Панараммын төрлүүд
Кадрын цонхны
гадна талд байгаа зүйлийг үзэгчдэд үзүүлхийн тулд хийж байгаа хөдөлгөөнийг
(понарамма ) гэнэ. Хөдөлгөөнтэй камер дүрслэлийг үндсэнд нь 2 хэсэгт хувааж ойлгож болно.
Өөрөөр хэлбэл понараммын дүрслэлийг хоёр хэсэгт хуваан үзэж болох юм
Хөдөлгөөнгүй
цэгээс хийх понарама
Нэг цэгээс камер
эргэн тойрондоо байгаа зүйлийг дурангийн осийн дагуу харуулах понарамма Өөрөөр хэлбэл хажуу тийшээгээ хийх
понарамма Энэ понарамыг өргөнөөр ашгилдаг.
Хөдөлөөнтэй цэгээс
понарамма хийх
Энэ нь
хөдөлгөөнтэй орон зайд камер хөдөлж понарамма хийх Өөрөөр хэлбэл хөдөлгөөн
бүхий техник хэрэгсэл , эд юмс дээр байрлуулсан камераар явцын дунд давхар
понарамма буюу хөдөлгөөн хийж зураг авах
Энэ хоёр
понараммын төрөл хоёулаа тус тусдаа дүрслэлийн шинж чанарыг агуулсан өөр өөр
эффекттэй байдаг
Динамик понарамма
нь хөдөлгөөнгүй нэг цэгээс хийсэн понараммыг бодвол илүү их зүйлийг харуулах
боломжтой.
Тайлбар: Нэг
цэгийн понарамма нь зөвхөн 360ос-д байгаа зүйлийг харуулдаг байхад
Динамик понарамма
нь тэр бүгдийг харуулаад зогсохгүй чөлөөд орон зайд байгаа бүх зүйлийг харуулах
боломжтой юм.
Өөрөөр хэлбэл
хөдөлгөөнтэй понарамма нь тодорхой хэмжээний орон зайд чөлөөтэйгөөр явж
понарамма хийхээс гадна тухайн обьекод ойртох холдох, өнгөрөн явах хөдөлгөөн
мөн дээд доод ракурсаас авах хөдөлгөөнийг нэгэн зэрэг хийх боломжийг олгодог.
Гэхдээ энэ нь зөвхөн драматургийн утга санааг илэрхийлэн гаргах зорилгоор
хийгддэг
Үүнээс хархад
камерын динамик хөдөлгөөн гэдэг нь:
Зураглаачийн зураг
авах нийлмэл хөдөлгөөнүүдийн үр дүнд динамик хөдөлгөөн бий болдог байна.
Понарамыг
хөдөлгөөний байдлаар нь ангилж болно.
Үүнд:
Овьектийг дагуулж
нэг цэгээс понарамма хийх
Хүний харцны
зүгээс понарамма хийх
Хүний харцнаас
бусдын анхаарлыг татахаар хурдан хийх понарамма буюу шүрших понарамма.
2.3 Дурангийн шинж чанар, онцлог понараммад
нөлөөлөх нь
Камерт ямар дуран
хийснээс хамаарч понараммын хөдөлгөөний хурдыг ангилж болдог
Фокусын зайгаа өөрчилдөггүй дурангаар авсан
понарамма
Фокусын зайгаа өөрчилдөг дурангаар авсан
понарамма
Эдгээрээс хамаарч
понарамын хурд, хөдөлгөөн, ритм гэсэн ойлголт гарч ирнэ. Теле дуран хийсэн
тохиолдолд удаан понарамма хийх хэрэгтэй.
Учир нь теле дурангийн хөндлөн динамик хөдөлгөөн их байдаг. Ийм учраас
орчныг үзэгчдэд тогтож харуулахын тулд понарамма хийдэг. Дурангийн өнцгийн
хэмжээнээс хамаарч дурангын өнцгийн хөдөлгөөний шинж өөрчлөгддөг.
Үүнд:
Понарамма хийж буй
дурангийн өнцгийн хэмжээнээс
Цаана нь (фононд ) хөдөлж буй обьектийн хөдөлгөөний
шинж байдлаас
2-р планд байгаа
обьектын дүрслэл хөдөлгөөнөөс хамаарна. Дээр нь зураглаач авах обьектоо ямар
утга агуулгаар авч байгаагаас хөдөлгөөний шинж төрх тодорхойлогдоно.
Жишээ нь :
хөдөлгөөнгүй –хурдан понарамма –хөдөлгөөнгүй
Хөдөлгөөнгүй –удаан
понарамма-хөдөлгөнгүй
Хөдөлгөөнгүй
–удаан-хурдан-удаан-хөдөлгөөнгүй
Хөлгөөнгүй-хурдан-удаан-хурдан-удаан-хөдөлгөөнгүй шинж төрх
Хөдөлгөөний шинж
төрх нь мөн монтажийг яаж хийхээс хамаардаг. Ер нь ямар ч зургийг авсан
монтажаа бодолцож байж зураг авах аргаа тодорхойлдог. Хөдөлгөний утга санааг
илэрхийлэн гаргах понарамма хийхэд дураны нөлөө их байдаг.
Жишээ нь : барианд
ойртож ирсэн уралдааны морь унасан хүүхдийн зурагалыг 1 цэгээс понарамма хийлээ
гэж бодъё, Гэхдээ морь нь их ядарсан эсвэл түүнийг маш их ритмтэй , тэр морь
ядраагүй хурдан давхиж байгаа хоёр байдлаар харуулъя. Хэрвээ хоёр дугаар
хувилбараар ядраагүй моорьны хөдөлгөөнийг үзүүлье гээл теле дурангаар авах
жишээтэй.
Учир нь обьектийн
цаана байгаа үзэгчмд буюу фон нь маш хурдтай жирэлзэн өнгөрөх болно. Яагаад вэ
гэвэл теле дурангийн хөндлөн хөдөлгөөнд байгаа зүйлийн цаад тал (фоно ) жирэлзэн өнгөрч хөдөлгөөнийг их болгодог. Өргөн дуран
хийвэл эсрэгээрээ уг давхиж буй морьны цаад талын ритм багасна. Учир нь теле
дурангаар хөндлөн чиглэлд понарамма хийхэд фононд байгаа хөдөлгөөнгүй обьектын
тодрол (фокус) сул байхаас гадна дурангийн өнцгийн хэмжээ бага учир
жирэлзэн өнгөрч нэг дүгээр планы хөдөлгөөний эффектийг ихэсгэдэг. Өргөн өнцгийн
дурангийн үзүүлэлт нь теле буюу өнцгийн хэмжээ бага дурангийн эсрэг үзүүлэлттэй
учир хөдөлгөөний ритм удаан юм шиг харагддаг байна. Гэхдээ үүнийг ритмтэй
болгох уу үгүй юу гэдэг нь плануудын монтажны урт богины хэмжээ болон урд,
хойно нь орох планаас хамаардаг.
Ер нь монтажаар
олон зүйлийг шийдэж болдог. Жишээ нь киноны ритм, цаг хугацаа, орон зай гэх
мэт. Хөдөлгөөний хурдын нэг утга санааг илэрхийлэн гаргахад өргөн дурангийн
понарамма, теле дурангийн понарамма хоёр хоорондоо монтажлагдахгүй.
Хөдөлгөөнгүй
обьектийг теле дурангаар понарамма хийхэд маш удаан понарамма хийдэг бол өргөн
дурангаар понарамма хийхэд хурдан хийж болдог. Өргөн дурангаар хийсэн понарамма
5 секунд, теле дурангаар хийсэн понарамма 20 секунд гэж бодъё. Үүнээс хамаарч
дэлгэцэнд гарах хугацаа өөр болж хөдөлгөөний шинж төрхийг өөрчилдгийг анхаарах
хэрэгтэй. Обьектруу ойртоход обьектын ар талын фон орчныг өөрчлөхгүйгээр,
өөрчлөгдсөнч бага өөрчлөгдөхөөр планы том багын хэмжээг өөрчилж ойртохын тулд
өнцгийн хэмжээгээ өөрчилдөг дуран хэрэглэхгүйгээр зам, тэрэг гэх мэт зүйлийг
ашиглан өөрөөр ойртох хэрэгтэй. Хэрэв трансфокатороор авбал теле обьектив
болоод 2-р план байхгүй болно. Мөн фокусгүй болно. Ихэнхи фононд байгаа зүйл
хасагдана. Харин үүний оронд хөдөлгөөнтэйгөөр ойртохдоо арын планууд хэрэгтэй
бол бүр өргөн дуранг хийх хэрэгтэй.
-
Ойртоход ерөнхий болон дунд планаас
ямар нэг зүйлийг онцолж харуулахын тулд ойртдог. Ойртох тусам түүний эргэн
тойронд байгаа эд зүйлс хасагддаг.
-
Холдоход ямар нэг зүйлээс холдох тусам
түүний эргэн тойрны зүйлүүд нэгдэж ямар нэг орчинд байгааг эд зүйлс нэмэгддэг.
тодотгож, гол зүйлээс
үзэгчдийн анхаарлыг холдуулдаг.
Ракурс
Ракурсаар зураг авах гэдэг нь зураг авч байгаа аппарадны
дурангийн тэнхлэг буюу төв цэг зургийг нь авч байгаа зүйлд харалдаа биш
перпендикуляр цэгт байрласан байдаг. Өөрөөр хэлвэл: Зургийг нь авч байгаа
зүйлийн төв цэгээс дээд буюу доод цэгт аппарад ташуу байрласан байдаг
Ракурсын аргаар зураг авах технологийн цогцол нь энгийн
бөгөөд ямар нэг утга санааг илэрхийлэн гаргахад маш чухал арга болохыгкино уран
бүтээлчид эхний үед сайн ойлголгүй хэлбэрийн төдийхнөөр хэрэглэж байсан байна.
Ракурсаар дүрслэх аргын мөн чанарыг ЗХУ-н зураглаачын сургуулийг үндэслэгч
А.Д.Головня анх удаа нээн харуулсан байдаг. А.Д.Головня “Эх” кинонд ракурсаар
зураг авсан ажлаараа, кадарт байгаа хүний байдлыг түүнийг хүрээлж байгаа орчин,
эд зүйлстэй харьцуулсан зураг зураг авалтын цэг буюу ( ракурс нь ) амьдралын үйл явдлыг өвөрмөц нөхцөлдөх хүний үйлдэл зан
төрхийг тодотгон гаргахад зураглаачийн зураг авах их чухал арга болохыг бүрэн
төгс итгэл үнэмшилтэйгээр нээн харуулсан юм. Киноны хэллэгээр тодорхойлдог
эргэн тойрны үйл явдлын үнэлэлтийн үр дүн байдаг. Ракурсаар авсан дүрслэлийн
шийдэл нь дүрсэнд нэмэлт утга агуулга өгч байгаа зүйл бөгөөд хэрэв зураглаач
тухайн зүйлийг энгийн нүдээр харж авсан бол дүрслэлийн нэмэлт утга агуулга
илэрхийлэгдэхгүй юм Өөрөөр хэлбэл ракурсыг дүрсийн чимэглэлтэй зүйрлэж болох
юм. Ракурс нь эд зүйлс, үйл явдлын болон гол дүрийн дүр төрх, шинж чанарын
онцлогийг дүрслэлийн хувьд тодотгон гаргадаг ба зураглаачийн зураг авдаг ямар ч
аргад бий даасан ач холбогдолгүй зөвхөн дүрслэлийн өвөрмөц тодорхойлолт болдог.
Ракурсын энэ мөн чанарыг орон зайн баримжаалал болгон
ашигладгаас илүү уран сайхны дүр бүтээхэд хэрэглэх нь их нарийн төвөгтэй ажил
байдаг
Ракурсаар зураг авах аргыг зураглаач А.Д.Головня “Эх” киноныхоо
зураг авалтанд зөвхөн техникийн арга барилын талаас нь биш,үзэл бодол,түүний
мэдэрхүйг илэрхийлэгч гүн ухааны талаас илэрхийлсэн уран сайхны арга барил хэрэгсэлийг бий болгосон байна.
Цогтой ялагдашгүй баясгалантай гэсэн үгнүүд ямар ракурсын санааг илэрхийлж
болон бэ. Энэ эргэлцээгүй өнгөрсөний мөн чанарыг нээж харуулан сэтгэл хөдөлийн
зөв дүгнэлт өгч байна. Ийм арга барил нь амьдралын туршлага үр дүн би болно.
Гэхдээ “Бардмаар толгойгоо унжуулах “ ,”Хөгжилэй бөгтгөр нуруу “, “Баяртайгаар
унжуулсан мөр” гэсэн хослолуудын хэзээч хэрэглэдэггүй. Ингэж ярих нь шал
утгагүй сонсогдоно. Р.Кармен “ каспийн нефтчдийн тухай тууж “ кинонд оргилж
байгаа нефтийг доороос зургийг нь авахад невть ялалтын туг мэт тэнгэр өөд цойлж
харагдана дараа нь хөөрч баярлаж байгаа ажилчдын зургийг авна. Эвлүүлгэнд энэ
нь үйл явдлын баяр ёслолын шинжийг улам хүчтэй болгож тодотгоно.
-Гаслантай
-Сэтгэл түгшээсэн
- Эрсдэлтэй
Ийм цоглог дүр төхийг яаж харуулах вэ? Энэ тодорхойлтын
хувьд зургийг дээрээс нь авхад ямар ч зөрчилдөөн гарахгүй Гэвч доод ракурс
сөрөх сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг тэмдэг гэж ойлгож болохгүй. Зураг авалт бүр
тухайн байдал эвлүүлгийн холбоосоос шалтгаалж талбайд болж буй баярын жагсаалыг
авахад дээд ракурсыг ашиглаж болно. Бид тийм зураглал мэднэ. Спайескийн
барилга, их дэлгүүрийн дээрээс авсан зураглал үзэгчдийн баяр ёслолын байдалтай
зөрчилдөхгүйгээр барам, зурагнаас үйл явдал олныг хамарсан өргөн талбайгаар
хязгаарлагдахгүй байгааг харуулж болно. Ракурс энэ тохиолдолд утга санааг
илэрхийлэх биш тэрээр техник хэрэгсэл болох ба үзэгчид түүний хамаарлыг мэдрэх
болно. Дээрээс авсан ямар ч зураглал хөөрч баярлаж буй сэтгэгдлийг унтраахгүй
тухайн нөхцөлд үзэгдлүүд гол мэдээлэл болж ракурс нь зөвхөн болж буй үйл явдлыг
хангах боломж болж байна.
Тийм маягаар
ракурсын зураг авалтын хэдэн хувилбар бий болдог.
-
Ракурс
– Баримжааллын орон зай
-
Ракурс
– Тухайн зүйлсийн шинж чанарыг илэрхийлж буй арга
-
Ракурс
– Тухайн зүйлийн утга санааг илэрхийлж байгаа аргуудыг заавал дангаар нь
хэрэглэх албагүй
Ракурс зөв хийхэд хоёр шалтгаан харгалзах хэрэгтэй:
1.
Дурангийн
харааны цэг үйл явдалд оролцогчийн цэгтэй давхцаж байдаг.
2.
Дурангийн
харааны цэг нь зохиолчийн хандаж буй зүйлд үндэслэх ёстой.
Нэг дүгээр хувилбар нь хүүрнэлийн хэсэгт гол хэсэг нь
байж, баатрын хандах дотоод шаардлага байвал зураглаач түүнрүү хандана. Ийм
тохиолдолд дүрсийн сэтгэлийн хөдөлгөөн үр дүн харагдана. Жишээ нь: “Ахмад
дайчин хагас бүрхэгдсэн хуучин шуудууны хажуугаар фронтын үеийн залуу насаа
дурсангаа удаан алхана. Тэрээр талбай дундуур явж байтал нуувч тааралдана.
Алхаагаа удаашруулна.” Дараагийн үзэгдэлд: Шуудуунаас зураг авна. Доод ракурс:
дуран баатрын явж буй чиглэлд шилжинэ гэвч нөгөө талаас доороос нь авч эхэлнэ.
Нуувчны овоолсон шороо,
ургаж буй өвс хөлд нь орооцолдох өвс, талбайн цэцэгсийн толгойнууд түүний ард
суурь болон харагдах цэнхэр тэнгэр, олон жилийн өмнө цэргүүдийн хийсэн шуудууны
дагуух замыг харуулна.
Доод
ракурс зөвхөн шуудууны ёроолд хүмүүсийн анхаарлыг хандуулсан юм биш. Тэрээр
өнгөрснийг хүүрнэсэн . зураг аввч байгаа энэ цэгт л дайны үеийн баатрууд
байсан. Тэр нуувчинд өнгөрсөн залуу насаа дурсан, Дөйны үед нэг ч алхаж
чаддаггүй байсан тэр тэгшхэн талбайгаар алхаж байгаад дурангын ракурс энэ
тохиолдолд дурдатгал болж байна
Ракурс –Орон
зайн баримжаалал –Сэтгэл хөдөллийн агшин -Цаг үеийн хандлага Тэр л дээд
ракурсаар авсан хөлгөөний зураглал хуучин цагийн дайны байдлын хажуугаар
өнөөдрийн үйл явдалд хамаруулан харуулсан. Тухайн цаг үеийг доороос нь хархад
баатар залуу байсан үе болон эргэн тойрон дайн дуусах шиг . амьд хүнтэй харьцаж
буй ракурсны зураг нь ганцхан орон зайн төлөөлөл биш түүний тусламжтай цаг
үеийн зөрчилдөөнийг тайлбарлаж болох ба тухайн үзэгдлийн бүтэцийн учир
шалтгааныг ч харуулах боломжтой
Хоёр
дугаар хувилбар нь: Зураг авч буй (зүйл ) зохиолчийн харьцаа. Энэ нь баатрын
бодит сэтгэл хөдлөл, үйл хөдлөлтэй холбоогүй байна. Өөрөөр хэлбэр хүүрнэлийг
хийсвэрээр тулгаж хэлүүлэхтэй төстэй
Дуран ташуу байдлаар зураг авах нь зохиогчийн ойлгож
үзэгчдэд дамжуулах ёстой тэр мэдээллийн үр дүнг илэрхийлнэ. Хэрэв зураглаач
дээд ракусаас зайлсийн босоо ракурсын сэтгэгдэл илүү санагдвал тэрийг доороос
харуулхад л болно. Доош чиглэсэн босоо чиглэлтэй зураг авалт нь дээрээс аван
мэт илүү үнэмшилтэй болно. Энэ энгийн байдал, дүрслэлийн бодлого гайхалтай
байдаг. Кино бүтээгчдийн зүйрлэлийн хувилбар болох бэлэг тэмдгийн хэлбэрт
үзэгчдийн анхаарлыг хандуулах хүсэлтэй
байхад ракурсаар сэтгэл хөдлөлийн ялгааг хүчтэй болгох оператор орон зайн
хэмжээсийг илрүүлэхийг сонирхоогүй бол үйл явдлын шинж тодорхойлох нь хэцүү
байдаг. Ямарч операторын арга барил нь ракурсдах нь ихээхэн хүчтэй үйлдлийн
зүйл болдог. Энэ нь тухайн дүрсээс өөрийн харилцааг илэрхийлэх зайлшгүй зүйл
юм. Хэрэв зурганд энэ байхгүй бол зураглаачийн санааг нууж гол утга санааг
мэдэрхэд хэцүү болно.
Понарамма
Кино урлагийн тухай нэг нь (Ертөнцийн цонх) гэж ярьж байлаа. Гэвч цонх харааны талбайг хязгаарладаг.
Кино бүтээгчид үзэгдлийн цаана болж буй үйл явдлын гол хэсэгтээ зэрэгцэн оршиж
буй зүйлийг харахад саад болж буй тэр хүрээг хөдөлгөөнийг хүссэн зураг авангаа
оператор дурангаа хэвтээгээр нь эргүүлж зураг авж эхэлсэн. Ингэж понараммын
арга төрсөн. Энэ энгий зүйл байсан ч өөрийн хөгжлийн явцад зохиолчын бодлыг
агуулсан үзэгчидийн танхимыг идэвхитэй эзэмшсэн арга болсон юм. Понараммын
эхлэл нь мэдээлэлийн дүрсийг тасралтгүй нэмэгдүүлэн үзэгчдэд бүтээлч үйл
ажиллагаанд оролцох болсон ба ямар нэгэн үе шатыг гээхэд л дараагын утгаа алдах
болно. Үзэгчид операторын энэ арга барилд талархаж үзэгчдийн доторх утганд илүү
анхаарах болно.үзэгчдийн агуулга нь понараммын техникийн үзүүлэлтээр
тодорхойлогддог.
Понараммыг
дараах хэлбэрээр хийж гүйцэтгэдэг.
Илэрхийлэх
гэж буй утга санааг олох
|
|
Понарамын үзэгдэлдэх агуулга
|
|
Арга барил хэлбэржүүлж буй техникийн үзүүлэлтүүд
|
Понарамма нь судалж буй өвөрмөц чанар чанар ба операторын
өмнөө тавьсан зорилгоосоо хамаарна
Тухайн зүйлийн дүрслэлийн тайлбараар ялгах нь:
1.Дагалдах понарамма
2. Тойм понарамма
3.Нэг үзэгдлээс нөгөө үзэгдэл рүү шилжих понарамма
Бодит оптик тэнхлэгийн чиглэлийн өөрчлөлтөөр ялгарах
понарама:
1.Хөндлөн понарамма
2.Босоо понарамма
3.Нийлмэл замтай понарамма
Цэгийн байрлалаар нь:
1.Хөдөлгөөнгүй цэгээс авсан
2.Хөдөлгөөнтэй цэгээс авсан
Хэрэглэж буй чанараар нь ялгах нь:
1.Харааны өнцөг нь хэвийн дурангаар
(45-50) авсан понарамма
2.Тодрох цэгийн зай нь өөрчлөгдөх дурангаар авсан дэлгэц
Понарамыг яаж гүйцэтгэх вэ?
Жишээ нь: БАМ-н бүтээн байгуулалтын
бетон гүүр суурьлуулах ажил. (Зургаа аваарай гэж)...оператортоо хэлэв.
Тэр хэдэн тоннын жинтэйбаригдаагүй гүүрний дээгүүр их л хурдан зураг авч байна.
(Тэр хэдэн зуун тоннын жинтэй. Яаж
үүнийг хийж байна ) гэсэн бодол төрлөө. Түүний хүнд гэдгийг дэлгэц дүүртэл харуулж түүний
хажуугаар удаан явах нь юун хэцүү гэж. Үүнийг зөвхөн кино зуаг авчүзүүлэх биш ,
үзэгдлийг мэдэрч байж дүгнэж цэгнэх хэрэгтэй. Мэдээж зураглал удаан хийхэд
түүнд бүхэл байгууламжийг үзэгчдэд хүргэнэ. Хүнд зүйл маана том байна уу? Жижиг
байна уу? хамаагүй ,тэдний жин хэмжээ бас биенээсээ хамааралтай болох нь
харагдана. Хэрэв төмөрлөг байгууламжийн зураг авалтын үед бүхий л үзэгдлийн
турш дэлгэц дүүрэн харуулхад хүнд гэдгийг үзэгчид мэдэрч байхад холоос
харуулхад жижиг харагдана. Гэхдээ энэ бүгдийг бодох хэрэгтэй.Өргөж байгаа
зүйлийн хүнд гэдгийг торуулна. Түүнийг тодруулхын тулд би юу хийх ёстой вэ?
Гүүрийг бүтээсэн хөдөлмөрийн хүнд хэцүүг юугаар тодруулах вэ? Гэдэг зорилт
тавина.
Понарамма хэрэгтэй юм уу?
Понараммын дэвсгэр зургийг юугаар тодруулах вэ?
Зураг авалтын үед үзэгдлийг яаж эвлүүлэх вэ?
Хөдөлгөөнгүй цэгээс зураг авахдаа түүнийг яаж хурдан эргүүлэх вэ? Гэдэг нь
зөвхөн зураглаачийн авсан зургаар харагддаг.
Дагах понарамма
...Хагас жилдээ ирэх онгоц боомтруу удаан ирж байна.
... Уулийн замаар морьтой хүн ирж явна.
...Уулчдын хэлхээ, хүнд амьсгаа цасан энгэрээр өгсөж байна.
...ахмад дайчин нурж тарсан шуудууны дэргэдүүр явангаа нэг хорооны
нөхрийнхөө амь үрэгдсэн газар зослоо. Оператор тухайн үед мэдээлэлийг сонирхож
хөдөлгөөний өвөрмөц байдал, орчинтойгоо харьцаж буй байдал зэргээс үйл явдлийн
баатрын сэтгэл зүйн байдлыг харуулдаг. Иим понарамма ямагт обьектын нэг цэгээс
нөгөө цэгрүү шилжиж буй замыг дээд зэргээр тодоор үзүүлэхийг шаарддаг. Үүнийг
харуулхын тулд тухайн дүр болон зүйлийг шинжиж буй орон зайн дүрслэлийг
зайлсгүй харуулах нь чухал. Хэрэв үзэгдлийг обьектоор дүүргэчихвэл түүнийг
орчноос тусгаарлаж үйл явдлийн сэрэл болж механик хөдөлгөөн ньзөвхөн орон зайн
харьцангуй баримжааг мэдрүүлнэ. Мөн энд үзэгдлийн хязгаар үндсэн оьектын
орчноос бүрэн тусгаарласан тусгаарлавя болохгүй байх нь чухал Хараа зүйн
ухаанлаг аргын үр дүнд хэрэгтэй понарамм
No comments:
Post a Comment