Телевизүүдийн судалгаа.
Мониторингийн судалгаагаар оролцсон телевизийн байгууллагуудын тоо 2010 онд 126 (113) үүнээс: Кабелтийн тв 31 (28) судалгаанд оролцсон мэдээллийн хэрэгслийн эзлэх хувь 2010 онд 90 % -тайгаар оролцсон байна. Телевизийн тоо сүүлийн арваад жилийн турш байнга нэмэгдэж ирсэн бөгөөд энэ хандлага 2010 онд ч үргэлжлэв. Өнгөрсөн онд телевизийн тоо 17-гоор нэмэгдсэн байна. Тухайлбал Улаанбаатар хотод болон сансрын антеннаар орон нутагт цацагддаг эх орон тв, etv , шууд тв, ubs телевизийн 3-р суваг 2010 онд нэвтрүүлгээ цацаж эхэлсэн бол Эрдэнэт хот, Дорнод, Дундговь, Увс аймагт шинэ телевизүүд бий болжээ. 2010 онд NTV , Eagle tv , С1, SBN TV8 TM BTV зэрэг 8 телевизийг тавган антеннаар орон нутагт хүлээн авах боломжтой болсноор үндэсний хэмжээнд цацагддаг гтв тоо 14 болж нэмэгджээ. Харин энэхүү боломжийг орон нутгийн иргэдийн хичнээн хувь нь ашиглаж, дээ...