
Тв мэдээний гэрлийн талаар ярилцья: Телевиз нь мэдээллийн хэрэгсэл үү? Урлагийн салбар уу? Мэдээллийг урлагтайгаар дамжуулах гэж байна. Тв бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа салбар салбарын уран бүтээлчид нэгдэж үзүүлж харуулах урлагаар дамжуулан үзэгчдэд хүрч ажилладаг. Уран сайхан зүйлээр мэлмийгээ баясгаж, сонороо мялаан гоо зүйн таашаал авч, танин мэдэх нь үзэгчдийн зорилго. Үзэгчдэд хүрч ажиллана гэдэг бидний мэргэжлийн онцлог. Тэгэхлээр мэргэжилдээ мэргэших урнаар сэ тгэж чанартай уран бүтээл хийхийн төлөө зүтгэх хэрэгтэй. Мэдээж энэ нь амаргүй!!! Телевизэд зайлшгүй байх ёстой гурван төрөл байдаг. Мэдээ, Шоу, нэвтрүүлэг Олон ангит кино Телевизийн онцлогоос шалтгаалан эдгээр төрлүүдийг дан ганцаар нь авч явж байгаа телевиз ч байдаг. Гэхдээ үзэгчдийн хүсэл хязгааргүй боловч энэ гурван төрлөөс зайлахгүй. Тэгэхлээр эдгээр гурван төрөлд бид мэргэших уран бүтээлийн чанараа сайжруулах нь чухал болж байна... Мэдээ түүний гэрэлтүүлэг Ихэнх мэдээний нэвтрүүлэг тусгайлан зассан тайзнаас холбол...