Posts

Showing posts with the label Реклам

Реклам сурталчилгааны үр нөлөө

     Реклам сурталчилгаа орчин үеийн хүмүүсийн сэтгэлгээ ухамсарын нэгэн цогц юм. Хүмүүсийн эдлэл хэрэглэл хувцас хунар тэр ч бүү хэл нусны алчуур нь хүртэл эзэн нь хэн бэ, юуг хүсдэг вэ, ямар зан араншинтай болохыг хэлж өгнө. 9911- тэй дугаарын утастай залуу гэж хэлэхэд л ажил хэрэгч, хөрөнгө чинээтэй, нийгмийн дээд бүлгийн байр суурь дүр төсөөлөгдөх болно.Энэ рекламны дүр, орчин, эх бичвэрийн нөлөөлөл юм.    Гэвч ийнхүү эзэмдэн дагуулахын тулд сайн реклам хийх хэрэгтэй.Сайн реклаи судалгаагүйгээр бий болохгүй.Тиймээс эдийн засгийн өндөр хөгжилтэй улс оронд рекламны судалгаа хийдэг бие даасан, хэдэн саяын орлоготой пүүс, агентлагууд байдаг.Тэдгээрийн судалгааны үндэс дээр л үйлдвэрлэгчид сурталчилгааныхаа стратеги, тактикийн зөв шийдвэр эцсийн бүтээл ямар байхыг тодорхойлдог.       Реклам нь хувь хүн, үйлдвэрлэгч, төр засаг, алив нэг байгууллага, ямар нэг онцлог, давуу тал үзэл санааг сонгон авч, улмаар олон нийт хэрэглэгчиддээ ...

Рекламны үүсэл хөгжил

  Рекламны түүх нь хүн, түүний хэрэглээний нийтлэгийн түүх, үндэстний уламжлалын онцлогийн түүх юм.   Рекламны үүсэл хөгжил нь хүний амьдралын мөн чанар, сэтгэхүйн ертөнцтэй шууд холбоотой.    Бичмэл түүхийн анхны баримт зар сурталчилгааны ул мөртэй байлаа.Ийм жишээ болох зарын өлгөцүүдийг архелогчид Газар дундын тэнгисийн орнуудын малтлагаас олжээ.мөн    Ромчууд гладиоторуудын тулааны зарыг бичиж, финикичүүд худалдааны цуваа явдаг зам дагуу хад цохионд өөрсдийн эд барааг магтаж зурсан нь бий.Энэ бүгд рекламны эхлэл байв.     Аман сурталчилгаа бол бүр ч эртний түүхтэй.Анхны хэвлэмэл зар 1478 онд гарсан баримт бий.1609 онд гарсан дэлхийн анхны сонин болох < Реляцион > < Авизо > ч зар мэдээллийх байв.20-р зуунд радио, телевиз, радио, компьютер зэрэг цахим мэдээллийн хэрэгсэл дэлгэрснээр реклам сурталчилгаа нь хүн, нийгмийн сэтгэлгээний хүчирхэг бүтээлч урлаг боллоо.Өөрөөр хэлбэл энэ нь дамжуулах, түгээх хэрэгслийн түүх бол...

Реклам сурталчилгааны онол

Реклам гэж юу вэ ?      Реклам нь маш нарийн, эдийн засаг, нийгэм, оюун санаа, сэтгэл зүйн нийлмэл цогц өргөн хүрээт үйл ажиллагааны орчинд үйлчилдэг.Тиймээс бүхий л талыг нь авч үзсэн томъёолсон гэж үгүй.Харин гол тулгуур мөн чанар, үзэл санааг нь илэрхийлж болно.    Реклам бол илүү их бараа бүтээгдэхүүнийг илүү өндөр үнээр илүү олон хэрэглэгчээр худалдан авхуулах зорилго бүхий мэдээлэл гэсэн бөгөөд нөгөө нь реклам сурталчилгааг төлбөр төлөгчийн санал болгосон бараа бүтээгдхүүн, үйлчилгээ, үзэл санааны тухайн мэдээллийг ихэвчлэн үнэ төлбөртэйгээр мэдээллийн янз бүрийн хэрэгслийг ашиглан өргөн олонд түгээх үйл ажиллагаа харилцаа хэмээн тодорхойлсон байна. Өөр нэг түгээмэл онол бол < Рекламыг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний гол шинж чанарын болоод хэрэглэгчийн ашиг сонирхол, хэрэгцээний үзэл санааг илэрхийлэгч харилцааны хэлбэр мөн гэжээ.     Реклам  гэдэг  нь  нийгмийн  харилцааны  тусгал,түүний  үр  да...