Энэхүү кино нь урьд урьдны зарим кинонуудыг бодоход их бага хэмжээний дэвшилт гаргасан бүтээл болсон гэж үзэж байна. олон хүмүүсийн үзэл бодол ч үүнтэй санал нэг байгаа нь ажишлагдаж байлаа. Саяхан-н сарын эхээр нээлтээ хийсэн Бодлын хулгайч кино нь 500саяар бүтээгдсэн хэмээн шуугиан тариад байсан,уран бүтээлчид нь ч энэ талаар батлан телевиз, сонин, радиод мэдээлэл өгсөн байсныг бид нэг биш удаа үзэж танилцсан байх аа.Гэтэл энэхүү кинонд алдаа дутагдал маш их ажиглагдаж байна. Мэдээж алдаагүй төгс бүтээл гэж үгүй гэхдээ ....
1. Дүрийн асуудал
Гол дүрд тоглосон Амартүвшингийн талаар гэвэл урьд тоглож байсан Боолын гэрээ киноны Зоригоогийн дүрээс төдийлөн ахиц дэвшил өөр хүн гээд хэлчих зүйл байсангүй нь харамсалтай. За яахав жүжигчний амбиц гэж үзээд түүний энэ кинонуудад оноогдсон дүр ойролцоо гэж болох ч мэдээж 2 өөр хүний амьдралыг харуулж байгаа гэдэг утгаараа өөр өөрийн гэсэн өвөрмөц шинж төрхийг агуулсан байвал зүйтэй санагдана. Жүжигчин хүн гэдэг шинэ шинэлэг өөрийгөө эвдэж өөр хүн гаргасан дүр бүтээх нь чухал бизээ. Уг кинонд гайхалтай гэмээр чимж өгсөн дүр бол Гантулгын ээжийн дүрд тоглосон Дэлгэржаргал гуай мөнөөсөө мөн хүмүүсийн сэтгэлийг маш их хөдөлгөж өгсөний дээр монгол эхийн үрээ гэсэн сэтгэл ямар агуу болох алдаж эндэхэд нь сэтгэл нь яаж зовдог тэр сэтгэлийн зовлонг нь нүүрэн дээрээ гаргаж өгсөн гэлтэй.
2. Хэл ярианы талаар дурьдвал. Төдийлөн их зүйл үгүй боловч Америк элчин ороод ярилцаж байх явцад орчуулагч орчуулаагүй байхад аль аль тал нь ойлгоод дараагийн зүйлийг ярьж байх жишээтэй. Мөн шоронгийн үг хэллэгүүдийг их ашигласан нь уг киноны онцлог уу эсвэл анхаарал татах гэсэн оролдлого уу. Зарим залуусын анхааралд өртөж даган дуурайх хандлагатай. Энэ нь зөв буруу аль нь болохыг мэдэхгүй бөлгөө.
3. Логик алдаа маш ихтэй 1993 он гэхэд орчин үеийн хөл бөмбөгийн логотой коко-кола ширээн дээр тавьсан байна. Гантулгын найз бүсгүй Burberry брендийн хослолтой байна. Дөнгөж 2 нийгэм солигдоод арга эвээ олох гэж байгаа тэр цаг үед тийм зүйлс төдийлөн байсан ч юм уу үгүй ч юм уу.
Иймэрхүү кино 500 саяар бүтээд байх нь кино урлагаа хөгжүүлэх гэсээр байгаад Монгол улсын төсөв нилээд дундарч эхлэх шинжтэй. Энэ мөнгийг яиар аргаар яаж олсон нь бидэнд чухал биш ч өдий хэмжээний их хөрөнгөөр хичнээн хүний амьдрал хэрэгтэй зүйл хийж болох вэ гэдгийг бодож үзвэл яасан юм бэ.
No comments:
Post a Comment