- Дэлхий дахинд телевиз үүссэн нь
Television гэдэг нь tele-алс, хол хэмээх
утгатай грек үг, vision буюу үзэгдэх, харагдах гэсэн утгатай латин үгнээс
гаралтай ажээ.
“Дуу чимээ дагалдсан
дүрсний хөдөлгөөнийг телевизийн станцаас электрон соронзонгийн тусламжтай
дамжуулан телевизорын хүлээн авагчдад хүргэхийг телевиз гэнэ” хэмээн Уэбстерийн
“Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба мэдээлэл харилцаа” тайлбар толь бичигт
тодорхойлжээ.
Телевизийн түүхийг кино
урлагийн түүхээс салангид ойлгож болохгүй Францын Люмер овогт Огюст, Луи гэгч
ах дүү хоёр 1895 онд Америкийн зохион бүтээгч Томас Альва Эдисоны
1847-1931 туурвисан кинеспопыг улам боловсронгуй болгон сайжруулж, Парижийн
Капуцинов хэмээх цэцэрлэгт гудамжинд “Галт тэрэг ирсэн нь”, “Ажилчид үйлдвэрээс
гарч байна” хэмээн богино хэмжээний кино үзвэрийг хүмүүст толилуулж, кино
урлагийн түүхийн шавыг тавьсан билээ.
1927 онд жүжигчин Джонсон
“Хүлээгээрэй. Та нар бүгдийг үзэж чадсангүй шүү дээ” анх удаа кино
дэлгэцнээ анх удаа дугарсан ажээ.
Үзэгч кино театрт
биш, харин гэртээ нэвтрүүлэх танхимаас алсад сууж, жижигхэн дөрвөлжин хайрцгаар
юм үзнэ гэдэг бас л гайхамшиг байлаа. Телевиз нь дуу дүрсний ололтыг өвлөж
төржээ
1900 оны 8-р сарын 25-нд Парис хотноо
болсон Олон улсын цахилгаан холбооны бага хурал, үзэсгэлэнгийн үеэр Константин
Перский хэмээх эрдэмтэн "Television" гэдэг илтгэл тавьсан байна. Энэ
нь эрдэмтдийн өмнө хэрэглэж байсан телефот, телескоп зэрэг нэр томъёог аажимдаа
халжээ. Телевизийн техник, технологийн хөгжилд Б.Розинг, В.Зворыкин, С.Свинтон,
доктор М.Дикманн, Ж.Байрд, доктор А.Даувиллиэр зэрэг олон эрдэмтэн хувь
нэмрээ оруулжээ. 1926 оны 10-р сард Японд Кенжиро Таканаяги анхны жинхэнэ
туршилтыг хийсэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн байна. Тэд бие биеэсээ тусдаа
дүрсийг алсад дамжуулах аргыг боловсронгуй, чанартай болгохын төлөө зүтгэж
байжээ. Энэ нь тухайн үедээ том өрсөлдөөн, тэмцэл байсан гэдэг.
Петербургийн Технологийн дээд сургуулийн профессор Б.Л.Розинг электрон цацрагийн вакуумын төхөөрөмжийн тусламжтайгаар дүрсийг алсын зайд дамжуулах цахилгаан телескоп зохион бүтээж, 1907 оны 7-р сарын 25-нд анхныхаа туршилтыг хийжээ. Тэрээр өөрийн шавь, инженер В.Зворыкинтой хамтран шаргуу хөдөлмөрлөсний дүнд 1911 онд чанарын шаардлага хангасан дүрс хүлээн авсан нь гэрэлтүүлсэн төмөр тор байсан байна. В.Зворыкин хожим нь Америкт цагаачилж, орос, англи, герман түнштэй болж, телевизийн техникийг боловсронгуй болгоход үлэмж хувь нэмэр оруулсан байна.
Харин телевизийн тогтмол өргөн нэвтрүүлэг эхэлсэн тухай янз бүрийн эх сурвалжид янз бүрээр бичсэн байх юм. Зарим нь телевизийг "анх 1934 онд Их Британид үүсч, хоёр жилийн дараа Орост анхны нэвтрүүлэг эхэлсэн" гэж дурдсан нь зөрүүтэй байна. Түүхэн тэмдэглэлт энэ өдрийг техникийн туршилт, чанартай дүрс хүлээн авсан, эсвэл өргөн нэвтрүүлэг эхэлсэн үе зэргээс хамааран тогтоосноос ийм зөрүү гарч буй бололтой. Жишээ нь, "Телевизонная журналистика" номдоо Оросын судлаач Г.Кузнецов" 1931 онд Москва хотноо "Нипковын диск" дээр үндэслэгдсэн механик аргаар дүрс дамжуулж эхэлсэн нь өргөн нэвтрүүлгийн эхлэл байсан" гэжээ. Харин А.Амбрамсон "Телевиз. Олон улсын түүх" номд "Baird Television Ltd. компани 1929 оны 9-р сараас эхлэн Лондон хотноо Би-Би-Си-д зориулан телевизийн өргөн нэвтрүүлгийн туршилтын үйлчилгээ эрхэлж байсан" гэсэн байна. А.Амбрамсон, мөн Ж.Биттнер (Мэргэжлийн өргөн нэвтрүүлэг. Товч танилцуулга) нар телевизийн өргөн нэвтрүүлгийн чанартай үйлчилгээг 1936 оны 11-р сард Лондонгийн телевизийн үйлчилгээ (London Television Service) анх эхэлсэн нь гайхамшигтай амжилт байсан" гэсэн байна. Үүнээс өмнө 1935 оны 3-р сарын 22-нд Германы шуудангийн газар Берлин хотоос нэвтрүүлэг дамжуулсан боловч дүрсний чанар нь муу байжээ. 1936 онд Берлин хотноо болсон Олимпийн 11-р их наадмыг телевизээр үзүүлсэн боловч дүрсний чанар бас л хангалтгүй байсан байна.
1939 оны 4-р сарын 30-нд Ерөнхийлөгч Франклин Рузвельтийн яриаг дамжуулснаар АНУ-д телевизийн өргөн нэвтрүүлгийн нээлт болжээ.
Харин дэлхийн II дайн телевизийн хөгжлийн хурдыг нэг хэсэгтээ сааруулсан байна.
1959 оны 9-р сард Японы Тошиба корпорацийн ажилтан Норизаку Савасаки дүрс бичлэгийн төхөөрөмжийг нийтэд танилцуулжээ. Үүнээс хойш телевизийн техник улам боловсронгуй болж, үзэгчид урлагийн бүтээл, улс төр, нийгмийн үйл явдал, спортын тэмцээн, ер нь юм бүхнийг гэрээсээ үзэх болов. Хослол зураг (инкрустаци), дүрс бичлэгийн кино, сансрын хиймэл дагуул, киноныхтой ижил том дэлгэц, компьютер, CD,VCD, DVD, онлайн телевиз гэх мэтчилэн телевиз чухам л сансрын хурдаар хөгжиж байна.
Петербургийн Технологийн дээд сургуулийн профессор Б.Л.Розинг электрон цацрагийн вакуумын төхөөрөмжийн тусламжтайгаар дүрсийг алсын зайд дамжуулах цахилгаан телескоп зохион бүтээж, 1907 оны 7-р сарын 25-нд анхныхаа туршилтыг хийжээ. Тэрээр өөрийн шавь, инженер В.Зворыкинтой хамтран шаргуу хөдөлмөрлөсний дүнд 1911 онд чанарын шаардлага хангасан дүрс хүлээн авсан нь гэрэлтүүлсэн төмөр тор байсан байна. В.Зворыкин хожим нь Америкт цагаачилж, орос, англи, герман түнштэй болж, телевизийн техникийг боловсронгуй болгоход үлэмж хувь нэмэр оруулсан байна.
Харин телевизийн тогтмол өргөн нэвтрүүлэг эхэлсэн тухай янз бүрийн эх сурвалжид янз бүрээр бичсэн байх юм. Зарим нь телевизийг "анх 1934 онд Их Британид үүсч, хоёр жилийн дараа Орост анхны нэвтрүүлэг эхэлсэн" гэж дурдсан нь зөрүүтэй байна. Түүхэн тэмдэглэлт энэ өдрийг техникийн туршилт, чанартай дүрс хүлээн авсан, эсвэл өргөн нэвтрүүлэг эхэлсэн үе зэргээс хамааран тогтоосноос ийм зөрүү гарч буй бололтой. Жишээ нь, "Телевизонная журналистика" номдоо Оросын судлаач Г.Кузнецов" 1931 онд Москва хотноо "Нипковын диск" дээр үндэслэгдсэн механик аргаар дүрс дамжуулж эхэлсэн нь өргөн нэвтрүүлгийн эхлэл байсан" гэжээ. Харин А.Амбрамсон "Телевиз. Олон улсын түүх" номд "Baird Television Ltd. компани 1929 оны 9-р сараас эхлэн Лондон хотноо Би-Би-Си-д зориулан телевизийн өргөн нэвтрүүлгийн туршилтын үйлчилгээ эрхэлж байсан" гэсэн байна. А.Амбрамсон, мөн Ж.Биттнер (Мэргэжлийн өргөн нэвтрүүлэг. Товч танилцуулга) нар телевизийн өргөн нэвтрүүлгийн чанартай үйлчилгээг 1936 оны 11-р сард Лондонгийн телевизийн үйлчилгээ (London Television Service) анх эхэлсэн нь гайхамшигтай амжилт байсан" гэсэн байна. Үүнээс өмнө 1935 оны 3-р сарын 22-нд Германы шуудангийн газар Берлин хотоос нэвтрүүлэг дамжуулсан боловч дүрсний чанар нь муу байжээ. 1936 онд Берлин хотноо болсон Олимпийн 11-р их наадмыг телевизээр үзүүлсэн боловч дүрсний чанар бас л хангалтгүй байсан байна.
1939 оны 4-р сарын 30-нд Ерөнхийлөгч Франклин Рузвельтийн яриаг дамжуулснаар АНУ-д телевизийн өргөн нэвтрүүлгийн нээлт болжээ.
Харин дэлхийн II дайн телевизийн хөгжлийн хурдыг нэг хэсэгтээ сааруулсан байна.
1959 оны 9-р сард Японы Тошиба корпорацийн ажилтан Норизаку Савасаки дүрс бичлэгийн төхөөрөмжийг нийтэд танилцуулжээ. Үүнээс хойш телевизийн техник улам боловсронгуй болж, үзэгчид урлагийн бүтээл, улс төр, нийгмийн үйл явдал, спортын тэмцээн, ер нь юм бүхнийг гэрээсээ үзэх болов. Хослол зураг (инкрустаци), дүрс бичлэгийн кино, сансрын хиймэл дагуул, киноныхтой ижил том дэлгэц, компьютер, CD,VCD, DVD, онлайн телевиз гэх мэтчилэн телевиз чухам л сансрын хурдаар хөгжиж байна.
- Монголд телевиз үүсч хөгжсөн нь
1967
онд ЗХУ-ын техник, мэргэжилтний тусламжтайгаар Монголд зурагт, радиогийн газар
байгуулагдсан. Тэр цагаас хойш Монголд телевиз мэдээллийн орон зайд
өрсөлдөгчгүйгээр 20 гаруй жил явж ардчилсан хувьсгалтай золгосон байна.
1970 онд сансрын холбооны “Орбита” станц ашиглалтанд
орсноор үндэсний нэвтрүүлгээс гадна “Орбита” – ын програмыг 22-24 цаг үздэг
болов.
1972 онд ( Монгол тв) Дархан, 1973 онд
Чойбалсан, 1974 онд
Сайншанд, 1976 онд
Эрдэнэт хотуудад үндэсний тв-н нэвтрүүлгийн дүрс бичлэгийг үздэг болов.
1976 оны 6-р сарын 13нд Монгол
тв-н өнгөт нэвтрүүлгийн нээлт “Намын 17-р их хурлын өмнөх УБ” хэмээх нийтлэл,
уран сайхны нэвтрүүлгээр эхэлжээ
80-д
онд Монгол тв-н материллаг баазыг бэхжүүлэх, нэвтрүүлгийн нутаг дэвсгэрийн
хамаарлыг өргөжүүлэх тал дээр дорвитой алхмууд хийгдэж байв.
1992 онд телекикино үйлдвэрийн
суурин дээр “ Улаанбаатар ТВ” байгуулагдаж, үүнтэй зэрэгцээд “Чөлөөт телевиз”,
“Мэдээлэл арилжааны чөлөөт телевиз”, “Жолоо” зэрэг хувийн теле студи, суваг
нэвтрүүлгээ цацаж эхэлснээр Монгол тв-н систем бүрэлдэн тогтох эхлэл тавигджээ.
1993 онд “МН-25” суваг тв, 1996
онд “Eagle” тв 1997 онд “ноён”тв тус тус байгуулагдаж, нислэл хот түүний
дүүрэгт нэвтрүүлгээ цацаж эхэлсэн.
- 70, 80-аад оны Сэтгүүлчдийн гол төлөөлөл нийтлэлийн
тойм
70,80 иад оны хувьсгалт
хэвлэлийн үндсэн шинж чанар нь намын шийдвэрийг биелүүлэх, социолизмын үеийн
шинэ хүнийг төлөвшүүлэх үйл явцыг хүн ардын бүтээн байгуулах хөдөлмөрийн амжилт
туршлагаар нээн харуулахад чиглэж
байснаар тодорхойлогдоно. 70-аад аж ахуйн төлөвлөгөөт зорилтын биелэлтээр үзэл
суртал, хүмүүжлийн ажлын үр дүнг хэмжиж байх тухай намын шийдвэр гарсантай
холбогдон хэвлэл мэдээллийн хэрэгслээс бүтээн байгуулах үйлсэд тавих анхаарал
улам нэмэгдэж үйл ажиллагааных нь хэлбэр, хүрээ баяжан тэлсэн юм. Энэ үед аж
ахуй соёл, шинжлэх ухааны тулгамдсан зорилтыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл шефлэн
авч, цогцолбороор шийдвэрлэхэд туслах хөдөлгөөн өрнөж байлаа. Тухайлбал:
барилгын салбарт хонгийн нэгдсэн бригад, хөдөлмөр урамшууллын систем, мал аж
ахуйн салбарт хотгүй отор гэх мэт дэвшилтэт арга туршлагыг дэлгэрүүлэх гол хүч
нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж байв. Түүнчлэн хөдөө аж ахуйн цаг үеийн
зорилтыг хугацаанд нь чанартай биелүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн газрууд
нэрэмжит болон өндөр бүтээлийн аян, уралдаант нэвтрүүлэг, хамтын сурвалжлага,
үзлэг зэрэг аолон хэлбэрийн ажил зохиодог байв. Энэ үед нийтлэл, нэвтрүүлгийн
нөлөөлөх, дайчлан зохион байгуулах чадвар эрс нэмэгдсэн юм. Мөн нийтлэл
нэвтрүүлгийн үр нөлөө, ур чадварт тавих шаардлага өндөржиж, манай сэтгүүлчдийн
дотор тодорхой сэдэв чиглэлээр дагнан мэргэших явдал илэрхий өсч хурц билэг
авъяастай, өвөрмөц содон өнгө аястай сэтгүүлч олноор төрөн гарсан. Н. Иштавхай,
Г. Дэлэг, Л. Түдэв, А. Чойжилжав
Н.
Иштавхай
Сонин бичлэгийн шог хошин зүйл
нэрийх нь хуудас болж олон түмэнд танигдсан авъяаслаг сэтгүүлч юм. МАХН-ын төв
хорооны шийдвэрээр 1946 оны намар “үнэн” сонины аймаг дах сурвалжлагчаар
баталсан цагаас түүний сэтгүүлчийн идэвхитэй үйл ажиллагаа эхэлжээ. Анх “үнэн”
сонины 1945 оны 243 дугаарт “бүрэн сумын улаан булан” гэсэн мэдээ бичиж нэрээ
гаргасан цагаас хойш мэдээ, өгүүлэл, сурвалжлага, тэргүүн туршлага, найруулал,
шог найруулал зэрэг зүйлээр нийтдээ 3000 шахам материал нийтлүүлсний 70 орчим
хувь нь “үнэн” сонин, “тоншуул” сэтгүүлд гарч, шог хошин нийтлэлээрээ олонд
ихэд алдаршжээ. Н. Иштавхайн сэтгүүлчийн уран бүтээлийн онцлог нь нйигмийн
аливаа үзэгдэл, орчин ахуйд сонор чих, соргог нүдээр хандаж, дутагдал доголдлын
шалтгааныг гярхай ажиглаж, түүнийг шүүмжлэхдээ уран элэглэлийн аргыг чадамгай
ашиглаж, нөхөрсөгөөр шоглон, хүнд тус болох, ухааруулах санааг нэвт шингээж
бичдэгт оршиж байна. Сэтгүүлч Н. Иштавхайн шог найруулал үлэмж өргөн сэдэвтэй,
цаг үеийн зорилтыг шуурхай тусгасан, заримдаа алдаа эндэгдлээс урьдчилан
сэрэмжлүүлсэн, асуудал дэвшүүлсэн аястай байдаг. Түүний шог найрууллыг ажил
хөдөлмөрт гарсан алдаа дутагдлыг илчилж засахад чиглэсэн, хүмүүсийн ёс
суртахуун доголдлыг шоглон шүүмжилсэн гэж хоёр ангилж болно.
Хөдөлмөрт хандах хандлагын
тухай шог найруулалд: “бүртгэгч”, “бургасан доторх булхай”, “малын эмчийн
мадаг” зэрэг олон бүтээл багтдаг. Сэтгүүл хүн дутагдал доголдлын үндэс
шалтгааныг зөв гаргаж хүнд үнэн сэтгэлийн үүднээс тус болох чин санаа агуулж
бичсэн цагт харин ч тэдний хүндэтгэлийг хүлээж, хэвлэлийн нөлөөлөх чадлыг
нэмэгдүүлж чаддаг байна.
Г.
Дэлэг
Монголын сэтгүүл зүйд
нийтлэлийн уран бүтээл, судалгаа шинжилгээний ажил гэсэн хоёр чиглэлээр бүтээл
туурвилаа гаргасан томоохон сэтгүүлчийн нэг бол доктор Г. Дэлэг юм. Г. Дэлэг
1924 оны 3дугаар сарын 15-нд Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг Гардитолгой
гэдэг газарт төржээ. Тэрбээр арван настайдаа Улаанбаатар хотод ирж, 1933-1935
онд бага сургууль, 1935-1939 онд дунд сургууль, 1939-1942 онд багш нарыг
бэлтгэх сургууль, 1950-1953 ЗХУКН-ын дэргэдэх Намын дээд сургуулийг сэтгүүлч
мэргэжилээр тус тус дүүргэж, 1965, 1973 онуудад ЗХУ-ын нийгмийн ухааны
акдемид дэд эрдэмтэн, докторын зэргийг
хамгаалжээ. Г. Дэлэг нь 1942-1945 онд ардын гэгээрлийн яаманд сайдын туслах,
багш нарын болон холбооны техникумд багш зэрэг ажил хийж байгаад, 1945 онд
“Пионерийн үнэн” сонинд нарийн бичгийн даргаар ажиллахаар болсон үеэс
сэтгүүлчийн замаа эхэлсэн. “залуучуудын үнэн”, “үнэн”, “тоншуул” сэтгүүлд
орлогч болон ерөнхий эрхлэгчээр ажиллаж байгаад 1968 онд МАХН-ын төв хороонд
суртал нэвтрүүлэгч, хэлтсийн орлогч эрхлэгчээр ажиллаж байгаад 1979 оноос
сургалтын ажилд шилжиж МУИС сэтгүүл зүйн
тэнхимийн эрхлэгчээр ажилласан байна. Дэлэг нь манай орны төвийн тогтмол
хэвлэлүүдэд өгүүлэл, тэмдэглэл зонхилсон
олон зуун материал нийтлүүлсний дотроос гадаадын улс орнуудаар явж
бичсэн аян замын тэмдэглэлүүд нь сэтгүүл зүйн түүхэнд том байр эзэлдэг. Бичиж
гаргасан аян замын тэмдэглэлийн зарим нь өгүүлсэн арга хэлбэр, цар хүрээгээрээ
аян замын найруулал ч гэж үзэж болохоор байдаг. Түүний тэмдэглэлүүд нэлээд
задгай зохиомжтой, олон асуудлыг багтаасан, шинэ сонин мэдээллээр арвин байдаг
онцлогтой. Зам зуурын ажиглалт, элдэв уулзалт яриа, шинэ улс орон, газар нутаг,
гадаадын орныг үзээд төрсөн сэтгэгдэл, тэдгээрийн нийгэм, улс төр, эдийн
засгийн хурц тулгамдсан асуудлууд Г. Дэлэгийн аян замын тэмдэглэлийн баялаг
материал болж өгдөг байна. Тэрбээр аян замын тэмдэглэлийг ямар ч бодлогогүй
аялалын протокол, тэмдэглэл болгохоос байнга сэрэмжилж, соён гэгээрүүлэгч, шинэ
газар нутаг, харь ард түмний амьдрал тэмцэл, зан заншил, хөгжил дэвшлийн нууцыг
нээн харуулж, танин мэдүүлэгч гэгээрүүлэгч шинжтэй байлгахыг эрмэлзсэн байдаг.
Гадаад дотоодод болж байгаа үйл явдлыг ард түмэнд хүргэдэг байсан. Дэлэг
нийтдээ 100 орчим тэмдэглэл бичсэнийг гадаадын сэдэвтэй, улс орны дотоод
амьдралыг харуулсан гэж хоёр ангилж болно. Түүний аян замын тэмдэглэлээс: Франц
орон, Парис хотоор аялсан тухай, “Хал үзсэн буурал хот” үнэн. 1970. № 94, 107,
“Чехословакт хийсэн тэмдэглэл” үнэн. 1971. № 117, 126, Италийн Ром, Неаполь
хотоор явж тэндэхийн коммунистууд, дэвшилт хүмүүстэй уулзаж бичсэн “коммунист”
үнэн. 1977. № 1, 15, 22, зэрэг олон бүтээл нь нэрд гарчээ. Мөн тэрбээр гол
төлөв монголын хэвлэлийн түүхийн асуудлыг хөндсөн 6 ном, судалгаа, сурталчилгааны
260 орчим өгүүлэл бичиж нийтлүүлсний дээр 30 гаруй өгүүллийг гадаадын хэвлэлд
гаргасан байна.
Л. Түдэв
Монголын сэтгүүлчдийн дотроос
эрдэм мэдлэг, авъяас билэг тэгширсэн байдлаараа товойж тодорсон хүний нэг нь Л.
Түдэв юм. Эрдэмтэн- зохиолч, сэтгүүлч Л. Түдэв нь 1935 онд Говь-Алтай аймгийн
Наран сумын нутагт малчны гэрт төржээ. Тэрбээр 1942-1952 онд бага, дунд
сургууль, 1952-1956 онд Улсын багшийн дээд сургуулийг тус тус дүүргэж Орос
хэлний багшийн мэргэжил эзэмшсэн байна. 1956 оноос Говь-алтай аймагт багш, 1959
оноос “үнэн” сонинд утга зохиолын ажилтан, 1962 оноос “утга зохиол, урлаг”
сонины эрхлэгч, 1973 оноос МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга,
1985 оноос “үнэн” сонины ерөнхий эрхлэгч зэрэг албан тушаалд ажиллаж байв. Түдэвийн
ухамсарт үйл ажиллагаанд хэвлэл мэдээллийн удирдах ажил, сэтгүүлчийн хөдөлмөр
том байр эзэлдэг. Түүний сэтгүүлчийн идэвхитэй үйл ажиллагаа тавиад оны
сүүлчээр “үнэн” сонины утга зохиолын ажилтан болох үеэс эхэлжээ. Л. Түдэв нь
сэтгүүл зүйн бүтээл туурвилынхаа эхэн үед хүүхэд багачууд, ер нь залуу үеийхний
хүмүүжил, боловсролд зориулсан нийтлэлд ахиу анхаарч байжээ. Тэрбээр хүүхдэд
зориулсан нэлээд өгүүллэг, найруулал бичиж түүндээ эрдэм номонд шамдаж ахас
дээдсээ хүндэлж тэдний сургаал зааврыг дагаж хүмүүжих, багаас нөхөдтэйгээ эв
найрамдалтай байж, ажилч хичээнгүй чанарыг эзэмшин, аливаад сандарч тэвдэхгүй
сийрэг ухаанаар хандаж сурахыг номлосон байдаг. Түүний нийтлэл, найруулал
уншигчдын ой тойнд хоногшихуйц ур зохиомж сайтай, хурц тод өгүүлэмжтэй байдаг.
Түдэв нь утга зохиол судлалын шүүмжлэлтэй холбоотой олон өгүүлэл бичжээ.
Тэрбээр авъяаслаг зохиолчийн зэрэгцээгээр нийтлэлийн олон төрлөөр шилдэг бүтээл
туурвиж, зарим зүйлээр шинэ мөр гаргасан сэтгүүлч юм. Тэрээр уран нийтлэл,
өгүүлэл, найруулал, аян замын тэмдэглэл, уран зохиолын судалгаа, сурталчилгааны
өгүүлэл хөрөг зэрэг чухам л сэтгүүлч, зохиолчийн аль алины авъяас мэдлэг
шаарддаг төрөл зүйлээр бичсэн байна. Түүний нийтлэлийн бүтээл “Замбуулингийн
наран дор”, “хүмүүс”, “эргүүлэг”, “нүглийн гурван үүд”, “дээр хөх тэнгэр, доор
бор дэлхий” зэрэг нь бие даасан ном болж гарчээ. Түүнээс гадна “болор мөс биш”,
“алтангадас чигийг заана”, “улаан долгио”, “сансарын 101 дэх од” зэрэг баримтат
туужууд нь бодит үйл явдлын баримтыг уран сайхны аргаар боловсруулахын үлгэр
жишээ болжээ. Л. Түдэв нь сэтгүүл зүйн бүтээлд найруулал том байр эзэлдэг.
Түүний найрууллууд сэдэв сонгож, баримтыг боловсруулсан байдлаараа өвөрмөц
онцлогтой ажээ. Л. Түдэвийн нийтлэлийн бүтээлд тодорхой хүний тухай өгүүлсэн
хөргүүд нэлээд хувийг эзэлж байна. Мөн түүний монголын сэтгүүл зүйд оруулсан
томоохон хувь нэмрийн нэг нь алдарт эрдэмтэн Б. Ринчений “манайхны чадал
хүрэхгүй байгаа юм” гэж хэлсэн адармаатай зүйл болох төөрөгдөл (эссе) бичлэгийн
салхийг хагалж үлгэр авахуйц бүтээл олныг туурвисан явдал юм. Л. Түдэв
авъяаслаг сэтгүүлч төдийгүй хэвлэл мэдээллийн чадварлаг удирдагч мөн. Тэрбээр
80-иад оны дунд үеэс нам засгийн төв хэвлэл “үнэн” сониныг удирдаж түүнийг
өөрчлөн байгуулалтын үзэл санааг дэлгэрүүлэх индэр болгон хувиргаж хуучин тогтолцооны
хямрал гауудлыг илчилж байсан. Чухам Түдэвийн үед л “үнэн” сонин эрх дархтай
эздийнхээ хуучирч зэвэрснийг аймшиггүй хэлж, улс төрийн товчооныхныг нэр заан
улайлган шүүмжилж чадсан. Тэрээр эрдэмтэн, нийгмийн нэрд гарсан зүтгэлтэн хүний
хувьд шилжилтийн бэрхшээлийг далимдуулан, нийгмийн оюун санааг үймүүлсэн шар
хэвлэлийн нийтлэлээс эрс өөр, хүн ардынхаа гэгээрэл боловсролд тус болох “Дал”
хэмээх сониныг эрхлэн гаргаж сэтгүүлчийнхээ хөдөлмөрийг өрнүүлсэн. “монголын
анхны зөгнөлт сонин” гэсэн тодотголтой энэ хэвлэл нь байгаль нийгмийн үзэгдлийн
нууцыг танин мэдэх, зөгнөн таамаглах,
хүн ардыг гэгээрүүлэх чиглэлийг баттай барьж, шинжлэх ухаанд хараахан
батлагдаагүй нарийн судлагдаагүй байгаа зүйлс, хүний оюун ухааны нэгдээгүй далд
хүч нөөцийг илрүүлэн дайчлах гэх мэт сонирхолтой олон асуудлыг хөндөж тавьдгаараа онцгой содон
байжээ.
А. Чойжилжав
Монголын сэтгүүл зүйн бичлэгийн
өвөрмөц тансаг зүйл болох найрууллыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн
сэтгүүлчдийн нэг нь А. Чойжилжав юм. Тэрбээр 1927 онд Завхан аймгийн Алдархаан
сумын нутагт төрж бага дунд сургууль, намын шинэ хүчний дээд сургууль,
москвагийн улсын их сургуулийг дүүргэж сэтгүүлч мэргэжилтэй болжээ. Тэрээр 1961
оноос эхлэн “үнэн” сонинд 30 шахам жил ажиллахдаа сурвалжлага, тэмдэглэл, аян замын
тэмдэглэл, зэрэг зүйлээр шилдэг бүтээл туурвисны дотор найруулал бичих ур
чадвараараа тодрон гарсан сэтгүүлч юм. А. Чойжилжав нь “хүний хүүгийн тоос”,
“гэрэл”, “арав дахь намар”, “цагаан тавилан”, “тангараг” зэрэг олон найруулал
бичсэн бөгөөд шилдэг найрууллаараа
“үүрийн гэгээ”, “ачтаны шавь ачтан”, “миний өнгөрүүлсэн тоост хорвоо” гэх мэт
бие даасан нийтлэлийн ном гаргасан байна. Улс ардын аж ахуйн янз бүрийн салбарт
ажилладаг тэргүүний хүмүүсийн амьдралын тэмцлийг гүнзгий судалж, тэдний дотоод
сэтгэл, эрмэлзэл тэмүүллийг үнэн мөнөөр нь эгэл жирийн байдлаар итгэл
үнэмшилтэй үзүүлж чаддагт А. Чойжилжавын найрууллын онцлог оршино.
- Үнэн сонины монголын сэтгүүл зүйд гүйцэтгэсэн үүрэг
МАХН-ын Төв хорооны тогтоолын
дагуу 1995 оны 4дүгээр сарын 24 нээс эхлэн Үнэн сониныг МАХН-ын төв хороо
залуучуудын эвлэлийн төв хорооны хэвлэл болгон гаргажээ. Энэ сонин анхны
дугаараасаа тэргүүн өгүүллийн зэрэгцээ гадаадын сонин хөдөөний байдал нам
эвлэлийн байдал эдийн засгийн сонин, энгийн ардын яриа, элдэв мэдээ, зэрэг
тогтмол булантай долоо хоногт нэг удаа 5000 хувиар гарч эхэлжээ. Үнэн сонины
эхэн үеийн нийтлэл улс орны эдийн засгаас гадаадын капиталыг шахан гаргах
фоедлын хөрөнгийг хураах, баруун зүүны алдаа завхрал гэгчийг засаж намын жанжин
шугамыг хамгаалах зэрэгт төвлөрч байв. Үнэн сонины нийтлэлийн гол бичлэгийн
төрөл нь өгүүлэл байсан бөгөөд зарим дугаарт өгүүлэл нийтэлж байв. Гадаадын
капиталыг шахах, фоедлын болон сүм хийд, жас жавын хөрөнгийг хураах ажлыг
сурталчилахдаа ямагт ядуу ард доод лам нарын эрх ашигт нийцүүлэн явуулахыг
анхаарч байсан нь тус сонины нийтлэлийн гол чиглэл болж байжээ. Мөн сонины
тогтмол гардаг “эдийн засгийн сонин” буланд нам засгийн эдийн засгийн бодлогыг
ардын ярианы хэлээр баримтуудыг харьцуулан нэн ойлгомжтой тайлбарлаж байв. 30 иад
оны үеийн Үнэн сонины нэг чухал сэдэв нь улс орныг удирдахад гарсан баруун
зүүны хэлбэрийг засаж намын жанжин шугамыг хамгаалах явдал байсан бөгөөд тус
сонин нь ардын төрийг бэхжүүлэх, улс орныг хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх
намын эгнээг цэвэр ариун байлгах нэгдэл нягтралыг эрхэмлэх намын гишүүдийн
мэдлэг, боловсролыг ахиулахад чиглэсэн мэдээ, өгүүлэл, шүүмж томоохон байр
эзэллэж байв. Мөн зүүны бодлогын уршигаар улс орны амьдралд учирсан хор
хохиролыг илчлэн шүүмжилж тодорхой жишээ баримтад тулгуурлан тусгасан юм. Үнэн
сонин МАХН-ын III-р онц бүгд хурлаас баталсан шинэ эргэлтийн бодлогыг
сурталчлах зорилгоор зургаан шинэ булан нээж түүндээ намын гишүүд хөдөлмөрчдийн
санал хүсэлтыг түлхүү нийтэлж байв. Үнэн болон бусад сонин хэвлэлүүд энэ үед
хууль дүрмийг сахин биелүүлж ажлын хариуцлагыг сайжруулах, улс орны гадаад
байдал түгшүүртэй болж байгааг сэрэмжлүүлэх олон улсын байдлыг мэдээллэх
зэргээр нэлээд өргөн хүрээтэй тусгаж байсан бөгөөд бичлэгийн төрөл зүйл тусгаж
буй сэдвийн хүрээ нийтлэлийн чанар, ур чадварын хувьд энэ сонин бусад тогтмол
хэвлэлээс ялгарч байжээ. 1920 оны 11 сарын 10 нд анхны дугаар нь “Монголын
үнэн” нэртэйгээр эх сууриа тавьсан хувьсалт хэвлэл нэг нэгээр 90 гаруй жил
тогтвортой гарч байна. 80иад оны эхэн үед 193 мянган захиалагчтай болж монголын
сэтгүүл зүйн түүхэнд хамгийн олон захиалагчтай сонин болж байна. Тус сонинд С.
Буяннэмэх, Б. Нацагдоржоос эхлээд зууны манлай сэтгүүлч Л. Түдэв хүртэлх үе
үеийн сэтгүүлч зохиолчид ажиллаж байсан. Өнөөдөр Үнэн сонин МАХН-ын төв хэвлэл
бөгөөд манай өдөр тутам гардаг 7 сонины нэг намын хэвлэлүүдийн дотор хамгийн
нөлөө бүхий нь юм. Эрх зүй, эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн алба, улс төр
гадаад мэдээллийн алба, эдийн засгийн мэдээллийн алба, нийгмийн танин мэдэхүйн
мэдээллийн алба, сурталчилгаа захиалга, борлуултын алба, дизайн гэрэл зураг, компьтерийн төв гэсэн 6 албатай
энэ сонин Улаанбаатар хот, 21 аймаг, 329 сум, 2015 бага болон гадаадын 21улсад
захиалагчтай.
- Монгол ер үгийн сэтгүүлийн нийтлэлийн бодлого, онцлог
Манж
Чин улсын төр мөхсөний дараа байгуулагдсан Хятадын 5 угсааны БНУ гэгч нь Манж
болон хуучин Чин улсын мэдэлд байсан хязгаар нутгийн ард түмнийг урьдын адил
атгаж байх бодлого явуулж байв. Ийм нөхцөлд ар Монгол үндэсний эрх чөлөөнийхөө
төлөө шаргуу тэмцэж тусгаар улс болсон нь Хятадын төрөөс энэ сэтгүүлийг
яаравчлан гаргах шалтгаан болжээ. Энэ хэвлэл нь 1911.8 сараас 1914 оны 7-р сар хүртэл
3 жил хэртээ гарсан бөгөөд 17*21
см-ийн хэмжээтэй 90-100 хууастай сар тутмын сэтгүүл байв.
“Монгол
ер үгийн сэтгүүл”-ийг төрийн байгууллагаас эрхлэн “Манж хүний санааг
нэмэгдүүлж, ашгийг нэмэгдүүлж баян чийрэг болгоход туслана” гэсэн уриатай
Бээжинд хэвлэж байжээ. Сэтгүүл “Зураг зурмал”, “Цааз зарлал”, “Шүүмжлэл”,
“Өгүүлэл”, “Чухал сонсгол”, “Өчих асуулт”, “Албан бичиг”, “Тусгай зүйл”, “Бага
үлгэр” гэсэн 8 н” хэмээн бичиж, ухуулах зорилготой гардаг байжээ. Уг сэтгүүл
Монголын уншигчдад зориулагдсан боловч Манж орны өмнө тэр үед түүхэн үйл
явдлаар тавигдсан асуудлыг сэдэж гаргадаггүй байв. Хятадын ард түмний хувьсгалт
хөдөлгөөн, Хятад орны байдал гэх дотоод зөрчил, бодит байдал гэх зэргийг огт
мэдээлдэггүй байв.
Манж Чин улсын төр мөхсөний
дараа байгуулагдсан Хятадын 5 угсааны БНУ гэгч нь Манж болон хуучин Чин улсын
эдэлд байсан хязгаар нутгийн ард түмнийг урьдын адил атгаж байх бодлого явуулж
байв. Ийм нөхцөлд ар Монглол үндэсний эрх чөлөөнийхөө төлөө шаргуу тэмцэж
тусгаар улс болсон нь Хятадын төрөөс энэ сэтгүүлийг яаравчлан гаргах шалтгаан
болжээ. Энэ хэвлэл нь 1911.8 сараас 1914 оны 7-р сар хүртэл 3 жил хэртээ гарсан
бөгөөд 17*21 см-ийн хэмжээтэй 90-100 хууастай сар тутмын сэтгүүл байв.
“Монгол ер үгийн сэтгүүл”-ийг
төрийн байгууллагаас эрхлэн “Манж хүний санааг нэмэгдүүлж, ашгийг нэмэгдүүлж
баян чийрэг болгоход туслана” гэсэн уриатай Бээжинд хэвлэж байжээ. Сэтгүүл
“Зураг зурмал”, “Цааз зарлал”, “Шүүмжлэл”, “Өгүүлэл”, “Чухал сонсгол”, “Өчих
асуулт”, “Албан бичиг”, “Тусгай зүйл”, “Бага үлгэр” гэсэн 8 н” хэмээн бичиж,
ухуулах зорилготой гардаг байжээ. Уг сэтгүүл Монголын уншигчдад зориулагдсан
боловч Манж орны өмнө тэр үед түүхэн үйл явдлаар тавигдсан асуудлыг сэдэж
гаргадаггүй байв. Хятадын ард түмний хувьсгалт хөдөлгөөн, Хятад орнт байдал гэх
дотоод зөрчил, бодит байдал гэх зэргийг огт мэдээлдэггүй байв.
- Монголд хувийн
телевиз үүссэн нь, онцлог
“МН-25”
суваг тв: анх 1993 онд сэтгүүлч Жаргалсайхан, Алтай, Авирмэд, Галсанжаргал (ЖААГ) нар хамтран
“ЖААГ” нэртэй мэдээллийн компани байгуулж “107” хэт богино долгионы радио
нэвтрүүлэг явуулж эхэлснээр тус тв-н суурь тавигджээ. Явцын дунд “ЖААГ”-ынхан
“Монгол ньюс”-д нэгдэж радио, тв, сониныг нэгтгэсэн томоохон цогцолбор болж
бэхжсэн.
“МН-25”
нь манай орны анхны хувийн чөлөөт тв бөгөөд эхний үед 20 орчим орон тоотой
байсан бол 2000 он гэхэд 50-иад сэтгүүлч, инженер, техникийн ажилтан
ажиллагчидтай болж, нийтлэл нэвтрүүлгийн цар хүрээг тэлжээ.
Нийслэлийн
тогтмол ажилладаг томоохон тв-үүдийн нэг боловч төрөөс санхүүгийн дэмжлэг
авдаггүй. Зар сурталчилгаа, захиалгат нэвтрүүлгийнхээ орлогоор санхүүжиж, бие
даасан үйл ажиллагаа явуулдаг. Тус тв-ийн гол онцлог нь ЭЗ-ийн хувьд бие дааж
чадсан, улс төрийн аль нэг нам, хүчний эрхшээлээс ангид байдаг учраас
харьцангуй чөлөөт нэвтрүүлэгтэй тв-д тооцогддог. Тус тв-ийн мэдээллийн гол
нэвтрүүлэг нь “25 цаг” хөтөлбөр юм. Мөн “168 цаг” буюу долоо хоногийн нийт цаг (7*24=168) бөгөөд ням
гариг тутам нэвтрүүлэг мэдээллийн тойм хөтөлбөр юм.
- Уриа сонины нийтлэлийн бодлого онцлог
1921.07.19
өдөр гарч эхэлсэн. “Уриа” сонин нь Хувьсгалт Монгол улсын нам, төрийн анхны
албан ёсны тогтмол хэвлэл байв. Уриа сонин нь тэргүүн нүүрнийхээ эхэнд дунд
үлээн зогсох монгол цэргийн зурагтай, 29х34 см-ийн хэмжээтэй 4 нүүр бүхий сонин
байв. 1921.05 сард гаргасан намын түр зуурын дүрмийн дагуу 7 хоног тутам
500-1200 хүртэл хувиар хэвлэгдэж байсан уг сонин нь Монгол Ардын Намын Төв
Хороо, Ардын Засгийн Газар, Цэрэг ардыг гэгээрүүлэх хэлтэсийн хаягаар гарч
байсан бөгөөд тухайлсан эрхлэгч, орон тооны ажилтангүй учир НТХ-ны ажилтнууд
ээлжээр эрхлэн гаргадаг байв.
1.
Ардын намын сонин
2.
Засгийн газрын тогтоол
3.
Залуучуудын эвлэлийн сонин
4.
Дотоодын сонин
5.
Эдийн засгийн газрын сонсгол
6.
Шүүмлжэлт
7.
Гадаадын сонин гэсэн 7 булантайгаар хэвлэгдэж байсан.
Энэ
сонин анхны дугаараас эхлэн хувьсгалт ололтоо хамгаалж, улс орноо хөгжүүлэхэд
олон түмний анхаарлыг хандууж, тэднийг уриалан дуудаж байв.
1921
оны 7 сарын 01 нээс Нийслэлд хүрээнд хэвлэгдэж гарсан ардын засагт Монгол улсын
анхны сонин МАН-ын Төв хороо, Ардын
засгийн газар, Цэрэг ардыг гэгээрүүлэх
хэлтсээс 1921 оны 5 сард баталсан намын түр дүрмийн үндсэн дээр 7хоногт нэг
удаа 25x43 см-ын хэмжээтэй 4 нүүрээр 500-1200 хүртэл хувиар хэвлэн тарааж байв.
Сонины нэгдүгээр нүүрт Монголын ард түмнийг ардчилсан шинэ Монгол улсаа бүтээн
байгуулах улс төрийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцохын бэлэг тэмдэг болгон
дун үлээж буй ардын цэргийг дүрсэлсэн
байна ТУс сонин ардбн намын сонин Засгийн газрын тогтоол Дотоодын сонин Гадаадын сонин Шүүмжлэл зэрэг байнгийн
булантай байсан бөгөөд өөрийнхөө нйитлэлийн бодлогыг манай сонин намын үзэл
сурталыг өргөн дэлгэрүүлж ард түмнийг
улс төрийн талаар хүмүүжүүлэх чухал
зэвсэг болж умартсаныг сануулж омтгойрсныг залруулж дарлагдаж
зүдрэгчдийг хамгаалж харгис хуурмаг
явдалтай эвлэршгүй тэмцэж улс орны ажил
үйлсийг сайжран мандахад туслана гэж тодорхойлжээ. Тухайн үед ардын нам засгаас
явуулж байсан зөвлөлт Орос улстай байгуулсан найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлэх Хятад болон дэлхийн бусад улстай
бие биеэ хүндэтгэсэн тэгш эрхийн зарчмаар харилцаа тогтоох бодлогыг идэвхитэй сурталчилж
дотооддоо улс орны нийгмийн амьдралыг өөрчилж хувьсалыг цаашид гүнзгийрүүлэх
ардын төр засгийг бэхжүүлэхэд нийтлэлээ
чиглүүлж байна. Тус сонин нь “Ард түмний
ашиг тусыг дарлагч этгээдээс хамгаалж бүрэн эрхийн ёсоор ажиллана” гэсэн
амлалтаа хэрэгжүүлж хуучин нийгмийн бурангуйг
илчлэн шүүмжилж ардын засгийн
бодлого зорилтыг уйгагүй тайлбарлан
хөдөлмөрчдийг гадаад
дотоодын дайсны эсэргүүцлийг дарах улс
орондоо ардчилсан өөрчлөлт хийх ардын засгийг бэхжүүлэх тэмцэлд уриалан дуудаж ухуулан сэнхрүүлэхэд чухал үүрэг
гүйцэтгэсэн байна. Эхний үед сониныг
намын ажилтнууд ээлжлэн хариуцаж гаргаж байсан бол явцын дунд урьд Харбин хотод
гарч байсан “Монголын сонин бичиг” сонинд ажиллаж байсан туршлагтай сэхээтэн
Б.Намсрай томилогдон ажиллаж байв. Уриа сонин
1922 оны 12 сарын 26 нд хаагдсан бөгөөд нэг жил 4 сарын хугацаанд нийт 21 дугаар гарчээ
- Монголд сэтгүүл зүйн сургалт үүсч хөгжсөн нь
Манай
оронд с.зүйн судалгаа, сургалт 1960-аад оны үеэс идэвхитэй хөгжиж эхэлжээ.
С.зүйн онолын сэтгэлгээг хөгжүүлэх анхдагч нөхцөл нь дээд боловсролтой,
үндэсний мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх явдал байлаа. Энэ асуудал 50 –д
оноос хүчтэй яригдаж ЗХУ-ын их, дээд сургуулиудад сэтгүүлчийн мэргэжлээр
боловсон хүчин бэлтгэх ажил эхэлсэн байна. Эхний удаад ХМБ-уудад ажиллагсдаас
сонгон шалгаруулж судалдаг байснаа аажимдаа ЕБСургууль төгсөгчдөөс ерөнхий
шалгалт авч ЗХУ, Болгар, БНАГУлсад сургадаг болов. 1960-1961 оны хичээлийн
жилээс эхлэн МУИС-ийн хэл бичгийн факультетын дэргэд сэтгүүлч мэргэжлээр анх
удаа оюутан элсүүлж улмаар 1962-63 оны хичээлийн жилд Нийгмийн ухааны факультетын харьяанд с.зүйн тэнхим
байгуулагдсанаар манай оронд сэтгүүл зүйн сургалт эхэлжээ. С.зүйн тэнхэм анх 3
багштай нээгдэхэд эрхлэгчээр нь тэр үед Ленинградын Их сургаалийн сэтгүүчийн
ангийг төгсөж ирээд Үнэн сонинл ажиллаж байсан Л.Содов томилогджээ. 1990 оны
ардчилсан хувьсгалын дараах жилүүдэд улсын болон хувийн их, дээд сургууль,
коллежид сэтгүүлчийн мэргэжлээр сургах хэмжээ эрс нэмэгдэж, “Отгонтэнгэр”,
“Шинжээч 21”, “Утга зохиолын ДС”, “РТВДС”, “УБИС”, “хүмүүнлэг”-ийн сургуулиудад
сэтгүүлч мэргэжлээр сургалт явуулах болов. Өнгөрсөн хугацаанд сэтгүүлзүйн
мэргэжлийн хичээлийн эзлэх хувийг нэмэгдүүж онол дадлага хосолсон оновчтой хувилбарыг тогтоох чиглэлийн
сургалтын төлөвлөгөөг сэтгүүл зүйн өндөр хөгжсөн орнуудын жишигт оруулаад
байна. Өнөөдөр Монголд с.зүйн чиглэлээр улсын 3, хувийн 18 их дээд сургууль,
коллежид сэтгүүлч мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байна.
- Монголд чөлөөт ардчилсан сэтгүүл зүй үүсч хөгжсөн нь
1980
аад оны сүүлийн хагаст ЗХУ болон Дорнод Европын орнуудад өрнөсөн нийгмийн
өөрчлөн байгуулалтын үзэл санаа Монголын нийгмийн оюун санааны амьдралд түүний
дотор ХМХ-ийн үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлсөн. Мөн хэвлэл мэдээллийн
хэрэгслүүд дотроос өөрчлөн байгуулалтын үзэл санааг хамгийн түрүүнд зоримог
сурталчилсан хэвлэл нь тухайн үедээ нам засгийн түүхэн хэвлэл байсан “Үнэн”
сонин юм. 1989 онд үнэн сонинд захидал бичигчдийн олонхи нь улс орны нийгэм
эдийн засаг, соёлын амьдралын бүх хүрээнд өөрчлөлт, шинэчлэл хийхэд ямар саад
тотгор байгааг илт тодоор хурц шүүмжилж жишээ баримтаар нотолж, өөрсдийн санал
бодлыг илэрхийлж байна. 1989 онд тус сонинд ирсэн долоон захидал тутмын 400
гаруйг нийтэлжээ. Түүнчлэн 1700 орчим захидалыг яам, тусгай газар, хууль
хяналтын байгууллага, аймаг хотын нам захиргааны байгуулагуудад шилжүүлж,
асуудлыг газар дээр нь хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу авч нийтэлдэг болсон
байна.
Сонин
хэвлэлд ирж байсан шинэ санаа, шүүмжлэлт уур амьсгал бүхий захидалууд нь
сэтгүүлчдийн өөрсдийнх нь зүрх зоригийг чангалж үг хэлийг хурцалж байлаа.
- Австрали ба далайн орнуудын сэтгүүл зүй
Австрали сэтгүүл зүйн хөгжлийн хувьд дэлхийд тэргүүлдэг
бөгөөд нийт хүн амд ноогдох тогтмол хэвлэлийн тоогоор нэгдүгээр байр эзэлдэг. Үндэсний хэмжээний
хамгийн том өдөр тутмын сонинд Тhe Australian- Австраличууд, 1961 The Age- Зуун 1864, The Sydney morning The
Herald Мэдээ 1840 юм. The Sydney morning,
The Herald сонин мэдээллийн багтаамж нийтлэлийн чанар агуулгаараа
сэхээтнүүдийн дунд нэр хүндтэй тооцогддог. Австралийн өдөр тутмын сонинууд
нийгмийн тулгамдсан асуудлууд болон экологийн хөндөж гадаад бодлогын чиглэлээр
олон түмний сэтгэл зүйд нөлөөлөх талаар идэвхитэй ажилладаг. Албан ёсны эх сурвалж тус орны хэвлэл
мэдээлэл бие даасан чөлөөтэй гэж баталдаг боловч үнэн хэрэг дээрээ тэднийг
монополь бүлэглэлүүдийн удирдлагууд тодорхойлдог. Тус улсын сэтгүүл зүйн өөр
нэг онцлог бол хэвлэлийн монополчлол төвлөрлөөр тэргүүлэх явдал юм. Эдгээр
сонинууд дөрвөн том монополын эзэмшилд
байдаг бөгөөд эдгээрийн дотроос Рупеорт
Мэрдокын Ньюз корпореиши Седнеи юм. Тэрээр үйл ажиллагааныхаа цар хүрээ
идэвхээр тэргүүн байр эзэлдэг. The Australia, Daily Mirror, Daily telegraph,
Sunday telegraph, Sunday sun, тэргүүтэн Австралийн томоохон сонинууд Мэрдокын эзэмшилд байдаг. Түүний шинэ
томъёоны гол утга нь секс хүчирхийлэлийн тухай чалчаа яриа, хов жив ичгүүр
сонжуургүй өрсөлдөөн болон хүн төрөлхтөний сонирхолыг татахуйц мэдээлэл
нийтлэхэд оршдог байна. Тэрээр Newsweek,
Нью-Иорк, мэгэзин компанийг худалдан авсанаар хэвлэн нийтлэх ертөнцийн төвд
өөрийн түшиц газрыг байгуулж чадлаа гэж дуу алдаж байжээ. Ийм үйл ажиллагааны
үр дүнд 1974 он гэхэд Мэрдок Австрали
Европ, АНУ-гын 87 сонин 11 сэтгүүл 7радио станцын эзэн болж чаджээ. Дараа нь телевизийн зах
зээлийг байлдан дагуулж
1985 онд Голливудын алдарт “Фокс Мульти медиа”
кинокомпаниас 7 телестанцийг худалдан авчээ.
Телевизийн эдгээр сүлжээг худалдан авсанаар АНУ-ын үндэсний хэмжээний 3
том телекомпани ABC, NBC, CBS-тэй
өрсөлдөх хэмжээнд хүрсэн байна. XX зууны эцэст Мэрдокын мэдээллийн монополь
Английн The Times ,The Sun, сониноос
эхлээд тогтмол хэвлэлийн 32 хувийг Британийн ТНК-аас гадна хиймэл дагуулын
“Скай чанел”-ийн хувьцааны тодорхой хувийг эзэмшиж англичууд юу сонсож, үзэж
уншихыг үндсэндээ “ супер хэвлэн нийтлэлч” ”шар хэвлэлийн хаан ” ”видеобарон”
гэж нэрлэгддэг энэ хүн мэддэг болжээ. Австралийн тогтмол хэвлэлийн нэг онцлог
шинж нь тэдний үйл ажиллагаанд зар сурталчилгаа онцгой байр эзлэх явдал юм. Зар
сурталчилгаа сонин хэвлэлийн орлогын 65 хувийг бүрдүүлж үлдсэн 35 хувийг
борлуулалтаас олдог байна. Австралийн тогтмол хэвлэл хэмжээ олон нүүрээр
гардагаараа онцлогтой .Тухайлбал “The Sydney Morning Herald”, 144 “The Age” 130
нүүрээр гардаг мөн сонин сэтгүүл 0.5-1 сая хувиарх гарч байсан байна. Австралид
орон нутгийн болон дагуул хотуудын сонин нэлээн сайн хөгжсөн бөгөөд орон
нутгийн 343 сонины 37 нь өдөр тутам гардаг байна. Дагуул хотуудад 150 сонин
гардаг Тэд орон нутгийн тулгамдсан асуудлуудыг тусгах иргэдийг
мэдээллээр хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн Итали, Грек,
Орос, Хятад зэрэг 30 гадаад хэл дээр 85 сонин сард 1-2 удаа гардаг байна. Австралийн мэдээллийн агентлаг AAP
Australia Associated Press 1935 онд Сиднейд байгуулагдсан томоохон
сонинуудын эздийн хувь нийлүүлсэн
байгууллага юм. Асар уудам нутаг дэвсгэртэй Далайн орнуудын сэтгүүл зүй
дөнгөж үүсэх шатандаа явна. Одоогоос 10-15 жилийн өмнө тусгаар тогтнолоо
олсон Вануату, Тонга, Папуа-Шинэ Гвинеи
зэрэг олон оронд өдөр тутмын сонин үндсэндээ алга байна.Фүжи улс 680 мянган хүн
амтай өдөр тутмын сонин Fiji Times 1869 . Харин 3.4 сая хүн амтай Шинэ Зеландын
сэтгүүл зүй харьцангуй сайн хөгжиж байна. Энэ оронд 150 орчим сонин гардгийн 33
нь өдөр тутмын сонин бөгөөд тэд өнгө үзэмж нийтлэллийн ур чадвар хэвлэлтийн
чанарын хувьд Австралийн сониноос дутахгүй The New Zealand Herald, Tht Evening
Post, хамгийн нэр хүндтэй том сонины тоонд багтдаг. Шинэ Зеландад радио нэвтрүүлгийн компани 1925
онд хувийн журмаар байгуулагдсан бөгөөд 1932 онд улсын мэдэлд шилжсэн байна.
1879 онд тус улсын өдөр тутмын сонинууд хувь нийлүүлж NZPA Нью Зиленд Пресс
Ассосиэйши хэмээх Шинэ Зеландын мэдээллийн агентлагыг байгуулжээ.
- Хэт богино долгионы радиогийн үүсэл, төлөвшил
ОНРТ-ийн
тухай хууль батлагдсан нь ач холбогдол: Энэ хууль
нь 2005 оны 1 сарын 27 өдөр батлагдсан бөгөөд таван бүлэг 36 зүйлтэй хууль
юм. Уг хуулийн Нэгдүгээр бүлэгт :Хуулийн
нийтлэг үндэслэл, Хоёрдугаар бүлэгт:ОНРТ хөтөлбөр, зар сурдчилгаа, Гуравдугаар
бүлэгт:ОНРТ-ийн өмч, эд хөрөнгө санхүүжилт, Дөрөвдүгээр бүлэгт:ОНРТ-ийн
удирдлага зохион байгуулалт, Тавдугаар бүлэгт Орон нутгийн ОНРТ тухай оруулж
өгчээ. Энэ хуулийг батласнаар ОНРТ-ийн үйл ажилагаа олон түмэнд нээлттэй болж
өгсөн ба хөрөнгө санхүү, зар суртачилгаа гээд олон асуудлыг хуульчилж өгсөн
байна. Уг хуулийн бүрэн эхийг “Legalinfo.mn” –ээс олж уншаарай. Оруулах гэсэн
боловч хэтэрхий их санагдав. Хорин хуудас
хууль байна. Уншаад хүн бүр өөр өөрийн дүгнэлтээ хийж ач холбогдлын гаргаж ирнэ
бизээ.
- Шинэ толь бичиг сонины нийтлэлийн бодлого ач холбогдол
Уг сонин
Монгол улсын гадаад явдалын яам хаант оросын Монгол дах төлөөний сайдын газрын
хороонд 1913 оны эхээр байгуулсан хэлэлцээрийн дагуу тус оны 3-н сарын 16 нд анхны дугаар гарсан. Анх
гарахдаа энэ сонин Оросын төлөөний сонины газрын ивээл дор байснаас Оросын
засгийн газрын бодлогыг уг сонинд тусгахыг эрмэлзэж байсан. Сонины эхний дөрвөн
дугаар нь 23х15 см хэмжээтэй 50-60 хуудастай дараагийн 16 дугаар нь 34х26 см
хэмжээтэй, 6-10 хуудастай сонины маягаар 1914-8-21-нийг хүртэл нийт 20 дугаар
гарчээ. Сонин нь 500 хувиар хэвлэгдэж гадаад Монголын төрийн байгууллагад
үнэгүй тараагдаж, олон түмэнд тусгайлан бэлтгэсэн сонин худалдаалах пүүсээр
дамжин худалдаалагдаж байв. 1911 онд олж авсан Монголын тусгаар тогтнолыг
хамгаалан тэмцэх сэдвийг гол зорилгоо болгосон.
Гэвч сонин хэвлэл эрхлэн гаргагчид нь Монголын дэвшилтэд үзэлтэй
сэхээтнүүд байсан бөгөөд анх гарахдаа биеэ даасан бодлоготой хэвлэл болон гарч
ирсэн. Иймээс уг сонин сэтгүүл сонины аль аль шинжийг агуулж чадсан. Энэ
чанараараа Монголын сэтгүүл зүйд хэвлэлийн түүхэнд анхдагч болсон. Анх 1912 оны
10 сарын 21-нд байгуулсан Монголын
найрамдлын гэрээ бичиг нийтэлсэн явдал гадаад бодлогоо анхаарсан явдал
юм.
-
Оргил бүтээл бол
сэтгүүлийн сүүлчийн дугааруудад дамжин нийтлэгдсэн улс төрийн шог, бичлэгийн
өвөрмөц шийдлээрээ онцгой ялгарах, ёгт утга санааг илэрхийлсэн хурц шүүмжлэлийн
хэлбэрээр бичсэн нэлээд өвөрмөц улс төрийн сэдэвтэй өгүүлэл юм.
-
Нийгэм цаг үеээ мэдэрсэн хурц чөлөөт хэвлэлийн шинж гарч
ирсэн. Хоцрогдол буурай байдлаас ангижруулсан. Үндэсний тогтмол хэвлэл
үүссэнээр фёодлын ёс харийн клоныг эсэргүүцсэн хожим эрх чөлөөний хөдөлгөөн
өрнөх оюун санааны бүрдлийг тавьж өгсөн. Уг сонин үүссэнээр үндэсний сэтгүүл
зүйн үндэс суурийг тавьсан юм.
-
Сонины эрхлэгчээр нэрт эрдэмтэн Ж.Цэвээн ажиллаж, гол
материалыг нь Д.Бодоо, Д.Бадрахбаатар, Н.Жанцансамбуу нар бичиж байв.
Шинэ толь бичиг хэмээх сонины нийтлэлийн бодлого, ач
холбогдол: Монголын гадаад явдлын яам ба хаант Оросын монгол дахь
төлөөний сайдын хооронд 1913 онд
байгуулсан гэрээ хэлэлцээрийн үндсэн дээр 1913 оны 3 сарын 6-наас эхлэн
Өргөөд хэвлэгдэн гарсан. Энэ сонины эхний 4 дугаар 23:15 хэмжээтэй 30-40
хуудастай сэтгүүлийн хэмжээтэй гардаг байсан бол дараах дугаарууд нь 34:26
хэмжээтэй 6-10 сонины хэлбэрээр нийтлэгдэж, 1914 оны 8 сарын 21 хүртэл бүгд
хорин дугаар гарч байжээ. Сонин 500 хувиар борлогдож, төрийн байгуулагуудад
үнэгүй тараагдаж байв. Монголын ууган тогтмол хэвлэл болох энэ сонин нь
үндэсний дэвшилтэт ардчилсан үзлийг номлодог, соён гэгээрүүлэх шинжтэй, байсан.
Сонины эрхлэгчээр Ж.Цэвээн ажиллаж, гол матриалыг нь Д.Бодоо, Д.Бадрахбаатар,
Жанцансамбуу нар бичиж байсан аж.
Шинэ толь бичиг сонин нь улс орноо хамгаалан бэхжүүлэх идэвхитэй
зарчмыг номлож, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засгийг бэхжүүлэхэд саад
болж байсан зүйлийг илрүүлэн шүүмжлэхийн зэрэгцээ эрдэм номд сурч төр улсаа
мандуулахад хүн ардууд нийтээр идэвхитэй
зарчмыг сурталчлан дэвшилт үзэл
санааг нэгтгэн илэрхийлэхийг бодлого
болгож байв. Түүнчлэн олон нийтийг соён гэгээрүүлэх боловсруулах явдал
давамгайлж, шинжлэх ухааны асуудлыг цаг үе, амьдрал ахуйтайгаа холбон тавьж энгийн ойлгомжтой байдлаар
тайлбарлаж байсан билээ. Монголын соёлын түүхэнд анх удаагийн үзэгдэл болсон
энэ сонин манай оронд сэтгүүлзүйн үндсийг тавьж, феодлын харгис бурангуй ёс,
харийн колончлолыг эсэргүүцэж, жирийн олны эрх ашгийг хамгаалж, үндэсний эрх
чөлөөний хөдөлгөөнийг хөхүлэн дэмжиж олон нийтийн дунд шинжлэх ухааны эрдэм
мэдлэгийг түгээн дэлгэрүүлж тухайн цаг үеийн хүнд нөхцөлд хэнээс ч айлгүй үнэн үгийг шууд хэлж,
харьцангуй чөлөөт хэвлэлийн шинжтэй ажиллаж байснаараа түүхэн ач холбогдолтой
юм.
No comments:
Post a Comment