12/5/11

Реклам сурталчилгааны үр нөлөө


     Реклам сурталчилгаа орчин үеийн хүмүүсийн сэтгэлгээ ухамсарын нэгэн цогц юм.
Хүмүүсийн эдлэл хэрэглэл хувцас хунар тэр ч бүү хэл нусны алчуур нь хүртэл эзэн нь хэн бэ, юуг хүсдэг вэ, ямар зан араншинтай болохыг хэлж өгнө.
9911- тэй дугаарын утастай залуу гэж хэлэхэд л ажил хэрэгч, хөрөнгө чинээтэй, нийгмийн дээд бүлгийн байр суурь дүр төсөөлөгдөх болно.Энэ рекламны дүр, орчин, эх бичвэрийн нөлөөлөл юм.
   Гэвч ийнхүү эзэмдэн дагуулахын тулд сайн реклам хийх хэрэгтэй.Сайн реклаи судалгаагүйгээр бий болохгүй.Тиймээс эдийн засгийн өндөр хөгжилтэй улс оронд рекламны судалгаа хийдэг бие даасан, хэдэн саяын орлоготой пүүс, агентлагууд байдаг.Тэдгээрийн судалгааны үндэс дээр л үйлдвэрлэгчид сурталчилгааныхаа стратеги, тактикийн зөв шийдвэр эцсийн бүтээл ямар байхыг тодорхойлдог.
      Реклам нь хувь хүн, үйлдвэрлэгч, төр засаг, алив нэг байгууллага, ямар нэг онцлог, давуу тал үзэл санааг сонгон авч, улмаар олон нийт хэрэглэгчиддээ хүргэн, тэдний санаа бодол, байр суурьд нөлөөлөх зорилгоор төлбөртэйгөөр явуулж буй харилцаа юм.Тиймээс ч реклам сурталчилгааг нэг талын идэвхи санаачилга, зорилгоор бий болдог харилцаа гэж болно.Нөгөө талаас орчин үеийн хүнд ямар нэг утга үзэл санааг ухуулах, тайлбарлах, үнэмшүүлэхийн тулд бүрэн дүүрэн, үнэн зөв мэдээлэл өгөх нь чухал болоод байна.Ингэснээр реклам нь үйлдвэрлэгч хэрэглэгчийн аль алиных нь ашиг сонирхолд  нийцэх учиртай.
Хэний реклам онцгой өвөрмөц, бусдаас ялгарч чадна, тэр зорилгодоо хүрнэ.Мэдээж ийм реклам ашиг орлого, борлуулалтыг нэмэгдүүлнэ.Тэгээд ч сайн реклам саяыг хаяж, тэрбумыг олдог гэсэн үг байдаг.
Реклам нь төлбөрт харилцаа юм.
Реклам сурталчилгаа нь захиалагч, уран бүтээлч, хэрэглэгч, мэдээллийн хэрэгсэл гэсэн дөрвөлсөн холбооны үр ашигтай харилцаа байж сая зорилгодоо хүрдэг.
Реклам нь хувь хүнд зориулагдаагүй харилцаа юм.Реклам сурталчилгаа нийгэм олон нийтийн харилцаа юм.
   Зар нь хувь хүнд хандсан мэдээлэл байхад харин реклам нь нийгэм рүү чиглэсэн мэдээлэх, иттгүүлэн үнэмшүүлэх, нийгэмшүүлэх гээд олон зорилгоор үзэл бодол, баримт нотолгоог түгээж буй харилцаа юм.
    Реклам нь хурц өрсөлдөөнт орчинд түгээгддэг, давтагддаг, эрэлт хэрэгцээний гээд олон талт онцлогтой мэдээлэл билээ.
    Реклам нь харилцаа юм.Харилцаа нь гурван үе шат бүхий харилцан хамааралтай үйл ажиллагаа юм.
1Харилцааны өмнөх үе- эхний шат
Энэ үеийн реклам сурталчилгааны нөлөө, жишээ нь анхаарал татах, сонирхол төрүүлэх  зэрэг нь хэрэглэгчдэд буй үзэл бодол, сонирхол, боловсрол, мэдлэг, эрэлт хэрэгцээнээс  шууд шалтгаална.
2.  Дараагийн үе шат
Харилцааны үе нь хүртэх, ойлгох, санах, таних, тогтоох зэрэг хүний ухамсарт үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.Реклам нь хүртээмжтэй, энгийн танил дүр зураг, агуулга хэлбэрийн нэгдэл байх ёстой.
Ойлгомжгүй, тодорхойгүй, хэтрүүлэг бүхий реклам нь хэрэглэгчидэд сөргөөр нөлөөлнө.
3. Харилцааны дараах үе шат
    Энэ үеийг хэрэглэгчидэд хүрсэн үр нөлөөний түвшингөөр  тодорхойлдог.Харин үр нөлөөний үр дагавар нь үйл ажиллагаа буюу худалдан авах, үйлчлүүлэх, сонгон, захиалах зэргээр илэрнэ.
      Энэ нь сурталчилагдсан бараа бүтээгдэхүүний тухай хэрэглэгчидэд бий болон тогтсон үзэл бодол, хандлага, дүгнэлт үнэлэлтийн шууд үр дүн юм.
Реклам нь захиалга, хэрэглэгчидэд мэдээллийн ямар нэр хэрэгслээр /телевиз, рапио, сонин, сэтгүүл / түгээгддэг мэдээлэл юм. Тиймээс рекламыг олон нийтийн харилцаанд багтаан авч үзнэ. Өөрөөр хэлбэл нэг талын, шууд бус харилцаа гэсэн үг юм.
Реклам нь хэрэглэгчдийн сонголтонд шууд болон дам нөлөөлөх зорилготой байдаг.
Реклам нь сэтгэл зүйд нөлөөлдөг. Гэхдээ түүний үр нөлөөний түвшин, төлөв байдлыг нарийн тодорхой хэмжих боломжгүй юм.
    Рекламыг олон улсын, үндэстний, орон нутгийн, хязгаарлагдмал хүрээний хэмээн ангилдаг.Мэдээллийн талаас реклам, сурталчилгааг эдийн засгийн ба нийгмийн гэсэн үндсэн 2 хэлбэрт авч үзнэ.Эдийн засгийн рекламыг бараа бүтээгдэхүүний болоод үйлчилгээний, хөдөө аж ахуйн гэж ангилна.
Харин нийгмийн рекламыг нийгмийн ба улс төрийн хэмээн хуваан үзнэ.

No comments:

Post a Comment