12/11/11

Миний муу аав.


“Миний муу аав” кинонд хийсэн шүүмж
“Миний муу аав” кино нь 2009 онд кино театруудын дэлгэцнээ гарч, нэг хэсэгтээ л олныг шуугиулаад амжсан. Киноны зохиолыг Ц.Ганбат С.Баттулга О.Эрдэнэ Э.Зоригт нар бичиж, Эстрад Жагаагийн дүрд С.Лхагвасүрэн, Халиуны дүрд Уянга нар тоглосон юм. Кинонд тоглосон бүх жүжигчидын хувьд ямар ч хуурамч зүйл байгаагүй юм. Уг кино санаа сэдвийн хувьд бусдаас өвөрмөц онцлогтой ба гаргаж ирэх гэж байгаа санаа нь ч гэсэн гэгээлэг болж чадсан байна. Энэ киноны хамгийн гол онцлог нь нэгэн хэвийн амьдралын гаргасанд байгаа юм.   
Сүүлийн жилүүдэд Монголын залуус гудамжинд хэсэг хэсгээрээ бөөгнөрөн архидан согтуурах үзэгдэл ихээр нэмэгдэх болсон. Тэднийг бөбөчид, архичид гэж нэрлэцгээнэ. 28 хан настай залуу ажил ч хийхгүй архи ууж, харин эхнэр нь үр хүүхдээ харан, тэжээж байна. Эрчүүд эрчүүд биш эмэгтэйчүүд эмэгтэй биш болчихсон мэт.
 Энэ кино нийгмийн нэгэн хэвийн үзэгдлийг гаргаж ирсэн ба хүн өөрөө л ухамсарлаж чадвал энэ ангалаас гэрэлтэж чаддаг юм гэдгийн харуулсан юм. Бас эр хүнийг зөвхөн архичин биш эр хүн, аав хүн гэдэг үүднээс нь ч гэсэн харуулсан. Эхнэр нь хаяад явсан ч охиныхоо төлөө охинтойгоо хамт үлдэн, амьдарч байгаа нь эр хүний ховор нандин чанарыг үзүүлсэн. Эр хүн гэдэг эмэгтэй хүнээс болж уруудаж ч болно өөдөлж ч болно гэдгийг мөн харуулж байна. Тэгэхээр нэг бодлын эрчүүд архидан согтуурч байгаа нь эмэгтэйчүүд бидэнтэй яалт ч үгүй холбоотой болж таарч байна.     
Мэдээж киног хиймэл болгон харагдуулж байсан олон ч зүйл байлаа. Мэдээж гол дүр хамгийн чухал. Киноны гол дүр Эстрад Жагаа 35 настай гэтэл арай хөгшин 40 гарч байна уу гэмээр харагдаж байна. Түүний найз Бацаан Жагаа 28 настай гэхэд бас нилээн овортой 35 хүрсэн мэт харагдаж байна. Эстрад Жагаагийн дүүтэй Бацаан Жагаатай чицуу гэхэд их ялгаатай, харваас илүү хөгшин харагдаж байна. Дараа нь компанийн захирал Оюуны талаар ярья. Оюун нилээн айхтар, ааштай хэцүүхэн захирал гэж ажилчид нь ярьдаг. Бас түүний амьдардаг байшин хувийн орон сууц нь нилээн баян хүний шинжтэй. Бас компани нь ч гэсэн нэр хүнд, байр суурьтай. Гэтэл Бацаан Жагаагийн өмнөөс Эстрад Жагаа ажилд ордог хэсэгт танилцуулган дээр нь зураг байхгүй, ярилцлаганд ч оруулаагүй байж танилцах хуудсыг нэг сөхөснөө “за за ажилд авчих” гэж хайнга хэлж байгаа нь энэ бүгдийг үгүйсгэчихэж байгаа юм. Мөн киноны төгсгөл хэсэгт Эстрад Жагаа компанидаа амжилт гарган идэвх санаачлагатай ажиллаж эхлэхэд дахин “ажилд авлаа” гэж логик алдаа гарч байна. Киноны өрнөлд Эстрад Жагаагийн найзууд бүгд хамт нэг ажил хийдэг. Бидний харж байгаагаар ийш тийш хэдэн юм зөөх л харагдана. Ганц өдрийн ажил хийчхээд  хүний 80.000 төгрөг авна. Долоон хүн ажилласан гэхээр 560.000 төгрөг болж байгаа юм. Ийм амархан хэрнээ өндөр цалинтай ажил гэж байх уу? Энэ хэсэг бас худлаа, хиймэл санагдсан.        
Мэдээж киноны хамгийн сэтгэл хөдөлгөм хэсэг бол төгсгөлийн хэсэг буюу аав охин хоёр салах ёс хийдэг хэсэг байсан юм. Гэхдээ аавынх нь эдгэршгүй өвчнийг илүү тодорхой, тод харуулж өгөх хэрэгтэй байсан юм болов уу? Аав нь шинжилгээ өгч эмчтэй уулзан сэтгэлээр унаж дараа нь ухаа орж байгаагаар ч юм уу? Хэрвээ тэгсэн бол илүү бас сонирхолтой байх байсан болов уу?    

No comments:

Post a Comment