12/21/11

“Домгийн өглөө” хэмээх богино хэмжээний мюзикл кино клип.

​     Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива Т.Ариунаа “Домгийн өглөө” хэмээх богино хэмжээний мюзикл кино клип хийжээ. Энэхүү  дэлгэцийн бүтээлийнхээ ерөнхий продюссерээр ажиллан, Саянгоо хэмээх монгол хатны дүрийг бүтээсэн юм. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиолоор бичсэн кино клипийн ерөнхий найруулагчаар Б.Чингүүн, найруулагчаар О.Гэрэлсүх, хөгжмийн продюссерээр “Sweetymotion” хамтлагийн продюссер Б.Чинбат, ерөнхий зураглаачаар Д.Ангараг, хувцасны дизайнераар “Exclusive” компанийн дизайнер Л.Баярсайхан, нүүр хувиргагчаар Ж.Болормаа нар ажилласан юм байна. Харин Персийн хааны дүрд жүжигчин Н.Бат-Ялалт тоглосон бол жүжигчин Латиф агсны хүү Нурбулан эсрэг талын дүр бүтээжээ. Мөн “Мотив”, “3 охин” хамтлагийнхан background хийж, “Нью стар” студийн хөгжмийн найруулагч Л.Гантөр, дууны найруулагчаар Ядгаа нар ажилласан юм.

      Үүнээс гадна Хатанбаатар захиралтай “Circus of Mongolia Khadgaa” циркийн уран бүтээлчид, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Ротын ахлагч М.Ууганжаргалаар ахлуулсан цэргийн албан хаагчид, Өмнөговь аймгийн Сэврэй сумын малчид энэхүү дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн аж. Поп дива Т.Ариунаагийн гол дүрийг нь бүтээсэн “Домгийн өглөө” нэртэй мюзикл кино клип нь дуу, хөгжим, жүжиглэлт, бүжиг зэргийг багтаасан урлагийн цогц бүтээл болжээ.


XBOX GAME
   “Домгийн өглөө” богино хэмжээний кино клип нь Их Монгол Улсын хаан Мөнхийн хаанчлалын үед Сири, Персийн нутагт амьдарч байсан Хашишин буюу Ассасинуудын тухай өгүүлдэг байна. Тэд 1253-1257 оны үед монголчуудтай хэрхэн холбогдсон талаар түүхэн эх сурвалжид тулгуурлан “Домгийн өглөө” кино клипийг бүтээсэн ажээ. 200 хүний бүрэлдэхүүнтэй нүсэр баг энэ богино хэмжээний бүтээл дээр ажилласан байна.



No comments:

Post a Comment