5/11/12

Зураг авах арга...


 Камерын динамик хөдөдлгөөн
Кино телевизийн дүрс тасралтгүй өрнөж байгаа үйл явдлын аль нэг үеийг тодорхой хэмжээний харьцаатай (кадрын өндөр, өргөн) кадрт тодорхой хугацааны туршид дэлгэцэнд гарч байгаа хөдөлгөөн бүхий дүрс юм. Тайлбар: Хөдөлгөөн бүхий дүрс гэдэг нь хамгийн гол нь хөдөлгөөнтэй дүрсийг динамик дүрс гэдэг. Кадрын дотор объект нь хөдөлсөн эсвэл камер нь хөдөлсөн дүрс байж болно. Гол нь камер нь хөдөлсөн дүрсийг хэлнэ. Объектыг дагасан эсвэл дагуулсан объект руу ойртсон холдсон камер хоёр хоёулаа хөдөлсөн байж болно. Өнгөрсөн зууны дундуур камерын тасралтгүй хөдөлгөөнөөр хийгдсэн киног ч бүтээж байсан түүх бий. Бүр жүжигчин биш хүнийг тоглуулж зөвхөн тэр хүний амьдралын үйл явцыг харуулсан кино хийж байжээ. Жүжигчин асч буй гал руу ороход оператор ч мөн гал руу цуг дагаад орох жишээтэй. Хөдөлгөөний дүрслэлийн олон янзын аргууд нь зураглаачын зураг авах уран бүтэээлч аргуудын нэг хэсэг юм. Дүрслэлийн хөдөлгөөний олон янзын аргыг дэлгэцэнд үзүүлэхдээ камерыг олон янзын нөхцөл байдлаар хөдөлгөөнтэй техник хэрэгслүүдэд байрлуулан зураг авдаг. Тухайлбал: машин, онгоц, пуужин, усан завь, зам тэрэг, оран тэр битгий хэл шүхрийн хамгаалалтын малгайн дээр камер байрлуулан шүхэрчинтэй цуг онгоцноос үсэрч шүхэрчний чөлөөт уналтын зургийг хөдөлгөөнтэйгээр авдаг.кинонд камерын динамик хөдөлгөөн хийхийн тулд ганц эпизод, ганц планы төлөө драматургийн дагуу киноны үйл явдлыг, дүрийг өргөж өгөхийн төлөө бүхэл бүтэн техник хэрэгсэл хийх тохиолдол ч байдаг. Үүний жишээ “Тогоруун цуваа” кинонд зориулж цахилгаан кран.
Мөн камерын үл ялиг хөдөлгөөнөөр ч дүр дүрслэл драматургийг өргөх явдал байна. Үүний жишээ: “Хүний хувь заяа” кинонд Соколовын дэлбэрэлтэнд өртөж толгой нь эргэж байгааг камерын жижигхэн хөдөлгөөн (камерыг дайвалзуулдаг), суларсан фокусаар л харуулсан байх жишээтэй.
Мөн “Тунгалаг Тамир” кинонд цахиур Төмөрийн  ширтэйгээ оргодог хэсэг дээр камерын динамик хөдөлгөөнийг ашиглаж дүрслэлийг үзэгчдэд сонирхолтойгоор үзүүлсэн байдаг.
Орчин үеийн дэлгэцийн урлагт камерын динамик хөдөлгөөн нь олон янзын арга хэлбэрээр баяжигдан өргөжсөөр хэрэглэгдсээр байгаа юм. Эхний үед зөвхөн хөдөлгөөнгүй планаар авдаг байсан бол бага багаар нэмэгдсээр олон янзын аргууд бий болсон. Энэ нь техник технологи шинжлэх ухаан, машин техник хөгжсөнтэй нягт холбоотой. Хамгийн гол нь кадрын доторх үйл ямдлаас гадна өөр үйл явдлууд кадрын цонхны гадна талд өрнөж байдаг. Косурын гадна байгаа зүйлийг үзүүлэхийн тулд камерыг өөр тийш хөдөлгөн зураг авах болно. Энэ нь камерын динамик хөдөлгөөний эх үүсвэр байсан гэж хэлж болно. Камерын динамик хөдөлгөөнд кадрын гадна байгаа зүйлсийг дамжуулан авах олон янзын төрлүүд байдаг. Динамик хөдөлгөөнийг үзэгчдэд хүргэхэд техник технологийн онцлог ч бас нөлөөлдөг. Тухайлбал, өргөн форматын киноны динамик хөдөлгөөн нь дэлэцийн бусад хөдөлгөөнүүдээс илүү нөлөөтэй байдаг. Өөрөөр хэлбэл ердийн дэлгэц ба телевизийн дэлгэцээс өргөн дэлгэцийн ба өргөн форматын киноны камерийн динамик хөдөлгөөн илүү байдаг.
Энэ нь үзэгчдэд дэлгэцэнд гарч буй үйл явдлын хөдөлгөөнд өөрсдөө оролцож байгаагаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг нь камерийн динамк хөдөлгөөний эффект илүү ихээр нөлөөлдөгт оршино. Тухайлбал өргөн форматын кино үзэж байхад хөдөлгөөнтэй обьектийг дагаж буй камерын хөдөлгөөн нь үзэгчдэд камер дагаж байгаагаар биш харин үзэж байгаа хүн өөрөө дагаад байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ нь зөвхөн өргөн форматын кинонд л байдаг.
Ердийн дэлгэц болон телевиз үзэхэд ийм сэтгэгдэл төрдөггүй. Техник технилогийн онцлогоос болж хөдөлгөөний эффект үзэгчдэд илүүгээр үйлчилдэг. Телевизийн дэлгэцэнд камерийн хөдөлгөөн төдийлөн сонирхолтой бус мэдээллийн чанартай байдаг. Учир нь: ердийн дэлгэцийн кадрын гүний алслалт муу байдагтай холбоотой. Ердийн дэлгэцийн киноны кадрийн гүний алслалт сайн харин өргөн экраны киноны кадрын гүний алслалт муу гэхдээ телевизээс илүү.
Денамик хөдөлгөөний дүрслэлийн гол илэрхийлэл нь янз бүрийн панараммын төрлүүд болон тухайн обеьктод ойртох холдох өндөр нам цэгрүү шилжих хөдөлгөөнүүдийн нэгдлээр илэрхийлэгддэг гэж болно. Жишээ нь: дээр дурьдсан “Тогоруун цуваа”, “Хүний хувь заяа” кинонд олон бий. Ялангуяа оросын алдарт зураглаач С.Урусявскын “Я куба”, “Илгээгдээгүй захидал” кинонуудын зураг авалт нь киноны динамик дүрслэлийн тод илрэл юм.

No comments:

Post a Comment