12/5/11

Радио реклам сурталчилгааны онцлог, үргэлжлэх хугацаа

    Радио сурталчилгааны тогтсон хугацаа нь 30-60 секунд байдаг.Ийм богинохон хугацаанд их зүйлийг багтаадаг.
60-н секундын сурталчилгаанд хөгжим, дуу хоолой, авиа зэргийг ашиглах боломж  байдаг. Ийм хугацаанд улс төрийн намуудын зарлал, шинэ бараа, үйлчилгээний сурталчилгааг хийхэд тохиромжтой байдаг
.30-н секундын сурталчилгаанд 60-70, нэг минутанд 140 орчим үг багтах боломжтой байдаг.
Зарим радио станцууд эфирийн 10, 15, 20 секунд ээр худалддаг байна.Онцын тодорхой шалтгаангүй бол ийм богино хугацааны сурталчилгаа хийхээс зайлсхийх хэрэгтэй.
Радиогийн сурталчилгаа хийхэд анхаарах зүйлс:
Радио сурталчилгаанд 3-н үндсэн элементийг ашигладаг.
Үүнд:Нэвтрүүлэгчийн  дуу хоолой, хөгжим, бусад нөлөө гэх мэт.
Радио сурталчилгааг дараах байдлаар бэлтгэдэг:
1.Студид шууд бэлтгэсэн сурталчилгааг уншиж, нэвтрүүлэх.
2.Урьдчилан бичээд нэвтрүүлэх.
Сурталчилгаа нь сайн зохиомж бичихээс эхэлдэг ба зохиомж нь оновчтой санаанд тулгуурлах ёстой. Үг, хөгжим , тусгай нөлөө эффектээр илэрхийлэгдсэн санаа- энэ бол зохиомж.

No comments:

Post a Comment