“Домгийн өглөө” хэмээх богино хэмжээний мюзикл кино клип.

Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива Т.Ариунаа “Домгийн өглөө” хэмээх богино хэмжээний мюзикл кино клип хийжээ. Энэхүү дэлгэцийн бүтээлийнхээ ерөнхий продюссерээр ажиллан, Саянгоо хэмээх монгол хатны дүрийг бүтээсэн юм. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиолоор бичсэн кино клипийн ерөнхий найруулагчаар Б.Чингүүн, найруулагчаар О.Гэрэлсүх, хөгжмийн продюссерээр “Sweetymotion” хамтлагийн продюссер Б.Чинбат, ерөнхий зураглаачаар Д.Ангараг, хувцасны дизайнераар “Exclusive” компанийн дизайнер Л.Баярсайхан, нүүр хувиргагчаар Ж.Болормаа нар ажилласан юм байна. Харин Персийн хааны дүрд жүжигчин Н.Бат-Ялалт тоглосон бол жүжигчин Латиф агсны хүү Нурбулан эсрэг талын дүр бүтээжээ. Мөн “Мотив”, “3 охин” хамтлагийнхан background хийж, “Нью стар” студийн хөгжмийн найруулагч Л.Гантөр, дууны найруулагчаар Ядгаа нар ажилласан юм. Үүнээс гадна Хатанбаатар захиралтай “Circus of Mongolia Khadgaa” циркийн уран бүтээлчид,...