2/26/18

Телевизийн шоу нэвтрүүлэгийн талаар 

Өнөө үед “Контент” гэж ихээр ярих болсон бөгөөд гадаадын олон жил хийгдэж хэдийн олон орны үзэгчдийн танил болсон шоу нэвтрүүлгүүдийг Монголын хөрсөнд буулгаж гадаадын жишигт нийцүүлэн хийдэг цаг үе иржээ. Мөн бид үндэсний контентуудаа ч хийсээр байна. Энэхүү нийтлэлээрээ контентийн тухай бус, эдгээр контентийг хэрхэн бэлтгэж үзэгчдийг хүртээл болгодог талаар тайлбарлахыг зорилоо.
Төсөл:
Аливаа төслийг эхлүүлж амжилттай хэрэгжүүлэхэд ивээн тэтгэгч хамгийн чухал. Үүний тулд нэвтрүүлгийн төслөө сайтар боловсруулж ивээн тэтгэгчдээ танилцуулах ажил нэн тэргүүнд тавигдана. Ивээлээ олсон шоу бүтээгддэг жам байна бас... Төсөлд мэдээж шоу нэвтрүүлгийн бүх бүтэц агуулга багтсан байна. /Ямар төрлийн шоу, хамрах хүрээ гм./
Тайз:
Шууд тайз гэхээр тодорхой буухгүй байж магадгүй. Мэдээж асар их ажил цаасан дээр бууж, оюун ухаанаар боловсрон гарсны дараа тайз бий болдог. Тайзны зураг гарснаар амьдрал дээр хэрхэн буухыг төсөөлөн харж болно. /Өнгө төрх, зураг авах өнцөг гм./ Тв- шоунд камеруудын өнцөг болон байрлал чухал үүрэгтэй. Ямар техник хэрхэн ашиглах. Хаана байрлах зэргийг тайзны зурагтай хослон бодох шаардлагатай болдог.
Хүн хүч:
Томоохон төсөл нэвтрүүлэг асар олон хүний хүч хөдөлмөрөөр бүтдэг учраас ажил үүргийн хуваарилалтыг нарийн гаргах хэрэгтэй. Шоу нэвтрүүлэг нь олон сараар үргэлжилдэг тул ажиллах хүчнээс тэсвэр тэвчээр шаарддаг хүнд ажлын төрөлд багтдаг.
Зохиол:
Ямарваа нэгэн шоу нэвтрүүлэгт зохиол маш чухал. Зохиолыг сайн гаргаж чадвал нэвтрүүлэг амжилттай явах эх үндэс болдог.
Ерөнхий найруулагчийн зохиол: Нэвтрүүлгийн багийн хамт энэхүү шоу хэрхэн хийгдэхийг нарийн тооцоолон гаргана.
Нэвтрүүлгийн зохиол: Эфирт гарах цаг минутаас эхлэн бүх үйл явдлыг нэг бүрчлэн бичиж гаргана. Найруулагч түүн дээр тулж ажилладаг. Учир нь нэвтрүүлэг эфирт биш цаасан дээр эхлэн буудагтай холбоотой юм.
Редакторын зохиол: Шоу нэвтрүүлгийн дугаар бүрийн агуулга, хөтлөгчийн хэлэх үг, тавигдах асуултууд гэх мэт эфирээр гарах дүрс, хэлэгдэх үг бүрийг нарийвчлан гаргана.
Бичлэг
Бичлэг гэхээр шууд л том тайзан дээр болдог шоу нэвтрүүлгийн тухай ярихгүй. “The Voice”, “Яг түүн шиг”, “Next top model”, “Стар академи” гэх мэт олон төрөл. “80саяын уналт”, “Та 5-р ангийн хүүхдээс ухаантай юу?” гэх мэт шоу нэвтрүүлгүүд байна. Эдгээр шоу нь өөрсдийн зассан тайзан дээр нэгдсэн нэг форматаар явагддаг. “Mongolian next top model”, “Оддын академи” гэх мэт тайз болон гадуур зураг хосолсон шоу бас байна. Харин зөвхөн тайзан дээр л өрнөдөг шоу гэвэл “Яг түүн шиг”, “Авьяаслаг монголчууд”, “The Voice” зэрэг шоуг нэрлэж болно.
Тайзан дээр болдог шоу нэвтрүүлгийн гол үндэс нь олон камеруудын ажиллагаа байдаг. Үзэгчдэд юу үзүүлэх вэ? Үүнийг нэгдсэн шугаманд бичих үйл явц. Мэдээж энэ нь нарийн төвөгтэй бөгөөд бэлтгэл сургуулилт шаарддаг. Олон камеруудыг Пульт дээр цуглуулж нэгдсэн удирдлагад оруулна. Пульт хариуцсан найруулагч тэс дараалалтай камер бүрийг холих үйл явцыг хариуцна. Хар ухаанаар хэлбэл 10 камер нэг план авч болохгүй учир үүнээс сэргийлж пульт дээр зангидаж байна гэсэн үг юм. Дан зураг авалтаас бүх зүйл шалтгаалахгүй. Үүнээс гадна дуу маш чухал учир дууны найруулагч дуугаа тусд нь хариуцаж явна. Дуу, дүрс нийлж тв шүү дээ. Ингээд задлаад яривал бүгд л чухал үүрэгтэй цогц үйл явц юмаа.
Найруулагчийн баг,
сэтгүүлчийн баг,
Зургийн даргын баг,
Хувцасны баг,
Инженерийн баг,
Зураглаачийн баг,
Тайзны баг,
Гэрэлтүүлгийн баг гэх мэтээр хуваагдан ажил явагддаг тул шоу нэвтрүүлэг маш олон хүний хүч хөдөлмөр шаардагддаг. Гадуур зураг авалттай шоу нэвтрүүлэг ажиллагаа ихтэй. Камер бүр өөрсдийн карт дээр бичиж үйл явдал бүрийг алдалгүй авах, түүнийг бичиж тэмдэглэх, монтажид өгөх, ярилцлага авах зэрэг олон төрлийн зураг авалт шаарддаг. Редакторлах ажиллагаа ихтэй. Найруулагчийн зангидсан команд дор явагддаг сэтгүүлчдийн нягт ажиллагаа хэрэгтэй.
Монголд Реалити нэвтрүүлгийг хамгийн анх “25-р суваг” телевиз “Миний гэр” нэртэйгээр хийж байсан бол өнөөдөр “MNTM”, “Star academy” зэрэг олон реалити шоу нэвтрүүлгүүд үзэгчдийн хүртээл болж байна. Эдгээр шоу нэвтрүүлгүүд нь тусгай форматад захирагдан явагддаг бөгөөд нууц камеруудыг ашиглан драмтай зураг авалт, реалити агшин бүрийг алдахгүй авах нь маш чухал . /дараа дэлгэрүүлнэ/
Монтаж:
Зураг авалт явагдаж дууссаны дараа дүрсийг эвлүүлэн эцсийн бүтээгдэхүүн болгон эфирт бэлдэх үйл явц бол монтажны ажил. Ая дуу, шуум, дүрс бүрийг эмх цэгцэнд оруулан үзэгчдэд хүргэхийн тулд нарийн шүүлтүүр дор эвлүүлэг явагддаг. Энэ бүгд зохиолын дагуу өрнөх бөгөөд титр хийж чимэглэн өнгө засч эфирийн цагт тохируулан багцалж нэг цул болгож байж үзэгчдэд хүрдэг.









2/9/18

Видео гэрлийн талаар ярилцья.
Гэрэлгүй бол бичлэг хийх боломжгүй. Тэгэхлээр олон гэрэл асаах тусам сайн бичлэг болох нь ээ./Хар ухаанаар/
Тэр гэрлүүдийг хаанаас яаж өгвөл гоё болох вэ?
Энийг л зураглаач мэдэж байх хэрэгтэй. Тийм ч учраас зураглаач мэргэжил олон жилийн турш хөгжиж ирсэн. Гэрлийн мастер. Гэрэл тавьдаг тусгай, энэ төрлөөр мэргэшсэн хүмүүс байдаг. Эдгээр хүмүүсийн тавьсан гэрэл, ур чадвараас суралцах хэрэгтэй.
"Харанхуйгаас гэрэл эхэлнэ" 
мэдээж харанхуйд гэрэл тавихаар маш гоё болдог. /Би нарны гэрэл яриагүй шүү./
"Гэрэл тавьж урлаг бүтээнэ. Бичлэг хийх бол зүгээр л өнцөг. Рек гэсэн товчлуур юмаа"
Гэрлийг яаж тавих ёстой вэ? Харамсалтайн ямар нэг онол, яг ингэж тавина гэсэн зүйл байхгүй боловч 3 гэрлийн зарчим гэж байгаа. Түүнээс улбаалаад тухайн гэрэл тавьж байгаа хүн өөрийн мэдрэмжээр гэрлийг өгдөг.
Гэрэл бол маш нарийн урлаг. Урлаг уран бүтээл гэрэл сүүдэргүй бол амьлахгүй. Нэг үгээр үхнэ гэсэн үг.
Гэрэлд сайн мууг ялгах хэмжүүр байхгүй. Гэрлийн чанар/үйлдвэр,тусгал/ цаг хугацаа орон зайнаас хамаарч сайн гэрэл тавильт муу гэрэл тавильт тод харагдана.
Гэрэл өгөх хэрэгтэй.
Хөдөлгөөнийг бүтээх хэрэгтэй
Уран сэтгэх хэрэгтэй.
Үргэлжлэл бий. . .



Нисдэг камерын талаар ярилцъя. . .
Нисдэг камер /phantom4/ зураг авахад тодорхой туршлага хэрэгтэй.
Үүнд: Та Хbox юм уу playstation-ны тоглоомыг тоглодог байвал удирдахад хялбар байх болно. Үзээгүй бол задгай эргэн тойрон юу ч байхгүй газар нисгэж үзэх удирдах товчоо сайн гартаа оруул
1.дээшээ, доошоо нислэг
2.эргэлт баруун, зүүн тийш /дороо эргэх/ 
3.урагшаа хойшоо явах
4.баруун зүүн тийш хөндлөн нисэх
5.камерын хөдөлгөөн доошоо дээшээ
Камер харж байгаа зүг рүү бүх удирлага хамаатай...
Асаахад холбогдохгүй байх явдал гарна. Дахин эхнээс нь асааж үзэх хэрэгтэй болохгүй бол USB-гээ шалга.
Ready go
Гэсэн ногоон асахад хоорондын сансрын сүлжээгээ сайн хараарай
Сэнс эргээд буцаж унтрах явдал гардаг. Бүх төхөөрөмжөө унтраагаад дахин оролд. Халуун газар холбоод гадаа гаргахад ямар ч асуудалгүй хөөрнө...
Хөөрөхөд. . .
Цаг агаар номер нэг асуудал салхи ширүүн байвал удирлагаас хазаах явдал гарна энэ нь ямар нэгэн зүйлийг мөргөх аюултай.
Нисгэх орчин задгай байвал аюулгүй. Мэдээж хотын ойр орчимд нисгэх бол дор хаяж 10 удаа нисгээд үзэх хэрэгтэй.
Газраас хөндийрөхөд эргэн тойрноо сайн харах хэрэгтэй ямар нэгэн биет зүйлрүү орох магдлал байгаа учраас анх нисгэж байгаа хүн шууд л дээшээ явуулсан дээр учир нь шувуу ирээд мөргөхгүй л бол аюул бага. . .
Буулгахдаа гартаа бариад унтраавал зүгээр. Газарт шууд буух нь доргилт авна мөн тэгш биш газар буухгүй. . .
Картаа сайн хянаж байх хэрэгтэй.
/карт дүүрэх/ үүнийг та мэдэхгүй өнгөрөх магадлалтай буугаад ирэхэд авсан дүрс чинь байхгүй бол ямар харамсалтай вэ?
Тийм учраас үргэлж бичсэн дүрсээ эргүүлэн картнаас шалгаж бай.
Картанд чинь хир их зай байгааг мэдэж байж нисгэ.
Samsung маркын утсанд карт дүүрсэн бол шууд утсан дээр бичих явдал гардаг тул картын зайга сайн тооцоол.
Дрон нь нэг нисэхдээ тодорхой дүрсүүдийг аваад бууж ирэх тул тайван үргэлж дүрсээ шалга.
Өвлийн хүйтэн 35' градуст асуудалгүй дүрсээ аваад бууж ирнэ. Дор хаяж 15 минут ниснэ.
Буулгаад маш яаралтай цэнэглэ.
Амжилт хүсье. . .
Шоу гэрлийн талаар ярилцъя
Өнгө өнгийн самарсан гэрлийг шоу гэрэл гэнэ. Ха ха наргиа
Шоу гэрлийн төрөл зүйл олон боловч хүчин чадлаас ихээхэн хамааралтай. Удирдах удирдлага зэрэг нь хөгжлөө дагаад тасарсан.
Энэ төрлөөр мэргэшсэн хүмүүс байна.
Нарийн холболт багц дээр оршдог хэцүүхэн. . .
Хөдөлгөөн бүрийг нэг бүрчлэн бичиж сануулна. Ритм дуу хөгжимтэй салшгүй холбоотой боловч камерт харагдах өнцөг нэн чухал.
Утаа
Хүнд утаа,хаз утаа зэрэг нь шоу гэрлийг хүний нүдэнд харагдуулах гол үндэс. Өвөрмонголын одон тв-ийн хөгжмийн үдшээр энэ гэрлүүдийг олон тоогоор нь харж болно.
Хамтлаг дуучдын концерт дээр манайхан Beam,Wash,Paran гэрлүүдийг нилээн ашигладаг.
Өнгө үзэмж өгөөд зогсохгүй хөдөлгөөн нь гоо сайхны таашаал өгөх зорилготой.
Гэрлүүд
Жнь
Beam
Wash
Par
Шалнаас өгдөг нүүрний гэрэл
Манс эфект
Лед
Лазер зэрэг олон төрөн. . .
Эдгээр гэрлүүдийг таазанд байрлуулах
Газарт өрөх гэсэн хоёр төрлөөс улбаалан ташуу босоо зэргээр суурьлуулдаг. Нарийн холболттой төсөв өндөртэй. . .
Гэрлийг хэмжих хэмжилт тусгал зэрэг нь зураглаачдад ихээхэн хамаатай. Ихсэх багасах тохиргоотой учир ажиллахад хялбар. Өнгө солино дүрс хөдөлгөөнүүдийг чөлөөтэй хийдэг.
Нүүрний гэрэл, контр гэрэл, орчины гэрэл, үзэгдэх гэрлүүдийг анхаарч ажиллах хэрэгтэй. . .
Яг түүн шиг, Авъяаслаг монголчууд эдгээр хоёр тв шоунаас эдгээр гэрлүүдийн ажиллагааг хараарай гэж зөвлөх байна.
Мэдээж гадаадын шоунд бүр л тасарсан хэлбэрүүд байгаа. Гэхдээ гадаадад ашиглаж байгаа гэрлүүд үнэтэй тэдгээрийг тусгалууд нь Монголтой харьцуулашгүй учир ойроос суралцахыг зөвлөж байна.
Амжилт.


Дууны талаар ярилцъя
Ганц дуу оршиж байвал Радио. Дүрстэй нийлэхээрээ тв-болж байгаан.
/Хар ухаанаар/
Дуу бол маш чухал. Техник хөгжих тусам дууны цацалт сайжирч бүр л супер болж байна. Хүний ярьж байгаа үг хэллэг тв-гээр цэвэр ямар нэгэн бохир шуумгүй чихэнд хүрэх нь түүний чанартай салшгүй холбоотой. Тийм ч учраас энэ төрлийн мэргэжлээр 4 жил сурч төгсдөг тусгай хүмүүс байна.
Дууг бичиж авах төхөөрөмж түүний ажиллагааг судалж мэдэх нь нэн тэргүүний асуудал.
Тв-д камер дээрээ дууг бичиж авах тохиолдол их. Мэдээ сурвалжлаганд явахдаа утастай болон утасгүй мик ашиглаж шууд камер дээр зураглаач дуугаа авдаг.
Томоохон нэвтрүүлгүүдэд бичигч зүүм дээр дууны найруулагч дууг бичиж авна. Камер бичигч хоёрын чанар бага зэрэг зөрүүтэй байдаг. Камер дээр авсан дуу бичигчийн дууны түвшин чанарыг гүйцэхгүй.
Камер нь өөр дээрээ интэр шуумны миктэй байх бөгөөд дүрс дуугүй бичигдэхгүй энэ нь зураглаачийн хариуцлага. Олон камер ажиллаж байгаа тохиолдолд интэр шуум номер нэг. Дуу дүрсийг тааруулахад чухал үүрэгтэй.
Мик
Мик нь дотроо олон төрөл энгэрийн мик, кондинсатор мик, боргоцой мик, чихэнд зүүдэг мик гэх мэт хүлээн авагч нь утастай утасгүй гэж ангилна.
Нэвтрүүлэгүүдэд мик зүүж байгаа хэсгийг маш сайн харах хэрэгтэй. Микны чиглэл хол ойрыг анзаар. . .
Дууг сайн авах гол үндэс нь сонсох, дууны түвшинг сайн барих хэрэгтэй ихсэх багасах хэмжээ нэн чухал. Саад их учир аль болох цэвэр дуу авах гэж тэмүүлэх нь зүйтэй. Орчин нөхцөлийг анхаарч бай.
Кинон дээр зүүм бүүм гэсэн төхөөрөмжийг ашиглана. Дүрс дуу хоёр яг нийлж байж уран бүтээл төрнө.
Уурга
Уургыг барих 4 арга байна. Түүнээс улбаалаад хөл дээр болон машин дээр суурилуулан дууг авдаг.
Нэвтрүүлэг, кино зэрэгт дуу авах арга барилийг эзэмших хэрэгтэй.
Уураг микээр дуу авахад 2 зарчмыг барих хэрэгтэй. Дуу авианы тархалт дээшээ, доошоо тархдаг тийм учраас дээрээс доороос микээ 45градуст чиглүүлэн авна
1. Нуруун дээрээ ачаалал авах. Толгойныхоо хойно уургаа барих
2. Гаран дээрээ ачаалал авах.
Урдаа гараараа барих
3.Бүсэлхийнээс доош барих.
4.Толгой дээр байрлуулан 3тулгуур хийж барих.
Эдгээр барилтуудын эзэмших юм бол бүүм, зүүмээр ажиллахад асуудалгүй.
Амжилт





Ногоон фоны талаар ярилцъя
Ногоон фон дээр гайхамшиг бүтээх нь график, зураг авалтын төгс хослол юм.
Студи, тв ногоон фонгүй байна гэж байхгүй. Графикаа хийж чадаж л байвал ногоон фон өөрөө ажил хийнэ.
/Хэ хэ наргиа/
Фото зурагчид мөн ногоон,саарал,цагаан фоныг ашиглаж зураг дардаг. Студитэй болохыг хүсэж байвал фонтой бол. . .
Бидний мэдэх тв-нүүдийн цаг агаарын мэдээ ногоон фон дээр явагддаг.
Цаг хугацаа, орон зай мөнгө хэмнэсэн шилдэг арга.
Сүүлийн үеийн бүхий л кино ногоон фон дээр зураг аваад график хийж биднийг гайхшруулсаар байна. . .Энийг ногоон фон дээр авсан юм уу? Гэж дуу алдмаар. . .
Ногоон фоныг 2 аргаар цоолдог миний мэдэх.
Бичлэг хийгээд эвлүүлэг дээр цоолох энэ нь гэрэл тавильтаа сайн хийхгүй бол муухай цооролт үүсэх магaдлалтай.
Камераас шууд эфирт цоолох энэ аргыг шууд нэвтрүүлэгт их ашигладаг цооролт сайн ямар нэгэн өөгүй байдаг.
Ер нь ногоон фоны цооролт нь гэрэлтэй салшгүй холбоотой.
Үндсэн гэрэлтүүлэг нь
1. Фон руу өгсөн гэрэл.
2. Контр гэрэл.
3. Хүнрүү өгсөн нүүрний гэрэл.
За график сайн мэдэхгүй учираас мэддэгээ уудлав.
Илүү ихийг судалж мэдвэл та гайхамшиг бүтээгч болно.
Амжилт


Зураглаачын талаар ярилцъя
Зураглаач гэдэг нь техник технологийн тусламжтайгаар дэлгэцийн дүрийн дүрслэлийг бүтээдэг хүн юм.
Техник сэтгэлгээ, хөдөлмөрч, санаачлагатай байхыг шаарддаг хариуцлагатай тусгай мэргэжил юм.
Зураглаачийг дотор нь:
1. Кино зураглаач
2. Телевизийн зураглаач гэж хоёр ангилдаг .
Хэдий тийм боловч аль чиглэлээр мэргэших нь тухайн хүнээс хамааралтай.
Анхан шатны ойлголт нь план.
План гэдэг нь хэдхэн секунд, хэдэн минутаар авсан кадр.
Зураглаачидийн нэршил нь орос хэл дээр хэлэгддэг учир эдгээр хэвшмэл хэллэгүүдийг сурах хэрэгтэй.
Зураглаач мэргэжил бий болохоос өмнө зураач, зурагчин гэдэг мэргэжлүүд байсан гэдгийг санаж уран зураг,фото зургуудыг харж өөрийгөө хөгжүүлэх нь зөв.
Зураглаач мэргэжлийн түүх товчхондоо:
Францын Люмер овогт Огюст, Луи гэгч ах дүү хоёр 1895 онд Америкийн зохион бүтээгч Томас Альва Эдисоны 1847-1931 туурвисан кинеспопыг улам боловсронгуй болгон сайжруулж, Парижийн Капуцинов хэмээх цэцэрлэгт гудамжинд “Галт тэрэг ирсэн нь”, “Ажилчид үйлдвэрээс гарч байна” хэмээх богино хэмжээний кино үзвэрийг хүмүүст толилуулж, кино урлагийн түүхийн шавыг тавьсан билээ.
/Эх сурвалж- Википедиа/
Анхны дэлгэцийн бүтээл болох “Галт тэрэг ирсэн нь” богино хэмжээний кино хийсэн техник, өнөө үед хэрхэн хувьсаж өөрчлөгдсөн тухай та бүхэн судлах юм бол энэхүү мэргэжил ямар хурдацтай хөгжиж ирснийг ойлгоно биз ээ.
Зураглаач гэж ярих юм бол зураглаачийн ур чадварын талаар зайлшгүй ярих шаардлагатай болдог.
Уран чадварт нөлөөлөх хүчин зүйлс асар их юм аа.
Мэдрэмж болон сэтгэмжээ хөгжүүлэх, уран сайхны ур чадвараа сайжруулах шаардлагтай.
1. Идэвхи зүтгэлтэй
2. Эрэлч хайгуулч байх
3. Санаачлагатай байх гэх зэргээр тухайн бие хүнээс нарийн чадваруудыг шаардана.
Бас нэгэн чухал зүйл бол өөрийн гол найз болсон камераа маш сайн судлах хэрэгтэй.
Зураг авахдаа аюулгүй талаа сайн бодолцохгүй бол гай газар доороос, гахай модон дотроос гэдэг шүү дээ.
Хожим гэмшихгүйн тулд эхнээс нь сайн бод.
Зураг авахад дуран, дурангийн өнцөг маш чухал . Дурангаараа харж сурах хэрэгтэй.
“Зураг авах бол өнцөг, гэрэл бол урлаг”
Зураглаач хүний гарт өнгө, гэрэл хоёр байдаг гэдгийг санах хэрэгтэй.
Ер нь бүх зүйлээ практик дээр хийвэл сайн.
Илүү дутуу бүх зүйлийг бодож олох, сэтгэх, санах хэрэгтэй. Байгаа нөхцөл байдалд дасан зохицож, яаж ашигтай дүрс авахаа сайн тооцоол.
Дээр хэлсэнчлэн зураглаач бол хариуцлагатай мэргэжил.
Зураглаач хүний гарт уран бүтээлийн чанар явдаг гэдгийг сана. Та жоохон л алдаа гаргах юм бол танай уран бүтээлийн чанар унах, уран бүтээл дээр ажиллаж байгаа олон хүний хөдөлмөр үгүй болох аюултай .
Олон хүний гар нийлсэн хүч хөдөлмөрөөр тайз дэлгэцийн уран бүтээл төрдөг.
Үүнд: Найруулагч
Зураглаач
Инженер
Дууны найруулагч гэх мэт багтана. Тийм болхоор баг хамт олонтой ажиллах чадвар номер нэгт тавигдах нь зүйтэй.
Та тэдний итгэлийг алдах ёсгүй болж байгаа юм.
Зураг авах техник ур чадваруудыг судалж өөртөө нааж бай гэж зөвлөмөөр байна.
Гэрэлээ мэдэрч тавих шаардлагатай, уран сэтгэх хэрэгтэй, хөдөлгөөнийг бүтээх нь чухал
Мэдрэмжтэй байх.
Авьастай байх
Хичээл зүтгэлтэй.
Хөдөлмөрч байх.
Ажигч гярхай байх.
Төсөөлөн бодох чадвартай байх.
Юмс үзэгдлийг зөв үнэлж, шилж сонгох чадвартай байх.
Зохион байгуулах авьяастай байх.
Сонгосон мэргэжилдээ дур сонирхолтой байх.
Зорьсон зорилгодоо заавал хүрдэг байх.
Эрэл хайгуулч байх.
Бусдаас суралцах бусдыг хүндлэх.
Өнөө үед зураглаач мэргэжил үнэгүйдэх хандлагатай, цалин багатай гэж ихэнхи нь ярьдаг. Ажлаа сайн мэдэж байвал хангалттай мөнгө олно.
/Нэгэн сонирхолтой жишээ хэлэхэд. Stuntcameraman . Энэ төрлөөр мэргэшиж суралцсан зураглаач асар өндөр цалин авч байна. Цалингаа дагаад эрсдэл их. Stunt гэдэг нь хамгийн аюултай үйл явдлыг зурагладаг. Усанд сэлэх, өндөр барилга дээрээс унах, машин дагаж явах, үсэрч харайх зэргийг зурагладаг зураглаач./
Ажлаа сайн мэддэг мундаг зураглаач болох хэрэгтэй. Дээр нь судлах суралцахаа мартаж болохгүй. Ахмад зураглаачдаас суралцах, сайн талыг олж харах тэдний уран бүтээлүүдийг үзэж өөрийгөө хөгжүүлээрэй. Амжилт