Posts

Showing posts with the label Радио

Радио реклам сурталчилгааны онцлог, үргэлжлэх хугацаа

    Радио сурталчилгааны тогтсон хугацаа нь 30-60 секунд байдаг.Ийм богинохон хугацаанд их зүйлийг багтаадаг. 60-н секундын сурталчилгаанд хөгжим, дуу хоолой, авиа зэргийг ашиглах боломж   байдаг. Ийм хугацаанд улс төрийн намуудын зарлал, шинэ бараа, үйлчилгээний сурталчилгааг хийхэд тохиромжтой байдаг .30-н секундын сурталчилгаанд 60-70, нэг минутанд 140 орчим үг багтах боломжтой байдаг. Зарим радио станцууд эфирийн 10, 15, 20 секунд ээр худалддаг байна.Онцын тодорхой шалтгаангүй бол ийм богино хугацааны сурталчилгаа хийхээс зайлсхийх хэрэгтэй. Радиогийн сурталчилгаа хийхэд анхаарах зүйлс: Радио сурталчилгаанд 3-н үндсэн элементийг ашигладаг. Үүнд:Нэвтрүүлэгчийн   дуу хоолой, хөгжим, бусад нөлөө гэх мэт. Радио сурталчилгааг дараах байдлаар бэлтгэдэг: 1.Студид шууд бэлтгэсэн сурталчилгааг уншиж, нэвтрүүлэх. 2.Урьдчилан бичээд нэвтрүүлэх. Сурталчилгаа нь сайн зохиомж бичихээс эхэлдэг ба зохиомж нь оновчтой санаанд тулгуурлах ёстой. Үг, хөгжим , тусгай нөлөө эфф...

Радио рекламын давуу болон дутагдалтай талууд

  Давуу талууд: -Жижиг бизнест ч болов үр дүнгээ өгдөг. -Тодорхой хүрээний харилцагчидад нөлөөлөх боломжтой. -Сурталчилгааг хялбар, хямд төсөр боловч сонирхолтой хэлбэрээр хийж болно. -Аян замд явж буй олон үйлчлүүлэгчдийн сонирхлыг татах боломжтой. -Нэвтрэх хэлбэр болон сурталчилгааны текстэнд явцын дунд өөрчлөлт оруулах боломжтой. -Бусад хэвлэл мэдээллийн   хэрэгслүүдийг бодвол хувь хүнд хандсан илүү өөриймсөг дотно харицааг бий болгохдоо талтай. -Сонин уншигчдыг бодвол радио сонсогчидод гол төлөв залуучууд байдаг бөгөөд тэд шинэ бараа үйлчилгээ сонирхох нь илүү байдаг. -Маргаашийн сонины дугаарын гаралт, оройн теле нэвтрүүлгийн дундуур гэж хүлээх шаардлагагүй маш шуурхай. -Бүтэн өдрийн турш цацагдах боломжтой. -Сонионыг бодвол хотод бүхэлд нь цацагдах боломжтой. -Сурталчилгааны тариф хямд төсөр. -Хөгжим, дуу чимээ, богино хэмжээний дуу шүлэг ашиглан сонирхолтой хэлбэрээр хийж болно. -Телевизийг бодвол радио реклам бэлтгэхэд хялбар. Сул тал: -Зарим радио сонсогчид минут ...

Радио рекламыг хэрхэн хийх вэ?

    Боломжийн өргөн хүрээний үйлчлүүлэгчидтэй пүүс радиогийн сурталчилгаа ашиглаж болно.Радио нь пүүсээ танилцуулан, түүний нэр хүндийг өргөх зэрэгт илүү үр дүнтэй байдаг.Харьцангуй бага үнэ, тодорхой хүрээний харилцагчидад сонголттойгоор нөлөөлөх боломжоороо радио нь нэг их том бус пүүсүүдийн хувьд сурталчилгааны үр дүнгээрээ 2-т ордог.       Радио рекламны үргэлжлэх хугацаа телевизтэй харьцуулахад урт байх ёстой. Телевиз дүрсээр мэдээллээ   хүргэдэг учраас 30-н секундын хугацаанд ихийг хэлж болно.Зарим радиогоор реклам захиалагчид 10, 20 секундээр эфирийн цагийг худалдаж авах нь төдийлөн оновчтой биш юм. Радиогийн реклам   хамгийн бага нь 30-н секунд түүнээс дээш байвал зохимжтой. Реклам нь бичиг, дүрс, хоолойгоор хүмүүст хүрдэг.Рекламыг үндсэн 3-н төрөлд ангилдаг. 1.Нэрийн реклам- тухайн зүйлийг танилцуулж байдаг.Нэрийн рекламыг дотор нь ил, далд гэж 2 ангилна. 2.Зохиомжит реклам-2 ба түүнээс дээш хүмүүс оролцдог.Энэ төрлийн рек...

Радиогийн талаар, реклам

Радиогийн эфирийн тухай      Радиогоор сурталчилгаа явуулах эфирийн үнэ нэвтрэх цагаас шалтгаалдаг.Радио станцууд эфирийн хувьд ялгагддаг боловч гол төлөв дараах хувиарыг баримталдаг. -өглөө эртийн цаг      6-7н цагийн хооронд -өглөөний ачааллын цаг      7-9, 10 цагийн хооронд -өдрийн цаг      10-16н цагийн хооронд -оройн цаг      16н цагаас хойш Сурталчилгаа хийлгэгчийн хувьд хамгийн олон сонсогчтой цагийн хувиарыг сонгох нь чухал. Ихэнх радио станцуудын хувьд энэ нь өглөөний цаг буюу 7н цагаас хойш байдаг. FM радиогийн бүтэц бүрэлдэхүүн Компьютер/ дууны фонд, реклам шторк, радиогийн богино хэмжээний зохиомжит реклам/ Пүүльт Микрафон Чихэвч Хяналтын хөгжим Эфирийн утас Придачик/дамжуулах станц/ Антенн Ажиллах боловсон хүчин: Захирал, ня   бо, найруулагч, редактор, маркетингийн алба, рекламны менежер, хөтлөгч гэх мэт хүмүүс ажилладаг. Өнөөдөр Улаанбаатар   хо...