12/5/11

Радио рекламын давуу болон дутагдалтай талууд


 Давуу талууд:
-Жижиг бизнест ч болов үр дүнгээ өгдөг.
-Тодорхой хүрээний харилцагчидад нөлөөлөх боломжтой.
-Сурталчилгааг хялбар, хямд төсөр боловч сонирхолтой хэлбэрээр хийж болно.
-Аян замд явж буй олон үйлчлүүлэгчдийн сонирхлыг татах боломжтой.
-Нэвтрэх хэлбэр болон сурталчилгааны текстэнд явцын дунд өөрчлөлт оруулах боломжтой.
-Бусад хэвлэл мэдээллийн  хэрэгслүүдийг бодвол хувь хүнд хандсан илүү өөриймсөг дотно харицааг бий болгохдоо талтай.
-Сонин уншигчдыг бодвол радио сонсогчидод гол төлөв залуучууд байдаг бөгөөд тэд шинэ бараа үйлчилгээ сонирхох нь илүү байдаг.
-Маргаашийн сонины дугаарын гаралт, оройн теле нэвтрүүлгийн дундуур гэж хүлээх шаардлагагүй маш шуурхай.
-Бүтэн өдрийн турш цацагдах боломжтой.
-Сонионыг бодвол хотод бүхэлд нь цацагдах боломжтой.
-Сурталчилгааны тариф хямд төсөр.
-Хөгжим, дуу чимээ, богино хэмжээний дуу шүлэг ашиглан сонирхолтой хэлбэрээр хийж болно.
-Телевизийг бодвол радио реклам бэлтгэхэд хялбар.

Сул тал:
-Зарим радио сонсогчид минут тутамд долгионоо өөрчлөх сонирхолтойгоос гадна сурталчилгаанд зориулсан хэсэгт нэг их дуртай байдаггүй.
-Радиогийн эфирийн хамрах хүрээ нь өргөн бол сурталчилгааны үнэ маш өндөр байдаг.
- Хянах, эргэцүүлэн бодох боломжоор хязгаарлагдмал.










No comments:

Post a Comment