
Телевизийн шоу нэвтрүүлэгийн талаар Өнөө үед “Контент” гэж ихээр ярих болсон бөгөөд гадаадын олон жил хийгдэж хэдийн олон орны үзэгчдийн танил болсон шоу нэвтрүүлгүүдийг Монголын хөрсөнд буулгаж гадаадын жишигт нийцүүлэн хийдэг цаг үе иржээ. Мөн бид үндэсний контентуудаа ч хийсээр байна. Энэхүү нийтлэлээрээ контентийн тухай бус, эдгээр контентийг хэрхэн бэлтгэж үзэгчдийг хүртээл болгодог талаар тайлбарлахыг зорилоо. Төсөл: Аливаа төслийг эхлүүлж амжилттай хэрэгжүүлэхэд ивээн тэтгэгч хамгийн чухал. Үүний тулд нэвтрүүлгийн төслөө сайтар боловсруулж ивээн тэтгэгчдээ танилцуулах ажил нэн тэргүүнд тавигдана. Ивээлээ олсон шоу бүтээгддэг жам байна бас... Төсөлд мэдээж шоу нэвтрүүлгийн бүх бүтэц агуулга багтсан байна. /Ямар төрлийн шоу, хамрах хүрээ гм./ Тайз: Шууд тайз гэхээр тодорхой буухгүй байж магадгүй. Мэдээж асар их ажил цаасан дээр бууж, оюун ухаанаар боловсрон гарсны дараа тайз бий болдог. Тайзны зураг гарснаар амьдрал дээр хэрхэн буухыг төсөөлөн харж болно. /Өнгө төрх, з...