12/5/11

Радио рекламыг хэрхэн хийх вэ?



    Боломжийн өргөн хүрээний үйлчлүүлэгчидтэй пүүс радиогийн сурталчилгаа ашиглаж болно.Радио нь пүүсээ танилцуулан, түүний нэр хүндийг өргөх зэрэгт илүү үр дүнтэй байдаг.Харьцангуй бага үнэ, тодорхой хүрээний харилцагчидад сонголттойгоор нөлөөлөх боломжоороо радио нь нэг их том бус пүүсүүдийн хувьд сурталчилгааны үр дүнгээрээ 2-т ордог.
      Радио рекламны үргэлжлэх хугацаа телевизтэй харьцуулахад урт байх ёстой.
Телевиз дүрсээр мэдээллээ  хүргэдэг учраас 30-н секундын хугацаанд ихийг хэлж болно.Зарим радиогоор реклам захиалагчид 10, 20 секундээр эфирийн цагийг худалдаж авах нь төдийлөн оновчтой биш юм.
Радиогийн реклам  хамгийн бага нь 30-н секунд түүнээс дээш байвал зохимжтой.
Реклам нь бичиг, дүрс, хоолойгоор хүмүүст хүрдэг.Рекламыг үндсэн 3-н төрөлд ангилдаг.
1.Нэрийн реклам- тухайн зүйлийг танилцуулж байдаг.Нэрийн рекламыг дотор нь ил, далд гэж 2 ангилна.
2.Зохиомжит реклам-2 ба түүнээс дээш хүмүүс оролцдог.Энэ төрлийн реклам нь өөрийн гэсэн гол санаатай, найруулгатай, зохиомжтой, жүжиг болон дуутай байдаг./Нэрийн рекламнаас зохиомжит реклам үүснэ./
3.Дуут реклам-Аялгуун дээр текст боловсруулан тухайн зүйлийг аялгуутай хослуулан хүмүүст хүргэдэг./Нэрийн реклам+Зохиомжит реклам=Дуут реклам үүснэ/
Радио рекламыг хийхэд чанартай сайн эх бэлтгэл хийсэн байх ёстой.
-Эхлээд захиалагч текстээ өгөх ба түүн дээр нь тулгуурлан зохиомжоо гаргаад ихэвчлэн Adobe Audition праграм дээр рекламыг хийдэг.
Радио реклам хийхэд юуг анхаарах вэ?
Үндсэн 3-н элементийг ашигладаг.Үүнд: хүний дуу хоолой, хөгжим, тусгай шум эффектүүд багтана.
Дуу хоолой:
Дуу хоолой нь сонсогчдын анхаарал татах, илтгэж буй мэдээлэлтэй зохицох ёстой.Таны өмнө 3-н хувилбар байна.
-Радиогийн ажилтныг ашиглах
-Сонирхогчийг оролцуулах
-Мэргэжлийн дикторыг ашиглах
Рекламдах гэж буй зүйлийнхээ шинж чанартай дуу хоолойныхоо өнгийг тохируулаагүй бол нөлөөлөл муутай болно.Дууны өнгө аясаас гадна темп, пауз, хэмнэл гэсэн ойлгот их чухал.Эдгээр нь рекламдах гэж байгаа зүйлийн  шинж чанар, рекламны зарлалын өнгө аясаас хамаарах болно.
Хөгжим:
Сурталчилгаанд гүйцэтгэх хөгжмийн үүргийг үнэлж дүгнэх хэцүү.Хөгжим нь сурталчилгааг эргэж санахад тус болдог.Сурталчилгаандаа хөгжим ашиглах олон янзын боломж байдаг.Үүнд:
-Оригналь хөгжим захиалах
-Радио станцыхны санал болгож буй зөвшөөрөгдсөн дуу хөгжим ашиглах
-Алдартай хөгжмийн зохиолчдоос дуу, аяыг нь ашиглах эрх авах /энэ нь хэцүү бөгөөд үнэтэй/
-Хөгжмийн зохиолчдод дуу ая захиалах
Тусгай нөлөөллүүд/эффект/
Усны дусал, шуурга, нохой хуцах чимээ бүр эсвэл Дин- дон, дррр, мяуу-у-у гэх мэтийн олон янзын эффектүүд байж болно.Радио нь зөвхөн дуу авиаг л дамжуулдаг.
Дуу авиаг ашигласнаар үнэр мэдрэмж сонсогдож байдлыг хийсвэрлэн бий болгоно.
Радиогийн сурталчилгааг хэрхэн хийх вэ?гэвэл
-Эхний 3-н секундэдсонсогчийн анхаарлыг татах
-Та дэвшүүлж буй санаагаа хэл
-Хэл найруулгадаа анхаарах хэрэгтэй.Радиогийн хэл найруулга нь аман болон бичгийн хэлийг хослуулдаг.
-Богино өгүүлбэр хэрэглэх хэрэгтэй ба хэт урт өгүүлбэр сонсогчийг төөрөгдүүлдэг.
-Таны дэвшүүлж буй санаанд хариу өгөхөд зайлшгүй шаардлагатай мэдээллийг сонсогчидод өгөх
-Сурталчилуулагчийн нэрийг  сурталчилгааны явцад байнга дурьдаж байх.Багадаа 3-н удаа.
-Бараа бүтээгдэхүүний ашиг тус, үр өгөөжийг байнга давт
-Нэрийг нь уншихад хүндрэлтэй байгаа бол үсэглэж нэг удаа унших
-Илэн далангүй яриатай байх амархан дуудагдах үг,богино өгүүлбэр хэрэглэх
-Мэдээллийн  хялбар байлгах, шаардлагагүй үг хэллэгийг хас
-Зураглал дүрслэлийг үгээр илэрхийлэх, хүмүүст танил чимээг ашиглах/Эдгээр нь хүмүүст бодитойгоор төсөөлөхөд тус болдог./
-Бараа үйлчилгээний ашиг тус өгөөжийг байнга давтах
-Сурталчилгааны цаг хугацаагаа хэнд зориулах вэ гэдэгтээ тохируулах  хэрэгтэй
-Дуу авиа эффектийг тохируулах /ямар дуу хөгжим ашиглахаа зөв сонгох/
-Боломжийн хугацаанд багтаах 10-н секундэд 20-25 үг, 20-н секундэд 40-45 үг
Дээрх шаардлагуудыг биелүүлэх нь зайлшгүй боловч түүнийг бодитойгоор хэрэгжүүлэх нь үзэмжийн хэрэг.
Радио сурталчилгааны зохиомжийн жишээ
Тусгай эффект
Салхи шуугин исгэрнэ, салхины чимээ фонон дээр илтгэгчийн хоолой сонсогдоно.
Илтгэгч
25-р гудамжинд ер бусын байдал ажиглагдана.Далайн бүлээхэн салхи магадгүй энэ нь хүлэмжний нөлөө юм болов уу?
Тусгай эффект
Энэтхэгийн намуухан хөгжим сонсогдож эхэлнэ.Улам бүр чанга сонсогдоно.
Илтгэгч
Эсвэл энэ далдын хүч байна уу?
Эрэгтэй хүний хоолой
Аль нь ч биш.25-р гудамжинд үлгэрийн юм шиг гоёмсог хувцасны өргөн сонголтыг санал болгож буй Энэтхэг бараа нэртэй дэлгүүр байдаг юм.
Энэтхэг бараа 25-р гудамж.

No comments:

Post a Comment