5/14/12

Дуран


Кино дурангын онцлог
Кино дуранг ерөнхийд нь 3 ангилж болно. Үүнд:
1.      Ердийн . 45-50 мм-н дуран
Энэ дуран нь хүний нүдний харцны хэмжээнд дүрсийг харуулдаг ба дүрсний хугарал байдаггүй.
Кино урлаг анх эхлэхдээ ердийн дурангаар эхэлсэн. Манай кино урлагын түүхэнд ганцхан энэ дурангаар авсан кино ч байдаг. Жишээлбэл: “Тунгалаг Тамир” кино
Энэ дуранд кадрын гүний алслалт, кадрын гүний тодрол аль аль нь байдаг. Орцыг сайн хийсэн тохиолдолд 2-р план ч фокустай гардаг.
2.      35 мм-ээс доош өргөн булантай дурангын дүрслэлийн онцлог.
-          Хэдий чинээ өргөн болно төдий чинээ дүрсийн хугарал ихэддэг.
-          Кадрын гүний алслалт сайн
-          Кадрын гүний тодрол сайн
-          Бага талбайд олон зүйлийг багтаадаг. Өөрөөр хэлбэл ойр зайд ерөнхий план гаргаж чаддаг. Дурангын өөдөөс ирж яваа болон холдож буй зүйлийн хэмжээ хурдан өөрчлөгдөж кадрын гүний динамик хөдөлгөөнийг их болгож өгдөг. Үүнийг “Хүний хувь заяа” кинонд Соколовын зугтаж буй хэсэг дээр киноны ритмийг нэмж дүрийн драматургийг гаргаж өгөхийн тулд хэрэглэсэн байдаг. Муу тал нь өргөн өнцөгтэй дуранг диапрагмм их хийсэн нөхцөлд кадрын зах руу гэрэл дутаж эхэлдэг ба их өргөн булантай дуранд дүрсийн хугарал гардаг муу талтай. Хэт өргөн өнцөгтэй дуранг дараах нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой. Тухайлбал:  хэтрүүлэг, зүйрлэл, бэлэгдлийн чанартай зүйлд уран бүтээлчээр ашиглахад бусад дурангаас илүү тохиромжтой байдаг. Үүнийг уран бүтээлчээр кинонд ашигласан тохиолдолд их бий. Жишээ нь: Балжинням гуайн хийсэн (оператор) “Гэрлэж амжаагүй явна” кинонд белаз машиныг том харагдуулах үүднээс мөн энгийн хүн суулгаж тээвэрлэж болохгүй гэсэн драматургийг гаргаж өгөхийн тулд гишгүүр дээр гишгэж байгаа хөлийг гаргахдаа бэлэгдэлийн үүднээс мөн кабин нь зөвхөн нэг хүний багтаамжтай байдаг учир бага талбайд их зүйл кадрт оруулахын тулд өргөн дуранг ашигласан байдаг. “Хүний хувь заяа” кинонд Соколовын бодлын хэсэг гэдгийг гаргах үүднээс өргөн дуранг ашиглаж кадрын захаар гэрэл дутсан
фокусгүй маягаар өөрөөр хэлбэл фокус саринасан байдлаар бодлын хэсгийг гаргасан байдаг. Кадрын доторх динамик хөндлөн хөдөлгөөн бага харин кадрын гүндээ их байдаг. Гар дээрээс авч буй тохиолдолд гарын чичигнэсэн хөдөлгөөнийг дарж өгдөг сайн талтай. Ийм учир динамик хөдөлгөөнтэйгээр зураг авахад тохиромжтой.
3.      Теле дуран үүний эсрэг байдаг
4.      Фокусын зайгаа өөрчилдөг буюу өнцгийн хэмжээгээ өөрчилдөг дуран
Энэ дурангын муу тал нь гэрэл нэвтүүлэх чадвар муутай мөн хүнд байдаг. Учир нь олон линз орсон байдаг. Ер нь уран сайхны мэргэжлийн кинонд бараг ашигладаггүй. Харин сольдог дурангуудыг өргөн хэрэглэдэг. Учир нь зурах чадал их байдаг. 9, 18, 28, 35, 50, 75 гэх мэт. Эдгээр дурангууд өнгө дамжуулах, гэрэл мэдрэх чадвар сайн байдаг. Фокусын зайгаа өөрчилдөг дурангаар нийлмэл хөдөлгөөнийг хийхэд тустай. Жишээ нь: фокусын зайгаа өөрчилдөг дурангаар ойртож байгаа юмуу холдож байгаа зүйлүүдийг планы том багыг нэг хэмжээнд барих боломжтой байдаг. Ер нь кино зураглаачын уран чадварын гол хэрэгсэл арга нь гэрэл ракурс кадрын зохиомж, зураглаачын зураг авах арга ба өнгө гэрлийн зохицуулалт байдаг. Урлагт яг таг баримталдаг хатуу хууль байдаггүй бөгөөд зураглаачын уран чадварын гол арга нь кино урлагнийн хэллэгийн өвөрмөц онцлогийг өөрийн уран бүтээлч сэтгэлгээтэй хослуулан хэрэглэхэд оршино.  

No comments:

Post a Comment