12/5/11

Реклам сурталчилгааны онол

Реклам гэж юу вэ?
     Реклам нь маш нарийн, эдийн засаг, нийгэм, оюун санаа, сэтгэл зүйн нийлмэл цогц өргөн хүрээт үйл ажиллагааны орчинд үйлчилдэг.Тиймээс бүхий л талыг нь авч үзсэн томъёолсон гэж үгүй.Харин гол тулгуур мөн чанар, үзэл санааг нь илэрхийлж болно.
   Реклам бол илүү их бараа бүтээгдэхүүнийг илүү өндөр үнээр илүү олон хэрэглэгчээр худалдан авхуулах зорилго бүхий мэдээлэл гэсэн бөгөөд нөгөө нь реклам сурталчилгааг төлбөр төлөгчийн санал болгосон бараа бүтээгдхүүн, үйлчилгээ, үзэл санааны тухайн мэдээллийг ихэвчлэн үнэ төлбөртэйгээр мэдээллийн янз бүрийн хэрэгслийг ашиглан өргөн олонд түгээх үйл ажиллагаа харилцаа хэмээн тодорхойлсон байна.
Өөр нэг түгээмэл онол бол <Рекламыг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний гол шинж чанарын болоод хэрэглэгчийн ашиг сонирхол, хэрэгцээний үзэл санааг илэрхийлэгч харилцааны хэлбэр мөн гэжээ.
    Реклам  гэдэг  нь  нийгмийн  харилцааны  тусгал,түүний  үр  дагаврын  илэрхийлэл  юм.Реклам  нь  өөрөө  амьд  организм  ба  тэр  төрдөг,амьдардаг  бас  үхдэг.Рекламыг  хэрэглэгчдийн  сэтгэл  санааг  худалдан  авах  хэрэгсэл,  захиалагчийн  менежмент,  бүтээгдхүүний  давуу  зэргийн  илэрхийлэл  гэх   саланги  хандлагуудаас  ангижирч  нийгмийн  сэтгэл  зүйн  түвшин  олон  нийтийн  сонирхлын  байршил,бүтээгдхүүний  бүтээгдхүүний  хэрэглээний  индекс  зэрэг  үндсэн  эх  хэрэглэгдхүүний  цогц  бүтээл  хэмээн  үзэж  байна.
     Үнэхээр  нийгмийн  харилцааны  хэрэгсэл  болон  гарч  ирж  буй  далайцтай  реклам  нь  таримал  бус  төрмөл  байдаг.Ийм  реклам  нь  зүгээр  нэг  энгийн  сурталчилгаанаас  хэтийдэж,  тухайн  бүтээгдэхүүн   үйлдвэрлэгч  түүнийг  түгээн  сурталчилагч  ХМХ-ийн  оршин  амьдрах  эдийн  засгийн  боломж,нэр  төрийн  баталгаа  төдийгүй  хэрэглэгчдийн  хэрэглээний  ерөнхий  түвшинг  тодорхойлоогүй  бол  зах  зээлийн хуульд  нийцээгүй  алив  реклам  хоногийн  ч  насгүй  байдаг  билээ.
Рекламны бас нэг мөн чанар нь өдөөгч шинж юм.Ямар ч реклам өрсөлдөгчийн сул тал руу довтолж,хэрэглэгчийн сэтгэл зүйг эзэмдэж,ирээдүйн их ашиг орлогын үүдийг нээхэд чиглэсэн даллагын үүргийг гүйцэтгэдэг.Энэ нь ижил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг өрсөлдөөнд,харин хэрэглэгчийг сонголтонд дууддаг.
    Реклам нь нийгмийн хэрэглээний агууламжийг илэрхийлж, багтаамжийг тодорхойлж, хангамжийг оновчтой тогтоох үүргийг өрсөлдөөний талбарт шийдвэрлэхийг уриалдаг байна.Энэ нь оюуны болон хэрэглээний эрдэнэсийн санг бүтээх, түүнийг нийтэд сурталчилах, зарж борлуулах, ашиг олох үйл явцыг нийгмийн өргөн хүрээнд дэлгэж тавьна гэсэн үг.Тиймээс реклам нь бизнес эрхлэгчдийн амжилтын нууц, өрсөлдөх чадвар, үнэлэмж, үйл ажиллагааны цар хүрээ, хэрэглээний урсгалыг татан төвлөрүүлэх чадварыг шингээсэн байх учиртай.
    Реклам нь тухайн сурталчилагчийн бодлогын цэгцтэй байдал, зах зээлийн судалгаа, хэрэглээний түвшин бэл бэнчин, харилцааны соёлыг давхар илэрхийлж байдаг.Тиймээс тухайн бүтээгдэхүүний тархалтаас шалтгаалж рекламыг цар хүрээгээр нь дэлхий, үндэстэн, орон нутаг, байгууллагын түвшинд хийгдснийг төвөггүй ялгаж болдог.Энэ бүхэн нь рекламны итгэн үнэмшүүлэх чадвар, өвөрмөц шийдэл бүхий этгээд байдал, шинэ санаа, хэрэглэгчдийн аман ярианы сэдэв болох шинж, олон нийтийн анхаарал татах увидас зэрэг олон хүчин зүйлийн нэгдэл болсон эсэхээс шууд шалтгаална.
Реклам сурталчилгаа бол мэдээлэл юм.Рекламны өөр нэг зорилго нь нийгэм, хүмүүсийн тухайн эд барааны хэрэглэгчид болгон хүмүүжүүлэх юм.Тиймээс ч реклам сурталчилгааг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай гэхээсээ эрэлт хэрэгцээ, ашиг,амьдралын хэв маягийн тухай мэдээлэл хэмээдэг.Иймээс реклам сурталчилгаанд яаж хэлэх нь бус, харин юу хэлэх нь чухал гэдэг.
    Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн ба хэрэглэгч хоорондын эрэлт хэрэгцээ ашиг сонирхлыг холбон илэрхийлэгч нь реклам сурталчилгаа юм.Нөгөө талаар үйлдвэрлэгч бүтээгдхүүнээ  борлуулахын тулд мэдээлэх, ухуулан таниулах хэрэгтэй.
     Ашиг орлоготой болохын үндэс нь ч өөрсдийн хэрэглэгчидтэй болох явдал юм.Энэ бүхэнд реклам үйлчилнэ.







No comments:

Post a Comment