12/23/11

Эвлүүлэг буюу монтаж хийх тухай.

Эвлүүлгийг та ямар нэг компютер дээр хийх шаардлагатай үүнд танд хэд хэдэн зүйлс хэрэг болно.
·         Дажгүй үзүүлэлттэй компьютер. / сайн байх тусам хурдан хийгдэнэ. /
·         Adobe Premiere pro эсвэл Edius программ суулгасан байх.
·         Ямар камераар бичлэг хийсэн эсэх. Dv хальс, хард дисктэй камер, картанд бичдэг камер.
Хэрвээ та dv хальсан дээр бичлэг хийсэн бол нэмэлт төхөөрөмж авах хэрэгтэй. 
/1394cable төхөөрөмж/
-DV өөр камерт хийсэн бол зураг хуулахтай адил copy-past хийхэд л болно.
1)    Premiere pro программ дээр дүрсээ оруулахдаа 1394 залгуураа залгаад capture / F5/ дарахад capture цонх нээгдэнэ. Энэ үед камер асаалттай дүрсээ үздэг шүү дээ тэр хэлбэрт аваачсан байна.  Capture  цонхны  Rec товчоо дараад дүрсээ хуулна. Хуулж дуусаад. Save хийхээ мартуузай.  Ингээд та дүрсээ зам дээрээ зөөж тавиад оруулсан дүрсээ янзлах үлдэж байна.
2)    File – цэсний Import  дараад компьютерт хийсэн дүрс, дуу, зэргийг ажиллах талбартаа оруулж ирнэ.
Project –цонхон дээр таны оруулсан дүрс, дуу, зураг, хийсэн Title зэрэг байрлана. Түүнийгээ зөөгөөд Timeline- цонхон дээр аваачаад янзлах юм.
/Premiere pro программ/  Timeline цонхон   дээр  ажиллахад таньд keyboard C,V
mouse – 1 товчоо дараад дүрс дуугаа зөөх зэрэг үйлдлүүдийг хийхэд л болно.

·         RAZOR TOOL  / C / дүрс дуугаа таслахад хэрэглэнэ.
·         SELECTION TOOL / V /  дүрс дуугаа шахах зөөхөд хэрэглэнэ.
·         MOUSE / 1 / товчлуур нь тань гол хэрэглүүр бүх зүйлсээ дарж идэвхжүүлж, дараастай чигээрээ зөөх шахах зэрэг үйлдлүүдийг хийнэ.
mouse 1 дарж зам дээр тавьсан хэрэггүй дүрсээ  идэвхжүүлээд keyboard delete дараад устгана. Энэ бүгд  Timeline цонхон дээр явагдана.
     
     Монтажын гол зарчим нь зохиомжтой,сайн дүрсээ авч үлдээд хэрэггүй дүрсээ устгах юм. Тэгээд хэрэгтэй дүрсээ зохиомжийн дагуу эвлүүлэн зөөж нийлүүлэн ая дуу тавьж амь оруулахад суралцах хэрэгтэй.

·       Title- цэс та хийх гэж буй дүрсийнхээ эхлэл, нэр гэх мэт бичвэр материалаа бэлдэнэ.
·         Program дэлгэц дээр таны янзалж буй дүрс гарна. Энэ дэлгэцтэй харьцаж бүх монтажаа хийнэ.
·         Source – effect- audio mixer зэрэг цонхтой нэлээн дадлагажсаны эцэст ажиллаж сурах болно. Эхний ээлжинд алгасая.
·         Timeline – энэ таны ажиллах зам. Үндсэн оруулсан дүрс тань Video 1, Audio 1 зам дээр байрлаж, бусад оруулсан дүрс, дуу чинь 2,3 зам дээр тус тус байрлаж эвлүүлэгдэнэ.
·         Info- цонх таны оруулсан бичлэгийн улаан шугам явсан цаг минутыг заана
·         History- хийсэн үйлдлүүдийг чинь хадгална. Буруу үйлдэл хийвэл дэс дараатай буцааж болно.
·         Effects- нэмэлт дүрсээ янзлах хэрэглүүрүүд байрлана.

    Эдгээр үйлдлүүдээр таны хийж буй дүрсэн бүтээлийн үйлдвэрлэлийн шат явагдаж байна гэсэн үг. Өөрийн дүрсээ зохиомжийн дагуу эвлүүлж, дуу шуумаа дэвссэний дараа эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах үлдэнэ. 
     Үүнд: хоёр арга байна нэг нь шууд dvd-нд шарах, нөгөө нь video file болгон гаргах юм.
  • Үүнийг хийхдээ. File- цэсний Export- гэсэн цэснээс сонгоно. 1. Export to DVD. энэ цэс нь шууд  dvd- дээр бичнэ. Энэ бусад хүмүүст өгөх болон dvd- дээр тавьж үзэхэд илүү тохиромжтой.
2.  Adobe Media Encoder . энэ нь video file болгон таны компьютерт сануулах юм. Олон сонголт байдаг тул нэлээн ээдрээтэй байдаг. Найдвартай нэг сонголтыг бичлээ. Энэ сонголтоор гаргасан video file dvd player –т шууд тоглоно. Мөн youtube –д upload хийх боломжтой.
Adobe Media Encoder  дарахад Export settings цонх гарч ирнэ. Түүн дээр тохиргоо хийнэ.
  • ·        Format: MPEG2- ийг сонгоод доод  цонхны Video гэсэн дээр дараад Quality доош нь 2,1 аваач  PAL  идэвхжүүл доошлоод
  • ·         Bitrate Encoding: VBR, 1pass болго.
  • ·         Audio: цэсний basic audio settings- audio layer MPEG-1, layer 1 audio сонгоно.
Ингээд оk дараад хаана сануулахыг нь хэлж өгөөд нэрийг нь бичээд. Хэсэг хүлээгээд бэлэн болно. Энэ бол нэг л гаргах арга шүү. Нэлээн шалгарсан арга. Та өөр бусад сонголтыг өгч болно таны хэрэг.