Posts

Showing posts from December, 2013

"Амь" Богино хэмжээний кино

Image
ГАДАА. ЭМНЭЛЭГИЙН ҮҮДЭНД. ӨГЛӨӨ. Болд эмнэлэгийн үүдэнд ирэв. Гуталны хажууд улаан өнгөтэй хүүхдийн гутал хэвтэнэ.  Халааснаасаа тамхи гаргаад амандаа хийнэ. Гэтэл хажууд нь нэгэн өндөр настай хүн ирээд ӨВӨӨ Анхны хүүхэд үү? БОЛД /Сандарсан байдалтай тамхиа аваад/ Аа тийн ӨВӨӨ Анхны бүх зүйл хүнийг сандрагдаг юм шүү дээ? Арга үгүйээ гэж хэлээд цааш явав.  Дэвдэж балмагдсан царай нүүрэнд нь илт харагдах бөгөөд гар нь үл ялиг чичирхийлж байлаа. Эмнэлгийн үүдээр халуун савтай цай барьсан хүмүүс орцгооно.  Хотын дүнсгэр чимээ чихэнд хангинана. Шүдэнз гаргаж зураад тамхиа асаахад эхнэрийн орилох чимээ сонсогдов. ШИЛЖИЛТ ДОТОР.  МАШИН ДОТОР АРЫН СУУДАЛ. ӨДӨР. Эхнэр нь чангаар орилж  шүд зууна. БОЛД /Гарыг нь атгаж/ Хайраа тэвчээрэй,  яг одоо  ирлээ. Машины жолооч тэвдэн сандарч толиндоо харна. Хурдаа нэмнэ.  Машин эмнэлэгийн үүдэнд зогсоно. ГАДАА. ЭМНЭЛЭГИЙН ҮҮД. ӨДӨР. Болд  эхнэрээ тэвэрч машинаас буу...