5/8/12

Сэтгүүлзүйн түүх


                          - 40, 50-аад сэтгүүлчид тэдгээрийн нийтлэлийн бодлого

Дөчөөд оны сэтгүүл зүй тухайн цаг үеийн онцгой нөхцөл, нийгмийн амьдралын шаардлага, хүн ардын оюун санааны эрэлт хүсэлтийг бодитой тусгаж, эх оронч үзлийг идэвхтэй сурталчилж байлаа. Дөчөөд оноос орон нутагт сонин гарах болсоноор хөдөөгийн авъяастнууд зохиол, нийтлэлээ хэвлүүлэх ойр дотны индэртэй болов.
Гучаад оны тогтмол хэвлэлүүд уран зохиолын зүйл үлгэр, тууж, холбоо найруулал, яруу найруулга гэх мэт нэртэй байсан бол дөчөөд онд өнөөгийн утга зохиол, сэтгүүл зүйн нэр томъёо хэлбэршин тогтож, тогтмол хэвлэлийн бичлэгийн нэр төрөл үндсэндээ одоогийн намба төрхөө олж, нийтлэлийн агуулга, гүнзгийрч, ур чадвар нь сайжран, ард түмний амьдрал тэмцэлтэй нягт холбоотой болсон байна. Дөчөөд онд сэтггүүл зүйг бичлэгийн төрөл, зүйл төлөвшин бүрэлдсэн нь энэ үед гарсан огцом амжилт биш, монголын нийтлэлийн урт хугацаанд ололт, туршлагын үр дүн байсан юм. Хүн төрөлхтөний соёлын түүхийн чухал ололтын нэг болсон тогтмол хэвлэл үүссэн цагаасаа хойш эдүүгээ хүртэл өөрийн бичлэгийн төрөл, зүйлийг төлөвшүүлэн бүрдүүлж ирсэн билээ. Түүний адил Монголын нийтлэл олон үед баяжин боловсорсоор В.Инжиннаши, З.Агваанбалдан, Л.Агваанхайдав, Ц.Ишсамбуу нарын бичгийн их мэргэдийн бүтээл туурвилын үед нийтлэлийн хурц дүр билгийг олж, Монголын үндэсний дэвшилт ардчилсан тогтмол хэвлэлийн үед сонин хэвлэлийн хуудсанд идээшин хэлбэршиж эхэлжээ.    
Монголын тогтмол хэвлэлийн нийтэлд дөчөөд оныг хүртэл илчлэн шүүмжлэх, ухуулан сурталчилах чиглэл давамгайлж байжээ. Энэ нь нэг талаар хуучин шинийн зөрчилтэй, нөгөө талаар тухайн үеийн уншигчидын боловсролын түвшинтэй холбоотой байв. Илчлэн шүүмжлэх шоглон жигшээх аястай нийтлэлд зориулж ахмад сэтгүүлч Г.Навааннамжилын санаачилсан “Бядан явагч бялзуухай миний өгүүлэл” гэх булан манай тогтмол хэвлэлийн түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн бөгөөд шог хошин бичлэгийн төрөл зүйл төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэжээ. Энэ булангийн ахмад зохиолчид нь Ц.Дамдинсүрэн, Д.Нацагдорж, Ц.Цэдэнжав, Д.Цэвэгмэд нарын уран бүтээлчид байв. Судлаачидын бараг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байгаа сонин сэтгүүлийн бичлэгийн төрөл зүйл үндсэндээ жигдрэн төлөвшсөн үе болох XX зууны дөчөөд онд манай сэтгүүлчид сонинд гардаг бичлэгийн зүйлүүдийг бараг төлөв эзэмшдэг болсон төдийгүй утга агуулга ур чадварын хувьд одоогийнхоос төдий л дутахааргүй бичиж байжээ. Манай шинэ үеийн уран зохиолын эхэн үеийн гол төлөөлөгч Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, С.Буяннэмэх, Б.Ренчин, Ц.Дамбадорж, С.Дашдэндэв зэрэг хүмүүс юм. Дөчөөд он манай тогтмол хэвлэлийн бичлэгт гарч ирсэн шинэ хандлага нь
             1.Нийтлэлийн бүтээл аливаа асуудалд тодорхой хандаж, идэвхтэй санаа сэтгэлгээг дэмжих болж, амьдралын бодит байдлыг баялаг сэдэв, гүн утга, хурц үг хэлээр нээн харуулдаг болов
            2.Дайн түрэмгийллийн хүнд нөхцөлтэй холбогдож түүх хувьсгал, тусгаар тогтнолоо хамгаалах тэмцлийн сэдэв олширч, хүн ардад эх оронч, эрэлхэг баатарлагийн үзэл санааг төлөвшүүлэхэд чиглэсэн нийтлэл зонхилж байсан явдал юм.    
Харин амьдралыг гоёчлон магтаж, бодит байдлаас тасархай сүржин юм бичих, нэг хүнийг тахин шүтэхийн эсрэг хийж байсан намын тэмцлийг буруутгах үндэслэлгүй юм. Тухайлбал: 1940 онд гарсан төв хорооны тэргүүлэгчидын 18-р тогтоолд <Манай эдүүгээгийн уран зохиол бичигдэжбайгаа байдал нь нэгэн талыг барьж дан ямагт магтаалын чанарт чиглэсэн туйлын их дутагдалтай> гэсэн нь бодит байдлыг зөв харж хийсэн дүгнэлт байв. Энэ нь хэвлэл нийтлэлийн ажил хэлбэрэлтгүй өсөж, амьдралд ойртож байсан боловч сэтгүүлч нйитлэлчидын боловсрол нимгэн ур чадвар нявсалхан байсанаас нийтлэлийн чанар олон түмний эрэлт хэрэгцээнд тэр бүр нийцэхгүй байсаныг Намын Төв Хороо 1943 онд гаргасан “Зохиолчидын дунд явуулж буй ажлын тухай” тогтоолд зааж ард түмний хөдөлмөрийн баатарлаг үйлсийг гаргах, эх орноо хайрлах сэтгэл төрүүлэх, эх орон ард түмний ач тусыг төлөө гавъяа зүтгэлд уриалсан зохиол бүтээл туурьвихыг зохиолч, сэтгүүлчидэд уриалж байв.
Дөчөөд онд уран зохиол, нийтлэлийн төрөл зүйл олширсонтой холбоотой театр, уран зохиолын шүүмж тогтмол хэвлэлд олон гарчээ. Тухайлбал: зохиолч Ч.Ойдовын “Далан худалч” инээдмийн жүжгийн тухай “Хөдөлмөр” “Улаан од” “Залуучуудын үнэн” сонинууд өргөн шүүмжлэл өрнүүлж эцэст нь төв хорооны тогтоол гарч байсан байна. Уг тогтоолд урьд “Амарсанаа” гэх жүжгийн тухай Б.Ренчины алдаатай шүүмжийг нийтэлж байсан “Үнэн” сонин энэ удаа төв хэвлэлийн хувьд “Далан худалч” жүжгийн талаарх шүүмжлэгчидын маргааныг дүгнэж цэгнэхээс бэргэн зайлсхийж байгааг буруушаажээ.
Цэндийн Дамдинсүрэн – Ц.Дамдинсүрэн сэтгүүлчийн үйл ажиллагаагаа 1942 онд “Үнэн” сонины эрхлэгчээр ажиллах үеэс эрчимтэй өрнүүлсэн байдаг. Түүний нийтлэлийн бүтээл ШУ, соёл боловсрол, энх тайван, найрамдал нөхөрлөл, ард түмний мал маллагаа, бүтээн байгуулах хөдөлмөрийн амжилт, тэргүүн туршлага гэх мэт сэдвийг хамарч байсан. Төрөл зүйлийн хувьд ШУ нийтлэг болон сурталчилгааны өгүүлэл , аян замын тэмдэглэл, найруулал, сурвалжлага, сурвалжилсан тэмдэглэл, шог найруулал зэрэг баялаг хэлбэрээр бичдэг байсан.
Монгол улсын Шинжлэх ухааны академийн гишүүн, ардын уран зохиолч төрийн гурван удаагийн шагналт, доктор, профессор, академич Ц.Дамдинсүрэн бол XX зууны Монгол оронд төрж өсч, хүмүүжиж боловсорсон авъяас билэг төгөлдөр, их эрдэмтэн, зохиолч нийгмийн зүтгэлтэн юм. Түүний уран бүтээлийн тухайн олон арван өгүүлэл шүүмж тэмдэглэл байгаагийн дотор сэтгүүл зүйн арга туршлагыг нь үнэлсэн зүйлс ч арвин бий. “Ахмад сэтгүүлчийн өв нь үлдэг” номонд Ц.Дамдинсүрэн сурвалжлагч хүн мянган мэлмийтэй, түмэн сонортой байх ёстой. Бас бичиж зохиоход сонины аппаратын хэн боловч хэзээд бэлэн байх ёстой гэж шаарддаг бөгөөд өөрөө сонины тэргүүн дагавар өгүүлэл, найруулал, тэмдэглэл, товч дэлгэрэнгүй мэдээ, шог гээд юуг л бол юуш төвөггүй бичдэг авхаалж самбаа авъяас билэгтэй юмыг ургуулан бодож бичихдээ гойд сэргэлэн хүн байжээ гэсэн бол “Монголын орчин үеийн уран зохиолын товч түүх”-н I ботидЦ.Дамдинсүрэн улс орныхоо нийгмийн хөгжилд ажиглагчийн байр сууринаас бус түүний гүнд идэвхтэй оролцогчийн сэтгэл зүрхээр сэтгүүлчийн бүтээлээ тууривдаг бөгөөд эх орноо хувьсгалт ёсоор өөрчлөх үйлсэд зохиолчийн хувьд төдийгүй, иргэн хүний хувьд нэмэр оруулсаар иржээхэмээн үнэлсэн байдаг.  
Ц.Дамдинсүрэнгийн нийтлэлийн бүтээлүүд нь сэтгүүлчийн хурц дайчин шинж чанар, зохиолчийн уран чадвар, эрдэмтний гүнзгий дүн шинжилгээ нийлж нийгмийн амьдралын бодит байдлыг маргашгүй дүрсэлсэн байдгаараа онцлог юм. Түүний нийтлэл товч хураангүй атлаа тод яруу нэг санааг илэрхийлэхдээ нөгөө асуудлыг хөндөж байдаг, бичсэн зүйл бүхнээс нь сэтгэлд үлдэх цэцэн мэргэн санаа, хурц тод үг хэллэг ундарч байдаг өвөрмөц барилтай ажээ. 
Ц.Дамдинсүрэн нийтлэл бүтээлдээ манай нийгмийн амьдралын бүх талыг хамтран тусгаж, бичлэгийн олон төрөл, зүйлийг хэрэглэсэн байдаг. Түүний нийтлэлүүд уншихад ойлгомжтой, үг хэллэг сайтай, итгэл үнэмшил төрүүлэхүйц, цаг үеэ тусгасан, хүмүүжлийн ач холбогдолтой, үнэн бодитой зүйлийг өгүүлсэн байдаг. өгүүлэл найрууллынхаа баримтыг амьдрал дундаас олж, цаг үетэйгээ холбон нийгмийн ач холбогдолтой болгон боловсруулж урнаар дурслэн бичдэг нь олон түмэнд хүртээмжтэй, үнэ хүндтэй бүтээл төрөх үндэс болдог байжээ. Тэрээр “Бүх Монголын улаан үйлдвэрчин” “Үнэн” “Цог” зэрэг тогтмол хэвлэлийг эрхэлж байсан хэвлэл мэдээллийн удирдах ажилтаны хувьд сонин сэтгүүлийн чанар үзэмжийг сайжруулах, агуулга хэлбэрийг баяжуулах, хэл найруулгыг төгөлдөржүүлэх, сэтгүүлч идэвхтэй нарыг сонины ажилд сургах талаар их анхаарч, энэ сэдвээр олон өгүүлэл, зөвлөмж нийтлүүлж байлаа. 
Ц.Дамдинсүрэн сэтгүүл зүйн бүтээлд аян замын тэмдэглэл зохих байртай. Түүний тэмдэглэлүүд бусдын тухай өгүүлэхдээ ард олондоо авч хэрэглэх, сонсгож дуулгах юм юу байгааг онцлон анхаарсан, өөрөөр хэлбэл үр нөлөөг бодолцсон байдгаараа онцлог юм. Дамдинсүрэн цаг үеийн чухал сэдэв, амьдрал ахуйд амь бөхтэй байгаа дутагдал хоцрогдолын тухай өгүүлсэн “Малчны цэнгэл” “Богд ууланд” “Үүрд найрамдахыг бид хүснэ” “Ардын эмээл” “Дуламжавын ханзархай гутал” “Ламын рашаан” “Алдагдсан азрага” зэрэг олон найраглал шог найруулал бичсэн. Түүн дотроос “Малчны цэнгэл” найруулалд улсын сайн малчдын 2-р зөвлөгөөний төгсгөл буюу 1944 оны 11-р сарын 10-ны үдэш “Бөмбөгөр ногоон” хэмээх театрт болсон дайллын тухай өгүүлсэн. Тэнд хөдөөгийн малчид нам засгийнхаа удирдагчидтай нэг ширээнд суугаад ажил төрлөө зөвлөлдөж байгаа баяр хөөр болсон малчид дуулж хуурдаж байгаа зэргийг харсан хүмүүс “Манай үндэсний уран сайхан гэдэг чинь хөдөөгийн хөдсөн дээлтнүүдээс үүсдэг юм байна шүү” хэмээн хөөрөлдөж байгааг дурьдаад, өнөөгийн төр засагт хамгийн хүндтэй хүмүүс бол үнэнч шударгаар хөдөлмөрлөдөг малчин ардууд болжээ гэсэн санааг гаргасан байдаг ажээ.   
Г.Дэлэг хэлэхдээ “Ц.Дамдинсүрэн зохиол бүтээлдээ үйл явдал баримт сэлтийг тод зураглан харуулахын хамт чихэнд чимэгтэй, ухаанд унацтай, аялгуу сайхан Монгол хэлээ чадварлаг ашиглаж бичдэгээрээ онцлог байсан” гэж тэмдэглэсэн байдаг аж. Утга зохиол шүүмжлэгч, судлаачид 50-д оны сүүл үеэс Ц.Дамдинсүрэнгийн бүтээлийг илгүүтэй сонирхон, түүний 30 жилийн тайлан болсон “Түүвэр зохиол” 1956, “Монголын уран зохиолын дээж зуун билэг оршив” 1959 зэрэг судалгаа шинжилгээг олны анхаарлыг татаж эхэлсэн.  
Бямбын Ренчин – 1921 оны 4-р сараас Алтанбулаг хот дахь ХЯзгаарын сайдын яаманд тал бичээчээр ажиллах завсар Д.Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчидыг Зөвлөлтийн цэргийн удирдах доктор, консул зэрэг хүмүүстэй уулзаж хэлэлцээр хийхэд хэлмэрч хийж өгдөг байжээ.
Б.Ренчин манай тогтмол хэвлэлд шог хошин нийтлэлийн зүйлийг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна. “Хэн бэ?” “Түргэн тусламж бушуул бушуул гэдгүүд” “Эцэг нь хээр алаг бол хүү нь шийр алаг” “Инээмсэглэдэг дарга” “Зуун ямаанд жаран ухна” “Танил талаараа хүрээлүүлсэн дарга гуай” гэх зэрэг шищог найруулалдаа нийгмийн амьдралын дутагдал, ялангуяа хүнд суртал удирдах ажилтануудыг хурцаар шүүмжилсэн байдаг. Тухайлбал “Түргэн тусламж бушуул бушуул” гэдэг шог найруулалд зарим нэг албан хаагч улсын ажлыг хийдүүлж, амин хувийн хэргээ бүтээхийн тулд эрүүл атлаа түргэн тусламж дуудаж, хуурамч агт бичүүлэх унаа тэргэнд нь дайгдах зэргээр эмчийн ажлыг хүндрүүлж өвчтөн хүнийг чирэгдүүлдэг дутагдлг Улиастайн сүүний фермийн эрхлэгч Шагдар гэгчийн булхай явдлаар шүүмжлэж байжээ. Түүний нийтлэлийн бүтээлд хөндөөгүй салбар, бичээгүй төрөл зүйл тун ховор юм.
Б.Ренчин сэтгүүлчийн ажлыг хүндэлж үздэг бөгөөд хэн хүн гарын үзүүрээр хийчихдэг ажил биш гэж хэлдэг хүн байв. Сонины ажлын дадлага суугаагүй хүнд найруулал бичнэ гэдэг амаргүй болохыг дурсан ярихдаа “Анх надад нэгэн найруулал бич гэж сонины гэзрээс даалгасанд зохиолч нэртэй боловч, тийм зүйл ер бичиж үзээгүйн учир их л тэвдэж, тэр их хэцүү юмыг чүү чамай гэж нэг юм бичигчээн болсон” хэмээдэг байв.
Б.Ренчин нийтлэлийн бүтээлдээ Монголын үзэгсэлэнт байгаль, түүх соёлын дурсгалыг хайрлан хамгаалах, төрөлх хэл бичиг үсгийн соёлоо хадгалан хөгжүүлэх асуудлыг дэвшүүлэн тавьдаг хүн байлаа. Тиймээс ч хуучин цагын өнгөтэй өөдтэй бүхнийг феодлын соёл хэмээн хараар буддаг байсан үед “Үндэсний үзэлтэн” “Хуучны үеийг шохоорхогч” “Зөвлөлтийн эсрэг үзэлтэн” гэх мэт нэр хоч өгч чөлөөт үнэн үг хэлсэнийхээ төлөө дээдэст хялаалгаж байлаа. “Билгүүн номч Бямбын Ренчин” гэх номыг эмхэтгэсэн Г.Аким гэгч хүн энэ тухай хэлэхдээ “Ренчин чухамхүү сэтгүүл зүйн бүтээлээрээ дээдэст ихээхэн нүүргүй болсон доо. Олон жил өргөст торны цаана сууж, үхлийн ирмэг хутганы ирэн дээр явсан ч нийгмийн хурц асуудлыг тойрон эвэртэн тууртны эгдүү зэвүүг дахин хүргэж хэрэг төвөгт ахин орооцолдохоос халширвал халширч болох л байсан. эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй бөөрөнхийлөх юм уу? Өндөр түшлэгтэн өргөн олбогтонд талтай юм бичээд байвал болох л байсан. гэвч шударга зөвийг зөнд гаргаж буяндаа бузар хийсэнгүй шал худлыг саймсран магтаж сайн нэр олохыг хичээсэнгүй гагцхүү сэтгэл чин эх орончийн хувьд энхрий хайртай Монголынхоо урагшлан давших хөгжилд садаа тээр болж байсан саар мууг шулуухан шүүмжилж байлаа” хэмээн сүрхий онож хэлжээ.
Б.Ренчин “Үнэн” сонинд олон жил ажиллахдаа үзэл бодлоо хэнээрч заалгалгүй илэрхийлж, хүнд суртал нүүр тал засах үндэсний соёлыг үгүйсгэн басамжлах илрэлийг зад шүүмжилж байв. Тэрбээр Японы тагнуулч гэж гүтгэгдэж шоронд суужү үйлээ үзсэн ч шударга үнэн үгээ хэлсээр байв.   
Тавиад оны эцсээс түүний эсрэг хэт хувьсгалч сэхээтнүүд ширүүн дайрч элдвээр мохоохыг оролдож байлаа. Д.Сэнгээ “Далан насанд даруулга хэрэгтэй” гэх дайруулсан шүлэгтээ “Баримталдаг үзэл нь национализм, биширдэг соёл нь феодализм, ярьдаг хэл нь архаизм...” хэмээн бичиж байв. Б.Ренчин сэтгүүлч нийтлэлчийн үйл ажиллагаа нь ямарч нөхцөлд өөрийн үзэл бодолд итгэж, үнэний төлөө, өөрийн эх орны төлөө шударгаар тэмцэхийн шилдэг жишээг хойч үедээ үлдээсэн үнэт үлгэр дуурайлал юм.   

                         - Нийслэлийн шинэ сонин нийтлэлийн бодлого ач холбогдол

1923 оны 7-р сард хуралдсан МАН-ын II их хурлаас “Хураангуй сэтгүүл”-г оросоор гаргахыг зогсоож, “Уриа” болон “Хураангуй сэтгүүл” –г хавсруулан “Нийслэлийн шинэ сонин” гэж нэрлэж гаргахаар шийдвэрлэсний дагуу энэ сонин 1923 оны 7-р сарын 6-наас эхлэн гарчээ. Энэ сониныг Монгол Ардын Намын Төв хороо, Цэргийн яамны хэвлэл болгон гаргаж, эрхлэгчээр нь Б.Намсрай, сурвалжлагчаар нь Ц.Дамбадорж, Жамсран нар ажиллаж байв. Уг сонин долоо хоногийн баасан гаригт 38х60см-.н хэмжээтэй, 2-4 нүүртэйгээр 300-500 хувь хэвлэгдэж, уншигчдад үнэ төлбаргүй тараагдаж байжээ. Сонин “Ардын намын сонин” “Залуучуудын сонин” “Шүүмжлэл” “Өгүүлэл” зэрэг тогтмол булантай байсан бөгөөд шинжлэх ухааны хялбаршуулсан, асуудал дэвшүүлсэн, сурталчилсан өгүүлэл, дэлгэрэнгүй мэдээ зонхилох байр эзэлдэг байв. Тус сонин МАН-н туулж өнгөрүүлсэн замналыг дүгнэж, ардын хувьсгалын ололтыг бэхжүүлэх, орон нутгийн засаг захиргааг өөрчлөн шинэтлэх сонгуулах явуулах, улсын анхдугаар их хуралд бэлтгэх, эд хэрэглэгчидын хоршоог бэхжүүлэх, улс орныг батлан хамгаалах хүчийг зузаатгах талаар шийдвэр гаргасан намын II их хурлын шийдвэрийг тууштай сурталчилахыг нийтлэлийг бодлого болгож байжээ. “Нийслэлийн шинэ сонин” нийгэм-улс төр, эдийн засаг, хүн амын боловсрол соёлын асуудлыг тусгахад онцгой анхаарахын зэрэгцээ Монгол-Зөвлөлтийн ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд чиглэгдсэн цөөнгүй материал нийтлэгдэж байв. Бичлэгийн төрөл, зүйлийг олшруулах, хэвлэлд зарчимч шүүмжлэл өнрүүлэх, идэвхтэн бичигчидын оролцоог нэмэгдүүлэх талаар санаачлагтай ажиллаж, тогтмол хэвлэлийн практикт зураасан зургийн нийтлэлийг анх төлөвшүүлсэн нь энэ сонины гол онцлог юм. Цаг үеийн чухал сэдвээр зурагт хуудас, шог зургийг сонинд хавсан гаргаж байсан нь манай хэвлэлийн түүхэнд цоо шинэ үзэгдэл байсан бөгөөд ойлгомжтой энгийн байдлаар зурагдсан зураг хавсралт нь хүмүүст олон зүйлийг ухуулахын хамт сонины өнгө үзэмжийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. МАН-н төв хорооноос “Уриа” сонины дараа Намын төв хороо Засгийн газрын хэвлэл “Ардын эрх сонин” гарах хүртэл хагас жил гаруй хугацаанд гаргаж байсан улс төрийн хэвэл болох энэ сонины нийтлэлийн агуулга нь нийслэлийн хүрээгээр барахгүй, аймаг хошуу, шавь, бүх орныг хамарч байсан бөгөөд Монголын нийт ард түмэнд танилцуулахаар зориулсан материалуудыг голлон нийтэлж байв. 1924 оны 2-р сард “Ардын эрх” сонин гарч эхэлсэнээр үйл ажиллагаагаа зогсоосон бөгөөд хагас жилийн хугацаанд нийт 22 дугаар гарсан байна. 
     
                            - Хэвлэх үйлдвэрийн үүсэл, И.Гутенбергийн нээлт

1320 онд Германы Майнц хотын ойролцоо цаасны анхны үйлдвэр баригдсан нь модон бар (модон дээр зураг зураад, эсвэл юм бичээд, түүнийгээ цаасан дээр дарж хэдэн арав, зуун хувиар буулгах) газар авахад түлхэц үзүүлжээ. Оюуны сэтгэлгээ хөгжсөн Парис, Орлеон зэрэг хотод XV зууны I хагасын сүүл үед 10 мянга хүртэл хуулан бичигч ажиллаж байсан ч цаг үе, нийгмийн шаардлага, хэрэгцээг хангаж, гүйцэж чадахгүй байлаа. Жилээс жилд өсөн нэмэгдэж буй энэхүү хэрэгцээг гагцхүү техникийн дэвшилтэт нээлт хангаж чадахаар байв.
Сонин хэвлэлийн үүсэл гагцхүү техник технологийн дэвшил, хөгжилтэй холбоотой юм. чухамхүү 1455 онд Майнц хотын иргэн, алт мөнгөний дархан Иохан “Иоганн” Гутенберг нэрээр  түүхэнд үйлдсэн Иохан Генсфлайш-Ладен (1397-1468) зөөврийн хөдөлгөөнт үсэг сэдэж, хэвлэлийн анхны суурь машин бүтээсэн нь Европын, дэлхий нийтийн соёл иргэншлийн түүхэнд ул мөрөө үлдээсэн төдийгүй, мэдээллийн хувьсгалын эхлэл болжээ. Европын анхны хэвлэмэл ном болох “Библи” 1455 оны 9-р сарын 30-нд хэвлэгдсэн юм. энэ нь самбар дээр үг үсэг, зураг сийлж түүнээсээ хувилдаг уламжлалт аргыг халж, үсгийг өрдөг болгосон нь тухайн үедээ шинжлэх ухааны агуу нээлт байлаа. Гутенбергийн хэвлэлийн суурь машиныг “Хүн төрөлхтөн оршин тогтносон түүхэндээ үзсэн хамгийн агуу, хамгийн дэвшилтэт нээлт” гэж суут сэтгэгч Ф.Энгельс XIX зуунд үнэлсэн бол орчин үеийн судлаачид ч үүнийг хүлээн зөвшөөрч, сүүлийн 1000 жилийн хугацаанд гарсан, хүн төрөлхтөний амьдралд хамгийн их нөлөөлсөн нээлт гэж тэмдэглэжээ.
Гутенберг машин цагт 100 дардас гаргах чадвартай байсан учир хэвлэх ажиллагааг эрс хөнгөвчилсөн төдийгүй ажлын бүтээмжийг огцом нэмэгдүүлсэн төдийгүй ажлын бүтээмжийг огцом нэмэгдүүлсэн юм. Түүнчлэн Майнцын хамба лам бүх татвараас нь чөлөөлж, сар тутам тэтгэмж олгох болжээ. Ном хэвлэх аргыг XV зууны 30-40 оны үеэс Европын зарим зохион бүтээгч эрэлхийлж байсан ч Гутенберг шиг амжилтанд хүрч чадаагүй ажээ. И.Гутенбергийн нээлт XV зууны II хагаст Европод хүлээн зөвшөөрөгдөж , өргөн тархсан байна. хэвлэх үйлдвэрүүд 1465 онд Италид, 1468 онд Швейцарьт, 1470 онд Францад, 1473 онд Бельги, Унгар, Польшид, 1481 онд Чех, Англид, 1482 онд Австри , Данид, 1483 онд Шведэд, 1487 онд Португальд тус тус байгуулагджээ. 1510 он гэхэд зөвхөн Парист 50 гаруй хэвлэх үйлдвэр байсан нь мэдээллийн хэрэгцээ хэрхэн өссөнийг харж болно.
Хэвлэх үйлдвэр нь зөвхөн хэвлэлтийн тоог эрс огцом нэмэгдүүлээд зогсоогүй, дундаж европ хүний амьдрахуйн хэв маяг сэтгэхүйг өөрчилж чадсанаараа түүхэн ач холбогдол юм. Учир нь хэвлэх үйлдвэр бий болохоос өмнө гараар бичигддэг цөөн тооны номыг худалдан авч унших нь амьжиргааны дээгүүр өртөгтэй, эсвэл өндөр мяндагтай лам хүний л “тансаглал” байсан бөгөөд олон зуун хувиар ном үйлдвэрлэж эхэлсэнм нь Европын хүн амын бичиг үсэг мэдэх хэрэгцээг нэмэгдүүлэхэд хүргэсэн байна.
Европт анхны ном хэвлэгдэж гарахаас хэдэн зууны өмнө Азид модон барын арга өргөн дэлгэрсэн байна. 751 онд Солонгост модон барын аргаар ном хэвлэж байсан бөгөөд Гутенбергийн нээлтээс 70 жилийн өмнө “Чикжи симчхэ” хэмээх номыг өрдөг төмөр шрифтээр хэвлэж байжээ. Харамсалтай нь энэхүү арга олны хүртээл болж чадаагүй.        
 
                                       - Францад сонин хэвлэл үүссэн нь

Францад анхны хэвлэл болох “Mercure Francias (“Меркюр Франсе”-“Францын мэдээ”) –ыг Жан Ришар үндэслэжээ. Тус сонин 1611-1644 онд гарч байсан бөгөөд улс төр, уран зохиолын хэвлэл байв. 1624 онд Францын ерөнхий сайд болсон кардинал Арман Жан дю Плесси Ришелье (1585-1642,1624 оноос тэргүүн сайдын хувиар хааны нэрийн өмнөөс Францыг захирч байсан) хэмжээгүй эрхт хаант төр байгуулахад чиглэгдсэн өөрийн бодлогыг олон түмэнд сурталчилах зорилгоор “Mercure Francais –ыг мэдэлдээ шилжүүлж эрхлэгчээр нь Жозеф ламыг томилжээ. Жилдээ ганц дугаар гардаг  Mercure Francais  Ришельегийн улс төрийн бодлогод нийцэхгүй байсан учир тэрбээр тус сонинд ажиллаж,  сайн сэтгүүлч болохоо харуулсан. Теофраст Ренодод (1585-1643) үндэсний хэмжээний хэвлэл бий болохыг даалгасан байна. Т.Ренодог Жозеф лам 1612 онд вангийн эмчээр томилуулсан бөгөөд 1624 онд “Mercure Francais сонинд ажилуулахаар болсон нь сонирхолтой.
1630 онд Ренодо хаягийн алба гэгчийг эзэмших боломж Франц улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулах мэдээлэл цуглуулах монополь эрхтэй болжээ. Францын албан ёсны анхны сонин “La Gazetta 1631 оны 5-р сарын 30ны өдөр хэвлэгдэн гарсан байна. “La Gazetta долоо хоногт дөрвөн нүүрээр гардаг байв. Анхны дугаар нь 14 хоногийн өмнө болж өнгөрсөн Ром, Прага, Истанбулаас ирсэн худалдаа арилжаа, дайн дажин ордны болон дипломат сэдэвтэй мэдээлэл бүхий уншигчидын гар дээр очжээ. Тус сонин эхний жилүүдэд 1200 –гаас хэтрэхгүй хувиар хэвлэгдэж байжээ. Оны эцэст тухайн жилд гарсан бүх дугаарыг нэгтгэж “”Recueil des Gazettes” (La Gazetta-гийн оны чуулган) хэвлэж байв. “La Gazetta” –н 1631 оны 7-р сарын 2ны өдрийн 3дугаарт “Энэ жилийн ган рашааны чанарт эерэг нөлөөлжээ. Энд Форжийн рашаан ихэд алдартай. Гучин жилийн өмнө авъяамлаг эмч Мартин эл рашааныг анх ашиглалтанд оруулсан бөгөөд олон түмэн удалгүй түүнд хайртай болсон юм. Мэдлэг, туршлага, шудрага зангаараа нэрд гарсан вангийн эмч Бувар саяхан энэ рашааныг өндөр үнэлсэн ба Эзэн дээдсийг эмчилгээний зориулалтаар хүртэж байхыг санал болгожээ. Ордныхон тэр аяараа ванг дууриаж, рашаан хүртэх болов.” гэж бичиж байсаныг судлаачид тогтмол хэвлэл дэх анхны рекламуудын нэг гэж үздэг.
La Gazetta –ийн нийтлэлүүд уран зохиолын найруулгаар бичигддэг байсан бөгөөд Бурбон удмын XIII Лиу (Людовик) ван (1610-1643 онд төр барьсан) хүртэл тус сониныг уншиж редакторын хөдөлмөрийг үнэлж шан харамж олгодог байжээ. “La Gazetta бол редакторын ажлыг тодорхой зорилгоор ашигласан Европын анхны хэвлэл байсан юм. Засгийн газрын хэвлэлийн үүрэг гүйцэтгэх болсон “La Gazetta  1762 оноос “La Gazetta de France” – Францын сонин нэрээр гарч эхэлжээ. Т.Ренодо сониныхоо нийтлэлийн бодлогыг өөрөө тодорхойлдоггүй байсан ба энэ тал дээр кардинал Ришельегийн үг, зааврыг хэлбэрэлтгүй баримталдаг байв. Тийм ч учир 1635 онд “Mercure Francais Т.Ренодагийн мэдэлд шилжсэн байна.
Ришелье ч “La Gazetta –н дотоод ажиллагаанд идэвхтэй оролцож, материалуудыг хянаж засахын зэрэгцээ өөрөөр нууц нэрээр нийтлэл бичдэг байжээ. “La Gazetta сонинд нийтлэгдэж буй дотоод, гадаад аль ч мэдээлэл нарийн хяналтанд өртдөг байв. Энэ бүхний эцсийн зорилго нь Францад мэдээллийн монополийг тогтоох, хэвлэлээр зөвхөн төрд болон засгийн газрын бодлогод ашигтай мэдээлэл цацах явдал байлаа. Тиймээс тус сониныг чиглэсэн тодорхой зорилго бүхий хяналттай анхны хэвлэл гэж үзэж болох юм. Францын сэтгүүл зүйн түүхэнд 1944 он хүртэл гарсан “La Gazetta  сонины оруулсан хувь нэмэр онцгой юм.
“Наран хаан” хэмээн алдаршсан XIV Лиу вангийн үед (1643-1715 онд төр барьсан) хэвлэлийн байдал улам хүндэрсэн байна. Тодорхой шалтгаангүй шоронгийн хаалга татах явдал ихэсч нэг орчихвол хэдэн жилээр хоригдох аюул хүн бүрт, тэдний дотор сэтгүүлч, хэвлэн нийтлэгчдэд бодитой нүүрлэв. Тухайлбал улс төрийн Бастили шоронд хоригдож байсан олон хүний протокол дээр хорих болсон шалтгааныг ердөө л “памфлетист” – “улс төрийн шог бичдэг” гэсэн ганцхан үгээр заасан байдаг. Өөрийг нь магтсан бялдууч дууг амандаа аялах дуртай XIV Лиу ван өчүүхэн ч атугай шүүмжлэлийг нэн эмзэг хүлээж авдаг байв. “Хэвлэлийн хэрэг” гэгчийн асуудлаар 1660-1756 онд сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, зохиолч, номын худалдаачин зэрэг 869 хүн хоригдож, XVIII зууны эцэс хүртэл “онц ноцтой” гэж үзсэн сэтгүүлчийг цаазаар авдаг байжээ.      

 
                                    - Ж. Пулитцерийн сэтгүүлчийн үйл ажиллагаа

Жозеф Пулитцер 1847.4.10-нд Унгарын нийслэл Будапешт хотноо чинээлэг гэр бүлд мэндэлжээ.
17 настайдаа тэрээр эцгийнхээ гэрээс зугтсан байна.
1868 онд Пулитцерийг герман хэлээр хэвлэгддэг “Вестлишэ Пост” (St.Louis Westliche Post – өрнийн шуудан) сонин сурвалжлагчаар авчээ. Чухам Пулитцер л сонины гол ачааг үүрч, түүний гараас гарсан хурц нийтлэлүүд нийгмийн амьдралын бузар булайг илчилж байв.
“Вестлишэ Пост”-ын уншигчдын хүрээ хумигдаж, дампуурлын ирмэгт тулахад хөдөлмөрин хөлсөө 4 жил хуримтлуулсан Ж.Пулитцер сониныхоо тал хувьцааг хямд үнээр худалдан авчээ.
Сент-Луйсын оройн сонинуудын лидэр болсон “Сент Луйс пост энд диспэгч” томчуудын заль луйврыг илчилж, жижиг аж ахуйтан, ажилчин дундад ангийнхны эрх ашгийг тууштай хамгаалахын зэрэгцээ гэмт хэргийн материал нийтэлж байв. Гэвч сонины удирдлага түүнээс хувьцааг нь эргүүлэн авсан байна. Жозеф 2 жил Европоор аялаад Сент Луисд эргэн ирж, 1878 оны 12 сард сонины эрхлэгч болжээ. Орлого багатай Сэнт Луис Диспэч сониныг үнэ хаялцуулалт хийжээ. Үлдсэн 2700 доллараар “Ассошэйтэд Пресс” агентлагийн гишүүн Пулитцер “Сент Луис Вэстлихэ Пост”-ын эрхлэгч Жон Диллонтой нэгдэж “Сэнт луис Пост энд Диспэч” нэрээр сониноо гаргах болов. Уг сонин жилд 40-50 мян доллараар ашиг өгөх болов.
Ж.Пулитцер дөнгөж 35 нас хүрсэн ч эрүүл мэндийн байдал нь муудаж, тэрээр эрс тэс уур амьсгалтай Миссури мужаас далайн зөөлөн уур амьсгалтай Нью Иоркд иржээ. Пенсильванын төмөр замын эздийн нэг Бизнесмэн Жэй Гоулдын “Нью Уорк Ворлд” сониныг Жозеф худалдан авчээ. Тэрээр сэтгүүлчийн үйл ажиллагаандаа баримталж байсан зарчим бол эхлээд олон нийтийн итгэлийг олж, борлогдох хувиа нэмээд дараа нь ашиг рекламны тухай бодох байлаа. Тийм ч учир Пулитцер шуурхай мэдээлэлд ихээхэн ач холбогдол өгдөг байжээ.
The New York World”-ыг худалдаж аваад ердөө 4 жил хагасын дараа Пулитцерийн эрүүл мэнд эрс муудаж хараагүй болов. 15 мян хувиар хэвлэгддэг байсан тус сониныг Ж.Пулитцер 15 жилийн дараа 800 мян ширхэгт хүргэж чаджээ. Тэрээр 1912 онд 65 настайдаа таалал төгсжээ. Анх удаа Пулитцерийн гарт сонин хэвлэл бодитойгоор 4 дэх засаглалын үүрэг гүйцэтгэв. ЭССЗүйн үндэс ч тавигдсан байна.
Жозеф Пулитцер 1847.4.10-нд Унгарын нийслэл Будапешт хотноо чинээлэг гэр бүлд мэндэлжээ.
17 настайдаа тэрээр эцгийнхээ гэрээс зугтаж АНУ-н армид элсжээ. Армийн харгис дэг залуу Пулитцерт ахдаж насан туршдаа дайныг үзэн ядах болов.
1868 онд Пулитцерийг герман хэлээр хэвлэгддэг “Вестлишэ Пост” (St.Louis Westliche Post – өрнийн шуудан) сонин сурвалжлагчаар авчээ. Чухам Пулитцер л сонины гол ачааг үүрч, түүний гараас гарсан хурц нийтлэлүүд нийгмийн амьдралын бузар булайг илчилж байв. Тэрээр энэ үед нийтийн эрх ашгийг хамгаалсан сонин үгүйлэгдэж байгааг тэрээр ойлгожээ.
Westliche Post”-ын уншигчдын хүрээ хумигдаж, дампуурлын ирмэгт тулахад хөдөлмөрийн хөлсөө 4 жил хуримтлуулсан Ж.Пулитцер сониныхоо тал хувьцааг хямд үнээр худалдан авчээ. Сент-Луйсын оройн сонинуудын лидэр болсон “Сент Луйс пост энд диспэгч” томчуудын заль луйврыг илчилж, жижиг аж ахуйтан, ажилчин дундад ангийнхны эрх ашгийг тууштай хамгаалахын зэрэгцээ гэмт хэргийн материал нийтэлж байв. Гэвч сонины удирдлага түүнээс хувьцааг нь эргүүлэн авсан байна. Жозеф 2 жил Европоор аялаад Сент Луисд эргэн ирж, 1878 оны 12 сард сонины эрхлэгч болжээ. Орлого багатай Сэнт Луис Диспэч сониныг үнэ хаплцуулалт хийжээ. Үлдсэн 2700 доллараар “Ассошэйтэд Пресс” агентлагийн гишүүн Пулитцер “Сент Луис Вэстлихэ Пост”-ын эрхлэгч Жон Диллонтой нэгдэж “Сэнт луис Пост энд Диспэч” нэрээр сониноо гаргах болов. Уг сонин жилд 40-50 мян доллараар ашиг өгөх болов. 
Ж.Пулитцер дөнгөж 35 нас хүрсэн ч эрүүл мэндийн байдал нь муудаж, тэрээр эрс тэс уур амьсгалтай Миссури мужаас далайн зөөлөн уур амьсгалтай Нью Иоркд иржээ. “Нью-Йорк Херэлд” сонинд ажиллаж байсан дүү Алберт нь 25 мянган доллорын хөрөнгөтэй New York Morning Journal-г эрхлэн гаргах болсон нь үүнд бас нөлөөлсөн байна. Нэг центээр худалдаалагддаг энэ сонин анхнаасаа борлуулалт сайтай байжээ. ”Пенсильванын төмөр замын эздийн нэг Бизнесмэн Жэй Гaулдын “New York World” сониныг Жозеф худалдан авчээ. Тус сонин жилд 40 мянгын алдагталтай гарч, уншигчидын тоо нь өдрөөс өдөрт цөөрч байв. Хэдэн сая хүн амтай New York –ын эрд түмэнд хандсан сонин гаргавал галзуу ашиг олохыг тооцоолж 346 мянгаар худалдан авчээ.
1883 оны 5-р сарын 11-нд бичсэн зарчмаа Ж.Пулитцер насан туршдаа баримталжээ. Тэрээр “Цэцэглэн хөгжиж буй энэ агуу том хотод зөвхөн хямд биш, бас цэцэн, зөвхөн цэцэн биш, бас өргөн хүрээг хамарсан зөвхөн өргөн хүрээг хамарсан, зөвхөн өргөн хүрээг хамарсан биш, бас жинхэнэ ардчилсан, мөнгөний туламнуудын биш, ард түмний талын, луйвар залийг илчилсэн, нийгмийн сөрөг тал, дутагдлыг шүүмжилсэн сонин үгүйлэгдэж буй юм” гэж бичжээ.
Сэтгүүлчийн үйл ажиллагаандаа Ж.Пулитцер-н баримталж байсан зарчим бол эхлээд олон нийтийн итгэлийг олж, борлогдох хувиа нэмээд, дараа нь ашиг рекламын тухай бодох байлаа. Тийм ч учир Ж.Пулитцер шуурхай мэдээлэлд ихээхэн ач холбогдол өгч байв. Гэмт хэрэг секс цаг ямагт хүн төрөлхтөний анхаарлыг татдагийг мэдсэн тэрээр эдгээр салбарт мөн л анхаарлаа хандуулж байлаа. New York World –н сэтгүүлчид Амеркийн өнцөг булан бүрт нэвтэрч, хамгийн хачин, хамгийн жигтэй, хамгийн ер бусын олж бичдэг байв. Ямар нэг зэвүүцмээр гэмт хэрэг гарвал сонины маргаашийн дугаар хэрэгтэн, хохирогчийн зурагчтай, сэтгэл хөдөлгөсөн гарчигтай уншигчидын гар дээр очдог хуультай байв.
Ж.Пулитцер-н баг бол урьд өмнө байгаагүй шилдэг сэтгүүлчдийн цоморлог байлаа. Шинэ содон зүйл олж бичихийн тулд тэд яахаас ч үл буцна. Нэг нь шоронд орж камерт хонож байхад нөгөө нь галзуугийн эмнэлэгт хэвтэж ямар ч сэтгүүлчийн олж сонсохгүйг сонсоно. New York Herold суурийг нь тавьсан адал явдалт сэтгүүл зүй сонгодог утгаараа New York World-д биелэлээ олов.
Ж.Пулитцер New York World сонины нэгдүгээр нүүрний баруун дээд буланд улс төрч, баячууд, гэмт хэрэгтэн, хулгайч, алуурчин гэх мэт хүмүүсийн мэдээг гаргах болжээ. Үүний ачаар сонины хэвлэгдэх хувь эрс өсөв. Анх удаа сэтгүүл зүйд зургийг ийм тодорхой зорилгоор ашигласан байна. New York World сонины эзэн нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралын бүхий л салбарт нэвтрэн орж, дээр дооргүй шүүмжилж эхлэв. Өдөр тутмын ажил, зовнилдоо дарагдсан New York-чуудыг гүн нойрноос нь сэрээхийн тулд Ж.Пулитцер “Манай сонин бол жинхэнэ ард түмний, тэдний эрх ашгийг хамгаалсан сонин” гэж тунхаглажээ.
1893 онд “New York World анхны өнгөт зураг нйитлэх оролдлого хэрэгжүүлсээр байна. Хоуган Элли хорооллын бяцхан хулигаануудын ахлагч жаал Мики Дагэныг зураач Ричард Фельтон Ауткот тод шар цамцтай зурсан нь хожим Шар хэвлэл хэмээх нэр томъёо үүсэхэд нөлөөлжээ.
“Хэвлэлийн хаан” хэмээх эрхэм алдрыг нөр их хөдөлмөрөөрөө хүртсэн Ж.Пулитцерын редакторын үйл ажиллагаа онцгой юм. Тэрээр сонины зүрх гэж үздэг нэгдүгээр нүүрээ өөрөө хянан зэсдаг байв. Эрүүл мэнд нь эрс муудсан үед ч Ж.Пулитцер захидал, цахилгаанаар зааварчилж, New York World буухиа галт тэргийн эрчийг өчүүхэн ч алдуулаагүй юм.   
The New York World”-ыг худалдаж аваад ердөө 4 жил хагасын дараа Пулитцерийн эрүүл мэнд эрс муудаж хараагүй болов. 15 мян хувиар хэвлэгддэг байсан тус сониныг Ж.Пулитцер 15 жилийн дараа 800 мян ширхэгт хүргэж чаджээ. Тэрээр 1911 онд 64 настайдаа таалал төгсжээ. Анх удаа Пулитцерийн гарт сонин хэвлэл бодитойгоор 4 дэх засаглалын үүрэг гүйцэтгэв. ЭССЗүйн үндэс ч тавигдсан байна. 1917 оноос АНУ-н сэтгүүлчдэд олгодог хамгийн нэр хүндтэй шагнал Жозеф Пулитцерын нэрээр нэрлэгдсэн байна. Хэдийгээр шинээр сэдсэн зүйл үгүй ч бусдын сэдсэнийг хэрэгжүүлэхдээ гарамгай нэгэн байв. 

                                   - Монголд баримтат кино үүсч хөгжсөн нь

    Урлагийн орон зай, цаг хугацааны өргөн их боломжийг ашиглаж кино зургийн техникийн баазын тусламжтайгаар гаргасан урлагийн бүтээлийн нэгэн том төрлийг зино урлаг гэнэ. Кино  урлаг нь дотроо уран сайхны кино, зурмал кино, баримтад кино  шэж гурван хэсэгт хуваадаг. Амьдралын бодит баримт, болсон үйл явдал үзэгдэлд түшиглэн хийсэн богино болон бүрэн хэмжээний киног баримтад кино гэнэ.  Баримтад киног улс орны дотоодод болон гадаад болж байгаа чухал үйл явдлыг үзэгчдэд шуурхай мэдээлэх зорилго бүхий кино мэдээлэл, кино нийтлэлийн хэлбэрээр дүрийг тодруулж хийсэн бүрэн хэмжээний баримтад кино гэж хоёр ангилдаг. Баримтад кино нь кино мэдээлэлтэй харьцуулахад өргөн цар хүрээтэй, бодит материалыг дүрээр гаргах аргыг хэрэглэсэн байдаг. Баримтад кинонд жүжигчид оролцдогггүй, тайзны засал чимэглэл болон уран сайхны кино бүтээдэг элдэв арга барилыг  хэрэглэдэггүй.
   Манай оронд 1935 онд Улаанбаатард “Монгол кино” студи байгуулагдаж 1936 онд  “Майн нэгний 47 жилийн ой”, “Октяберийн хувьсгалын 19 жилийн ой”, “Улсын баяр  наадам” зэрэг кино мэдээгээр гараагаа эхлэсэн. 1947 оноос “Манай оронд” гэсэн  сар тутмын баримтат кино сэтгүүл гаргаж эхлэсэн бөгөөд 1954 оноос “Кино мэдээ” гэж нэрлэх болсон. Баримтат киноны хөгжилд Б.Сумхүү, Ц.Зандраа, Ж.Бунтар, О.Уртнасан, Р.Доржпалам, Ц.Наваан, Л.Хишигт, Н.Содном зэрэг кино урлагийн нэрт уран бүтээлчид томоохон хувь нэмэр оруулсан. Баримтат кино бусад ОНМХ-үүдийн нэгэн адил олон түмэнд ухуулах, суртачилах, мэдээллэх зорилгоор амьдралын бодит байдлыг тусгах бөгөөд түүгээр дамжуулан олон нийтийн нийгмийн ухамсарт нөлөөлдөг. Ингэхдээ мэдээлэл агуулж, танин мэдэхүйн чиглэлийг түлхүү баримталдаг. Баримтат кино бодит байдлыг урлаг шиг уран сайхны дүрээр дамжуулан тусгах бус нийгмийн амьдралд шууд орж бодит барим, нөхцөл байдал зэрэгт тулгуурлан гаргадаг. Асуудлыг гоо зүйн үүднээс биш, нийгэм-улс төрийн талаас нь шийдвэрлэх онцлогтой. Баримтад кино бодит баримтыг ду чимээ дүрсийн тусламжтайгаар гол төлөв телевизээр дамжуулан олон түмэнд хүргэж байдаг учир радио, телевизийн Сэтгүүлзүйн олон шинжийг агуулсан, сэдэв баримт сонголт, боловсруулалтын хувьд илүү чанартай байх тохиолдол элбэг. Энэ бүхэн нь баримтат кинош ОНМХ-ийн системд оруулдаг. Баримтат киноны танин мэдүүлэх ач холбогдол өндөр, тззхийн болон судлагааны чухал эх сурвалж болон үлддэг, мэдээллийн шинэлэг тал олон уран бүтээлчийн хөдөлмөрийг шингээсэн байдаг учир агуулга хэлбэрийн нэгдлийг өндөр төвшинд хангасан, ур чадвар сайтай байдаг зэрэг олон давуу талуудтай. Баримтат кино нь кино нийтлэл, кино сурвалжлага, кино сэтгүүл, кино мэдээ, кино хөрөг, кино найруулал, кино судалбар, кино танилцуулга, кино өгүүллэг зэрэг олон хэлбэртэй байдаг.

                        - Монгол үгийн бодрол сонин нийтлэлийн бодлого а холбогдол

    Энэ сонинг БНХАУ-н Гарин мужийн захиргаанаас бүгдийг захирах сайд албат нарын тушаалаар сард нэг удаа бүх Монголд үзүүлэх зорилгоор нийтлэн гаргаж байсан. Тум сонин нь дугаарууд нь ЗХУ-н Ленинградын номын сан, Хятадын Хөх хотын номын санд хадгалагдаж байдаг. Уг сонин нь Манжийн хаан болон мужийн том түшмэлүүд болох Чан Ши, Ли Ху Ган нар хамтран Хятад хэл дээрх эхийг нь Монгол хэл рүү хөврүүлэн хэвлэж гаргаж байсан. Монгол үгийн бодрол сонины нийтлэлээс үзэхэд тэр үед одоогийн сонин буюу мэдээлэл гэдэг утга санааг бодрол гэж нэрлэж байсан байна. Монголд тус сонин нь нийтлэлийн ерөнхий төлөв ба гадаад хэлбэр дотоод агуулгыг нягтлан үзэхэд сонины үндсэн шинж байх шуурхай мэдээ, мэдээлэл тэмдэглэлээр зохиож байсан биш харин элдэв өгүүлэл, богино хэлбэрийн зохиол зэрэг улс төр, эдийн засаг, уран зохиолын сэтгүүлийн шинжтэй байсан. 1908 оны дунд сарын 15-нд нэрээ өөрчлөн “Монголын сонин бичиг” болжээ. МҮБС-ны нийтлэлийн бодлого нь анхны дугаараас эхлээд сурган хүмүүжүүлэх үйлийг ихэд суртачлах гурван зүйл гэгчийг мах руу сурталчилж байжээ. Үүнд
            - Ухааныг хүмүүжүүлэх
            - Эрдмийг хүмүүжүүлэх
            - Биеийг хүмүүжүүлэх гэсэн гурван зүйл ордог байсан.
Тус сонины нийтлэлийн зарчмийг зөрчдөг хэсгүүд нь Монгол дахь Хятадын цэргийн гранизоныг бэхжүүлэх Монголын хүн амыг Хятадын соёл иргэшилд дасгах бодлогийг суртачилсан нөгаа талаар шарын шашны нөлөөг багасгах улс орон үндсэн хуультай ёстой эрүү шүүлтийг өөрчлөх Манж Чин улсын хязгаар нутагтай шинэ бодлого гэдэг зарчим хөрөнгөтний ардчилсан чиглэлд бүхий өөрчлөлт хийх эрмэлзэлтэй байжээ гэж үздэг. МҮБС-ын
-Хаан өршөөлгүй сэтгэл
-Хаан эзэн иргэд шигээ нэгэн сэтгэлээр хүчээ нэгтгэх нэгэн хэвийн
-Ухаан мэдлэгийн чийрэг баян болохыг гэх мэт хичээнгүй бөгөөс болохгүй гэх мэт үгсээр Монголчуудыг Манжийн хааны үнэнч боол хэвээр байх гэсэн далдуур бодлого суртачилж байжээ.
МҮБС-ны Монгол дорны дотоодын асуудлаар мэдээлэл огт гардагггүй хэрэв ганц нэг мэдээ байвал тэр нь өвөр Монголоос авсан мэдээ байсныг судлаачид нотолсон байдаг. Тухай нь сонин нь Монгол орон улсын нийгмийн өмнө тулгарсан гол асуудлаас нэг хөндий байсан бөгөөд тэр нь уг сонины 1905 оны 5.6-ны дугаарт Гарейн мужийн МҮБ- хэмээх нийтлэл гаргасан бөгөөл тухайн үеийн нийгмийн сэхээтнүүд уг сонины хориглож байсан байна.  
 
                                                   - Интернетийн үүсэл, хөгжил

     Компьютер үүсч хөгжсөн 1960-аад онд АНУ-ын Батлан Хамгаалах Яам нь Интернэтийг ARPANET гэдэг нэртэйгээр анх 4 компъютерыг хооронд нь холбож vvсгэжээ. Yvний гол зорилго нь цэргийн судалгаа шинжилгээ хийж байсан цөөн хэдэн их дээд сургуулиудын компъютеруудыг холбох явдал байжээ. Энэ сvлжээнд компъютеруудыг нэмж холбосоор, 1974 он гэхэд 62 компъютер холбогдоод байжээ.
    1983 онд уг сvлжээг хоёр салгасан бөгөөд, нэг нь цэвэр цэргийн хэрэгцээнд (Milnet), нөгөөдөхийг нь их дээд сургуулиудын эрдэм шинжилгээ судалгааны ажилд зориулж Интернэт гэж нэрлэжээ. Энэ vед Интернэтэд 1000 хvрэхгvй толгой компъютер (host computer - интернэтэд шууд холбогдсон компъютер) холбогдсон байжээ.
     1985 онд Канадын засгийн газар тус улс дахь бvх их дээд сургуудиудыг холбосон BITNET сvлжээг vvсгээд, тvvнийгээ Internet-тэй холбосон байна. Тухайн vедээ BITNET нь Internet-тэй өрсөлдөж байсан том сvлжээ ажээ.
1986 онд АНУ-н Yндэсний Шинжлэх Ухааны Сан томоохон их дээд сургуулиудыг холбосон NFSNET сvлжээг байгуулжээ.
      1987 оны эцсээр Internet-д 10000, BITNET-д 1000 толгой компъютер холбогдоод байжээ. Дэлхийн бусад оронд ч гэсэн vvнтэй ижил сvлжээнvvд байгуулагдаж эхэлсэн бөгөөд, ихэнхдээ Интернэтийнхтэй ижилхэн стандарттай байгуулж байжээ. Yvний vр дvнд дэлхийн бусад орны сvлжээнvvд хоорондоо зохицож холбогдох боломжтой болж байсан бөгөөд, 1990-ээд оны ихээр ихэнх улс орнуудын сvлжээнvvд хоорондоо холбогдож нэгэн аварга том сvлжээ байгуулагдаж эхэлжээ. Тухайн vед эдгээр олон дэд сvлжээ болгон нь өөрийн гэсэн нэр ус, vнэ төлбөр зэргээрээ ялгарч байжээ. Яваандаа Интернэт гэдэг нэрийг ерөнхийд нь хэрэглэх болж, бvхэл дэлхий даяарх сvлжээнvvдэд Интернэтийн хэрэглэдэг TCP/IP протокол хэрэглэгдэж эхэлжээ.
1992 оны эцэсээр 1 сая толгой компъютер Интернэтэд холбогдоод байв. Ингээд vзвэл олон тооны сvлжээнvvд хоорондоо холбогдож бий болгосон тул Интернэтэд ямар нэгэн удирдах төв гэсэн ойлголт байхгvй. Анхлан байгуулахад нь оролцож байсан хvмvvсийн ихэнх нь Интернэтийг төвлөрсөн удирдлагатай болгохгvйн тулд тууштай тэмцэж ирсэн бөгөөд, энэ нь эргээд зарим талаар ашиггvй байдалд ч хvргэсэн юм.

                                - Монголд фото сэтгүүл зүй үүсч хөгжсөн нь 

    Манай оронд Фото зургийн алба 1935 онд байгуулагдаж  1937 оноос фото зураг мэдээллийн хэрэгслийн СЗ-н үйл ажиллагааны төрөл бологч чиглэлээр хөгжиж эхэлжээ. Энэ үеэс эхлэн “Үнэн, Ардын үндэсний эрх, Улаан од” зэрэг төвийн хэвлэлүүдэд фото мэдээ, сурвалжлага, хөрөг тогтмол гарах болсон юм. 1957 онд улсын гэрэл зургийн газар байгуулагдсан. Манай орны гэрэл зургийн салбар мэдээлэл сурталчилгааны, уран бүтээлийн гэрэл зураг, үйлдвэр үйлчилгээний гэрэл  зураг сонирхогчидын гэрэл зураг гэсэн чиглэлээр хөгжиж ирсэн байна. Анх фото хөрөг, фото эвлүүлэг, фото сурвалжлагаар эх сууриа тавьсан Монголын фото сэтгүүлзүй мэдээллийн, нийтлэл-уран сайхны гэсэн үндсэн хоёр төрлөөр хөгжиж иржээ. Фото мэдээллийн төрөлд фото мэдээ, фото сурвалжлага, фото зураглал зэрэг зүйлүүд, нийтлэл-уран сайхны төрөлд фото найруулал, фото хөрөг, фото эвлүүлэг, фото инээмсэглэл, фото шог, фото судалбар, фото чимэг зэрэг зүйлүүд багтдаг.
     1990 оноос хойш нийгмийн шинэчлэл цаг үеийн байдлаас шалтгаалан дэлхийн нийтэд техник технологи хурдацтай хөгжсөнөөр хальсны аппаратыг хальж дижитал камер болон техник технологийн дэвшилт гарсан нь фото СЗ-н хөгжил том алхам болсон. Манай оронд фото СЗ хөнжсөн хэдий ч зарим талаар дутмаг байна. Манай оронд тогтмол хэвлэлд 40-д оны үеэс гэрэл зураг тогтмол нийтлэгдэх болж 70аад он гэхэд төрөл зүйл нь жигдрэн төлөвшсөн байна.  Монголын фото СЗ-н төрөл зүйлийг баяжуулан хөгжүүлэхэд Ц.Дагдандорж Л.Найдан Б.Лувсанжамц мөн Цэрэннадмид Р.Энхбат С.Цацралт Ц.Батзориг зэрэг үе үеийн фото мастерууд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

 
                            - Эрэн сурвалжлах сэтгүүл зүй монголд үүсч хөгжсөн нь 

     Тодорхой хувь хүн болон байгууллага бусдаас ямагт нууцалж байдаг тэр зүйлийн гүнд нь нэвтэрч тэгснээрээ нийгмийн эрх ашгийг хөндсөн чухал асуудлыг дэлгэж тавьсан нийтлэл, нэвтрүүлгийг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн гэнэ. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нийтлэл нэвтрүүлгийн сэдэв нь олон түмний эрэлт хэрэгцээнд нийцсэн байх, нийгмийн ач холбогдол өндөр, хүлээн авагчдын сэтгэхүйд нөлөөлөх чадвар сайтай байх, сэтгүүлчийн тусгаж буй баримтыг хувь хүн, байгууллага олон нийтээс нуухыг эрмэллзэж байх гэсэн гурван гол шинжийг өөртөө агуулсан байдаг.
     1980-иад  оноос Азийн орны сэтгүүл зүйд  эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нэлээд эрчимтэй хөгжиж эхлэсэн бөгөөд үүний тод жишээ нь 2000 онд Филиппины хэсэг эрэн сурвалжлах сэтгүүлчид хамтран ерөнхийлөгч Жозеф Эстрадагийн авилгалын хэргийг илрүүлж хугацаанаас нь өмнө огцруулж чадсан юм. Тус улсын эрэн сурвалжлах төвийн захирал Шейла Коронелийн удирдсан сэтгүүлчид ерөнхийлөгч Ж.Эстрадагийн нууц эд хөрөнгмйг найман сарын турш эрэн сурвалжилсаны үр дүнд сонин нийтлүүлсэн цуьрал нийтлэл, сурвалжлага нь ерөнхийлөгчийн эсрэг шүүх үйл ажиллагааны гол үндэслэл, нотлох баримт нь болжээ.
   Манай оронд 1980-иад оны дунд үеэс эрэн сурвалжлах сэтгүүл зүйн эх суурь тавигдсан. Өнөөдөр энэ чиглэлээр ажиллах сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн тоо нэмэгдэж орчин үед нэлээд эрчимтэй хөгжих хандлага ажиглагдаж байна. Манай оронд 1980-иад оны дунд үеэс эрэн сурвалжлах сэтгүүл зүйн эх суурь тавигдаж, орчин үед нэлээд эрчимтэй хөгжих хандлага ажиглагдаж байна. Ц.Балдоржийн “Далай ээж цаазын тавцан”, Ж.Барамсай “Шорон дотроос өшөө авагч байдаг юм биш биз?”, Ц.Оюундарийн “Зууны шилдэг луйвар” зэрэг нийтлэл гарсныг дурьдаж болохоос гадна судлагаа шинжилгээний сурах бичгийн  зориулалттай доктор /PhD/ дэд Д.Цэмбэл, До.Цэнджав нарын “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онол практикийн асуудал”, СГЗ доктор /Sc.D/ профессор М.Зулькафиль “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон, практикийн арга зүй”, доктор Ч.Базарын “хэрхэн эрэн сурвалжлага хийх вэ? Зэрэг олон арван бүтээл гарсан байдаг. Манай орны эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үүсэл хөгжлийг дараах гурван үе шаттад хуваадаг. Үүнд:
    1921-1980 он: Энэ үеэд хэдийгээр нэг намын үзэл суртал ноёрхож байсан боловч манай зарим томоохон хэвлэлүүдэд эрэн сурвалжлах аргыг ашигласан асуудал дэвшүүлсэн шүүмжлэлт нийтлэлүүд гарч байсан. Тухайн үед эрэн сурвалжлах, эсвэл судлагааны сэтгүүл зүй хэмээх нэр томъёо байгаагүй учир ийм нийтлэлүүдийг өөрөөр гол төлөв илчлэн шүүмжлэх нийтлэл гэж нэрлэж байсан нь тодорхой. Тиймээс 1990 он хүртэл Монголд эрэн сурвалжлах сэтгүүл зүй огт байгаагүй гэсэн зарим хүмүүсийн санаа бодлыг хүлээн зөвшөөрөх аргагүй гэдгийг дурьдах нь хэрэгтэй.
     1980-1990 он: 80-иад оны дунд үеэс орон даяар өрнөсөн өөрчлөлт шинэчлэлтийн үйл явц Манай сэтгүүл зүйн цоо шинэ уур амьсгалыг авч ирсэн бөгөөд чухам энэ үед ОНМХ-ийн нийтлэл, нэвтрүүлэгт ил тод, олон ургальч шинж нэвтэрч олон жилийн турш далд нуугдмал байдалд байсан сэдвүүдийг хөндөж, ноцтой баримтуудыг илчилж эхэлсэн юм. Ялангуяа 80-иад оны дунд үеэс Л.Түдэв, Ц.Балдорж, Ц.Дашдондов, Х.Цэвлээ, Ш.Цэен-Ойдов, Ж.Пүрэв, Ж.Барамсай, А.Даваасамбуу, Г.Жамц зэрэг сэтгүүлчдийн уран бүтээл Монголын илчлэн шүүмжилсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэлийг агуулга, хэлбэр, ур чадварын хувьд баяжуулж хөгжлийн шинэ шатанд гаргасан гэж хэлж болно.
      1990 оноос хойших үе: Эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжиж ирсэн үе. Энэ үеэд чөлөөт сэтгүүл зүйн эх суурь тавигдаж, эрх зүйн орчин бүрдэж эхэлсэн нь эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжих шинэ нөхцөл боломжийг бий болгосон. ХМХ-үүд эрэн сурвалжлах алба байгуулж, сэтгүүлчид энэ чиглэлээр мэргэших шинэ боломж нэгдэхийн хамт их дээд сургуулиудад эрэн сурвалжлах Сэтгүүл зүйн хичээл орж, зарим сургуулиуд сэтгүүлчдийг тусгайлан бэлтгэх оролдлого хийж эхлэсэн. Мөн зөвхөн сонин хэвлэл тогтмол хэвлэл төдийгүй, радио телевизүүд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлд идэвхитэй алхам хийж “Хар цагаан”, “Зууны  шилдэг луйвар” зэрэг цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн нь шинэлэг зүйл байсан. Энэ үед залуу сэтгүүлчид эрэн сурвалжлах сэтгүүл зүйг ихээхэн сонирхох болж Л.Мөнхбаясгалан, Б.Цогнэмэх, Г.Дашрэцэн, Ц.Цэвээнхэрлэн зэрэг сэтгүүлчид энэ чиглэлд идэвхитэй эрэл хайгууль хийж буй нь үүний нэг тод илдрэл юм.

                                        - Ж.Цэвээний сэтгүүлчийн үйл ажиллагаа

     Ж.Цэвээн нь 1881.4.26-нд одоогийн ОХУ-ын Чита мужийн Ага голын эрэг дагуух Сүдэнт нутагт шарайд омгийн Жамсрангийн хүү болон мэндэлжээ. 1891 онд Чита хотын бага сургуульд элсэн эрдэм номын мөрөө эхэлсэн байна. Петербургийн дунд сургуульд суралцаж байгаад Эрхүү хотын багшийн сугуульд үргэлжлүүлэн суралцаж 1901 онд төгсөөд уг сургуульдаа багшлах болов.
    Ж.Цэвээний үүсгэн, санаачлагаар 1912-1915 онд иргэний анхны бага сургууль байгуулагдан, анхны тогтмол хэвлэлүүд гарч эхэлжээ. 1913 онд Монголд монголчуудын өөрсдийн хүчээр гаргасан “ШТХБ” сониныг үүсгэн санаачлагч нь тэр байлаа. “ШТХБ” сониныг Ж.Цэвээн өөрөө санаачлан оноож өгсөн нь ихээхэн учир утгатай бөгөөд тухайн нийгмийн үйл амьдралын толь болохын сацуу шинэ дэвшилт бүхнийг дэлгэрүүлэхэд үндсэн зорилго оршино.
     Ж.Цэвээний үүсгэн байгуулсан “ШиТоХэБи” сониныг залгамжлагч нь 1915.9.1-нээс 1920.1.23 хүртэл 100 гаруй дугаар гаргасан “НиХүСоБи” бөгөөд мөн л тэрбээр удирдан чиглүүлж байжээ. Эрхлэгч Ж.Цэвээн эдгээр сонины “бодлого, үзэл санаа, агуулгыг хувьсгалт ардчилсан чиг баримжаатай болгосон. Улмаар “Үнэн” сониныг анхлан гаргах ажилд оролцсон. Цэвээн МУ-ын анхны Үндсэн хуулийн төсөл  боловсруулах ажилд идэвхитэй оролцсон хүний нэг юм. Улс төрийн амьдралын зөв байр суурийнхаа төлөөсөнд 1937 онд баривчлагдан 1940 онд цаазлагджээ. Олон жилийн дараа уг хэлмэгдүүлгийг цагаатган нэр төрийг сэргээсэн байна. (1956 онд цагаатгасан)
      1961, 1981 онуудад мэндэлсний нь 80, 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал Буриадад болж Ж.Цэвээний “Дорно дахины судлаач нэрт эрдэмтэн мөн” хэмээн дүгнэсэн байна.

                                       - Дэлхий дахины анхны гар бичмэл сонинууд

    Хэвлэх үйлдвэр бий болсон ч анхны сонин хэвлэл уншигчдын гар дээр очтол тодорхой цаг хугацааг туулсан билээ. Мануфактур буюу гар үйлдвэр үүсч, үйлдвэрлэл хөгжиж, бараа эргэлт эрс нэмэгдсэн нь мэдээллийн солилцогч цоо шинэ төвшинд гаргахыг шаардаж байсан. Энэхүү шаардлагын дагуу Европын том хотуудад мэдээллийн салбарууд  байгуулагдаж эхлэсэн. Анхны салбар нь 1930 онд Венецид үүссэн. Мэдээллийн цангааг тайлах зорилгоор эдгээр хуудсууд Италид тэр дотроо Венецид анх гарсан нь тохиолдолын хэрэг биш байлаа. Учир нь газрын дундад тэнгист гарцтай, олон том боомттой, гурван тивийн оглолцолд орших газарзүйн нэн таатай байршлынхаа агаар Европын эдийн засаг, санхүүгийн зангилаа цэг болсон улс бол Итали улс байсан. Сүүлийн үеийн мэдээний цомирлогийг XVI зууны II хагаст Венецийн ажил хэрэгч хүмүүс гараар хуулан бичиж “Gazzetta  хэмээх бутархай мөнгөөр борлуулдаг “Газета” хэмээн нэрлэх болсон байна.  Венецид гарч байсан сонины “өвөг” бол ду, дундуур нь нугалсан, гараар бичсэн дөрвөн нүүр бөгөөд Итали (Венециас гадна)  ба бусад оронд болсон янз бүрийн үйл явдлын тухай мэдээлэл агуулсан байсан. Энэ үед гол төлөв цэрэг, улс төр, арилжаа наймааы сэдэвтэй мэдээнүүдийг багцалж улс хотын нэр, үйл явдал болж өнгөрсөн өдөр судраар нь гарчиглаж өгдөг байсан.  Венецийн 7хоног тутмын эдгээр гар бичмэл сонины “Аввизи” Итали хэлний “Avviso буюу мэдээлэл, мэдэгдэл гэдэг үгнээс гаралтай гэж нэрлэдэг байсан.   
    Венецийн гар сонинууд Италид төдийгүй зэргэлдээх орнуудад эрэлт ихтэй байсан бөгөөд Герман зэрэг улсад ижил төстэй хэвлэл үүсэхэд нөлөөлжээ. Тухайлбал Аугсбург хотын Фуггерийн удмын банк Ordinare zeitugen- хэмээх тогтмол сониныг 1568-1605 онд эрхлэн гаргаж байв. Мөн 1588 Аугсбургт Иеремия Кросер сурвалжлагын анхны алба байгуулагдаж Фуггерийн банктай хамтран ажиллаж байжээ. Гар бичмэл сониноос гадна XVI-XVII зууны үед Европын олон оронд хэвлэмэл улс төрийн шог, мэдээллийн хуудас реляци олон нийтийн мэдээллийн хэрэгцээг хагаж байжээ. Эдгээр нь ихэнхдээ жижиг форматын, цөөн тооны хуудастай хэвлэмэл товхимол гардан байсан.

                                           -Чөлөөт хэвлэл түүний орчин

   Төр засгийн хараат бус, эдийн засгийн хувьд бүрэн бие даасан, улс төрийн байгууллагын харяалалгүй, ил тод байдал, олон ургальч үзлийн индер болсон хэвлэл мэдээллийн хэрэгслийг чөлөөт хэвлэл гэж нэрлэдэг. Чөлөөт гэсэн үгийг тодорхой нэг хүрээнд авч үзэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нийгэм улс төрийн, нийтлэг хэвлэлийн тодорхой хүрээнд авч үзэх нь зүйд нийцэнэ.  Нөгөө талаар чөлөөт хэвлэл олон янзын үзэл бодлыг эрхэмлэн дээдэлдэг, ил тодын индэр болсон нөхцөлд л чөлөөт  байж чаддаг. Манай оронд Хэвлэлийг хянах газрыг татан буулгаж, ХМХ-ийг эрхлэн гаргах журам өөрчлөн амар хялбар болгосон, 1998 онд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хууль батлагдсанаар чөлөөт сэтгүүл зүйн эх суурь тавигдсан. Дэлхийн чөлөөт хэвлэлийн хороо “Фридом Хаус” зэрэг нэр хүндтэй байгууллагуудын шинжээчид аливаа оронд чөлөөт хэвлэл бий эсэх, түүний зэрэглэлийг тогтоохдоо дараах үзүүлэлтүүдийг шалгуур болгон авдаг байна. Үүнд
1.      Тухайн оронд улсын бус олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бий эсэх
2.      Төрөөс үзүүлдэг улс төр, эдийн засгийн дарамтаас чөлөөтэй улсын хэмжээний мэдээллийн хэрэгсэл бий эсэх
3.      ХМХ-д төр, засгийн бодлого, түүний дээд тушаалын зүтгэлтнүүдийг шүүмжилж болох эсэх үэрэг юм. Дээрх шалгуурыг иш үндэс болгон манай  орныг хагас чөлөөт хэвлэлтэй улсын тоонд оруулсан байна.
Манай оронд 1990 оноос чөлөөт ХМХ оршин тогтнохыг төрөөс хүлээн зөвшөөрсөн боловч дараах асуудлууд бүрэн шийдэгдээгүй байна. Энэ бол 
1.      Чөлөөт хэвлэлийг бий болгож аваад явах санхүүгийн нөхцөл байдал
2.      Хууль эрхийн хувьд чөлөөтэй байх, өөрөөр хэлбэлчөлөөт байдал гэдэг нь хуулийн хүрээнд бүрэн баталгаажаагүй
3.      1998 онд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хууль батлагдсан боловч энэ нь зөвхөн тунхаглалын шинжтэй, чөлөөт хэвлэл мэдээллийн үйл ажиллагаатай холбоотой олон  асуудлыг хамарч чадаагүй.
4.      Төр засгийн ХМХ-ийн монопол эрхээр дамжуулан чөлөөт хэвлэлд дарамт шахалт үзүүлэх явдал юм.
Ер нь дэлхий дахины практикаас гадна үзэхэд мэдээллийн хэрэгслүүд үндсэн хоёр байдлаар  чөлөөт байдаг. Энэ бол хувийн, эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэл юм.
   Чөлөөт хэвлэл түүний орчины хамгийн гол шинжийн нэг бол эдийн засгийн болон статусын хувьд бүрэн бие даасан байдал юм. Эдийн засгийн хувьд бие даагаагүй сонин ямагт бусдаас хараат байдаг. Чөлөөт хэвлэл түүний орчин бүрдүүлэх, чөлөөт хэвлийнхээ үүрэг гүйцэтгэхэд дараах үүрэг шинжийг бүрдүүлж чадсан байх хэрэгтэй.
1.      Эдийн засгийн хувьд бүрэн бие даасан
2.      Статусын хувьд бүрэн бие даасан
3.      Төр, засгийн хараат бус
4.      Намын харъяалалгүй
5.      Ямар нэгэн улс төрийн бодлогоос ангид
6.      Ил тод байдал, олон ургальч үзлийн индэр болсон
7.      Нийгэм-улс төрийн нийтлэг хэвлэлийн тодорхой хүрээнд үйлчилдэг
8.      Хууль эрхийн хувьд чөлөөтэй ямар ч хаалтгүй байх
9.      Төр, засгийн үйл ажиллагаанд хяналт тавих замаар “сөрөг хүчний” үүргийг гүйцэтгэж чадахуйц хэвлэлийг чөлөөт хэвлэл гэж нэрлэх бөгөөд чөлөөт хэвлэл түүний орчин бүрдэж байна гэж ойлгодог.


1 comment: