Posts

Showing posts from April, 2012

Д. Хатанбаатар “Ээждээ очоорой”

Image
    Шинэ хорооллын 26-р байшингийн дэргэдүүд өнгөрөх болгонд сэтгэл минь дандаа эмзэглэдэг. Энэ л байшингийн 11 давхарт ижий минь айлын хажууд амьдардаг байсан юм.      Хааяа нэг зав гаргаад очиход их л баяртай алгын чинээхэн өрөөнд аль дээр үеийн авсан жижигхэн ширээний 2 талд суучихаад уураг улаан цайгаа ууж, гангар гунгар хийж 2 биенээ баясгадаг сан. Очих болгонд чихэр өгнө. Явах болохоор өвөрт хийнэ.      За би ямар хүүхэд биш гэхээр хүүхэд биш гэнэ шүү гэж өхөөрдөнө. Ээж нь өнөөдөр өөдтэй цай хоол, ундтай ч байсангүй. Миний охин маргааш гүйгээд ирээрэй гэнэ. Маргааш нь би завгүй болчихно. Чухам яагаад завгүй болчихдог байснаа бодоод бодоод олдоггүй юм.      Зав гаргаад очвол цахилгаан шат нь ажиллахгүй байж таарвал яршигтай юм гэж буурал ээжийгээ буруутгана. Хэдхэн мөч хүлээхээсээ залхуурна.      Өнөөдөр муу ижий дээрээ очдог юм уу. За өнөөдөр заавал очих албатай ч биш. Маргааш ...