Posts

Showing posts with the label Кино урлаг

Кино урлагын түүх товчхондоо.

Image
       Кино бол урлагийн төрөл зүйлийн хувьд хамгийн сүүлд буюу 1895-н оноос үүссэн гэж тооцогддог. Кино урлаг шинжлэх ухаан техникийн ололт дээр тулгуурлан үүсч хөгжсөн гэж хэлж болно. Кино хэдийгээр оройтож мэндэлсэн ч урлагийн бусад төрлүүд дотроос асар хурдтайгаар бусдыгаа гүйцэж түрүүлэн хөгжсөнөөр урлагийн бүх төрлүүдийн нэгдэл болж гарч ирсэн юм. Кинонд утга зохиол, уран зураг, хөгжим драм гээд орохгүй урлагийн төрөл гэж байхгүй. Энэ талаасаа их түгээмэл болох шинж чанар нь цөөхөн жилийн дотор дэлхийн олон сая живаа хүмүүсийн дунд шуугиан тарьсан. Эхлээд дуугүй байснаа дуутай, хар цагаан байснаа өнгөтэй, өргөн формат, 35 байснаа 70мм-ийн хальс, дуу нь моно байснаа стерео гээд ингээд яриад байх юм бол киноны хөгжил маш цөөхөн жилийн дотор танигдахгүй болтлоо дэвшсэн.   1877 онд Charles Emile Reynaud гэгч хүнхэр толийг ашиглан өгөгдсөн урт зургуудыг уртаар нь урсан гарч хөдөлгөх Praxinoscope гэсэн төхөөрөмжи...