5/8/12

Сэтгүүлзүйн түүх


                                     - Монголын радиогийн үүсэл, хөгжил

1934 оны 9 сарын 1-нд тэр үеийн Зөвлөлтийн тусламжаар Монгол улс даяар явуулах радио өргөн нэвтрүүлгийг албан  ёсоор нээснээр манай оронд нийтийн мэдээллийн хэрэгслийн систем болж хөгжихөд чухал алхам болсон билээ.  Харин Монголын радиог үүсгэн байгуулах бэлтгэл ажил анхны оролдлогууд үүнээс ч өмнө бүр гучаад оноос эхэлсэн байна.Энэ үеэс улс орныг радиожуулах, радио нэвтрүүлгийн матриал техникийн бааз бүрдүүлэхэд улс орон, хоршоолол,  олон нийтийн байгуулагын хүч хөрөнгийг  дайчлах зорилгоор тэдгээрээс хувь нийлүүлсэн “Монгол радио”  хэмээх хоршоог байгуулж ,1931 онд үндэсний радио техникчдийн бэлтгэх хоёр жилийн сургуульд сургахаар 12 хүнийг  Эрхүү хот руу явуулсан.  1931 оны 5 сард Ардын цэнгэлдэх хүрээлэн, Ленины нэрэмжит клуб зэрэг газруудад радио цагаан хоолой байрлуулж, оройн 19 цагаас тусгай програмаар монгол , хятад, орос хэлээр дуу хөгжим, илтгэл яриа хосолсон нэвтрүүлэг  хийсэн нь дуу чимээ радио долгионоор дамжин алс зайд тарах үзэгдлийг ард түмэнд мэдрүүлсэн сонирхолтой үйл явдал байлаа. Мөн оны 6 сарын 20-оос эхлэн хувьсгалын 10 жилийн ойн баярыг хүртэл долоо хоногт хоёр удаа богино хугацаатай радио нэвтрүүлэг хийж 1931 оны 7 сарын 11 Буянт ухаа  дахь наадмын тайлбайд анх удаа радио нэвтрүүлэг зохион байгуулсан байна. Энэ мэт үзэгдэл нь эхлэл байлаа. Монголын  радио анх үүсэхдээ Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хорооны харьяанд Одоогийн Д.Сүхбаатарын талбайн баруун урд талд байрлаж байсан цаг бүхий  цамхагтай хоёр давхар байшинд үйл ажиллагаа явуулдаг байжээ.  Радио нь эрхлэгчээс гадна хоёр  нэвтрүүлэгчийн орон тоотой нэг студид өдөрт хоёр цагийн нэвтрүүлэг явуулж 1700 орчим цэгт цацаж байжээ. 1938 онд МАХН-ын Төв хорооны шийдвэрээр нэвтрүүлгийг радио сонин хэмээн нэрлэж эрхлэгчийн үүргийг Төв хорооны ухуулан боловсруулах хорооны ажилтан гүйцэтгэх болжээ. Улс орны цар хүрээ ихсэхийн хэрээр мэдээллийн хэрэгцээ өсөж, мөн оны ёсдүгээр сараас эхлэн радиогын нэвтрүүлгийн цагийг нэмэгдүүлж 7-11 цагийн хооронд явуулж байхаар тогтсон.
Дөчөөд оныг хүртэлх радио хорооны ажил эргэн нягталбал арга туршлага хуримтлуулж, цэгцрэх шатандаа явж байжээ. Энэ үеэс л радиог  цаг үеийн чухал мэдээлэл дамжуулах хэрэгсэл, олон түмнийг хүмүүжүүлж гэгээрүүлэх хэрэгсэл болгох өөрөөр хэлбэл жинхэнэ сэтгүүлзүйн утгаар нь хөгжүүлэх чиглэл давамгайлж байв.             1939 онд БНМАУын бүх яам, аж ахуй, олон нийт,  соёлын байгуулагын сайд нар дарга  нарын зөвлөгөөн болж 1940 оноос радиог МАХН төв хорооны шууд удирдлаган доор ажиллах болгосон байна. Байгуулагдсан цагаасаа хойш зөвхөн өглөөний хөтөлбөртөй байсан радио 1942 онд  өглөөний, үдшийн гэсэн хоёр хэсэгтэй болж, долоо хоногын нэвтрүүлгийг намын төв хороо, МХЗЭ- ийн төв хороо, шинжлэх ухааны хүрээлэн зэрэг байгуулагууд ээлжлэн бэлтгэдэг болжээ. Дөчөөд оны нэвтрүүлэгт улс төр, уран сайхнаас гадна тариалангийн , цаг үеийн ажил зэрэг хөдөө аж ахуйн сэдэвтэй мэдээ матриалын эзлэх хэмжээ  ихэссэн байна. Дөчөөд онд радиогийн гадаад харилцааны эх суурь тавигджээ. 1944 онд Москвогоос Монгол хэлээр явуулдаг нэвтрүүлгийг өдөр бүрийн нэвтрүүлэг болгон тогмолжуулжээ. 1946 он хүртэл нэвтрүүлгийн  эхлэл төгсгөлийн дууг хотын уран сайханчид студид ирж шууд дуулдаг байжээ. 1944 онд радиогийн техникийн мэргэжилтэн В. С.Вяткин  өөрийн бүтээсэн “Шоринофон” кино хальсанд бичүүлж, суудаг байшингаасаа дамжуулдаг болжээ. “Монгол интернационал” дууг дамжуулдаг байжээ.
Тавиад он бол монголын радио бүтэц, зохион байгуулалт, удирдалогыг оновчтой бүрдүүлэх эрэл хайгуулын жилүүд байлаа. Энэ ажлын хүрээнд радиогийн  удирдах байгуулагын харьяалал хэд хэдэн удаа өөрчлөгджээ. 1953 онд МАХН төв хорооны тогтоолоор радто хорооны зохион байгуулалтыг өөрчилж, хорооны дарга, улс төрийн нэвтрүүлгийн ерөнхий редакци, уран сайхны нэвтрүүлгийн ерөнхий редакци, сурвалжлагчдын хэлтэс, программ ба нэвтрүүлгийн хэлтэс, зэрэг есөн хэлтэстэйгээр байгуулжээ.
Жараад онд сонсогчдын бүх давхаргад зориулсан олон төрлийн нэвтрүүлэг бүхий хөтөлбөртэй болж, нийтлэл нэвтрүүлгийг чиглэсэн зорилготойгоор урьдчилан боловсруулсан төлөвлөгөөний үндсэн дээр хийдэг систем бүрэлдсэн байна. 1960 онд их хүчний радио станц, орчин  үеийн техник тоног төхөөрөмжөөр  тоноглосон холбоо, радиогийн нэгдсэн барилга, шинэ студи,  ашиглалтанд орсноор өөрөө бичигч телеграфийн аппаратыг суурилуулснаар гадаад дотоодын мэдээг цаг алдалгүй хүлээн авч шуурхай түгээх өргөн боломж нээгдсэн юм. Энэ үеэс өдөр бүр хоёр прагроммаар 21 цагийн радио өргөн нэвтрүүлэг явуулах болов. Жараад он Монголын Радиогийн түүхэнд хэд хэдэн чухал үйл явдал болов. 1965 оны 1 сараас 29 эхлэн Монголын радио Алс дорнод, Өмнөд ба зүүн өмнөд ази, Шинэ зеланд, Австрали, Европийн чиглэлд нэвтрүүлэг явуулж эхэлжээ. Мөн онд радиогийн англи, хятад, казак хэлний нэвтрүүлгийн редакцийг байгуулав.
-Наяад он бол Монголын Радиогийн түүхэнд тэмдэглүүштэй олон чухал үйл явдал болсон юм. Тухайлбал 1985 онд  радиогийн эфирийн студи болон төв аппаратын техникийг сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай техникээр шинэчлэн төхөөрөмжилсэн нь нэвтрүүлгийн чанарыг сайжруулж, мэдээллийг шуурхай дамжуулахад чухал ач холбогдолтой. Наяад оны  дун үеэс радио телевизийн нэвтрүүлгийг студиэс  гаргаж, жинхэнэ ажил амьдралын гүнээс амьд сурвалжлага хийх, түүнд аль болох олон хүнийг хамруулах амьдралын ээдрээтэй зөрчил бэрхшээлтэй асуудлыг олон нийтийн эрх ашгийн үүднээс шуурхай шийдвэрлэх, бүтээн үйлдвэрлэгч хүнийг эрхэмлэн дээдлэх зэрэг идэьхитэй шинэлэг арга барил зонхилох болсон.
Наяад оноос орон нутагт радио өргөн нэвтрүүлэг хийх бааз суурь тавигдаж эхэлсэн.  1980 онд Дорноговь аймагт, 1981 онд Хөвсгөл аймагт радио өргөн нэв трүүлэгийн станц ашиглалтанд орсон. 1986 оноос Өвөрхангай, Ховдод МОНЦАМЭ,   радио телевизийн аймаг дундын сурвалжлах хэсэг ажиллаж эхэлсэн.
Манай оронд өрнөсөн өөрчлөн байгуулалтын үйл явц наяад оны дунд үеэс нийтлэл нэвтрүүлэгт тусгалаа олжээ. Энэ үеэс ажлын хуучин арга барилыг халж шинэ сэтгэлгээ үзэл  санаа дэлгэрүүлэхэд чиглэсэн өөрчлөн байгуулалтын сэдэвтэй цуврал нэвтрүүлгүүд хийж эхлэв.
            Ерөөд он бол радиогийн хувьд нэн сонирхолтой үйл явдлаар дүүрэн он жилүүд байлаа. ЗХУ болон Дорнод Европын орнуудад өрнөсөн өөрчлөн байгуулалтын үзэл санааг хамгийн түрүүн хэвлэл мэдээллийн хэрэгсэл,сэтгүүлчид хүлээж авсан. Энэ үед радиогийн бүтэц зохион байгуулалт ажлын арга хэлбэрт эрс өөрчлөлт гарч нийтлэл нэвтрүүлгийн агуулага төрөл зүйл улам баяжсан байна. Монголын радио 2000 оны байдлаар хоногт хоёр программаар 26 цагийн нэвтрүүлэг хийж байсны дотор орос, англи, франц, хятад, япон,  зэрэг 10 орчим цагийн гадаад нэвтрүүлэг явуулдаг. Радиогийн гадаад харилцаанд дэвшил гарч Ази, Африк,Латин Америкийн 10 гаруй оронтой  шинээр харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлж эхэлсэн.
Ерөөд оноос янз бүрийн харяалалтай өмчийн олон хэвшлийн радио төрөн гарч, мэдээллийн чөлөөт өрсөлдөөнд шилжиж эхлэл тавигдаж байгаа боловч  шинэ тутам байгуулагдсан радионууд нэвтрүүлэг дамжуулах сувгийн гачигдал,  матриалаг баазын хомсдол байсаар байна. 

                       - Шо Фаны өдрийн тэмдэглэл сонин нийтлэлийн бодлого

1919 оны 6 сараас ээхлэн нийслэл хүрээнд уг сонин гарч эхэлжээ. Шо Фа гэдэг нь хот газар гэсэн үг юм байна. Уг сониныг Хятадын цэрэг Монголын эзэлж автономит төрийг устгасны дараа Хятадын цэргийн захиргааны эрх ашигт үйлчилэх зорилгоор гаргажээ.
6 сараас 11 сар хүртэл нийт 153 сонин гаргасан байна. Уг сонин нь өдөр тутам 23*29 хэмжээтэй гардаг байжээ. 2 булантай: 1рт: Хурдан хэлэлцсэн хэргийн тэмдэглэл, хурданн хэлэлцсэн-д мал адуулах, ан гөрөө хийх, цалин пүнлүү тогтоох зэрэг асуудлаар хятадын цэргийн захиргаанаас гаргасан шийдвэр тушаал голлон гардаг. 2рт: Хуралдан хэлэлцсэн хэргийн тэмдэглэл. Хятадын Да Жунтуныг зарлан сонсгох зүйл, баруун хойд хязгаарын хэрэг шийтгэх яамны бичиг зарлал зэргийг нийтэлдэг байжээ. 

                                        - Германд анхны сонин үүссэн нь

1450 онд хэвлэх суурь машин бүтээж, библийг латин хэлээр хэвлэсэн Майнцын суугч  Иоханн Гүтэнбэргийн эх орон герман  оронтой дэлхийн хэвлэлийн түүх салшгүй холбоотой билээ. 1609 онд  долоо хоног тутмын Relation, Aviso  гарсан бол Германы анхны өдөр тутмын сонин  “Лайпцигер цайтунг” нь 1661 онд мэндэлжээ. Германы өнөөгийн хэвлэлийн онцлогыг өглөөний сонин үлэмж давуу гаралт орон нутгийн шинж тод илэрдэгт оршиж байна гэж болно. Тогтмол хэвлэлийн 95 хувь нь орон нутгийнх энэ нь феодалын олон зуун жилийн /дөнгөж19 зууны үеэс герман орон нэгджээ/  тархай бутархай байдалтй холбоотой гэж үздэг. Берлины хана нурж хоёр улс нэгдсэнээр сонин сэтгүүлийн зах зээлд эргэлт гарсан. Германд радио харьцангуй эрт түгсэн юм. Анх 1923 онд зөвхөн берлинчүүд сонсож байсан бол ердөө гуравхан жилийн дотор хэдийн 1 сая сонсогчтой болсон байна. 1935 онд нийтийн телевиз үзэх цэг нээгдэж, 1936 оноос өдөр бүр 20-22 цагийн хооронд тогтмол нэвтрүүлэг явуулах болжээ. Герман улс нь 300 гаруй хэвлэлийн хороотойгоос “DPA”/1949/, DDP/1971/ хамгийн том нь юм.  

                              - Нидерланд, Англид сонин хэвлэл үүссэн нь

17-р зууны тэргүүн орон болох Нидерланд оронд сонин хэвлэл бий болсноор Англи, Франц зэрэг олон оронд хэвлэл үүсч хөгжихөд нөлөөлсөн байна. Нидерландад хэвлэл хэрхэн хөгжиж байсныг 1684 онд тухайн оронд улс төрийн орогногчийн хувиар амьдарч байсан Францын философич, нийтлэлч Пьер Бейль “Энд өөр аль ч оронд байхгүй даву тал бий. Тодруулвал, хэвлэн нийтлэгчдэд боломжийн их эрх мэдэл олгодог учир өөрийн бүтээлийг хэвлүүлэх зөвшөөрөл хайгаад цөхрөнгөө барсан хүмүүс Европын өнцөг булан бүрээс наашаа тэмүүлж байна.” Хэмээн дүрсэлсэн байна. Дэлхийд анхны хөрөнгөтний хувьсгал хийж, улмаар тухайн үеийн хамгийн хөгжилтэй орон байж чадсан Нидерландад хэвлэх технологийн өндөр чанар ба хэвлэлийн тал дээр Либерал (чөлөөт) бодлого явуулсны  үр дүнд мэдээллийн арилжааны салбарт багагүй амжилтыг гаргасан. Тухайлбал, Нидерланд хэвлэмэл бүтээгдэхүүнийг Англи, Франц зэрэг орон руу экспортлож ашиг олж байв. Нидерландын анхны сонин болох <Courante uyt Italian, Duytsland, ect>, (Курант уйт Италиен, Дуйцланд )буюу “Итали Герман г.м орны мэдээ” бөгөөд анхны эрхлэгч, редактор Каспар ван Хилтен 1620 оны 9-р сард өөрийн хэвлэлийг “Corant d’Italie and d’Almaigne, ect (Куранте ДИталие, ДАлмайн) буюу "Итали Герман г.м орны мэдээ" нэртэйгээр франц хэл рүү хөрвүүлж тус улсын нутаг дэвсгэр дээр түгээж байжээ. Лондонд амьдарч байсан Нидерландын сийлбэрч газрын зургийн мэргэжилтэн Питер ван де Кеере 1620 оны 12-р сард Амстердам хотноо англи хэл дээр сонин болсон нь үнэн хэрэгтээ <Courant>-ын бараг үгчилсэн орчуулга байлаа. Тус сонины анхны дугаар 1620 оны 12 дугаар сарын 2-нд нэргүй гарсан бөгөөд “Италиас сүүлчийн мэдээ хараахан ирээгүй байна” гэж эхэлжээ. Дараагийн дугаараасаа эхлэн тус сонин <Corrant out of Italie, Germany, ect>, (Корент аут оф Итэли, Жемени) буюу Итали Герман г.м орны мэдээ гэсэн нэртэй болжээ. Энэ сонинд нийтлэгдсэн мэдээг шинэлэг гэж хэлэхэд хэцүү ч уншигчдад Европт өрнөж буй үйл явдлуудын тухай ямар ч гэсэн ойлголт өгдөг байжээ. Нидердландчуудын хэвлэлийн монополь удаан үргэлжилсэнгүй. 1621 оны 9 сарын 21-нд Лондон хотноо <Corante, or Weekly News from Italy, Germeny, Hungary, Poland, BohemiaFrance and Low countryes> буюу “Мэдээлэл буюу Итали, Герман, Чех, Франц болон бусад орны долоо хоног тутмын мэдээ” нэртэйгээр анхны англи сонин хэвлэгджээ. Анхны англи сонинууд Нидерланд хэвлэлийг олонх шинжээрээ дуурайсан бөгөөд аажимдаа л уламжлалт найруулгадаа эргэн оржээ. 1620-иод оны Англи сонины онцлог бол дотоодын улс төрийн мэдээ бараг нийтэлдэггүй байв. Ерөнхийдөө анхны англи сонинууд бол редакторлох шатыг алгасдаг мэдээллийн хуудсууд гэж хэлж болно. Редакторын ажил үүрэг 17-р зууны эхэнд зөвхөн англид төдийгүй Евродын ихэнх оронд орхигдмол байжээ. Тэр үед англид Натаниель Баттер, Николась Борн нар хэвлэн нийтлэх үйл ажиллагааг идэвхитэй явуулж иржээ. Николась Борны түншийг Томас Арчер гэдэг байв. Харин Натаниель Баттер ганцаараа ажилладаг байжээ. Зарим үед тэд хамтран ажиллах тохиодол гардаг байжээ. Тухайн үед сэтгүүлч, редакторын ажлыг амжилттай хослуулж чадсан хүн бол ахмад Томас Гейнсфорд байжээ. 1622 онд Борн-Арчер, Баттер нарын хэвлэх газруд долоо хоног тутмын сонин хамтран гаргах зорилгоор түр нэгдэж, Т.Гейнсфордыг редакторын албан тушаалд урьжээ. Ирланд Английн дайнд оролцсон, олон газраар аялсан Гейнсфорд тун ч авъяаслаг редактор байсан учир зарим судлаач түүнийг “Английн анхны сэтгүүлч” хэмээн өргөмжилдөг. Т.Гейнсфордыг редактороор ажилласан хугацаанд Борн-Арчер, Баттер нарын хэвлэлд ихээхэн өөрчлөлт гарчээ. Мэдээллийн 70 орчим хувь Амстердамаас ирсэн хэвээр боловч Гейнсцордын ачаар мэдээнүүд тайлбар, үнэлгээний хамт нийтлэгдэж эхлэв. Түүнийг 1624 онд тахлаар нас барны дараа Борн-Арчер, Баттер нар буцаад Нидерландын хэвлэлүүдийг хуулбарлах болсон ажээ. 
 
                               - Монголын сонин бичиг сонин нийтлэлийн бодлого

“Монголын сонин бичиг”-ийн дугаарууд одоо үед манай улсын төв архив болон нийтийн номын санд ЗХУ-ын Ленинград хотын нийтийн номын сан, Азийн улс түмний институтын номын санд хадгалагдаж байна. Монголд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн орнөж, монголчуудын үнэдэсний ухамсар сэргэж байсан нөхцөлд империалист гүрнүүд түрэмгий шунахай бодлогоо дан ганц цэрэг цагдаагийн аргаар явуулах нь чамлалттай тул уг ажилдаа сонин хэвлэл мэт үзэл суртлын зэвсгийг чухалчилж ашиглах болжээ. Чухам ийм нөхцөлд хаант Оросын засгийн газар мөнгө зардал гаргаж Харбин хотод “Монголын сонин бичиг” гаргахаар шийдвэрлэжээ. Г сонин нь дотоод гадаад олон улсын сонинг нягт сурвалжилж бүрнээр гаргаж бичих тул алив хүний сонсголыг маш уудамтган оюуныг оюуныг нэмэгдүүлнэ. “Монголын сонин бичиг” сонины зорилго : Сонин бичиг үзэх авгай нар үүд гаралгүйгээр дэлхий дахины явдлыг бүрнээ хэнхдэгт агуулна гээд “Манай сонин бичиг” гаргасан уг хүсэл санаа бол монголын ухааан мэдэл түргэнээ нээгдсэн, өөрийн улс төрийг өршөөж хэмжээт хууль байгуулах лугаа нийцүүлж басхүү олон монгол даруй баян чийрэг болохыг үнэхээр хүсэж эрмэлзэнэ гэж тодорхойлжээ.
Монголын сонин бичгийг хаант засаг мөнгө хөрөнгө зарцуулж дээр дурдсанаар гаргахдаа монголын ард түмэнд үнэхээр тус болох чин санаагаар удирдуулсан биш, харин хаант оросоос иалс дорнотод явуулж байсан түрэмгийн шунахай бодлогын ашиг тусад зориулсан нь илэрхий юм. Энэ нь юун түрүүнд оросын худалдаа, үйлдвэрийн эздийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, хаант оросооос монголд нөлөөлөх эрхшээл нөлөөг нэмэгдүүлэхийг хичээж, бас монголд үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнөж, манжийн түрэмгийлэгчдийг үзэн ядаж байсан бодит байдлыг хаант засаг самбаачилж ашиглахыг үнэхээр чармайж байв. Гиринд манж, хятадууд “Монгол үгийн бодрол” сонин гаргасан явдал хаант Орост тэдэнтэй хийх өрсөлдөөнд бас үзэл суртлын хэрэглүүр сониныг зэвсэг болгож ашиглах санаа авахуулсан байж болох юм.
Харбинд гарч байсан “Монголын сонин бичиг”-ийг Монгол үгийн бодролтой зүйрлэхэд олон давуу талтай байв. Орос улс Харбинд “Монголын сонин бичиг” гаргуулахаар Ар Өвөр монголоос боловсролтой бичгийн хүмүүсийг урьж ажиллуулсан явдал уг сониныг урагштай гаргахын чухал нөхцөл боллоо. “Монголын сонин бичиг” тэр үеийн монголын нийгмийн өмнө дэвшигдэн тавигдсан хамгийн гол асуудал болох : манж-хятадын дарлалыг эсэргүүцсэн Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, монголын феодалын дарлал мөлжлөгийг эсэргүүцэж улс орноо мөхөл сүйрлийн замаас аврахын төлөө санаа түгших явдлыг сониныхоо хуудсанд тусгаж байжээ. Сонинд феодалын монголын хоцронгуй бүдүүлэг байдлыг зүйл бүрээр шүүмжлэн хөрөнгөтний ардчиллын чиглэлийг талархах үэл санаа дэлгэрүүлж байсан. “Монголын сонин бичиг” монголын эрх чөлөөний хөдөлгөөнийөрнөлтийг өргөн мэдээлж, манж хятадын цэрэгтэй нийслэл Хүрээний хөдөлмөрчдийн хийсэн мөргөлдөөн, Цэцэн хан, Түшээт хан аймагт манжийн эзэрхгүүдийн эсэрэг гаргасан үймээнийг тухай бүр мэдээлж байжээ. Ингэж 1911 онд Монголд болсон үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний өрнөлтийг “Монголын сонин бичиг” зүйл бүрээр дэмжин тунхаглаж байв. “Монголын сонин бичиг”-ийн 1912 оны хоёрдугаар сарын 51 дүгээрт “Монгол улсын шинэ сонсгол” гэсэн гарчигт тулагн шаардах бичиг нийтэлжээ. Түүнд “монгол улс тусгаар улс болохоор тогтсон утл одоо манж хятад хэрхэвч биднийг захирч энд сууж ахуй нь тусгүй болохгүйн дээр Сандувай чиний бие эхлэн манж, хятад түшмэл цэрэг нэгэн сууваас нэгэн цаг хэмээн сэжиглэхгүй болон үл чадах тул үүнээ сайд хэмээгч “Сандувайд мэдүүлэн явуулаад хүрмэгц учрыг мэдэж хурдан хойш явчваас зохино. Үүний тулд илгээв гэжээ.” Харбины сонин монгол улсын нэр төр, эрх чөлөө, тусгаар тогтнолыг улсуудын харилцаанд ч гэсэн эрс хамгаалж, Монголыг хятадын таван угсааатны бүрэлдэхүүнээс салгахгүй хэвээр нь байлгаж, урьдын адил колоничлох бодлого явуулагчид болон автономит монголыг гүтгэн дайрагчидтай эвлэршгүй тэмцэж байв. Автономит монгол дотооддоо улс гэрээ төвхнүүлэх анхны арга хэмжээг сонинд соргогоор мэдээлж байв. Өвөр монголыг колоничлолоос чөлөөлөхөөр хятадын түрэмгий цэрэгтэй хийж байсан монгол цэргийн тулалдааны  амжилтын тухай сонин мэдээлж байжээ. Харбинд гарч байсан “Монголын сонин бичиг” нь хаант оросыг сурталчилж, нөлөөгий нь монгол аль болохоор дэлгэрүүлэхийг зорьж бас монголын эдийн үасагт хөрөнгөтний элемент бий болохыг чармайв.  Сонинд хөрөнгөтний үзэл ардчилал, түүний ёс суртахуун, нйигэм эдийн засгийн талаар феодалын нийгмээс давуутайг элдвээр сурталчлахын зэрэгцээ монголын феодалын нийгмийн хоцорч хуучирсан харьцаа, улс төр, ёс суртахуун, дэглэм, журам, амиа аргацаасан эдлэхүүний бүдүүлэг аж ахуйн зогсонги мухардмал байдлыг шүүмжилж байв. Харбины сонин монголын тусгаар тогтнолын асуудлыг тусгаж бичихдээ оросын хаант засгийн гүйцэтгэсэн үүрэг ролийг ямагт дөвийлгөн дурдаж чухамхүү монголыг ивээн тэтгэгч аврагч нь хаан Орос мөн гэж бичиж байжээ. Энэ нь чухамдаа нэг колоничлогчийг муулж, нөгөө колоничлогчийг магтсан хэрэг байлаа. Империалист гүрнүүд дэлхий ертөнцөд дангаар ноёрхож байсан тэр үеийн нөхцөлд монгол шиг буурай орнууд жинхэнэ тусгаар тогтнолоо олох бол аргагүй байлаа. Манж хятадын колончлолоос арай гэж салсан монголд хаант Орос, улс орны нь улс төр, эдийн засгийн эрх ашгийг хөсөрдүүлсэн шаардлага тавьж байжээ. Тэр үед Монголын талаар оросоос явуулж байсан бодлогыг В.И.Ленин “шулж мөлжих балмад бодлого” гэж нэрлэжээ. Харин энэ тухай “Монголын сонин бичиг”  ганц ч үг бичих боломжгүй байсан нь тодорхой. “Монголын сонин бичиг” анхны дугаараас улс орон бие дааж тусгаар тогтнон хөгжихийн учир холбогдлыг тайлбарлаж манжийн дарангуйллын үед монголчууд хэрхэн дарлагдаж байсан, тэр үеийн хятадын шинэ засгийн газрын баримталж байсан бодлого, монгол улс бие дааг хөгжихөд анхаарвал зохих зүйлсийн тухай дэлгэрэнгүй үгүүлж байжээ. Үүнд : тус улсын хөгжил хөгжилд малаас гарах түүхий эдийг боловсруулах, газрын баялгийг ашиглах, сургууль, соёлын газар байгуулах тухай онцлон заажээ.
Харинд нийтлэгдэж байсан “Монголын сонин бичиг” бол хувьсгалаас өмнө монгол хэл дээр гарч байсан бүх сониины дотор хамгийн удаан \10гаруй жил\ хугацаанд хэвлэгдэж,  хамгийн олон \300гаад\ дугаар гаргасан юм. Дээрх хугацаанд уг сониныг гаргагч ба гаргуулагч 2орны амьдралд түүхэн их өөрчлөлт гарсан байна. Уг сониныг уншиж байсан монголчуудын амьдралд дээрх хугацаанд гарсан өөрчлөлт гэвэл манжийн эзэнт улсын хязгаар нутаг колоничлолоос ангижирч үндэсний чөлөөлөх хөдөлгөөн өрнөж, автономит монголыг байгуулж, улмаар Октябрын хувьсгалын нөлөө тусаж ардын хувьсгалд бэлдэж байв.
“Монголын сонин бичиг”-т хэвлэгдсэн  мэдээ материалыг монголын уншигчид ихээхэн сонирхож уншигчдын дунд элдэв яриа таавар дэлгэрч басйан байдал сонины хуудаснаас илхэн харагдаж байна. “Монголын сонин бичиг”-ийн уншигчдад үзүүлсэн гол нөлөө нь аж ахуй, соёлын асуудлаар биш, улс төр, үзэл суртлын талаар дугаараас дугаарт жилээс жилд үзүүлж байсан нөлөө юм. Энэ нь монголын уншигчдын үндэсний ухамсрыг сэргээж, боолчлол дарлаын эсрэг тэмцх зориг хүслээр хүмүүжүүлэхэд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулсанд уг сонины чухал ач холбогдол оршино. “Монголын сонин бичиг” –т хэвлэгдсэн материалын агуулга, нэр төрөл нь урьд өмнө монгол хэл дээр гарч байсан хэвлэлтэй зүйрлэвэл үлэмж баялаг юм. Түүнд 10гаруй тусгай булан ажиллаж байжээ. “Монголын сонин бичиг” – т цаг үеийн дэлгэрнгүй товч мэдээ, шог үгүүлэл, ярилцлага, мэдээлэл, тэмдэглэл, шүүмжлэлт үгүүлэл, гадаадын мэдээ, худалдааны зар, гэрэл зураг, гар зургууд нийтлэгдэж байв. Мөн монгол орны шуурхай үйл явдлыг нилээд тодорхой шуурхай мэдээлж байв. “Монголын сонин бичиг”  нь хаант засгийн колоничлох бодлогыг дэлгэрүүлж сурталчлахаасаа илүү идэвх самбаа гаргаж хөрөнгөтний ардчилсан үзлийг сурталчилж байсан нь уг сонин нь монгол уншигчдын өмнө нэр хүндтэй нөлөө ихтэй хэвэл болгоход хүргэжээ. Харбины “Монголын сонин бичиг” сонины ажилд анхнаас нь нийслэл хүрээний нэрт сэтгүүлч Ж.Цэвээн, Бадрахбаатар, Д.Бодоо нар идэвхтэй оролцжээ. Бадрахбаатар ниийслэл хүрээн эдх сонины сурвалжлах бүлгийг ахалж, Харбины сонины бие төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж байв. Д.Бодоо, Ж.Цэвээн нар сонголын дотоодын үйлдэл, бүдүүлэг хоцронгуй ёсыг эрс хатуу шүүмжилж байв. “Монголын сонин бичиг” эхийг боловсруулж бэлтгэх, хэвлэж нийтлэх бүх дамжлага нь монголчуудын гараар хийгдэж байжээ. Тиймээс сонинд ажиллаж байсан монгол түшмэд хэвлэх, нийтлэх ажилаа харьцангуй чөлөөт байдлын дунд хийж байв. “Монголын сонин бичиг”-ийн эрхлэгч Цэдэн Иш бөгөөд уг сониныхоо дэргэд монгол, манж, хятад хүүхдийг үнэ төлөргүй сургах сургууль ажиллуулж байжээ. Бас сонины хэвлэлийн газар монгол сургуулийн сурах бичиг хэвлэхийг санаачилж, түүнээс гадна сүсэгтэн олны захиалгаар маанийн үсэг олон хувиар хэвлэн тарааж байсан байна.
“Монголын сонин бичиг”-ийн нийтлэлийг үзвэл дэвшилттэт санаатай, ая холбогдолтой зүйл үлэмж байсны зэрэгцээ тэр үеийн үнэн бодит байдлыг урвуулсан зүйл нилээд байна. Энэ нь уг сонин хаант засаг, оросын хөрөнгөтний эрх ашгийг илэрхийлж байсантай шууд холбоотой. Жишээ нь : олон орны ажилчны хөдөлгөөний тухай мэдээлэвч агуулгыг тас гуйвуулж “үймээн самуун” гэх мэтээр бичиж байжээ. 1916 оны 6р сараас эхлэн Харбины сонинд монголын асуудлаар гарах мэдээ багасаж, заримдаа сонины ганц үе, бүх талбайн аравны нэгээс хэтрэхгүй зай эзлэх болжээ. Сүүлдээ уг сонинд монголын тухай мэдээ бүр багасч харин хөрнгөтний харгис үзэл санаа сонинд цухалзах болов. Энэ бүхэн нь дэвшилт ардчилсан үзэл санаагаар тэжээж байсан гол хүч болох монгол сэтгүүлчид удаа дараа эх орондообуцсан хийгэд монгол сэтгүүлчид, идэвхтэн бичигчид хүч анхаарлаа өөрийн орны дотоодод гарч байсан дэвшилт ардчилсан хэвлэл “нийслэлийн сонин бичиг” өөд анхаарлаа хандулсантай холбоотой юм. Түүнчлэн тэр үеийн монголын улс төр-нийгмийн асуудлыг бага анхаарч, хэт оройтуулан мэдээлдэг зэргээс монгол уншигчид Харбины сониныг сонирхох нь бурчээ. “Монголын сонин бичиг”  сонин өөрийн үндсэн зарчим, чиглэлээс гажсаныхаа улмаас сонин гархаа болив.
“Монголын сонин бичиг” монгол уншигчдыг өөрийнхөө одит байдлыг ухамсарлах, манай оронд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөхөд аль нэг хэмжээгээр түлхээс болж өгсөн хувьдаа ач холбогдолтой хэвлэл байлаа. “Монголын сонин бичиг” монгол оронд тогтмол гарах сонин хэвлэл хөгжих, сонины нийтлэх зүйлийн төрлийг олшруулах, үндэсний сэтгүүлч, хэвлэлийн дадлага мэргэжилтэй хүмүүсийг бэлтгэж өсгөхөд тус үзүүлэв.
Манай орны амьдралын эгзэгтэй хурц үеийг хуудсандаа нилээд томрун тусган харуулж байсан “Монголын сонин бичиг” түүхийн үнэт аримт үлдээж, монголын  хэвлэлийн ажилд өв уламжлал хоцроосноор барахгүй ардын засгийн жилүүдэд ажиллаж байсан сонины эрхлэгч, хэвлэлийн мэргэжилтэй ажилтныг бэлтгэлцээж өгөв. Манай орны хувьсгалт хэвлэлийн урьдчилсан бэлтгэлийг бий болгоход энэ сонин ач тус үзүүлсэн байна. Бас энэ хэвлэл манж-хятадын колоничлох бодлогыг зүйл бүрээр илчилж, монгол улсын тусгаар тогтнох эрхийг хамгаалж, оросын  ардчилсан үзэлт дэвшилт сэхээтний үзэл санааг идэвхтэй срталчлан, монголын ард түмний нийгмийн ба үндэсний ухамсрыг дээшлүүлэхэд дөхөм үзүүлжээ.
Монголын сонин бичиг
Зорилго: Хаант Оросын засгийн газраас Гириний Монгол үгийн болорол, Бээжингийн Монгол ер үгийн сэтгүүл зэрэгтэй өрсөлдөх үзэл суртлын талаар нөлөөлөх зорилготой байсан.
Онцлог: Монголд зориулан гаргаж байсан хамгийн олон сонингуудаас хамгийн олон жил гаргасан том буйртай дэвшилтэт нийтлэлтэй сонин байснаараа онцлог юм.
Нийтлэлийн агуулга нь: Гурван үе болгон хуваадаг.
1. Оросын 1905 оны анхдугаар хувьсгалаас дэлхийн 1-р дайн хүртэлх үеийг хамарч байна.
2. Дэлхийн 1-р дайнаас октябрийн хувьсгалын үеийг хүртэл хамарна.
3. 1917 оны октябрийн хувьсгалаас хойшхи зурвасхан хугацааг хамарна.
Сэтгүүл зүйн түүхэнд оруулсан хувь нэмэр: Октябрийн хувьсгалаас урван зугатсан цагаантны гарт орж нийтлэлийн үйл ажиллагаа дампуурж завхарсан бөгөөд ердөө дөчөөдхөн хоногт алдаг оног гарч байгаад үйл ажиллагаандаа Монголын сэтгүүлчдийг хамруулан оролцуулж байсан нь Монгол сонин гаргахад түлхэц болж байсан.

 
                                     - У.Р.Хёрстын сэтгүүлчийн үйл ажиллагаа

Уильям Рендольф Хёрст 1863 оны 4сарын 20-нд Сан-Франциско хотноо төржээ. Дээдсийнхний дэг жаягаар амьдардаг, язгууртан гаралтай, боловсролтой чинээлэг ээж нь хүүгээ сонгодог боловсрол олгуулахыг түүний эцэг Жозеф Хёрстоос байнга шаарддаг байжээ. Уильям дунд сургуулиа дүүргээд их сургуульд оржээ. Тэр үед түүний авъяас тодорч сургуулийнхаа “The Harvard Lampoon буюу Гарвордын шог сонины эрхлэгч болж энэ салбартаа чамгүй амжилтанд хүржээ. 1884 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “The Harvard Lampoon”-ы  сурталчилж байсан Гровер Кливленд сонгуульд ялалт байгуулсныг Уильям сургуулийнхаа хэмжээнд дэндүү сүр дуулиантай тэмдэглэсний улмаас сургуулийн захиргаа түүүнийг хэсэг хугацаанд хичээлд суухыг хоригложээ. Тэрээр энэхүү шийдвээрээс болж сэтгүүлч болохоор тууштай шийджээ. Сурлага хичээлээсээ улам хөндийрсөн түүнийг 1886 онд Гарвардаас хасчээ. Түүний аав хүүдээ 1887 онд Сан-Францискод эргэж ирэхэд нь бэлэг болгон “The San-Francisco Examiner буюу “Сан-Францискогийн ажиглагч” сонинг худалдан авч өгчээ. Уильям сонины эзэн болоод, юуны түрүүнд “хэвлэлийн хаан” Жозеф Пулитцерийн арга барил, эрхлэн гаргадаг “The New York World сониныг нь иж бүрэн судалжээ. Харин энэ 2 бол тэс өөр хүмүүс юм. Саятан эцэг, эхээрээ хязгааргүй санхүүжүүлэгддэг Уильям, Пулитцер шиг бүхнийг тэгээс эхлээгүй бөгөөд мөнгөний хувьд гачигдах зүйл гарсангүй. Авьяаслаг редактор, сурвалжлагдыг өндөр үнээр хөлслөх болсон Хёрстыэ “The San-francisco Examiner удалгүй өөрсдийн гэсэн уншигчидтай болов. Ж.Пулитцерийн адил У.Хёрст нийгмийн сөрөг үзэггдлийг эрс хатуу шүүмжилж эхэлсэн. Өөрийгөө радикал ардчилсан үзэлтэн гэж зарладаг тэрээр сониноо мөнгө хайрлалгүй сурталчилж амжилтанд хүрчээ. У.Хёрст америкийн хэд хэдэн томоохон хотод ялангуяа Нью-Иоркод өөрийн сонинтой болохыг хүсч байжээ. Тэрээр Пулитцерийн байр суурийг эзлэн авах тулаанаа түүний дүү Альбертийн нэг дугаар нь нэг центээр борлогддог өдөр тутмын “The morning Journal” сонинг 1895онд 180мянган доллараар худалдан авч эхэлжээ. Энэ тулаанд нь түүний байнгын туслагч ээж нь хөрөнгө оруулсан байна. Хёрст ээжийнхээ өгсөн 7.5 сая долларыг эргэлтэнд оруулж худалдан авсан сониноо сурталчилж Пулитцерийн шилдэг сэтгүүлчдэд  өндөр хөлс амлан өөртөө татаж байжээ. Өөрт байсан мөнгө болон ээжийнх нь өгсөн мөнгө дуусдагийн даваан дээр “The morning Journal” сонин дөнгөж ашиг олж эхэлжээ. Пулитцер Хёрстын сонинг 6сарын дараа дампуурна гэж байсан  нь бурууджээ. Хёрст 6 сарын дотор “The morning Journal” сонинг Нью-Иоркийн зах зээлийг хязгааргүй эзэмшигч “The New York World”-өрсөлдөж чадахаа хүн бүхэнд батлан харуулжээ. Хёрст шинэ зүйл бүтээгээгүй бөгөд Пулитцерийн үйл ажиллагааг хуулбарлагч байжээ. Гэхдээ тэрээр Пулитцерийн санааг илүү эрч хүчтэй хэрэгжүүлж амжилтанд хүрч чаджээ. Тэрээр сексийн шинжтэй гэмт хэргийг сониндоо түлхүү тусгаж байв. “The morning Journal”-ын дугааруудад “Тэр бүсгүй үхлийн харайлт хийв”, “Амьдаар нь оршуулав” зэрэг нийтлэлээр дүүрэв. У.Хёрст сенсацит сэтгүүл зүйг амралтын өдрийн дугаар ‘The Sunday journal’-д сонгодог утгаар хэрэгжүүлсэн гэж судлаачид үздэг. Хэнийч бичиж зүрхэлдэггүй тийм найруулгаар У.Хёрстын сонинууд бичигддэг байжээ. Амралтын өдрийг ихэнх Нью-Иоркчид зугаацуулах зүйлгүй гэртээ өнгөрөөдгийг анзаарсан Хёрст 1897 оны хавар гэхэд 3хавсралт бүхий 80 нүүр “The Sunday Journal”-аа уншигчдын гарт хүргэжээ. Уг 3 хавсралт нь ‘American magazine’, ‘American Women’s Hom Journal’, ‘American Humorist’ байжээ. Түүний сонинд нийтлэгдэж буй секс, гэмт хэрэг, аваар осол, дайн, шинжлэх ухааны ололт нээлт гээд бүгд уншиж эхлээд хойш тавимгүй сонирхолтой байдаг байв. Ж.Пулитцерийг даган нийгмийн ажилчин анги дунд давхаргынхны эрх ашгийг хамгаалж “тарган трестүүд”-тэй тэмцэж эхлэжээ. Ажиличн ангийнханд олон тус хүргэний нэг нь Бруклиний ачигчдад ажлын өдрийг багасгахад нөлөөлсөн явдал юм. АНУ болон Испанийн дайн сенсацит сэтгүүл зүйн оргил байлаа. Энэхүү анхны Империалист дайн гарахд гол үүргийг У.хёрст гүйцэтгэсэн юм. Тэрээр өөрийн сониныхоо нэрд гарсан хослол сурвалжлагч Ричард Хардинг Дэвис, зураач Фредерих Ремингтон нарыг тусгай даалгавраар Куба руу илгээжээ. Эзнийхээ хувийн онгоцоор зорчсон тэд тэр даруй “Оливеттын хэрэг” гэгчийг илрүүлжээ. Дэвисийн бичсэнээр царайлаг залуухан боловсролтой америк бүсгүйг “Оливетт” хөлөг онгоцон дээр бүдүүлэг Испаницууд нүцгэлэн эрээ цээргүй нэгжсэн гэсэн бол Ф.Ремингтон түүнд нь тохируулан Испаничуудын дунд нүцгэн зогсож буй эмэгтэйг дүрсэлжээ. Энэ нийтлэл нилээн шуугиан дэгдээсэн бөгөөд үүнийг нь түүний өрсөлдөгч Ж.Пулитцер “The New York World”-ын сэтгүүллчид өнөөх бүсгүйтэй уулзан уг нийтлэл худлаа гэдгийг баталжээ. Ф.Ремингтон залхаж Хёрстод дайн болохгүй тул гэртээ харъя гэсэн захиа илгээтэл түүний хариуд нь тэрээр “Та нар наанаа үлд Та нар зөвхөн зураг илгээ. Дайныг би хийе” гэсэн алдарт захиаг илгээж байжээ. Гэсэн хэдий ч Ф.Ремингтон 7хоногийн дараа Кубыг орхижээ. “The morning Journal” нь “Руисийн хэрэг”\шүдний эмч мэргэжилтэй залуу испаны бослогод оролцож АНУ-д сууршиж байгаад тус орны Америкийн иргэн болжээ. Хэдэн жилийн дараа Кубад эргэж ирээд удаагүй байтал түүнийг Испаны цагдаа нар хулгай хийсэн хэргээр баривчилж төд удагүй шоронд нас баржээ. “The morning Journal” сонин үүнийг 1897 оны 2сарын 20-ний дугаартаа “Америкийн иргэнийг Испаны шоронд хөнөөв” гэж 1-р нүүртээ нийтэлж байжээ.\, “Сиснеросын хэрэг” зэрэг олон худал мэдээ материал нийтэлж АНУ, Испаныг дайтахад хүргэсэн бөгөөд дайн 1898 оны 4сарын 17-нд АНУ, Испанид дайн зарлажээ. Энэ дайн 4 сар хүрэхгүй дууссан байна. Харин энэ үед “The morning Journal” сонины хувь 1.5сая болтлоо огцом өсч У.Хёрст Ж.Пулитцерийг давж хэвлэлийн шинэ хаанаар өргөмжлөгдлөө. Дайн дууссаны дараа “The morning Journal” зүгээр суусангүй Бүгд найрамдах намаас нэр дэвшигч ерөнхийлөгч Мак-Кинлиг “трестүүдийг ивээн тэтгэгч” гээд ээлжит дайнаа эхэлжээ. “Муу хүнийг алж байж л түүнээс салдаг бол түүнийг алах хэрэгтэй” гэж “The morning Journal” хорьдугаар зууны эхэнд бичиж байжээ. 1901 онд Ерөнхйилөгч Кинли алагдсан бөгөөд алуурчны халааснаас “The morning Journal”-ын дугаар олджээ. 1911 онд тэрээр дахин Дайн дэгдээхийг оролдох болжээ. Энэ үед мексик дах түүний их хэмжээний газрыг хураах аюул учиржээ. Тиймээс тэрээр АНУ-ын засгийн газрыг Мексикт дайн зарлуулж цэргийн хүчээр газраа авч үлдэхийг зорьжээ. Дахиад л түүх давтагдав. У.Хёрстын сонинууд бүгд бүрэн зэвсэглэсэн зуу зуун мянган мексик цэрэг амьд бүхнийг устгахаар АНУ-ын хил рүү дэвшиж байна гэх зэрэг худал ярих болжээ. Түүний энэ санаархалд “The Chicago Tribune сонин саад болж худал материал гэж баталжээ. Түүний зан чанарыг харуулсан “Иргэн Кейн” кино байдаг. Түүний сонины гинжин холбоо оноос онд бажиж байв. 1933 он гэхэд У.Хёрстын хэвлэл оргилдоо хүрчээ. Энэ үед тэрээ 26 өдөр тутмын 17 долоо хоног тутмын сонин, 12 сэтгүүл, 2 кинокомпани эзэмшиж байжээ. Гэхдээ л 1955 онд Хёрст нас барахдаа өв залгамжлагч нартаа АНУ-ын өдөр тутмын сонины нийт хувийн аравны нэгийг эзэмшсэн трест үлдээжээ. Бүх насаараа трестийн эсрэг тэмцсэн Хёрст өөрөө тресттэй байсан нь сонирхолтой. У.Хёрст английн сэтгүүл зүйн хөгжилд хувь нэмэр их оруулсныг түүний хийсэн сөрөг үйлдлээр дарж болхохгүй.
Эерэг тал нь : өглөө, оройн, амралтын сониныг илүү сонирхолтой болгосон, сонины чимэглэлийг сайжруулж, том гарчиг нэвтрүүлсэн, эрх мэдэлтнүүдийн эсрэг амжилттай хэд хэдэн илчлэх компанит ажиллагаа явуулсан, шинжлэх ухааны ололт амжилтыг дүүрэн сурталчилж байсан, дундад ба ажилчин ангийнхны эрх ашгийг хамгаалж байсан, сэтгүүлчдийнхээ ахуй байдлыг ихээхэн анхаарч, цалинг эрс нэмсэн.
Сул тал : түүний сэтгүүлчид шуугиан дуулианы араас хэт хөөцөлдөж үйл явдлыг зохиомлоор дэврүүлж, баримтыг өөрт ашигтайгаар гуйвуулж байсан, тэрээр гэмт хэрэг секст илүү анхаарч байсан, түүний гарт сонин мэдээллийн бус зугаа цэнгээний хэрэгсэл болж хувирсан, тэрээр Испани, АНУ-ын дайн гарахад нөлөөлсөн зэрэг болно. Уильям Хёрст ард түмний эрх ашгийг ч марталгүй, ашиг хонжоогоо ч марталгүй байж амжилтанд хүрсэн чадварлаг сэтгүүлч удирдагч байжээ.               

                           - Монголд телевиз байгуулах түүхэн зайлшгүй шаардлага

Телевз бол мэдээллийг бичвэр, дуу, дүрс, үйл хөдлөл зэрэг олон сувгийн хамсал байдлаар дамжуулдаг олон түмэнд нөлөөлөх асар хүчтэй хэрэгсэл юм. Телевиз үүссэн явдал нь 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэн үеийн техникийн шинжлэх ухааны гаргамгай ололтуудын нэг гэж тооцогддог. 1910 онд Оросын эрдэмтэн Б.Н Розинг петербургийн техникийн дээд  сургуульд цахилгаан соронзон долгионы аппарат туршиж, улмаар уг аппаратын тусламжтайгаар 1911 онд телевизийн анхны нэвтрүүлгийг үзүүлсэн түүхтэй. Нийгэм  эдийн засаг, соёл харьцангуй хурдацтай хөгжиж шийдвэрлэх асуудал олширсон, улс орны гадаад харилцаа өргөжин, нэр хүнд өссөн, хүн ардыг дэлхийн шинжлэх ухаан, соёлын ололтуудтай танилцулах хэрэгцээ нэмэгдсэн зэрэг бодит шаардлага нь манай оронд телевиз үүсгэх хэрэгцээг төрүүлсэн байна. Манай оронд телевиз үүсгэн байгуулах бэлтгэл ажил үндсэндээ жараад оны дунд үеэс эхэлжээ.1966 он гэхэд телевизийн техникийн төвийн барилга дуусах шатандаа орж, тоног төхөөрөмжийг угсрах ажил эхэлсэн байна. Мөн энэ оны 9-р сарын 16-нд монголын зурагт радиогийн захиргааг албан ёсоор байгуулж, байнгын нэвтрүүлэг эхлүүлэх бэлтгэлийг хангуулах, боловсон хүчнийг ЗХУ-д сургаж дадлагажуулах зэрэг үүрэгтэйгээр ажилд нь оруулсан байна. МАХН-ын Төв хорооны шийдвэрийн дагуу 1967 оны 9-р сарын 27-нд зурагт радиог байнгын ашиглалтад хүлээн авснаар манай оронд теле сэтгүүл зүй үүссэн гэж үздэг. Телевиз анх улс төр эдийн засгийн, залуучууд-спортын, мэдээллийн жүжиг уран зохиолын програмын гэсэн таван редакци хэлтэстэй уран бүтээл инженер техник захиргаа үйлчилгээний 100 гаруй орон тоотойгоор байгуулагджээ. Монгол телевиз 1967 оны 9-р сарын 27-ны орой “манай анхны зочин” нэвтрүүлгээр нийтлэл уран бүтээлийнхээ түүхийг эхэлсэн байна. Монгол телевиз эхний 3 жил буюу 1970 оныг хүртэл бүтэц бүрэлдэхүүнээ оновчтой тогтоох, техник төхөөрөмжөө эзэмшиж зүгшрүүлэх, нэвтрүүлэгч, сэтгүүлч, уран бүтээлчид тус тусын ажил мэргэжилдээ дадлагажих чиглэлийг барьж ажилласан байна. 1970 оноос зурагт радиог “монгол телевиз” хэмээн нэрлэх болж, үйл ажиллагаанд нь ахиц дөхөм үзүүлсэн олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь теле сэтгүүл зүйг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх болоцоог нэмэгдүүлсэн юм.
Шинэ тутам байгуулагдсан телевизийг мэргэжлийн боловсон хүчнээр хангах асуудал тэр үед хурцаар тавигдаж байв. Телевизийн хүүхдэд зориулсан анхны нэвтрүүлгийг “Бидний шинэ танил” нэртэйгээр редактор Ж.Лхамсүрэн 1967 оны 10-р сарын 17-нд, яруу найргийн анхны нэвтрүүлгийг “Найрамдлаа дуулж байна” нэртэйгээр редактор Ш.Сүрэнжав уг оны 10 сарын 22нд тус тус нэвтрүүлсэн байна. Мөн 1967 оны 10-р сарын 14-нд редактор Н.Шаравдорж “уран үйлдэгчийн чуулган” нэртэй бүтэн 2 цагийн шууд нэвтрүүлгийг үйлдвэрийн цехээс анх удаа явуулжээ. Мөн онд Ч.Ойдовын “жаргалыг хүссэн мөнхөө” жүжгийг телевизээр  нэвтрүүлсэн нь монголын телевизийн дэлгэцэнд гарсан анхны жүжиг байв.
1971 оны 12 дугаар сарын 2-нд “Телекино” үйлдвэр ашиглалтад орсон нь монгол телевизийн нийтлэл, уран бүтээлийн чанарыг сайжруулахад онцгой ач холбогдолтой болов. “Телекино” үйлдвэр байгуулагдсанаар :
- телевизийн хөтөлбөрт орсон кино болон бусад материалыг бэлтгэх,
-  телевиизийн урын санг бүрдүүлэх,
- гадаадын телевизийн байгууллагуудтай кино материал солилцох,
- бүтээсэн киногоо гадаад дотоодын зах зээлд борлуулж орлого олох,
- олон улсын телевизийн киноны их наадам, уралдаан, тэмцээнд оролцох,
- монгол телевизийн нэвтрүүлгийн уран сайхны түвшинг дээшлүүлэхэд уран бүтээлчдийн хүчийг дайчлан туслах зэрэг чухал үүрэг гүйцэтгэх болжээ.
Монгол телевиз нь өөрөөсөө олон залуу телевизийг төрүүлсэн телевизийн систем бүрэлдэхэд гол үүрэг гүйцэтгэсэн уурхай гэж үзэж болох юм.
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  
                             - Хураангуй сэтгүүл нийтлэлийн бодлого, ач холбогдол

1922 оны 6сарын 22ноос эхлэн 1923 оны 6сарын 28н хүртэл хэвлэгдсэн бяцхан сонин юм. Сонин 7 хоногт 2 удаа дугаар бүр нь 500 хувиар хэвлэгдэн 20 мөнгөөр худалдаанд гардаг байжээ. Сонины нийтлэлийн агуулга : Далайцаараа нам засгийн бодлогыг тодорхой сурталчилж төв хэвлэлийн үүргийг гүйцэтгэж байв. 32*38 см-ын хэмжээтэй 2 нүүрээр гарч байжээ. Энэ сонин нь хураангуй сэтгүүл, ардын засгийн сонин, залуучуудын эвлэлийн сонин г.м булантай байв. Уриа сонин монголын цахилгаан мэдээний газраас хамтран “хураангуй сэтгүүл” хэмээх бяцхан сонин нийт 92 дугаар гарчээ. “Хураангуй сэтгүүл”  “Ардын намын сонин”, “Ардын засгийн сонин”, “Залуучуудын эвлэлийн сонин” гэх зэрэг тогтмол булантай байжээ. Баяр ёслолын өдөр, тэмдэглэлт үйл явдлын үед “Хураангуй сэтгүүл” хэмжээгээ 4 нүүр хүртэл томсгож байв. Тус сонин нь нам засгийн шийдвэр тогтоол, албан ёсны материалыг “Уриа” сонин, Монголын цахилгаан мэдээний газраас гарсан чухаг материалыг заримдаа шуд авч нийтэлдэг байв. “Хураангуй сэтгүүл” намын анхан шатны байгууллага орон нутагт үүсэн байгуулагдаж, нам засгийн бодлого шийдвэрийг ард түмэн сайшаан дэмжиж байсан тухай идэвхтэн бичигчдийн ирүүлсэн мэдээ өргөн нийтэлжээ. Хураангуй сэттгүүлийн 1923 оны 67, 69, 70 дугаарт Д.Сүхбаатарын нас барсан эмгэнэлд зориулж олон зүйлийн үгүүлэл, мэдээ сонсгол нийтэлжээ. Зөвлөлтийн төлөөлөгчдийн эмгэнэлийн бичгийг мөн хураангуй сэтгүүлд нийтэлж байжээ. “Хураангуй сэтгүүл” хэдийгээр жижиг хэмжээтэй боловч түүндээ зохицуулж сонины нийтлэлийн олон хэлбэрээр богино үгүүлэл, шүүмжлэлийн үгүүлэл, улс төрийн нийтлэл, бяцхан шог, замын тэмдэглэл, мэдээ нийтээлж байжээ. 
“Хураангуй сэтгүүл”-д ардын засаг төрд нийтэлсэн Бодоо ба түүний хамсаатныг илрүүлэ хатуу чанга цээрлүүлсэнтэй холбогдуулж ард түмэнд зориулан гаргасан уриалга мөн нийтлэгдэв. Хураангуй сэтгүүлд  манай орны хүн ам, мал сүрэг, эдийн засагтай холбоотой чухал материалууд үе үе хэвлэгдэж байжээ. Жишээ нь : монголын  хүн ам 562мянга, түүнээс халх 462, захчин 4500, Өөлд 300 зэргээр мэдээлж байжээ. 1921 оны 7-р сард байгуулагдсан Монголын цахилгаан мэдээний ерөнхий хороо монгол, орос хэл дээр гаргадаг “Хураангуй сэтгүүл”-ийг мэдээгээр хангаж байв. “Хураангуй сэтгүүл” сонин нам, төрийн албан ёсны хэвлэл биш боловч ардын засгийн анхны жилүүдэд нам засгийн авч явуулсан гол үндсэн арга хэмжээг өргөн сурталчилж, тус улсын дотоод, гадаадын үндсэн асуудлыг хуудсандаа байнга тсгаж байжээ. Монгол орос хэл дээр гарч байсан энэ бяцхан сонин тэр үеийн монголын нийгэм улс төрийн байдлыг уншигчдад зөв мэдээлснээр барахгүй гадаад дотоод мэдээг өөрийн уншигчдадаа сонордуулж бас монгол улсыг гадаадын уншигчдад сурталчилж байв. “Хураангуй сэтгүүл”-ийн нийтлэлүүд нь нам засгийн бодлогыг олонд сэнхрүүлэн ухуулж бас тэдэнд гадаад орны байдлыг шуурхай танилцуулж, манай хүмүүсийн улс төрийн идэвхийг улам сэргээж хувьсгалт ажил үйлсэд улам шургуу оролцуулахад хариуцлагатай чухал үүрэг гүйцэтгэжээ.   

                                           - Дэлхийн сэтгүүл зүйн өмнөх үзэгдлүүд

Анхны бичмэл МЭӨ 8-р зууны үед цааан толгой үүссэнээр үүссэн гэж үздэг. Христосын тооллын өмнөх 1-р зуунд Хятадын иргэн Цай Лун анх цаасыг бүтээсэн. Цай Луны зурагтай марк хүртэл гарч байжээ. Ромд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж хэлдэг газрыг “Форум” гэдэг байсан. 1455 онд Германы Майнц Анхны хэвлэмэл машин Иохан Гутенберг зохиожээ . Европоос өмнө Азид модон бараар сонин ном хэвлэдэг байжээ. Хэвлэмэл анхны сонин “Библи” юм.
- Хүн төрөлхтөний агуу том дэвшилийн нэг болох бичиг үсэг бий болсны дараа мэдээлэл солилцох хэрэгцээ улам тэлж орон зай цаг хугацааны шалгуурыг даван туулах нөхцөл бүрдсэн байв. 
- Анхны бичмэл эх МЭӨ 6-8-р мянганы үед Финикид үүсчээ.
- ХТӨ 4-р мянганы үед Египетэд төр үүссэн нь бичиг үсгийн ач холбогдлыг нэмэгдүүлсэн.
- ХиТо-ын 1-р зуунд Хятадад цаас бүтсэн ингэснээр их бичвэр боловсруулалт улам боловсруулагджээ.
- улс төрийн агуулга бүхий аман ярианы онцгой хэлбэрийг нийтлэл зүйн эх суурь болгож үздэг.
- Эртнйи ромд олон түмэн цугларч чөлөөтэй солилцдог газрыг Форум үг хэлэх индэрийг Грибун гэдэг байжээ.
- 1455 онд Ромд Библи анх хэвлэгджээ.
- хэвлэмэл мэдээлэл ард түмнйиг хэдий чинээ байлдан дагуулна төдий чинээ ихэс дээдсийн бухимдлыг хүргэдэг байв. Тухайлбал, Германы Майнц хотод 1486 онд хоротой бүтээлийн жагсаалт гаргаж байв. 1559 онд Ромд 4-р Пап лам Хориотой номын жагсаалтыг тунхаглан гаргажээ. Хэвлэлийг хааах, хянах, хавчих, мөрдөх тусам харин ч эрх чөлөөний төлөөх тэмцлийг улам дэрвэгээж байсан. 16-р зууны сүүлчээр яармаг худалдаа явуулах төв араа таваарын олдоц үнэ өртөг, аян замын аюулгүй байдал, улс орнуудын тухай мэдээлэл агуулсан хуудсууд Европын худалдаа арилжаа соёл лс төрийн томохон төвүүдэд гарч байжээ. Мэдээллийн эдгээр хуудсуд Италийн Венецид анх гарсан байна. 

No comments:

Post a Comment