэн хязгаарлагдмал хүрээнд хүмүүст хүрдэг учраас радио телевиз, сонин шиг улс төрийн нөлөөнд автдаггүй.
FM радиогийн эх үүсвэр төлбөртэй нэвтрүүлэг, зар сурталчилгаа, зарлал, утсаар шууд холбогдсоны орлого зэрэг 4-н хэсгээс бүрдэж байна.
Улаанбаатар хотын зар сурталчилгаа, реклам эрчтэй хөгжиж байна.Радиод реклам зар сурталчилгааны зардлыг илүү зориулдаг байна.Улам олширч буй FM радиогийн олнхи нь бусдын хийснийг шууд дууриадаг радионууд байдаг.
Аймгуудад реклам зар сурталчилгааны зах зээл төдийлөн боловсронгуй бус, ач холбогдол багатай байна.Орлогын гол эх үүсвэр нь шууд утасны, зарлал ажээ.Хэдэн жилийн өмнө анхны хувийн FM радио яаж ийгээд амиа аргацааж байв. FM радионууд утасны систем ашигласны төлөө харилцаа холбооны компанид сар  бүр төлбөр төлдөг.

No comments:

Post a Comment