12/1/13

"Амь" Богино хэмжээний кино


ГАДАА. ЭМНЭЛЭГИЙН ҮҮДЭНД. ӨГЛӨӨ.
Болд эмнэлэгийн үүдэнд ирэв. Гуталны хажууд улаан өнгөтэй хүүхдийн гутал хэвтэнэ.  Халааснаасаа тамхи гаргаад амандаа хийнэ. Гэтэл хажууд нь нэгэн өндөр настай хүн ирээд
ӨВӨӨ
Анхны хүүхэд үү?
БОЛД
/Сандарсан байдалтай тамхиа аваад/
Аа тийн
ӨВӨӨ
Анхны бүх зүйл хүнийг сандрагдаг юм шүү дээ? Арга үгүйээ гэж хэлээд цааш явав.

 Дэвдэж балмагдсан царай нүүрэнд нь илт харагдах бөгөөд гар нь үл ялиг чичирхийлж байлаа. Эмнэлгийн үүдээр халуун савтай цай барьсан хүмүүс орцгооно.  Хотын дүнсгэр чимээ чихэнд хангинана. Шүдэнз гаргаж зураад тамхиа асаахад эхнэрийн орилох чимээ сонсогдов. ШИЛЖИЛТ
ДОТОР.  МАШИН ДОТОР АРЫН СУУДАЛ. ӨДӨР.
Эхнэр нь чангаар орилж  шүд зууна.
БОЛД
/Гарыг нь атгаж/
Хайраа тэвчээрэй,  яг одоо  ирлээ.

Машины жолооч тэвдэн сандарч толиндоо харна. Хурдаа нэмнэ.  Машин эмнэлэгийн үүдэнд зогсоно.

ГАДАА. ЭМНЭЛЭГИЙН ҮҮД. ӨДӨР.

Болд  эхнэрээ тэвэрч машинаас буугаад шууд эмнэлэгийн үүдэнд ирнэ.

ГАДАА. ЭМНЭЛЭГИЙН ҮҮДЭНД. ӨГЛӨӨ.
Болд тамхиа үлээж  эргэн тойрон  харж хэн нэгэн байгааг шалгаж байгаа мэт түгшүүртэй харна. Тамхи талдаа орсон байлаа. Утаагаа үлээхэд эмч түүнд хэлнэ. ШИЛЖИЛТ

ДОТОР. ЭМНЭЛЭГИЙН ШИРЭЭНИЙ ӨМНӨ.
Ширээний өмнө гэр бүлээрээ авхуулсан зураг байна
ЭМЧ
/Чухал царай гаргаж/
Чи нөхөр нь үү?
БОЛД
Тийм ээ би Нөхөр нь
ЭМЧ
Ямар ажил хийдэг вэ?
БОЛД
Бид 2-р оюутан л даа
ЭМЧ
Зөв зөв. Төрөх хугацаа нь болоогүй байна. Хуурамч өвдөлт гэж байдаг юм. Та 2-р хугацаа нь болхоор хүрээд ир.

Болд эхнэрээ хөтлөн  гараа өргөж зогсоно.  Энэ үед машины чимээ хүчтэй сонсогдож. ШИЛЖИЛТ

ГАДАА. ЭМНЭЛЭГИЙН ҮҮДЭНД. ӨГЛӨӨ.
Залуугын анхаарал замын зүг очино.  Машин ээлжлэн хүчтэй зөрөлдөж хүмүүс алхана. Болдын тамхи дуусаж ишийг нь шахаж хогын саванд хийв. 
Болдын утас дугарч Утасаа хартал МИНИЙ ХАЙР
БОЛД
Өө миний хайр сэрсэн үү?
ЭХНЭР
Хайраа хаана байгаа юм бэ? Би айгаад байна.
БОЛД
Би ойрхон байна? Удахгүй очлоо
ЭХНЭР
Хурдлаарай.

Утас тасарч удаан дугарна. Энэ үед эмнэлэгийн хаалга хүчтэй онгойно. ШИЛЖИЛ
ДОТОР. ЭМНЭЛЭГИЙН КОРДОР. ӨДӨР
Залуу эхнэрээ хаалгаар сугдан оруулж урдаас нь эмч тосон авлаа. Болд сандарсан байдалтай эргэн тойрно харж хана налан доош суув. Удалгүй хаалгаар эмч гарч ирээд.
Эмч
/Харамсангуй/
Хүүхэд чинь гэдсэндээ бүтсэн байна. Бид чадах бүхнээ хийсэн боловч амийг нь аварч чадсангүй.

Хэмээн хэлэхэд Болдын царай муухайрч сонин болж Хана налан унлаа...
ГАДАА. БАЛГАС. ӨДӨР

Болд нүдээ нээлээ энэ үед эргэн тойрон балгас байх бөгөөд урд нь хүүхдийн гутал байв. Түүнийг босож аваад халаасандаа хийлээ. Амьдрал түүний хувьд утга учиргүй мэт санагдана. Эргэн тойрон хог сэг. Хар утаа суунаглаж нар өөд харах эцэс байсангүй. Болд халааснаасаа буу авч цэнэглээд урагш алхав. Тэр шийдсэн байлаа. Балгасны хаалгаар орж харанхуй нөмрөв. Энэ үед баруун гартаа буу барьсан байв.ТӨГСӨВ

3/27/13

LENS


Сануулга...

Кино бол дуураймал амьдралыг цогцлоогч бодит урлаг

Хөгжим үнэн бөгөөд хэзээд жинхэнэ мэдрэмжийг илэрхийлдэг

Уран бүтээлчдийн сэтгэлгээ бол ер нь толгой ажиллаж байх ёстой

Уран бүтээл бол цаг хугацааны хувьд маш ихийг золиосолж байж хийдэг ажил, тархинд үр хөврөл нь явж л байдаг

Хүсч буй зүйлээ хийж байгаа хүн хэзээ ч хуурамч байдаггүй, тийм учраас урлаг үргэлж ариун тунгалаг байдаг

Урлагийн хүн гэж уран зураг, уран зохиол, хөгжим гурвыг оролддог хүнийг хэлнэ, энэ гурав цогц байдаг урлаг бол кино юм.

 Ямар ч уран бүтээлч өөрийнхөө дотор байгаа тэр шаналал, мэдрэмж, өөрийн гэсэн ертөнцөө өөр хэн нэгэнд мэдүүлэх, мэдрүүлэхийн тулд л урлагийн бүтээл хийдэг

Хүн бүр өөрийн гэсэн бодол, дахин  давтагдашгүй сэтгэхүйтэй, гоо сайхныг мэдэрдэг, хүсч мөрөөддөг болохоор хүний мөн чанар бол бүтээлч

 Урлаг гэдэг маань хүний сэтгэл зүрхээр тоглож байдаг, тэгэхээр урлагтай зууралдаж байгаа хэн ч бай уг нь асар том хариуцлага үүрэх ёстой. Уран бүтээлч болох сонголт зөвхөн гоо зүйн төдийгүй ёс суртахууны, хүнлэг нинжин сэтгэлийн бас хариуцлагын сонголтыг ардаа дагуулж байдаг

Хүний тархинд хамгийн их нөлөөлдөг зүйл бол оюун ухаан, түүн дотроо хамгийн оюунлиг зүйл бол урлаг

 Бусдын  сэтгэлийг  хөдөлгөе  гэвэл  хүчтэй  сэтгэх нь ээ, сэтгэлгээний хязгааргүй орчин - г бий болгох нь ээ...

 Авьяас билгийн туйлийн  зорилго  бол  уран  бүтээлээрээ  хүмүүст  амьдралын  үнэ  цэнг  үзүүлэх, ойлгуулах  явдал  юм

 Юм цаг үеэ олж гараад, дээр нь ондоо арга барилаар хийж чадвал гайхамшиг

 Хүн өөрийнхөө ямар хэмжээнд байгааг, хаахна яваагаа мэддэг бай...вал эвгүй байдалд орохгүй

Урлагийн хамгийн чухал шинжүүдийн нэг бол төгсөөгүй чанар, уран бүтээлч бүтээлээ төгсгөлгүй орхисноороо үзэгчдэд өөрийнхөөрөө төгсгөх боломжийг олгодог, ингэж байж л уран бүтээлч хүн үзэгч хоёр тэнцэж ирдэг” гэнэ



                                                                                                              Чанартай бүтээл сонгож үз…

Сануулга...


                  Анхаар...

1. Зураглаачийн ажлыг хийхэд бүтээлч сэтгэлгээ, өөрийн шийдэл хэрэгтэй,  гэхдээ гол зорилго нь найруулагчийн төсөөллийг буулгаж өгөх үйл явц юм.
2.  Аливааг байнгын хөдөлгөөн, өсөлт хөгжлийн урсгалд дунд нь судал, техникүүдийг сайн судлах 
3. Кино оператор нь уран бүтээл, техникийн асуудлыг шийддэг, сайн мэддэг хүн сайн хийнэ. Уран бүтээлийн чанар нь оператороос их шалтгаална.
4. Урлагийн бүтээл  хоёр юмнаас бүрддэг...эхнийх нь бүтээлч шинж, нөгөөх нь мэргэжлийн ур чадвар

5. Амьдралын наад захын юмыг урнаар гоё харж сур!!!! Ер нь
зураг авахдаа аюулгүй талаа сайн бодолцох.

6. Хожим гэмшихгүйн тулд эхнээс нь сайн бод...
7. Дурангын нүдээр, өнцгөөр харж сурах нь хамгийн чухал...........

 8. Ажлаа мэдэж байвал хангалттай мөнгө олно...
9. Оператор хүний гарт өнгө гэрэл хоёр байх ёстой...
10. Ер нь бүх зүйлээ практик дээр өөрөө хариуцаад хийвэл сайн. Илүү дутуу бүх зүйлийг бодож олох, сэтгэх, санах хэрэгтэй.
11. Зохих амжилтанд хүрээгүй ч туршлагыг нь хүндэлж, тэдний ямар нэгэн сайн талаас суралц, ахмад операторуудаас асуух судлах
12. Байгаа нөхцөлд дасаж яаж ашигтай дүрс авч болохыг тооц, .  Хүйтнээс халуунд оруулах маш муу
13. Ер нь гэрлээ хүний сэтгэхүй дээр тоглож эффэктүүдийг гаргаж өгдөг
14. Хийх гэж буй зүйлээ маш дэлгэрэнгүйгээр ярьж бай: хэр ритмтэй, хичнээн секундын кадр, ямар гэрэлтэй байх  г.м.
15. Техникээ сайн судал, камераа бүүр сайн судал.
16. Камерийн хөдөлгөөнийг чухалчилж, аль болох орон зайг оруулахыг чухалчилдаг. Камерийн хөдөлгөөн нь авч  буй тухайн обьектонд хэлэх гэж буй санааг гэрэл өнгө, хувцас, тайз, жүжигчний тоглолт эдгээрийг нэгтгэж нэг дүрс кадр болгон үзэгчдэд хүргэхийг хэлнэ.
17. Уран бүтээлч хүн урдаас харж шийдэж, төлөвлөж байх ёстой. 

18. Хүний анхаарлыг татахаар харьцааг гаргах. Орон зайгаа сайн ашиглаж зураг авч сурах. Утга санаагаа хөөцөлдөж дүрслэл гаргах, уран сайхны дүрслэл нь хүнийг уяж чаддаг байх.
19. Зураг авч буй газрынхаа нөхцөлд тааруулж бүх юмаа бодож тооцоолох. Авсан материалаа сайн тэмдэглэж байх. Гэрлийн балансаа хийхдээ шийдэлт хийж байх. Тавьж байгаа гэрлээ сайн нууж сурах.
20. Натур сонгохдоо хүнд хэрэгтэй бүх шаардлагыг хангасан байх, цаг агаарыг бодолцох, натуртаа зохиомжоо бодож олох, нарыг харгалзах, уур амьсгалаа харуулахын тулд фильтр  ашиглах
 21.Тухайн биеийг үйлдэлд оруулж байгаа хэсгийг дүрслэл гэж нэрлэдэг. Өгүүлэл нь дүрслэлээр бууж байх, мөн гэрлээ бодолцоход өнгө орж ирнэ. Ямар нэг обьектыг дуусгаж бодож авах, энэ нь сүүлд монтаж хийхэд амар, сүүлд нөхөөс хийгдэхгүй.

22.Бүхий л үйл ажиллагааг зохион байгуулалттай хэлбэрт оруул,төлөвлөж чаддаг хүн л зохион байгуулж чадна, мөн ялалт амжилт нь асар хүнд хүч хөдөлмөр, маш сайн зохион байгуулалтын үр дүн

23. План гэдэг нь хэдэн сек, хэдэн минутаар авсан кадр.

24.Туршлага гээч нь мэдрэхүй, мэдрэхүйн материалуудаас бий болсон эргэцүүлэл, эргэцүүлэлийн бүтээгдэхүүн юм

25. Оператор хүний чадал кино кадр түр солигдох эгшинд кадрын өрөлтөөрөө үзэгчдэд юуг голлож харуулж амжих вэ, өрөлтөн дэхь гол цэг нь юу өгч амжсанаас ямар утга санаа илэрхийлэх вэ, гэдгийг шийдэж чадсанаас ихээхэн чадал чансаа харагдана гэсэн байх юм.