Posts

Showing posts with the label зураглаачийн тухай.
Image
Нэвтрүүлгийн гэрэлтүүлэгийн тухай ярилцьяа Үзэгчдэд чанартай сайн нэвтрүүлэг хүргэх нь энэ мэргэжлээр ажиллаж байгаа бидний зорилго. Гадаадын шилдэг нэвтрүүлэгүүдээс гэрлийн санаа авч болно. Үүнийг мастеруудаас суралцах гэдэг. Хүссэн телевизийнхээ нэвтрүүлгийг үзэж, сайтар ажиглан чи байсан бол яаж гэрэлтүүлэх байсан бэ? Гэрэл нь хаанаас чиглэж байна. Өнгө гэрлээ хэрхэн хослуулж байгааг ажиглаарай энэ нь таньд амар байх болно.  Нэвтрүүлэг гэдэг ойлголт нь асар өргөн цар хүрээтэй. Сэтгүүл зүйн үүднээс авч үзвэл олон төрөлтэй. Гэхдээ энд гэрэлтүүлгийн тухай ярьж байгаа учираас 2 хувааяа.  1.Энгийн нэвтрүүлэг /Ярилцлагын,Хөгжимийн,Танин мэддэххүйн гэх мэт/ 2.Шоу нэвтрүүлэг /Томоохон шоу нэвтрүүлэг. олон улсын контент нэвтрүүлэг/  Нэвтрүүлэгт гэрлийг 2 хувааж авч үзнэ.  Тайзны гэрэлтүүлэг.  Ямарваа нэгэн нэвтрүүлэгт уур амьсгалыг бүрдүүлэх тайз чухал. Тайзны өнгө гэрэл гоё байх хэрэгтэй. Үүнийг бид орчиний гэрэлтүүлэг гэдэг. Орчинийг олон янзаар гэрэлтүүлж болно. Гэ...
Image
Тв мэдээний гэрлийн талаар ярилцья: Телевиз нь мэдээллийн хэрэгсэл үү? Урлагийн салбар уу? Мэдээллийг урлагтайгаар дамжуулах гэж байна. Тв бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа салбар салбарын уран бүтээлчид нэгдэж үзүүлж харуулах урлагаар дамжуулан үзэгчдэд хүрч ажилладаг. Уран сайхан зүйлээр мэлмийгээ баясгаж, сонороо мялаан гоо зүйн таашаал авч, танин мэдэх нь үзэгчдийн зорилго. Үзэгчдэд хүрч ажиллана гэдэг бидний мэргэжлийн онцлог. Тэгэхлээр мэргэжилдээ мэргэших урнаар сэ тгэж чанартай уран бүтээл хийхийн төлөө зүтгэх хэрэгтэй. Мэдээж энэ нь амаргүй!!! Телевизэд зайлшгүй байх ёстой гурван төрөл байдаг. Мэдээ, Шоу, нэвтрүүлэг Олон ангит кино Телевизийн онцлогоос шалтгаалан эдгээр төрлүүдийг дан ганцаар нь авч явж байгаа телевиз ч байдаг. Гэхдээ үзэгчдийн хүсэл хязгааргүй боловч энэ гурван төрлөөс зайлахгүй. Тэгэхлээр эдгээр гурван төрөлд бид мэргэших уран бүтээлийн чанараа сайжруулах нь чухал болж байна... Мэдээ түүний гэрэлтүүлэг Ихэнх мэдээний нэвтрүүлэг тусгайлан зассан тайзнаас холбол...
Image
Телевизийн шоу нэвтрүүлэгийн талаар  Өнөө үед “Контент” гэж ихээр ярих болсон бөгөөд гадаадын олон жил хийгдэж хэдийн олон орны үзэгчдийн танил болсон шоу нэвтрүүлгүүдийг Монголын хөрсөнд буулгаж гадаадын жишигт нийцүүлэн хийдэг цаг үе иржээ. Мөн бид үндэсний контентуудаа ч хийсээр байна. Энэхүү нийтлэлээрээ контентийн тухай бус, эдгээр контентийг хэрхэн бэлтгэж үзэгчдийг хүртээл болгодог талаар тайлбарлахыг зорилоо. Төсөл: Аливаа төслийг эхлүүлж амжилттай хэрэгжүүлэхэд ивээн тэтгэгч хамгийн чухал. Үүний тулд нэвтрүүлгийн төслөө сайтар боловсруулж ивээн тэтгэгчдээ танилцуулах ажил нэн тэргүүнд тавигдана. Ивээлээ олсон шоу бүтээгддэг жам байна бас... Төсөлд мэдээж шоу нэвтрүүлгийн бүх бүтэц агуулга багтсан байна. /Ямар төрлийн шоу, хамрах хүрээ гм./ Тайз: Шууд тайз гэхээр тодорхой буухгүй байж магадгүй. Мэдээж асар их ажил цаасан дээр бууж, оюун ухаанаар боловсрон гарсны дараа тайз бий болдог. Тайзны зураг гарснаар амьдрал дээр хэрхэн буухыг төсөөлөн харж болно. /Өнгө төрх, з...
Image
Видео гэрлийн талаар ярилцья. Гэрэлгүй бол бичлэг хийх боломжгүй. Тэгэхлээр олон гэрэл асаах тусам сайн бичлэг болох нь ээ./Хар ухаанаар/ Тэр гэрлүүдийг хаанаас яаж өгвөл гоё болох вэ? Энийг л зураглаач мэдэж байх хэрэгтэй. Тийм ч учраас зураглаач мэргэжил олон жилийн турш хөгжиж ирсэн. Гэрлийн мастер. Гэрэл тавьдаг тусгай, энэ төрлөөр мэргэшсэн хүмүүс байдаг. Эдгээр хүмүүсийн тавьсан гэрэл, ур чадвараас суралцах хэрэгтэй. "Харанхуйгаас гэрэл эхэлнэ"  мэдээж харанхуйд гэрэл тавихаар маш гоё болдог. /Би нарны гэрэл яриагүй шүү./ "Гэрэл тавьж урлаг бүтээнэ. Бичлэг хийх бол зүгээр л өнцөг. Рек гэсэн товчлуур юмаа" Гэрлийг яаж тавих ёстой вэ? Харамсалтайн ямар нэг онол, яг ингэж тавина гэсэн зүйл байхгүй боловч 3 гэрлийн зарчим гэж байгаа. Түүнээс улбаалаад тухайн гэрэл тавьж байгаа хүн өөрийн мэдрэмжээр гэрлийг өгдөг. Гэрэл бол маш нарийн урлаг. Урлаг уран бүтээл гэрэл сүүдэргүй бол амьлахгүй. Нэг үгээр үхнэ гэсэн үг. Гэрэлд сайн мууг ялгах хэмжүүр байхгүй. Гэрлийн ча...
Image
Нисдэг камерын талаар ярилцъя. . . Нисдэг камер /phantom4/ зураг авахад тодорхой туршлага хэрэгтэй. Үүнд: Та Хbox юм уу playstation-ны тоглоомыг тоглодог байвал удирдахад хялбар байх болно. Үзээгүй бол задгай эргэн тойрон юу ч байхгүй газар нисгэж үзэх удирдах товчоо сайн гартаа оруул 1.дээшээ, доошоо нислэг 2.эргэлт баруун, зүүн тийш /дороо эргэх/  3.урагшаа хойшоо явах 4.баруун зүүн тийш хөндлөн нисэх 5.камерын хөдөлгөөн доошоо дээшээ Камер харж байгаа зүг рүү бүх удирлага хамаатай... Асаахад холбогдохгүй байх явдал гарна. Дахин эхнээс нь асааж үзэх хэрэгтэй болохгүй бол USB-гээ шалга. Ready go Гэсэн ногоон асахад хоорондын сансрын сүлжээгээ сайн хараарай Сэнс эргээд буцаж унтрах явдал гардаг. Бүх төхөөрөмжөө унтраагаад дахин оролд. Халуун газар холбоод гадаа гаргахад ямар ч асуудалгүй хөөрнө... Хөөрөхөд. . . Цаг агаар номер нэг асуудал салхи ширүүн байвал удирлагаас хазаах явдал гарна энэ нь ямар нэгэн зүйлийг мөргөх аюултай. Нисгэх орчин задгай байвал аюулгүй. Мэдээж хотын ойр...
Image
Зураглаачын талаар ярилцъя Зураглаач гэдэг нь техник технологийн тусламжтайгаар дэлгэцийн дүрийн дүрслэлийг бүтээдэг хүн юм. Техник сэтгэлгээ, хөдөлмөрч, санаачлагатай байхыг шаарддаг хариуцлагатай тусгай мэргэжил юм. Зураглаачийг дотор нь: 1. Кино зураглаач 2. Телевизийн зураглаач гэж хоёр ангилдаг . Хэдий тийм боловч аль чиглэлээр мэргэших нь тухайн хүнээс хамааралтай. Анхан шатны ойлголт нь план. План гэдэг нь хэдхэн секунд, хэдэн минутаар авсан кадр. Зураглаачидийн нэршил нь орос хэл дээр хэлэгддэг учир эдгээр хэвшмэл хэллэгүүдийг сурах хэрэгтэй. Зураглаач мэргэжил бий болохоос өмнө зураач, зурагчин гэдэг мэргэжлүүд байсан гэдгийг санаж уран зураг,фото зургуудыг харж өөрийгөө хөгжүүлэх нь зөв. Зураглаач мэргэжлийн түүх товчхондоо: Францын Люмер овогт Огюст, Луи гэгч ах дүү хоёр 1895 онд Америкийн зохион бүтээгч Томас Альва Эдисоны 1847-1931 туурвисан кинеспопыг улам боловсронгуй болгон сайжруулж, Парижийн Капуцинов хэмээх цэцэрлэгт гудамжинд “Галт тэрэг ирсэн нь”, “А...

LENS

Image

Сануулга...

Кино бол дуураймал амьдралыг цогцлоогч бодит урлаг Х ө гжим ү нэн б ө г өө д хэзээд жинхэнэ мэдрэмжийг илэрхийлдэг Уран б ү тээлчдийн сэтгэлгээ бол ер нь толгой ажиллаж байх ёстой Уран б ү тээл бол цаг хугацааны хувьд маш ихийг золиосолж байж хийдэг ажил, тархинд ү р х ө вр ө л нь явж л байдаг Х ү сч буй з ү йлээ хийж байгаа х ү н хэзээ ч хуурамч байдагг ү й, тийм учраас урлаг ү ргэлж ариун тунгалаг байдаг Урлагийн х ү н гэж уран зураг, уран зохиол, х ө гжим гурвыг оролддог х ү нийг хэлнэ, энэ гурав цогц байдаг урлаг бол кино юм.  Ямар ч уран б ү тээлч өө рийнх өө дотор байгаа тэр шаналал, мэдрэмж, өө рийн гэсэн ерт ө нц өө өө р хэн нэгэнд мэд үү лэх, мэдр үү лэхийн тулд л урлагийн б ү тээл хийдэг Х ү н б ү р өө рийн гэсэн б одол, дахин  давтагдашг ү й сэтгэх ү йтэй, гоо сайхныг мэдэрдэг, х ү сч м ө р өө дд ө г болохоор х ү ний м ө н чанар бол б ү тээлч  Урлаг гэдэг маань х ү ний сэтгэл з ү рхээр тоглож байдаг, тэгэхээр урлагта...

Сануулга...

                  Анхаар... 1. Зураглаачийн ажлыг хийхэд бүтээлч сэтгэлгээ, өөрийн шийдэл хэрэгтэй,   гэхдээ гол зорилго нь найруулагчийн төсөөллийг буулгаж өгөх үйл явц юм. 2.   Аливааг байнгын хөдөлгөөн, өсөлт хөгжлийн урсгалд дунд нь судал, техникүүдийг сайн судлах  3. Кино оператор нь уран бүтээл, техникийн асуудлыг шийддэг, сайн мэддэг хүн сайн хийнэ. Уран бүтээлийн чанар нь оператороос их шалтгаална. 4. Урлагийн бүтээл   хоёр юмнаас бүрддэг...эхнийх нь бүтээлч шинж, нөгөөх нь мэргэжлийн ур чадвар 5. Амьдралын наад захын юмыг урнаар гоё харж сур!!!! Ер нь зураг авахдаа аюулгүй талаа сайн бодолцох. 6. Хожим гэмшихгүйн тулд эхнээс нь сайн бод... 7. Дурангын нүдээр, өнцгөөр харж сурах нь хамгийн чухал...........   8. Ажлаа мэдэж байвал хангалттай мөнгө олно... 9. Оператор хүний гарт өнгө гэрэл хоёр байх ёстой... 10. Ер нь бүх зүйлээ практи...