11/29/11

Телевизүүдийн судалгаа.

       Мониторингийн судалгаагаар оролцсон телевизийн байгууллагуудын тоо 2010 онд 126 (113) үүнээс: Кабелтийн тв 31 (28) судалгаанд оролцсон мэдээллийн хэрэгслийн эзлэх хувь 2010 онд 90% -тайгаар оролцсон байна.
      Телевизийн тоо сүүлийн арваад жилийн турш байнга нэмэгдэж ирсэн бөгөөд энэ хандлага 2010 онд ч үргэлжлэв. Өнгөрсөн онд телевизийн тоо 17-гоор нэмэгдсэн байна. Тухайлбал Улаанбаатар хотод болон сансрын антеннаар орон нутагт цацагддаг эх орон тв, etv, шууд тв, ubs телевизийн 3-р суваг 2010 онд нэвтрүүлгээ цацаж эхэлсэн бол Эрдэнэт хот, Дорнод, Дундговь, Увс аймагт шинэ телевизүүд бий болжээ.
       2010 онд NTV, Eagle tv, С1, SBN TV8 TM BTV зэрэг 8 телевизийг тавган антеннаар орон нутагт хүлээн авах боломжтой болсноор үндэсний хэмжээнд цацагддаг гтв тоо 14 болж нэмэгджээ. Харин энэхүү боломжийг орон нутгийн иргэдийн хичнээн хувь нь ашиглаж, дээрх телевизийн нэвтрүүлгийг үзэж буйн талаар тоо баримт хараахандаа гараагүй байна. Орон нутгийн телевизийн тоо зургаагаар нэмэгдсэний зэрэгцээ ихэнх аймагт орон нутгийн тв нэвтрүүлгийн цаг нэмэгдсэн байна. Тухайлбал Баянхонгор, Завхан, Сүхбаатар аймгийн Баруун урт сум, Дорнод, Дорноговь, Хөвсгөл, Ховд, Дархан уул, Увс, Архангай, Хэнтийн аймгийн телевизүүд нэвтрүүлгийн цагаа нэмсэн аж. Ингэснээр Баянөлгий, Говьсүмбэр, Булган, Увс аймгийг эс тооцвол орон нутгийн телевизүүд өдөрт 6-20 цагийн нэвтрүүлэг цацдаг болсон бөгөөд энэ нь арваад жилийн өмнөхтэй харьцуулахад дор хаяж 6 дахин илүү байгаа юм.
       Боловсон хүчин мониторингийн судалгаагаар телевизийн хувьд 2002 оноос хойш телевизийн тоо ч, энэ салбарт ажиллагсдын тоо ч тогтмол өссөн байга юм. 2010 онд телевизэд байнга ажиллагсдын тоо долоон хувиар өсч, харин гэрээгээр буюу байнга бус ажиллагсдын хувь хэмжээ бараг гурав дахин буурчээ.
       Хүйсийн хувьд сонинд ажиллагсад нь эмэгтэйчүүд давамгайлдаг бол телевизийн салбарт эрэгтэйчүүд давамгайлж байна. Насны хувьд сонин, радио, телевизэд 30 хүртлэх насны залуучууд дийлэн олонхийг эзэлж байгаа юм. Техник хангамжийг хувьд сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн салбарт нэлээд эерэг байгаа нь тухайлбал телевизийн хувьд арван хүнд ноогдох камерийн тоо өнгөрсөн онд хоёр дахин нэмэгсэн бол интернетэд байнгын холболттой компютерийн тоо мөн ойролцоогоор хоёр дахин нэмэгдсэн байна. Хэвлэл мэдээллийн салбарт ажигллагсдын тал орчим хувь нь сэтгүүлч мэргэжилийг дээд боловсролын хэмжээнд эзэмшсэн байна. Телевизэд мэргэжилийн сэтгүүлч ажиллах нь харьцангуй цөөн байгаа нь тухайн мэдээллийн хэрэгслийн онцлогтой холбоотой байна.

Телевизийн мэдээ, сурвалжлага

       Өнөөгийн сэтгүүлзүйд мэдээний гол  нь 5w1h гэсэн асуулт болж байна. Тв мэдээний онцлог нь 5w1h  дүрс өөрөөр хэлбэл дүрс өөрөө мэдээ болдог юмаа.
                5W нь:
                                                   WHAT ?                     ЮУ?
                                                   WHERE?                    ХААНА?
                                                   WHEN?                      ХЭЗЭЭ?
                                                   WHO?                        ХЭН?
                                                   WHY?                         ЯАГААД?
                1H нь:
                                                    HOW?                        ЯАЖ (ХЭРХЭН)?


      Телевизийн мэдээ сурвалжлага бол баримтат телевизийн гол төрөл зүйлийн нэг юм.    Телевизийн мэдээний дийлэнх хэсгийг үйл явдлын сурвалжлага эзэлнэ.
Тв мэдээ дараах шинж чанаруудтай байна.
  • 1.    Тохиромжтой буюу хүмүүсийн амьдралд ойр байх.
  • 2.    Сонирхол татахуйц байх ёстой.
  • 3.    Нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой.
  • 4.    Зөрчил болон зөрчилдөөнтэй байх.
  • 5.    Цаг үетэйгээ нийлсэн байх.
  • 6.    Нөлөөтэй байх ёстой үр дагавартай.
  • 7.    Ер бусын байх ёстой.
  • 8.    Цаг хүрээний хувьд чухал ач холбогдолтой байх.
     Мэдээллийг  базаж  богино  хугацаанд шуурхай хүргэх зорилготой. Тв дүрс дуу авиа нь мэдээний сонголтод нөлөөлдөг тийм учраас дүрс дуутай нь үзүүлж болоххуйц мэдээ хайх нь сэтгүүлчдийн гол зорилго юм.
     Мэдээний хугацаа богино 15-30 секунд байдаг сурвалжлага нь дээд тал нь
3 минутаас хэтрэхгүй байх ёстой. Тв мэдээллийн хөтөлбөр нь 18-20 бие даасан мэдээнээс бүрдэнэ.
Телевизийн мэдээний хэлбэр
Дуугүй мэдээ.
      Энэ нь хөдөлгөөнт дүрсээр мэдээллэх учиртай. Хөтлөгч  нь тайлбар уншдаг.
Дуутай мэдээ.
      Сэтгүүлч сурвалжлагч газар дээр нь сурвалжилж үзүүлдэг. Энэ тохиолдолд дууг нь дүрсжүүлэх хэрэгтэй.
Нийлэг мэдээ.
     Энэ бол дүрс дууг аль аль нь байна. Ярилцлага сэтгүүлчийн stand up-ийг өргөн хэрэглэдэг.
Цагаан мэдээ.
Хөдөлгөөнт дүрс ашиглаагүй. Тitle – мэдээ
    Мэдээний бүтэц нь толгой, хөтөч, хайрцаг гэсэг бүтэцтэй байдаг үзэгчдэд мэдээг дуустал нь үзүүлэхийн тулд толгой хөтчийг ашигладаг. Тийм учраас толгой хөтөч нь сонирхол татахуйц байх учиртай.
    Хайрцаглахдаа оргил буюу дээд туйлаас эхэлж дараа нь шалтгааныг мэдээлж эцэст нь тайллыг хэлдэг.
  Мэдээнд гүйцэтгэх сэтгүүлч сурвалжлагчийн үүрэг
1.     Хөтөчийг яаж зөв өгөх вэ?
2.     Үзэгчдийг яаж татах вэ?
3.    Дүрсээ хангалттай авахуулах шаардлагатай.
4.     Яриа тайлбар хоёр давхцахгүй байх дүрс.
  Мэдээнд зураглаачийн үүрэг
1.    Дүрс  тогтуун салгалахгүй байх.
2.    Гэрэл сайн тохирсон байх.
3.    Хэсэгчлсэн дүрс зохиомжтой байх.
4.    Уран сайхны дүрс хэрэг болдоггүй.
     Мэдээний материалыг хуанли халуун мэдээ зохион байгуулалттай буюу өөрийн мэдээ гэж ангилна.
Хуанли мэдээнд түүхэн явдал, тэмдэглэлт явдал, хурлын тойм,  айлчлал гэх мэт.  Халуун мэдээ нь зөрчилтэй хурц үйл явдал гэх мэт мэдээ орно.
Зохион байгуулалттай мэдээ гэдэг нь маш анхааралтай сонголт хийсэн олны анхаарлыг тодорхой зорилтод төвлөрүүлэхийн тулд хүч нэмэгдүүлсэн эрэн сурвалжилсан мэдээ багтана.
      Ер нь мэдээг яаж тодорхойлох түүнд яаж хандах мэдээллийн сонголт хийх улс төр нийгмийн асуудлыг хэрхэн дэвшүүлэх мөн мэдээллийн хөтөлбөрөө хэрхэн багцлах зэрэг нь тухайн редакцийн соёлыг харуулж байгаа хэлбэр юмаа.
Тв сурвалжлага.
     Тв сурвалжлага нь тв мэдээний дийлэнх хэлбэрийг эзэлнэ.
Тайлагнах өгүүлэх гэсэн утгатай телевизийн сурвалжлага нь тв сэтгүүлзүйн хамгийн шуурхай дайчин төрөл бөгөөд гол сэдэв нь үйл явдал юм өөрөөр хэлбэл дэлгэцнээ өрнөж буй үйл явдал юмаа.
Телевизийн сурвалжлагад дараах зарчмыг баримтална.
1.    Олон нийтийн ашиг сонирхлыг дээдлэх.
2.    Мэдээлэл нь үндэслэлтэй байх.
3.    Мэдээлэл нь тодорхой ойлгомжтой байх.
4.    Эвлүүлгийг зохимжтой хийх.
5.    Сэтгүүлч зураглаач нь харилцан бие биенээ ойлгох.
6.    Хариуцлагатай байх.
Телевизийн сурвалжлага нь мэдээ мэдээллийн хөтөлбөр теле сэтгүүл зэрэг бараг бүх төрөлд өргөн ашиглагддаг.
 Телевизийн үйл явдлыг дараах аргаар үзүүлэх.
1.    Шууд  дамжуулан  үзүүлэх. (үзэгчид тухай үйл явдлыг тухайн мөчид нь яг тэр хэмжээ хугацаагаар нь хүлээж авдаг.)
олны анхаарал татсан үйл явдлыг сурвалжлахад энэ аргыг ашиглана.
2.    Бичлэг хийж үзүүлэх. (тухайн үйл явдал арга хэмжээг болж буй мөчийг тэр хэвээр нь үзүүлэх.)
3.    Бичлэг хийж эвлүүлэн үзүүлэх. (үйл явдал арга хэмжээг эфирийн цагтай тохируулж  богиносгон үзүүлэх энэ тохиолдолд нэмэлт тайлбар тойм зэргийг оруулж болно.)
      Сурвалжлагыг дээрх 3 аргын алыг нь ч ашигласан бай тухай үйл явдлын мөн чанар агуулга хэлбэр зэрэг бодит байдлыг алдагдуулж болохгүй.
Шууд сурвалжлага.
      Телевизийн шууд сурвалжлага бол өвөрмөц төрөл зүйл юмаа. Телевизийн шууд сурвалжлага нь үзэгчид яг тухайн мөчид өөрөө тэр үйл явдлыг гэрч болох нөхцлийг бүрдүүлдэг. Шууд сурвалжлага нь үзэгчдэд сэтгүүлч сурвалжлагын бодол санаагаар боловсруулагдаагүй мэдээллийг хүлээн авах боломжийг олгодог. Шууд сурвалжлагыг явуулын станц зөөврийн хэрэгслийн тусламжтайгаар үзүүлдэг хамгийн гол нь үйл явдал болж буй цаг мөчийг үзэгч хүлээн авч буй тэр цаг мөчтэй давхцаж байгаа нь Телевизийн шууд сурвалжлагын мөн чанар юмаа.
      Тийм учраас сэтгүүлчийн хариуцлага туршлагатай холбоотой байдаг учраас сэтгүүлчээс өндөр чадвар шаардана.
Сонин болон радиогийн сурвалжлагч үйл явдлыг дүрсэн бичих ярих шаардлагатай бол  телевизийн сэтгүүлч зөвхөн тайлбар хийнэ.
Сэтгүүлч сурвалжлагч энэ тохиолдолд болж буй үйл явдлыг ойлгоход тусалж тэдний хөтөч болж өгдөг.
      Шууд сурвалжлагад сэтгүүлчийн сэтгэл хөдлөл шаардлагатайн зэрэгцээ анхаарал маш чухал тв-ийн сувгууд мэдээллийн шуурхай байдлыг хангах үүднээс шууд сурвалжлагыг бэлтгэн үзүүлдэг. Дараа нь бодож боловсруулдаггүйгээрээ онцлогтой тийм учраас сэтгүүлч өөртөө байгаа баримт кино фото зэргийг авч явах шаардлагатай байдаг.
Шууд сурвалжлагад зохиол бичдэггүй үйл явдлын төлөвлөгөө хийдэг. 

Телевизийн үүсэл хөгжил


    Television гэдэг нь tele-алс, хол хэмээх утгатай грек үг, vision буюу үзэгдэх, харагдах гэсэн утгатай латин үгнээс гаралтай ажээ.
    “Дуу чимээ дагалдсан дүрсний хөдөлгөөнийг телевизийн станцаас электрон соронзонгийн тусламжтай дамжуулан телевизорын хүлээн авагчдад хүргэхийг телевиз гэнэ” хэмээн Уэбстерийн “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба мэдээлэл харилцаа” тайлбар толь бичигт тодорхойлжээ.
    Телевизийн түүхийг кино урлагийн түүхээс салангид ойлгож болохгүй Францын Люмер овогт Огюст, Луи гэгч ах дүү хоёр 1895 онд Америкийн зохион бүтээгч  Томас Альва Эдисоны 1847-1931 туурвисан кинеспопыг улам боловсронгуй болгон сайжруулж, Парижийн Капуцинов хэмээх цэцэрлэгт гудамжинд “Галт тэрэг ирсэн нь”, “Ажилчид үйлдвэрээс гарч байна” хэмээн богино хэмжээний кино үзвэрийг хүмүүст толилуулж, кино урлагийн түүхийн шавыг тавьсан билээ.
    1927 онд жүжигчин Джонсон “Хүлээгээрэй. Та нар бүгдийг үзэж чадсангүй шүү дээ”  анх удаа кино дэлгэцнээ анх удаа дугарсан ажээ.
     Үзэгч кино театрт биш, харин гэртээ нэвтрүүлэх танхимаас алсад сууж, жижигхэн дөрвөлжин хайрцгаар юм үзнэ гэдэг бас л гайхамшиг байлаа. Телевиз нь дуу дүрсний ололтыг өвлөж төржээ.
     Хүн төрөлхтөн анх телевиз гэдэг үгтэй танил болсноор эдүгээ 106 жил, телевизийн өргөн нэвтрүүлэг эхэлснээр дал шахам жил өнгөрчээ. Зураг дүрсийг долгионоор дамжуулах тухай олон эрдэмтэд эсрэг тэсрэг байр суурьтай байжээ. 1884 онд Германы эрдэмтэн Поп Нипковыг дүрсийг зайд дамжуулах анхны практик шийдлийг олсон гэж үздэг.
      1900оны 8-р сарын 25-нд Парис хотноо болсон Олон улсын цахилгаан холбооны  бага хурал, үзэсгэлэнгийн үеэр Константин Перский хэмээх эрдэмтэн “Television” гэдэг илтгэлийг тавьсан байна. Телевизийн техник технологийн хөгжилд Р.Розинг, В.Зворыкин, С.Свингтон, доктор М.Дикманн, Ж.Байрд, доктор А.Даувиллиэр зэрэг олон эрдэмтэн хувь нэмрээ оруулжээ.  1926 оны 10-р сард Японд анхны туршилтыг хийсэн гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг юм байна. Тэд бие биеэсээ тусдаа дүрсийг алсад дамжуулах аргыг чанартай, боловсронгуй болгохын төлөө боловсруулж байжээ. Энэ нь тухайн үедээ том өрсөлдөөн тэмцэл байсан гэдэг. Питербургийн технологийн дээд сургуулийн профессор Б.Л.Розинг электрон цацрагийн вакумын төхөөрөмжийн тусламжтайгаар дүрсийг алсын зайд дамжуулах электрон телескоп зохион бүтээж 1907 оны 7-р сарын 25-нд анхныхаа туршилтыг хийжээ. Тэрээр 1911 онд чанарын шаардлага хангасан дүрс хүлээн авсан нь гэрэлтүүлсэн тор байсан байна.  Хожим   нь АНУ-д цагаачлан Орос, Англи, Герман түнштэй болж телевизийн техникийг боловсронгуй болгожээ.  Харин  тв-ийн тогтмол өргөн нэвтрүүлэг эхлэсэн тухай эх сурвалжид янз бүрээр тэмдэглэн бичсэн байдаг. 1935 оны 3-р сарын 22нд Германы шуудангийн газар Берлин хотоос нэвтрүүлэг дамжуулсан боловч дүрсний чанар нь муу байжээ. 1936 онд Берлин хотноо болсон Олимпийн 11-р их наадмыг телевизээр үзүүлсэн боловч дүрсний чанар бас л хангалтгүй байсан байна.
       1939 оны 4-р сарын 30-нд Ерөнхийлөгч Франклин Рузвельтийн яриаг дамжуулснаар АНУ-д телевизийн өргөн нэвтрүүлгийн нээлт болжээ.
      1959 оны 9-р сард Японы Тошиба корпорацийн ажилтан Норизаку Савасаки дүрс бичлэгийн төхөөрөмжийг нийтэд танилцуулжээ. Үүнээс хойш телевизийн техник улам боловсронгуй болж, үзэгчид урлагийн бүтээл, улс төр, нийгмийн үйл явдал, спортын тэмцээн, ер нь юм бүхнийг гэрээсээ үзэх болов. Хослол зураг /инкрустаци/, дүрс бичлэгийн кино, сансрын хиймэл дагуул, киноныхтой ижил том дэлгэц, компютер, CD-VCD-DVD, онлайн телевиз гэх мэтчлэн телевиз чухам л сансрын хурдаар хөгжиж байгаа билээ.
     Радио өргөн нэвтрүүлэг 1932онд Улаанбаатар, 1934 оноос орон даяар эхэлжээ. 1967 онд Монголын анхны телевиз “Монголын Зурагт Радио” нэртэйгээр байгуулав. Монголын зурагт радио 1967 оны 7-р сарын 1нд өргөн нэвтрүүлгийн туршилт хийж, Ардын Хувьсгалын 46 жилийн ойн баярын хурал, концертыг дамжуулсан байна.  1967 оны 9-р сарын 27-ны өдөр Монголын зурагт радио анх байгуулагдахад  “Мэдээллийн редакц“ нэртэй байгуулагдаж энэ өдөр хамгийн анхны бөгөөд эхний мэдээллийг 10 минутаар эфирт явуулснаар  өнөөдрийн Монголын Мэдээ  Агентлаг  буюу  “ММ” агентлагийн түүх эхэлсэн юм.
      Эхний үед нэвтрүүлгийг шууд  дамжуулан үзүүлдэг байв. 1960-аад оны дундаас дүрс бичлэгт шилжиж, 1970-аад оноос сансрын холбооны хиймэл дагуулын “Орбит” станц ашиглалтад орж, Зөвлөлтийн төв телевизийн нэвтрүүлэг үзэх боломж нээгдсэн юм.
      1976 онд  Монгол телевизийнхэн “Намын 17-р хурлын өмнөх Улаанбаатар” нэртэй анхны өнгөт нэвтрүүлгийг бэлтгэн үзүүлжээ. Монголын радио, телевизийн  шинэ төв 1989 оны 12-р сарын 18-нд ашиглалтад орж. 1991 оноос сансрын холбооны “Азиасат” системээр бүх орон даяар нэвтрүүлгээ цацах боломжтой болсон юм.
      1990 оны эхээс улс орон өрнөсөн нийгмийн өөрчлөлт манай улсад хувийн хэвшлийн   телевиз байгуулах нөхцөл боломжийг бүрдүүлсан билээ. Анхны хараат бус телевиз болох  “ чөлөөт телевиз” /захирал Ц.Төрмандах/ 1992 оны 4 –р сарын 25-нд “ Мэдээлэл,арилжааны чөлөөт суваг” /захирал Д.Гарам-Очир/ 1992 оны 5-р сарын 25-нд анхны нэвтрүүлгээ үзүүлжээ. 1992 онд хуучин Телекино үйлдвэрийн суурин дээр “Улаанбаатар” телевиз байгуулагдсан нь одоогын UBS суваг болон өргөжсөн юм.
     Өнөөгийн байдлаар /2009-2010/  үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг телевиз 14  Улаанбаатарын хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг телевиз /суваг/ 26 орон нутгийн телевиз 55 үйл  ажиллагаагаа явуулж байна. Телевизийн   гайхамшиг үргэлжилсээр байна.