Posts

Showing posts with the label Гэрэл бол урлаг
Image
Нэвтрүүлгийн гэрэлтүүлэгийн тухай ярилцьяа Үзэгчдэд чанартай сайн нэвтрүүлэг хүргэх нь энэ мэргэжлээр ажиллаж байгаа бидний зорилго. Гадаадын шилдэг нэвтрүүлэгүүдээс гэрлийн санаа авч болно. Үүнийг мастеруудаас суралцах гэдэг. Хүссэн телевизийнхээ нэвтрүүлгийг үзэж, сайтар ажиглан чи байсан бол яаж гэрэлтүүлэх байсан бэ? Гэрэл нь хаанаас чиглэж байна. Өнгө гэрлээ хэрхэн хослуулж байгааг ажиглаарай энэ нь таньд амар байх болно.  Нэвтрүүлэг гэдэг ойлголт нь асар өргөн цар хүрээтэй. Сэтгүүл зүйн үүднээс авч үзвэл олон төрөлтэй. Гэхдээ энд гэрэлтүүлгийн тухай ярьж байгаа учираас 2 хувааяа.  1.Энгийн нэвтрүүлэг /Ярилцлагын,Хөгжимийн,Танин мэддэххүйн гэх мэт/ 2.Шоу нэвтрүүлэг /Томоохон шоу нэвтрүүлэг. олон улсын контент нэвтрүүлэг/  Нэвтрүүлэгт гэрлийг 2 хувааж авч үзнэ.  Тайзны гэрэлтүүлэг.  Ямарваа нэгэн нэвтрүүлэгт уур амьсгалыг бүрдүүлэх тайз чухал. Тайзны өнгө гэрэл гоё байх хэрэгтэй. Үүнийг бид орчиний гэрэлтүүлэг гэдэг. Орчинийг олон янзаар гэрэлтүүлж болно. Гэ...
Image
Гэрлийг өөрийн дотоод мэдрэмжээрээ тавьдаг бөгөөд өөрчлөлт хийхээр бол битгий ай зоригтой бай... Гэрэлтүүлэг нь гадаад төрхийг удирддаг. Яагаад гэвэл гэрэл бидэнд харах боломж олгодог. Нилээдгүй олон өдөр гэрэл тавильт хийлээ. Хамтарч ажилсан Л.Эрдэнэбулгандаа баярлалаа... # lightingworkshop # cinetyle # bukhuuspear
Image
Тв мэдээний гэрлийн талаар ярилцья: Телевиз нь мэдээллийн хэрэгсэл үү? Урлагийн салбар уу? Мэдээллийг урлагтайгаар дамжуулах гэж байна. Тв бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа салбар салбарын уран бүтээлчид нэгдэж үзүүлж харуулах урлагаар дамжуулан үзэгчдэд хүрч ажилладаг. Уран сайхан зүйлээр мэлмийгээ баясгаж, сонороо мялаан гоо зүйн таашаал авч, танин мэдэх нь үзэгчдийн зорилго. Үзэгчдэд хүрч ажиллана гэдэг бидний мэргэжлийн онцлог. Тэгэхлээр мэргэжилдээ мэргэших урнаар сэ тгэж чанартай уран бүтээл хийхийн төлөө зүтгэх хэрэгтэй. Мэдээж энэ нь амаргүй!!! Телевизэд зайлшгүй байх ёстой гурван төрөл байдаг. Мэдээ, Шоу, нэвтрүүлэг Олон ангит кино Телевизийн онцлогоос шалтгаалан эдгээр төрлүүдийг дан ганцаар нь авч явж байгаа телевиз ч байдаг. Гэхдээ үзэгчдийн хүсэл хязгааргүй боловч энэ гурван төрлөөс зайлахгүй. Тэгэхлээр эдгээр гурван төрөлд бид мэргэших уран бүтээлийн чанараа сайжруулах нь чухал болж байна... Мэдээ түүний гэрэлтүүлэг Ихэнх мэдээний нэвтрүүлэг тусгайлан зассан тайзнаас холбол...
Image
Телевизийн шоу нэвтрүүлэгийн талаар  Өнөө үед “Контент” гэж ихээр ярих болсон бөгөөд гадаадын олон жил хийгдэж хэдийн олон орны үзэгчдийн танил болсон шоу нэвтрүүлгүүдийг Монголын хөрсөнд буулгаж гадаадын жишигт нийцүүлэн хийдэг цаг үе иржээ. Мөн бид үндэсний контентуудаа ч хийсээр байна. Энэхүү нийтлэлээрээ контентийн тухай бус, эдгээр контентийг хэрхэн бэлтгэж үзэгчдийг хүртээл болгодог талаар тайлбарлахыг зорилоо. Төсөл: Аливаа төслийг эхлүүлж амжилттай хэрэгжүүлэхэд ивээн тэтгэгч хамгийн чухал. Үүний тулд нэвтрүүлгийн төслөө сайтар боловсруулж ивээн тэтгэгчдээ танилцуулах ажил нэн тэргүүнд тавигдана. Ивээлээ олсон шоу бүтээгддэг жам байна бас... Төсөлд мэдээж шоу нэвтрүүлгийн бүх бүтэц агуулга багтсан байна. /Ямар төрлийн шоу, хамрах хүрээ гм./ Тайз: Шууд тайз гэхээр тодорхой буухгүй байж магадгүй. Мэдээж асар их ажил цаасан дээр бууж, оюун ухаанаар боловсрон гарсны дараа тайз бий болдог. Тайзны зураг гарснаар амьдрал дээр хэрхэн буухыг төсөөлөн харж болно. /Өнгө төрх, з...