12/15/11

ZEV.Bukhtulga "Богд хаан" кино зураг авалтанд оролцов.


 Богд хаан киноны төгсгөлийн зураг авалт 2012.12.14 болж өнгөрлөө.
   “Надтай гэрлээч”, ”Боолын гэрээ” кинонд тоглож, чадварлаг сайн жүжигчин гэдгээ олонд таниулсан Ч. Болд түүхэн киноны гол дүрд тоглож байна. Тэрээр “Богд хаан” кинонд Богдын дүрийг бүтээж байгаа бөгөөд түүний тоглосон анхны түүхэн дүр ажээ. Ч. Болд Богд хааны дүрийг бүтээхийн тулд 12 кг жин хасч, нэлээн гоолиг болсон гэнэ. Уг кино 12 сарын 29-нд буюу 1911 онд Богдын хаан ширээнд заларсан өдрийг сонгон нээлтээ хийх гэж байгаа юм.
 Монголын урлагт анх удаа Богд хааны түүхэн киног түүх сөхөж элдэв хачиргүй бүтээж байгаа нь энэ аж. Энэхүү кинонд хувьсгалыг манлайлан удирдаж зохион байгуулан эрх чөлөөт Монгол Улсыг байгуулалцахад үнэтэй хувь нэмэр оруулсан түүний үнэн бодит амьдрал, туулсан замыг хүүрнэн өгүүлдэг байна. 
 
Киноны бэлтгэл ажлыг Үндэсний кино урлагийн академи хоёр жилийн өмнөөс санаачлан зохион байгуулж, 60 хүний бүрэлдэхүүнтэй киноны зураг авалтын баг гарчээ. Богд хаан киноны зураг авалтыг Булган аймаг, Амарбаясгалант хийд зэрэг Монголын үзэсгэлэн хосолсон газруудад хийх юм байна. Киноны зохиолыг төрийн шагналт зохиолч Дармын Батбаяр бичиж, ерөнхий найруулагчаар нь Бямбаагийн Батбаяр, ерөнхий зураглаачаар Зундуй, Ганхуяг, ерөнхий зураачаар Одонгийн Нямдаваа нар ажиллаж байгаа аж. Жүжигчдийн хувьд тайз дэлгэцнээ танил болсон нэртэй жүжигчдээс гадна шинэ залуу уран бүтээлчид оролцож буй юм байна. “Шинэ бүтээл бүхэн шинэ мэдрэмж төрүүлж, шинэ залуу үеийг гаргаж өгөх хэрэгтэй” гэдгийг ч найруулагч “Богд хаан” кинондоо тусгахыг хичээжээ. Хөгжмийн зохиолчоор нь Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ажиллаж байгаа аж.
 
   ТҮҮХЭН ӨДӨР
20-р зууны эхнээс Чин улс Шинэ засгийн бодлого гээч Гадаад Монголыг Хятадад нэгтгэх бодлогыг хэрэгжүүлэх болжээ. Энэхүү бодлогыг эсэргүүцэн 1911 оны зун VIII Богд Жавзандамба хутагтад бат-оршил өргөх үеэр зөвлөлдөн манжийн эрхшээлээс ангижрахаар шийдвэрлэсэн монголын хаад ноёд, дээд лам нар Чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг 8 сард Хаант Орос улсын Санкт-Петербург руу илгээжээ. Энд Оросууд тусалцаа өгөх болно гэж шийдвэрлэж Монголд эргэн ирэхэд нь Хятадад хувьсгал гарч, Чин улсын нөлөө, эрхшээл багасч байсныг далимдуулж 1911 оны 12 сард Хүрээний манж амбаныг Бээжин руу буцаажээ. Ингээд 12 сарын 29-нд Богд Жавзандамбыг шашин төрийг хослон баригч хаанд өргөмжилж албан ёсоор тусгаар тогтнолоо зарлажээ.
НЭЭЛТ: 2012.12.29 бүх кино театруудаар гарна. Та бүхэн таалан болгоон уу.

No comments:

Post a Comment