9009

9009 киноны шүүмж Гадаад киног шимтэн үзэх дуртай надад болон монголын залууст сүүлийн жилүүдэд монголын уран бүтээлчдийн кино сонирхолыг ихэд татах болсон юм. Ялангуяа ойрын хэдэн жил хэн дуртай нь л инээдмийн, эмгэнэлт зэрэг олонтөрлийн киног хийх болсон нь Монголын кино урлагт хөгжил, бууралт аль альнийг авчирж байгааг шүүмжлэн ярилцах болсон байна. Энэ олон киноноос 9009 киног сонгон авч байна. Уг кино нь “Некст стар” кино продакшны анхны кино бүтээл бөгөөд зохиолч, ерөнхий найруулагч Б.Баяржаргал, Дууны найруулагч Г.Цэрэн, Зураглаач Г.Баттулга, хөгжмийг Б.Одбаяр, Дууны оператор Б.Мөнхбат, ерөнхий продюссер Ө.Гантөмөр нар ажилласан байна. Гол дүрд : Золбоот, Жаргалсайхан зэрэг монголын ард түмний хайртай жүжигчдээс гадна, залуу жүжигчин болох Тэмүүжин, фото модель Мөнхжаргал нар оролцон тоглосон байна. Зохиол хоёр өөр орон зай, цаг хугацааны үйл явдлыг холбон залуусын нөхөрлөлийн нандин холбоог харуулсан байна. Зохиолын гол санаанаас гадна өөр нэгэн санаа бол монгол оронд сүүлий...