12/5/11

Зураглаачийн уран чадварын асуудал

     Зураглаач гэдэг нь техник технологийн тусламжтайгаар дэлгэцийн дүрийн дүрслэлийг бүтээдэг хүн юм. Зураглаачын уран чадвар нь техник технологын хөгжилтэй салшгүй холбоотой. Техник технологи байхгүйгээр кино уран бүтээл хийх боломжгүй юм.  Зураглаач нар нүдээрээ кино хийдэггүй камераар кино хийдэг тэр камерийг хаанаас олж авах вэ? Сургалтын төлбөрөө яах уу гэж байгаа залуус маань хэрхэн өөрсдийн уран чадвараа дээшлүүлэх вэ? Энэ бол эргэлзээтэй . За тэгээд авсан дүрсээ монтажлах компьютер хэрэгтэй. Ажилийн байран дээр гархад бидэнд юу хэрэгтэй вэ? Ур чадвартай байх.  Мэдээж сүүлийн үеийн техник технологийг эзэмшсэн байх.  Тв-ийн үйл ажилгаа хүнд хэцүү юм. Нэг тв 8-10 зураглаач мэдээ сурвалжлаганд явах бөгөөд шинэ орсон та мэдлэг чадвартай байхгүй бол таныг баяртай л гэнэ. Ажлийн байрандаа гологдохгүйн тулд техник технологи гэх мэт олон талын мэдлэгийг танаас шаардана.
     Кино камер таны тусламжгүйгээр өөрөө юу ч хийж чадахгүй.  Та олон дахин  хөдөлмөрлсөний үр дүнд  чадварлаг зураглаач болно. Барууны хөгжингүй орнуудад оюутнууд нь клуб болон хуваагдаж бие биенээ сонсож эрдэм мэдлэгээ хуваалцаж хамтын хүчээр өөрсдийгөө хөгжүүлдэг. Энэ бол нууц. Энэ жишээг ашиглаж клубын журмаар бид бүгд өөрсдийгөө хөгжүүлэх боломж бий. Улс орны хөгжил бол хувь хүний хөгжил юмаа. Ганц мод гал болохгүй өөрийн багаа бүрдүүлэх хэрэгтэй.  Юу  үзүүлж үзэгчидийн сэтгэлийг хөдлгөх нь таны авьяас чадвар, мэдрэмжээс шууд шалтгаална. Одооноос видео студитэй болж өөрсдийн уран чадвараа дээшлүүлэхгүй бол бид төгсөөд ажилийн байран дээр гараад гологдоно.

Зураглаачид байх 13 мэдлэг
1.    Уран зургийн мэдлэгтэй байх.
2.    Гэрэл зургийн урлагийн мэлдэгтэй байх.
3.    Мэдрэмжтэй байх.
4.    Авьастай байх
5.    Хичээл зүтгэлтэй. Хөдөлмөрч байх.
6.    Ажигч гярхай байх.
7.    Төсөөлөн бодох чадвартай байх.
8.    Юмс үзэгдлийг зөв үнэлж, шилж сонгох чадвартай байх.
9.    Зохион байгуулах авьяастай байх.
10. Сонгосон мэргэжилдээ дур сонирхолтой байх.
11. Зорьсон зорилгоодоо заавал хүрдэг байх.
12. Эрэлч, хайгуулч байх.
13. Бусдаас суралцах бусдыг хүндлэх.
    Дэлхийн киночид богино хэмжээний киногоор гараагаа эхэлдэг. Бидний мэдэх 48-н цагийн кино наадам . Энэ нь 48 цагийн дотор санаагаа олоод найруулагчын төлөвлөгөөгөө гаргаад зургаа аваад монтажлаад эвлүүлээд хийдэг. Сайн кино гаргахдаа голно биш маш том сургалт юм. Өөрийн уран чадвараа дээшлүүлэх. Нэгэн эрдэмтэн хэлсэн байна хүний бүтээл туйлын төгс төгөлдөр байх боломжгүй гэж. Уран бүтээлийг олон дахин хийсний үр дүнд сайн бүтээл төрнө. Үргэлж өөрийгөө зовооно гэсэн үг.
Жинхэнэ  амьдрал урлаггүйгээр оршдоггүй та бүхэн кино урлаг, телевизийн урлагын түлхүүрийг атгасан хүмүүс та бүхний уран бүтээлд амжилт хүсэе.
Амьдрал яагаад богинохон бэ. Амьдрал амттай учираас богинохон байдаг.
Хийж бүтээх насаа хий хоосон битгий өнгөрөөгөөрэй.

No comments:

Post a Comment